Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн, 

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* /РД: /

                                                  Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын ************** тоотод хамтран амьдрагч агсам тавьж маргалдаж байх явцдаа гутал авч шидэн бага насны хохирогч толгой хэсэгт цохиж түүний биеийн дух хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан,

мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын ************** тоотод сард хамтран амьдрагч агсам тавьж шалны модоор цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж зодсон, дүгээр сард нь Хужирт сумын ************** тоотод хашаанд байрлах хүнсний дэлгүүр дотор согтуу орж ирээд агсам тавьж лангууг өшиглөж цээжний баруун хэсэгт цохиж зодсон, сард гэртээ согтуу ирээд агсам тавьж толгойн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай гэв.

Хохирогч ******** шүүх хуралдаанд өгсөн: Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Гэрч ******* ...Би ****** эмээ **** гэх хөгшинтэй найзууд болохоор ***** зүс танина. Ганц нэг удаа над дээр ирж толгойгоо бариулж байсан. Би бариач хийгээд 30 гаран жил болж байгаа юм. **** хамгийн сүүлд 2022 оны *** сард /одоо өдрийг нь тодорхой санахгүй байна, шинэ жилийн өмнө санагдаж байна/ ирж толгойгоо бариулж байсан. Тухайн үед надад хэлэхдээ юм мөргөөд толгойгоо доргиочихлоо гээд 3 хоног бариулаад явсан. Харин дараа нь **** эмээ **** гэх хөгшинтэй уулзаад юм яриад сууж байтал **** нөхөр нь зодоод толгойг нь доргиосон талаар хэлж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 тал/,

Өвөрхангай  аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн “...1 . **** биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх **** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-3 тал/,

Гэрэл зураг /хавтаст хэргийн 85 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                           Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны *** дугаар сарын ***-ны орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** тоотод хамтран амьдрагч **** агсам тавьж маргалдаж байх явцдаа гутал авч шидэн бага насны хохирогч **** толгой хэсэгт цохиж түүний биеийн дух хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан, Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** тоотод 2022 оны *** дугаар сард хамтран амьдрагч **** агсам тавьж шалны модоор цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж зодсон, 2022 оны *** дүгээр сард нь Хужирт сумын **** тоотод хашаанд байрлах хүнсний дэлгүүр дотор согтуу орж ирээд агсам тавьж лангууг өшиглөж **** цээжний баруун хэсэгт цохиж зодсон, 2022 оны *** дугаар сард гэртээ согтуу ирээд агсам тавьж толгойн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч ***** ...2022 оны *** дугаар сард гэртээ согтуу ирээд агсам тавьж шалны модоор миний цээж, нуруу хэсэгт 2-3 удаа цохьсон, 2022 оны *** сард дэлгүүрт согтуу ирээд агсам тавиад бараа хураадаг лангуу руу өшиглөөд лангууны төмөр миний цээжний баруун хэсэгт цохиж байсан, 2022 оны *** сард гэртээ согтуу ирээд миний толгой, зүүн шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж байсан мөн гацуур модыг авч миний цээж хэсэг рүү цохьсон гэх мэдүүлэг /хх 44-45 тал/, гэрч **** ...2022 оны *** сард *** ирж толгойгоо бариулсан гэх мэдүүлэг /хх 53 тал/,  гэрч ***** ...2022 оны *** сард хоорондоо хэрэлдээд хэрүүл маргаан хийж **** ****г цохиж тархи толгойг нь доргиож байсан гэх мэдүүлэг /хх 55 тал/, гэрч **** ...2022 оны *** сард манай бэр над руу залгаад **** согтуу ирээд агсам тавиад дийлдэхгүй байна та хүрээд ир гэхээр нь би гэрт нь очсон. **** нэлээн согтуу байсан. *** сард бас манай бэр залгаад **** агсам тавиад дийлдэхгүй байна гэхээр нь очсон. Тэр хоёр дэлгүүртээ байсан бараа өрдөг лангуу нь нурсан байсан. Цохиж зодсон талаар мэдээгүй гэх мэдүүлэг /хх 52 тал/, 2023 оны 03 дугаар сарын 27-ны *** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлоглож байна.

Шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны *** дугаар сарын ***-ны орой Өвөрхангай аймгийн Хужирт сумын ***** тоотод хамтран амьдрагч **** агсам тавьж маргалдаж байх явцдаа гутал авч шидэн бага насны хохирогч ****** толгой хэсэгт цохиж түүний биеийн дух хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** тоотод 2022 оны *** дугаар сард хамтран амьдрагч **** агсам тавьж шалны модоор цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж зодсон, 2022 оны *** дүгээр сард нь Хужирт сумын **** тоотод хашаанд байрлах хүнсний дэлгүүр дотор согтуу орж ирээд агсам тавьж лангууг өшиглөж *****н цээжний баруун хэсэгт цохиж зодсон, 2022 оны *** дугаар сард гэртээ согтуу ирээд агсам тавьж толгойн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** хамтран амьдрагч **** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гурван удаа агсам тавьж хэрүүл маргаан үүсгэж зодсон нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох шинжийг хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн төрлүүдтэй гэж тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар бие махбодийн хүчирхийлэл буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд байнга халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *** овогт ****г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч ****г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

                                               Хохирлын хувьд:

Хохирогч **** нь хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож  ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж  шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч **** овогт *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 7 сарын хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Өвөрхангай аймгийн Хужирт сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

                                              Бусад асуудлаар:

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ****** овогт *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******г зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 07 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА