| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******,******* гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сум дундын 18 дугаар шүүхийн ******* өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,
******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******ийн нутаг “Нууцат” гэх газраас 2023 оны 02 дугаар сарын *******-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг хуш модыг хөрөө ашиглан бэлтгэж байгаль орчинд 308,010 /гурван зуун найман мянга арав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ...**** миний хариуцсан *** дугаар багт байдаг. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** дугаар баг **** гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. **** тусгай зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгааг мэднэ байгаль орчны байцаагч **** болон **** нартай хяналт шалгалт хийж байгаад таарсан юм. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-58 тал/,
Өвөрхангай аймаг Сум дундын ойн ангийн инженер ***** 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн : ...**** бэлтгэсэн 8 ширхэг мод хуурай хуш төрлийн бөөрөнхий мод байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/*******6 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд бүх төрлийн хуурай модны нэг шоометр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168655 төгрөг, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8 хувиар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: Хэрэглээний бөөрөнхий хуурай хуш мод нь 0,3382 шоометр х 168655 = *******039 х 1.8 =102,670 төгрөг... гэх 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 тал/,
Гэрч **** ...Би уулын модны талаар мэднэ бусад зүйлийн талаар мэдэхгүй. Тус “***” ХХК-г хариуцсан дарга **** гэх хүн Сум дундын ойн анги руу хүсэлтээ албан тоотоор явуулж ойн цэвэрлэгээ хийх талбай тусгаарлаж авдаг. 2023 оны *** дугаар сарын 01-ний өдрөөс *** дугаар сарын *******-ны өдрийн хооронд Бат-Өлзий сумын *** дугаар баг **** гэх газар Сум дундын ойн ангиас 3га газар тусгаарлаж өгсөн бөгөөд би тухайн газарт 6 хүний бүрэлдэхүүнтэй хариуцан ажилласан. ****, ****, ***, ****, ****, *** нар ажилласан. Хэн хэдэн ширхэг ямар хэмжээтэй мод бэлтгэсэн талаар бичиж тэмдэглэсэн зүйл байдаггүй. Харин Сум дундын ойн ангиас тусгаарлаж өгсөн талбай дээр ажиллах бөөндөө орж талбайгаас унанги модоо зөөж талбайгаас гаргаж ирж Ойн ангийн инженер, байгаль хамгаалагч хоёр хамт очиж тэмдэглэгээ хийж өгдөг. **** нь 2023 оны *** дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд тухайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулсан талбайгаас 4 метрийн урттай 4 ширхэг модыг гар хөрөөгөөр тайрч 8 ширхэг болгож өөрийн гэрийнхээ гаднаа зөөж хураасныг тухайн үед **** намайг мэдэж байгаа гэж худал хэлсэн байна. 2023 оны **** дугаар сарын *******-ны өдөр талбайгаа цэвэрлэж дуусгаад тухайн өдөр сум дундын ойн ангийн инженер очиж талбайгаа хааж, цэвэрлэж гаргасан моднуудаа тэмдэглэж тээвэрлэх эрхийн бичиг олгож *** дугаар сарын 19-ний өдөр гэхэд бүх модоо тээвэрлэж дуусгасан байсан дахин тухайн талбай дээр очоогүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 тал/,
Гэрч ****н ...**** ХХК нь сум дундын ойн ангитай гэрээ байгуулж байгаль хамгаалагч акт үйлдэж ой цэвэрлэх эрх үүсэж Сум дундын ойн ангитай гэрээ байгуулж гэрээнд заагдсан хугацаанд цэвэрлээний үйл ажиллагаа явуулж 2023 оны **** дугаар сарын *******-ны өдөр **** ХХК-ийн бригадад ахлагч **** гэх хүн тухайн цэвэрлэх талбайгаа хүлээлгэн өгч тухайн ойн цэвэрлэгээнээс гарсан бүх хэрэглээний модыг хэмжилт хийж тэмдэглэж тээвэрлэх хугацааг тодорхой зааж гоожин эрхийн бичиг олгож өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 тал/,
Байгаль орчны улсын байцаагч **** 2023 оны *** дугаар сарын 16-ны өдрийн “...**** нь 8 ширхэг хуш мод ойгоос бэлтгэсэн зөрчил үйлдсэний улмаас байгальд 102,670 төгрөгийн хохирол учруулсан..., ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг тухайн ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 308,010 төлөх арга хэмжээ авахыг **** даалгасан...” эрх бүхий албан тушаалтны даалгавар /хавтаст хэргийн 27 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар албан бичиг /хавтаст хэргийн 70 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 100-102 тал/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 14-******* тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 44-48 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-49 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 65-68 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 308,010 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хавтаст хэргийн 32 тал/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Бусад асуудлаар:
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцож, 8 ширхэг хуш модыг хурааж худалдан борлуулж орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 8 ширхэг хуш модыг хурааж худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр их биетэй модон бариултай 1 ширхэг гар хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА