Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/560  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Д.Хонгорзул,       

шүүгдэгч Э.*******,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Энх-*******гийн *******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 202******* оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, оны ******* дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ******* өвөө, эмээгийн хамт дүүргийн дүгээр хороо, ******* дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил ******* сарын хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт Энх-*******гийн ******* /ЛЮ0*******01*******1/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны ******* дугаар сарын 04-ний шөнийн 0*******:00 цагийн орчим дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд хохирогч Б.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн гадна хана, хамар яс, зүүн хацар яс, эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

202******* оны ******* дугаар сарын 04-ний шөнийн 0*******:00 цагийн орчим дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд хохирогч Э.ийн гар утсыг цагдаа руу ярилаа гэх зүйлээр шалтаглан булаан авч газар шидэж гэмтээн 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхтулга мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Би гомдолтой байна. Бид 2 ярилцсан. 5 сая төгрөг нэхэмжилсэн. Эмчилгээний зардал 1,800,000 төгрөг. Цалин 1,800,000 төгрөг. Нийт 4,000,000 төгрөг нэхэмжилсэн...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн:

“...Би 202******* оны ******* дугаар сарын 0*******-04-нд шилжих шөнө “Си” гэх бааранд найз , Болдбаатар гэх хоёр найзын хамт нэг хүний хоёр шил лааз пиво аваад 2 цаг орчим байж байтал манай хоёр найз суучихсан би ширээгээ хоёр гараараа тулаад зогсож байхад үл таних залуу ирээд баруун хацар луу баруун гараараа 1 удаа цохисон би эргэж хараад яаж байгаа юм бэ гээд маргалдахад баарны хамгаалагч салгаад ширээ ширээн дээрээ сууж байтал намайг цохидог залуугаас өөр нэг залуу ирээд та нар яагаад байгаа юм бэ гэхээр нь би танай найз намайг зүгээр байхад цохисон гэж хэлээд тайлбарлаад байж байтал сүүлд ирсэн залуу зүүн шанаа руу нэг удаа цохиод би манараад хойшоо буйдан дээр ирээд сууж байтал ирээд дахиад зүүн хацар луу ******* удаа цохисон тэгээд манай найзууд салгахад би нүүрээ дараад сууж байтал манай найз нь цагдаа дуудах гээд утсаа бариад сууж байтал сүүлд цохисон тэр залуу эргэж хараад ийн гар утсыг булааж аваад газар савж эвдэлсэн. Араас нь намайг анх цохидог залуу ирээд бид нарын ууж байсан пивыг ширээнд цохиж хагалаад ална гэж айлгасан тэгээд байж баарны хамгаалагч нар ирж салгаад тараасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн өгсөн:

“...Би 202******* оны ******* дугаар сарын 0*******-04-нд шилжих шөнө найзуудтайгаа Си гэх  бааранд хүний хоёр хоёр шил пиво авчихсан уугаад байж байтал манай ширээн дээр нэг залуу ирээд манай найз *******ийг шууд цохиод авсан. Тэгэхэд нь бид нар чи яаж байнаа гэтэл тэр залуу яваад өгсөн. Удалгүй нөгөө залуугийн найз гэх залуу ирээд та нар яагаад оролдоод байнаа цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргаад иртэл миний гар утсыг булааж аваад газар шидсэн. Би гомдолтой байна гар утсаа төлүүлмээр  байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-2******* дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны ******* дугаар сарын -ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний **************6******* тоот “...1.Б.*******ийн биед зүүн нүдний ухархайн гадна хана, хамар яс, зүүн хацар яс, эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.*******.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 5.7..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 8.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

- ХХК Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны ******* дугаар сарын 04-ний шөнийн 0*******:00 цагийн орчим дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд хохирогч Б.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн гадна хана, хамар яс, зүүн хацар яс, эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

202******* оны ******* дугаар сарын 04-ний шөнийн 0*******:00 цагийн орчим дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд хохирогч Э.ийн гар утсыг цагдаа руу ярилаа гэх зүйлээр шалтаглан булаан авч газар шидэж гэмтээн 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Э.Энхтулга нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...гэм буруу болон зүйлчлэл дээр хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн: “...Би 202******* оны ******* дугаар сарын 0*******-04-нд шилжих шөнө “Си” гэх бааранд найз , Болдбаатар гэх хоёр найзын хамт нэг хүний хоёр шил лааз пиво аваад 2 цаг орчим байж байтал манай хоёр найз суучихсан би ширээгээ хоёр гараараа тулаад зогсож байхад үл таних залуу ирээд баруун хацар луу баруун гараараа 1 удаа цохисон би эргэж хараад яаж байгаа юм бэ гээд маргалдахад баарны хамгаалагч салгаад ширээ ширээн дээрээ сууж байтал намайг цохидог залуугаас өөр нэг залуу ирээд та нар яагаад байгаа юм бэ гэхээр нь би танай найз намайг зүгээр байхад цохисон гэж хэлээд тайлбарлаад байж байтал сүүлд ирсэн залуу зүүн шанаа руу нэг удаа цохиод би манараад хойшоо буйдан дээр ирээд сууж байтал ирээд дахиад зүүн хацар луу ******* удаа цохисон тэгээд манай найзууд салгахад би нүүрээ дараад сууж байтал манай найз нь цагдаа дуудах гээд утсаа бариад сууж байтал сүүлд цохисон тэр залуу эргэж хараад ийн гар утсыг булааж аваад газар савж эвдэлсэн. Араас нь намайг анх цохидог залуу ирээд бид нарын ууж байсан пивыг ширээнд цохиж хагалаад ална гэж айлгасан тэгээд байж баарны хамгаалагч нар ирж салгаад тараасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн өгсөн: “...Би 202******* оны ******* дугаар сарын 0*******-04-нд шилжих шөнө найзуудтайгаа Си гэх  бааранд хүний хоёр хоёр шил пиво авчихсан уугаад байж байтал манай ширээн дээр нэг залуу ирээд манай найз *******ийг шууд цохиод авсан. Тэгэхэд нь бид нар чи яаж байна гэтэл тэр залуу яваад өгсөн. Удалгүй нөгөө залуугийн найз гэх залуу ирээд та нар яагаад оролдоод байна цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргаад иртэл миний гар утсыг булааж аваад газар шидсэн. Би гомдолтой байна гар утсаа төлүүлмээр  байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-2******* дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны ******* дугаар сарын -ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний **************6******* тоот дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, ХХК Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Иймд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны ******* дугаар сарын 04-ний шөнийн 0*******:00 цагийн орчим дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд хохирогч Б.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн гадна хана, хамар яс, зүүн хацар яс, эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

202******* оны ******* дугаар сарын 04-ний шөнийн 0*******:00 цагийн орчим дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд хохирогч Э.ийн гар утсыг цагдаа руу ярилаа гэх зүйлээр шалтаглан булаан авч газар шидэж гэмтээн 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас 4*******7,*******50 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т, 500,000 төгрөг гаргуулж хохирогч Э.т тус тус олгож шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч: “...шалгагдаж байгаа хэрэгтэйгээ энэ хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаах зохицуулалт хуульчлагдаагүй тул шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг нэгтгэн шалгуулах шаардлагагүй, тусад нь шийдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6., *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт Энх-*******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******50 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас 4*******7,*******50 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т, 500,000 төгрөг гаргуулж хохирогч Э.т тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ