| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0066/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ******* өдрийн ******* дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,
******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 17 ширхэг буюу 1.367 шоометр шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн Хайрхан нэртэй мотоциклоор зөөвөрлөж байгаль орчинд 1,403,073 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хэрэглээний модны эрхийн бичиг аваагүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Харин орчны бүсэд ордог. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай: “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь нойтон мод байна. Шинэс төрлийн мод байна. ...Бөөрөнхий нойтон шинэс мод 1.367 шоометр ...1,403,073 төгрөг. Нийт 1,403,073 төгрөг /нэг сая дөрвөн зуун гурван мянга далан гурван/ төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Улсын байцаагчийн **** дугаартай: “...ойд учруулсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.403.073 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 4,209,219 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн акт /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн *** дугаартай: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** багийн ...солбилцол бүхий Давхар гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно...” гэсэн албан тоот, зураглал /хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн **** дугаартай “...2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Үтдапд Хайрхан супер ҮӨ150-2Е маркийн мотоциклийн үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 800,000 төгрөг гэж дүгнэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 176-177 дугаар хуудас/,
шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө 1 ширхэгийг үнэлсэн Вендо ХХК-ийн **** дугаартай: “...улаан өнгийн дамартай, улаан өнгийн их биетэй, цагаан бариултай хөрөө 1 ширхэг 240,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/
17 ширхэг шинэс модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-11 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ****** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 4,209,219 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хх-ийн 131 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ****** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгчид мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, **** УНБ улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй байх тул эзэмшигчид буцаан олгож, 341,750 төгрөгийг зах зээлийн үнэлгээтэй, 17 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс модыг хурааж худалдан борлуулж орлогыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Хайрхан супер YG150-2E маркийн мотоцикль, 240,000 төгрөгийн үнэлгээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотортой хөрөөг хурааж, тус тус худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ******г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, **** УНБ улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, 341,750 төгрөгийг зах зээлийн үнэлгээтэй, 17 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс модыг хурааж худалдан борлуулж орлогыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Хайрхан супер YG150-2E маркийн мотоцикль, 240,000 төгрөгийн үнэлгээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотортой хөрөөг хурааж, тус тус худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА