Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ЦШТ/559     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,       

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн *******гол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 07-нд ******* аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт *******гол дүүргийн ******* дүгээр хороо *******-******* тоотод оршин  суух хаягтай, урьд

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан ******* овогт ******* ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч М.******* нь 20******* оны дугаар сарын 23-ны өдөр *******гол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар гудамжны ******* тоотод хохирогч Б.тай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэх шалтгаанаар халдаж, улмаар мөр хэсэг рүү өшиглөж хохирогч Б. нь газар унахдаа толгойгоор сандал мөргөж унасны улмаас баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...20******* оны дугаар сарын *******-ны өдөр ******* цаг өнгөрч байхад би гэртээ ганцаараа байхад манай урд талын айлын ******* гэх хүн орж ирээд ус байна уу гэж асуусан. Би бага зэргийн халамцуу байсан ба тэр хүнээс 100 татах уу гэж асуухад тэгье гээд бид хоёр нийт 2, 2 удаа 100 грамм архи угаад би *******гээс тамхи байна уу гэж асуухад гэртээ үлдээчихэж гэж хэлээд бид хоёр *******гийн гэрлүү ортол эхнэр нь 1 шил архи ширээн дээр гаргачихсан сууж байсан. Тэгээд бид гурав хувааж ууж дуусгаад би тасраад уначихсан. Ингээд би нэг сэрэхэд зодуулчихсан гэртээ сэрсэн.

*******гийн эхнэр хүүхэд надад хэлэхдээ ******* намайг түлхэж унагаагаад дээрээс дэвсэлсэн гэж хэлсэн. Баруун нүдэнд нийт 6 оёдол тавьсан, толгой их өвдөж байна. Намайг эхнэртэйгээ байнга харддаг учраас намайг зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн өгсөн: “...20******* оны дугаар сарын *******-ны өдөр орой 20-******* цагийн үед би гэртээ байж байх үед миний төрсөн ахыг зодсон *******гийн зээ нь гэх хүүхэд гэрт орж ирээд Эрдэнээ эгчээ ахыг өвөө зодоод байна. Очиж ахыг аваарай гэж надад хэлэхэд нь би төрсөн охин Л.ыг дагуулж *******гийн гэрт нь ортол зуухны урд талд нь ах Б. нь сөхрөөд суусан байдалтай, нүүр хэсэг нь цус болчихсон сууж байсан. Би ахаас юу болсон талаар асуухад ******* намайг зодчихлоо гэж надад хэлсэн.

*******гийн эхнэр нь гэрт орж ирээд тамхи гуйхаар нь би өгсөн чинь ******* надтай хардаад г унагаж байгаад толгой дээр нь дэвсчихсэн гэж надад хэлсэн.

Гэмтэл дээр очиж ахын баруун талын нүдний дээд хэсэгт 6 оёдол тавиулсан. Уг үйл явдал болсон өдрийн маргаашнаас ах байнга толгой нь өвдлөө гэж өвчин намдаах эм ууж, хоёр хөлөө даахгүй байна гэж хэлж байсан. Гэмтэл дээр очиход нуруу нугасны мэнингет болсон биеийн өрөөсөн тал нь саажилт өгсөн тул тус эмнэлэгт очсон даруй сэхээн амьдруулах тасаг руу орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн:

“...20******* оны дугаар сарын *******-ны өдрийн ******* цаг өнгөрч байхад *******гийн ач 8 настай охин намайг дуудаад байхаар нь би гараад хартал өвөө ахыг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэр лүү нь гүйгээд ортол ах галынх нь урд сөхрөөд суучихсан нүднээс нь цус гарчихсан цусаа гаран дээрээ тосчихсон их хэмжээний согтолттой байсан. Би юу болж байгаа юм бэ гээд асуутал ******* надад хандаж хохино май алаа манай гэрээс ахыгаа аваад зайл гэж хэлсэн. эгчээс юу болсон талаар асуутал ах чинь надаас тамхи асуугаад би өгтөл намайг д тамхи өглөө гэж ******* над руу уурлаад намайг нэг цохьчихоод ахыг чинь дээрээс нь дэвсэлчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн:

“...20******* оны дугаар сарын *******-ны өдөр орой нь *******тэй гэртээ архи уучихаад дараа нь манай гэрт орж ирсэн. , ******* хоёр манай 0,5 литрийн стандарт архи 1 шил архи уусан. ******* 30 гаран минут унтаж байгаад сэрэх үедээ г зайлаач гэж хэлээд цээж хэсэг рүү нь өшиглөсөн. өшиглүүлж унах үедээ сандлын ирмэг нүүрээрээ мөргөж унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн:

“... оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б. нь манай Улсын 2-р төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн ирсэн байсан. Уг өвчтөн нь таталт өгсөн байдалтай байсан тул унтуулах тариа хийчихсэн байсан. Би тухайн өдрийн орой нь мэдрэлийн эмчийн хувьд дуудагдан иргэн Б.гийн биед үзлэг хийсэн.

 Б. нь ухаангүй, үзлэгээр зүүн гар нь саажилттай, дагзны булчингийн хөшингөтэй байсан бөгөөд намайг уг өвчтөн рүү орж үзлэг хийхээс өмнө нугасны ус авсан. Нугасны ус нь ногоон шар өнгөтэй гарсан байсан. Миний зүгээс уг өвчтөнг менингет оношилсон. Уг онош нь тархины бүрхүүлийн өрөвсөл, вирус, бактерын шалтгааны улмаас үүсдэг. Б.гийн хувьд бактерын улмаас үүссэн гэж дүгнэж байгаа. Нуруу ууцны хэсэгт булчиндаа буглаатай байсан. оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэс заслын эмч нар Б.гийн нуруунд хагалгаа хийж ууц нурууны хэсгийн буглааг нээж соруулж авсан байсан.

Өвчтөн Б. нь ухаангүй байдалтай, амьсгалын аппараттай эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Б.гийн өвчин нь хэзээ эхэлсэн бэ гэдгийг би хэлэх боломжгүй. Би оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдрэлийн эмчийнхээ хувьд Улсын 2-р төв эмнэлэг буюу ажил дээрээ дуудагдаж очсон. Өвчтөн Б. бактерын менингит гэж онош тавьсан.

Монгол Улсын эмч нарын баримталдаг Uptodate платпормоос мэдээлэлд бактерын менингит-н шалтгаан нь community acquired яндаа үүсэх буюу дархлаа сулрах, нөгөөтэйгүүр судалгаагаар согтууруулах ундааны зүйлд хамааралтай иргэдэд их тохиолддог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20******* оны дугаар сарын -ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Б.гийн биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын -ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Б. нь 20******* оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын төв 2-р эмнэлэгт шалтгаан тодорхойгүй менингит, ургамлын төлөв байдал /Meningitis due to other and unspecified causes үндсэн оношоор, Vegatative state/ оношоор 59 хоног хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд 20*******..23-ны үеийн цаг хугацаанд үүссэн байх боломжгүй байна. 2.3..Meningitis due to other and unspecified causes, Vegatative state” шалтгаан тодорхойгүй менингит, ургамлын төлөв байдал нь ямар шалтгааны улмаас үүссэнийг тогтоох боломжгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-2 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 20******* оны дугаар сарын 23-ны өдөр *******гол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар гудамжны ******* тоотод хохирогч Б.тай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэх шалтгаанаар халдаж, улмаар мөр хэсэг рүү өшиглөж хохирогч Б. нь газар унахдаа толгойгоор сандал мөргөж унасны улмаас баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч М.******* нь 20******* оны дугаар сарын 23-ны өдөр *******гол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар гудамжны ******* тоотод хохирогч Б.тай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэх шалтгаанаар халдаж, улмаар мөр хэсэг рүү өшиглөж хохирогч Б. нь газар унахдаа толгойгоор сандал мөргөж унасны улмаас баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...*******гийн эхнэр хүүхэд надад хэлэхдээ ******* намайг түлхэж унагаагаад дээрээс дэвсэлсэн гэж хэлсэн. Баруун нүдэнд нийт 6 оёдол тавьсан, толгой их өвдөж байна. Намайг эхнэртэйгээ байнга харддаг учраас намайг зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн өгсөн: “...*******гийн эхнэр нь гэрт орж ирээд тамхи гуйхаар нь би өгсөн чинь ******* надтай хардаад г унагаж байгаад толгой дээр нь дэвсчихсэн гэж надад хэлсэн.

Гэмтэл дээр очиж ахын баруун талын нүдний дээд хэсэгт 6 оёдол тавиулсан. Уг үйл явдал болсон өдрийн маргаашнаас ах байнга толгой нь өвдлөө гэж өвчин намдаах эм ууж, хоёр хөлөө даахгүй байна гэж хэлж байсан. оны 02 дугаар сарын 0-ний өдөр ах гэрт байх үед хэвтрийн байдалтай, надад ах нь ер эмнэлгээр явах хэрэгтэй юм шиг байна. Хоёр хөлөө даахгүй гишгэж явж чадахгүй байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд эмч ил байдлаас нь харахад нүдний бэртлээс өөр ил бэртэл хаагдахгүй байх тул та бүхэн ЭМРА-д болон Улсын 2-р эмнэлэг рүү очиж Урлогид үзүүлээрэй гэсэн.

Бид хэд үзүүлчихээд буцаж гэртээ ирж ахыгаа оронд нь оруулж хэвтүүлж амраасан. оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үүрийн 05:30 цагт ээж Баасанхүү сандарч над руу ах чинь сонин болчихлоо гэхээр нь би очиход ахын биеийн баруун талын хэсэг мэдээгүй бол болчихсон юм шиг хөдлөхгүй байсан. Тухайн үед ах шар ногоон зүйлээр бөөлжсөн байсан. Гэмтэл дээр очиход нуруу нугасны мэнингет болсон биеийн өрөөсөн тал нь саажилт өгсөн тул тус эмнэлэгт очсон даруй сэхээн амьдруулах тасаг руу орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн: “... эгчээс юу болсон талаар асуутал ах чинь надаас тамхи асуугаад би өгтөл намайг д тамхи өглөө гэж ******* над руу уурлаад намайг нэг цохьчихоод ахыг чинь дээрээс нь дэвсэлчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...******* 30 гаран минут унтаж байгаад сэрэх үедээ г зайлаач гэж хэлээд цээж хэсэг рүү нь өшиглөсөн. өшиглүүлж унах үедээ сандлын ирмэг нүүрээрээ мөргөж унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “... оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б. нь манай Улсын 2-р төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн ирсэн байсан. Уг өвчтөн нь таталт өгсөн байдалтай байсан тул унтуулах тариа хийчихсэн байсан. Би тухайн өдрийн орой нь мэдрэлийн эмчийн хувьд дуудагдан иргэн Б.гийн биед үзлэг хийсэн. Б. нь ухаангүй, үзлэгээр зүүн гар нь саажилттай, дагзны булчингийн хөшингөтэй байсан бөгөөд намайг уг өвчтөн рүү орж үзлэг хийхээс өмнө нугасны ус авсан. Нугасны ус нь ногоон шар өнгөтэй гарсан байсан. Миний зүгээс уг өвчтөнг менингет оношилсон. Уг онош нь тархины бүрхүүлийн өрөвсөл, вирус, бактерын шалтгааны улмаас үүсдэг. Б.гийн хувьд бактерын улмаас үүссэн гэж дүгнэж байгаа. Нуруу ууцны хэсэгт булчиндаа буглаатай байсан. оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэс заслын эмч нар Б.гийн нуруунд хагалгаа хийж ууц нурууны хэсгийн буглааг нээж соруулж авсан байсан.

Өвчтөн Б. нь ухаангүй байдалтай, амьсгалын аппараттай эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Б.гийн өвчин нь хэзээ эхэлсэн бэ гэдгийг би хэлэх боломжгүй. Би оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдрэлийн эмчийнхээ хувьд Улсын 2-р төв эмнэлэг буюу ажил дээрээ дуудагдаж очсон. Өвчтөн Б. бактерын менингит гэж онош тавьсан. Монгол Улсын эмч нарын баримталдаг Uptodate платпормоос мэдээлэлд бактерын менингит-н шалтгаан нь community acquired яндаа үүсэх буюу дархлаа сулрах, нөгөөтэйгүүр судалгаагаар согтууруулах ундааны зүйлд хамааралтай иргэдэд их тохиолддог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20******* оны дугаар сарын -ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Б.гийн биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын -ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Б. нь 20******* оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын төв 2-р эмнэлэгт шалтгаан тодорхойгүй менингит, ургамлын төлөв байдал /Meningitis due to other and unspecified causes үндсэн оношоор, Vegatative state/ оношоор 59 хоног хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд 20*******..23-ны үеийн цаг хугацаанд үүссэн байх боломжгүй байна. 2.3..Meningitis due to other and unspecified causes, Vegatative state” шалтгаан тодорхойгүй менингит, ургамлын төлөв байдал нь ямар шалтгааны улмаас үүссэнийг тогтоох боломжгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-2 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******гол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт хавсаргагдаагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******д 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ