Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ЦШТ/558     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,       

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 202******* оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, эрэгтэй, 2******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ******* аймаг, ******* сум ******* дугаар баг, Өвөр зүлэгт оршин суух үндсэн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг *******5 дугаар хороо *******-*******5 тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны ******* дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн” караоке дотор найзын хоолой боосон гэх шалтгаанаар хохирогч Д.*******ын толгой хэсэгт пивоны шилээр цохиж түүний биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* мэдүүлэхдээ “...******* дугаар сарын 18-нд караокед найзуудтайгаа орсон. Архи, пиво уугаад сууж байхад үл таних залуучууд манай 2 найзтай маргалдсан зогсож байхад араас нь цохисон. Тэгээд толгой хагарсан. Эмчилгээний 560,000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн: “...202******* оны ******* дугаар сарын 18-ны өдөр ажлынхаа 4 залуутай 22 цагийн үед уулзаад хорооллын эцсийн “” караоке ороод 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, 4 пивоны хамт аваад уусан. Тэгээд ганцаараа нойл ороод гарахад нэг залуу намайг мөрлөөд гартаа барьж байсан шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Намайг цохисон залуу хүзүүн дээрээ шивээстэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “...Би 202******* оны ******* дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр орооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн” Нийтийн караокед ажлаа хийж байхад үл таних 2 эмэгтэй, 5 эрэгтэй хүүхдүүд манай караокед үйлчлүүлнэ гээд орж ирсэн. Тухайн үед нь би тухайн залуучуудад өрөө гарах болоогүй байна сул өрөө байхгүй байна та нар олуулаа байгаа болохоор манай жижиг ширээнд багтахгүй ээ одоо гарчих гээд хэлэхэд тухайн залуучууд нь бид нар өрөө гартал хүлээгээд байж байя гээд манай караокены голын сандал дээр суугаад байсан. Тухайн залуучууд нь 0,5 литрийн Чингис нэртэй архи нэг шилийг 4 ширхэг 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уугаад уугаад сууж байгаад *******0 минут орчимын дараа нь тухайн үл таних залуучууд дундаас нь гэх залуу ойр орчимд үйлчлүүлж байсан хүмүүстэй харилцаад маргаан үүсгэх гээд байсан. Тэгээд тухайн гэх залуу нь манай караокены үүдэнд тамхи татаад зогсож байсан ******* залуутай маргалдаад байхаар нь тухайн тамхи татаад зогсож байсан хүмүүстэй хамт явж байсан эхнэрүүд нь яв очоод салгаад ийг явуулсан.

Тэгээд тухайн гэх залуу нь буцаад ширээ рүүгээ алхаж байгаад дахиад урдаас нь хохирогч гэх ******* гэх залуугийн 2 найз нь алхаж байхад тухайн хүмүүстэй дахиж маргалдахад ******* гэх залуу нь ийг болиулах гээд ардаас нь хоолойг нь боогоод авсан. Тэгээд гэх залуутай хамт явж байсан залуу нь ширээнээс Сэнгүр нэртэй пиво шил бариад босож ирээд тухайн ийг болиулах гээд ардаас нь боогоод байсан залуугийн толгой хэсэгт цохиод толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн: “...Би 202******* оны ******* дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр орооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн” Нийтийн караокед шөнийн 01:00 цагийн үед ,, *******,,, нарын хамт орсон. Бид нар тухайн караокед ороод нэг шил архи, 5 шил Сэнгүр нэртэй пиво авч уусан. Үүдний хэсэг хүмүүс шуугилдаад байхаар нь харахад нь үл таних ******* залуутай маргалдах гээд  байсан. Тэгэхэд 2 эмэгтэй нь ирээд салгасан. Би ийг дагуулаад эргээд ширээ рүүгээ явж байгаад би түрүүлээд очоод ширээн дээрээ сууж байтал миний хойд талд хүн боолгуулж байгаа юм шиг сонсогдоод байсан. Тэгээд хартал ийг үл таних саарал цамцтай махлаг ах араас нь хоолойг нь боосон байдалтай зогсож байхаар нь Цэнгүүд бид 2 очоод салгах гэтэл тухайн үл таних хөгшин ах нь гараа тавихгүй байсан. Тэгээд ий царай нь бага зэрэг цайгаад байхад нь ******* ширээнээс босож ирээд ууж байсан пивоныхоо шилээр тухайн саарал цамцтай ахын толгой хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.ын өгсөн:

“...Би 202******* оны ******* дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр орооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн” Нийтийн караокед *******, нарын хамт орсон. Бид нар 0,75 литрийн нэг шил архи хүний нэг шил Сэнгүр нэртэй 0,5 литрийн пиво авчихаад уугаад байж байтал хажуу талын ширээнд 6-7 өсвөр насны хүүхдүүд орж ирсэн. Тэгээд би хэсэг байж байгаад гар утсаар ярих гээд гарчихаад эргээд ороод иртэл манай ажлын ах болох *******ын толгой хагарсан байдалтай сууж байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гээд очоод хартал манай хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс танай ахын чинь толгой дээр архины шилээр цохиод хагалчихаад гараад яваад өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******8-40 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******986 тоот “...1.Д.*******ын биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. *******.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 8******* дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны ******* дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн” караоке дотор найзын хоолой боосон гэх шалтгаанаар хохирогч Д.*******ын толгой хэсэгт пивоны шилээр цохиж түүний биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...үйлдэл болон зүйлчлэл дээр маргаан байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны ******* дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн” караоке дотор найзын хоолой боосон гэх шалтгаанаар хохирогч Д.*******ын толгой хэсэгт пивоны шилээр цохиж түүний биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн: “...202******* оны ******* дугаар сарын 18-ны өдөр ажлынхаа 4 залуутай 22 цагийн үед уулзаад хорооллын эцсийн “” караоке ороод 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, 4 пивоны хамт аваад уусан. Тэгээд ганцаараа нойл ороод гарахад нэг залуу намайг мөрлөөд гартаа барьж байсан шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Намайг цохисон залуу хүзүүн дээрээ шивээстэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “... гэх залуу нь буцаад ширээ рүүгээ алхаж байгаад дахиад урдаас нь хохирогч гэх ******* гэх залуугийн 2 найз нь алхаж байхад тухайн хүмүүстэй дахиж маргалдахад ******* гэх залуу нь ийг болиулах гээд ардаас нь хоолойг нь боогоод авсан. Тэгээд гэх залуутай хамт явж байсан залуу нь ширээнээс Сэнгүр нэртэй пиво шил бариад босож ирээд тухайн ийг болиулах гээд ардаас нь боогоод байсан залуугийн толгой хэсэгт цохиод толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн: “...ий царай нь бага зэрэг цайгаад байхад нь ******* ширээнээс босож ирээд ууж байсан пивоныхоо шилээр тухайн саарал цамцтай ахын толгой хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.ын өгсөн: “...би хэсэг байж байгаад гар утсаар ярих гээд гарчихаад эргээд ороод иртэл манай ажлын ах болох *******ын толгой хагарсан байдалтай сууж байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гээд очоод хартал манай хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс танай ахын чинь толгой дээр архины шилээр цохиод хагалчихаад гараад яваад өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******8-40 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******986 тоот дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаанд хохирогч Д.******* нь 560,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж мөрдөгчид өгсөн гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Д.*******ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,00 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.*******ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ