Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ******* өдрийн ******* дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан,

******* /РД: /

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын багийн нутаг “” гэх газраас өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг хуш модыг хөрөө ашиглан бэлтгэж байгаль орчинд 2,080,515 /хоёр сая наян мянга таван зуун арван тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******н хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

            Иргэний нэхэмжлэгч ...**** танина. Миний хариуцсан *** дугаар багт байдаг. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** дугаар баг *** гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. ****г тусгай зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгааг мэднэ. Байгаль орчны байцаагч **** болон **** нартай хяналт шалгалт хийж байгаад таарсан юм. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 тал/,

Гэрч **** ...2023 оны *** дугаар сарын 03-ны өдөр **** гэх хүн өөрийнхөө машинаар манай гэрт өвч буулгаж өгөөд би өвсөө буулгалцаад малаа хариулаад гэрийн ойролцоо явж байхад **** гэх газар нөхөрлөлийн талбай байдаг ба талбай дотор **** ахын машин байсан. **** намайг дуудаад энэ моднуудыг машин дээр ачилцаад өг гэж гуйхаар нь би ачилцаж өгөөд мал руугаа явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 тал/,

            Гэрч ****н ...Би 2023 оны *** дугаар сарны 03-ны өдөр Бат-Өлзий сумын ***  дугаар баг **** урд салаанд байх танил **** өвс буулгасан юм. Өвсөө буулгачихаад буцаад Бат-Өлзий сумын төв рүү явж байтал **** гэх залуу таарсан. **** Нууцтын амнаас цас шаварнаас цөөхөн мод гаргаад өгөөч, нөхөрлөлийн мод байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй мод тээвэрлэхгүй гэж хэлтэл **** та айлтгүй нөхөрлөлийн хашаан дотроос гарахгүй, манай гэрт ил болгоод өг, хулгайд алдаад байгаа юм гэж хэлэхээр нь зөөж өгчихсөн. Мод байсан газар очоод байж байтал **** гэх залуу малд явж байгаа гээд бид 2 дээр ирээд ачилцаж өгөөд явсан. Би ойролцоогоор 40-50 метр газар машинаараа зөөж өгөөд буулгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109 тал/,

            Гэрч ***** ...Би уулсын модны талаар мэднэ бусад зүйлийн талаар мэдэхгүй. Тус С**** ХХК-г хариуцсан дарга **** гэх хүн Сум дундын ойн анги руу хүсэлтээ албан тоотоор явуулж ойн цэвэрлэгээ хийх талбай тусгаарлаж авдаг. 2023 оны *** дугаар сарын 01-ний өдрөөс *** дугаар сарын 17-ны өдрийн хооронд Бат-Өлзий сумын *** дугаар баг **** гэх газар Сум дундын ойн ангиас 3 га газар тусгаарлаж өгсөн бөгөөд би тухайн газарт 6 хүний бүрэлдэхүүнтэй хариуцан ажилласан. ****, ****, ***, ***, ****, **** нар ажилласан. Хэн хэдэн ширхэг ямар хэмжээтэй мод бэлтгэсэн талаар бичиж тэмдэглэсэн зүйл байдаггүй. Харин Сум дундын ойн ангиас тусгаарлаж өгсөн талбай дээр ажиллах бөөндөө орж талбайгаас унанги модоо зөөж талбайгаас гаргаж ирж Ойн ангийн инженер, байгаль хамгаалагч хоёр хамт очиж тэмдэглэгээ хийж өгдөг. 2023 оны *** дугаар сарын 02-ны өдөр би тухайн цэвэрлэгээ үйлчилгээнд ажилласан 6 хүний гэрээр орчиход гэрийн гадна бол мод байгаагүй. Маргааш нь буюу *** дугаар сарын 03-ны өдөр би Улаанбаатар хот руу явсан тухайн өдөр улсын байцаагч **** та яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм бэ **** гэх хүн мод бэлтгэж зөрчил гаргасан байна гэж над руу утсаар ярьсан. Би тийм зүйл байхгүй талбайгаа хаагаад хүлээлгэж өгсөн, цэвэрлэсэн модоо тэмдэглэгээ хийлгэж тээвэрлүүлсэн байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-126 тал/,

            Гэрч **** ...**** ХХК нь сум дундын ойн ангитай гэрээ байгуулж байгаль хамгаалагч акт үйлдэж ой цэвэрлэх эрх үүсэж Сум дундын ойн ангитай гэрээ байгуулж гэрээнд заагдсан хугацаанд цэвэрлээний үйл ажиллагаа явуулж 2023 оны *** дугаар сарын 17-ны өдөр **** ХХК-ийн бригадад ахлагч **** гэх хүн тухайн цэвэрлэсэн талбайгаа хүлээлгэн өгч тухайн ойн цэвэрлэгээнээс гарсан бүх хэрэглээний модыг хэмжилт хийж тэмдэглэж тээвэрлэх хугацааг тодорхой зааж гоожин эрхийн бичиг олгож өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 тал/,

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарын Байгаль орчны хяналтын улсын байцаагч **** 2023 оны *** дугаар сарын 16-ны өдрийн “...Бат-Өлзий сумын *** дугаар багийн **** гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй бэлтгэсэн 2м 50 см урттай хуш нойтон 3 ширхэг, хуурай 7 ширхэг хуш модны экологи эдийн засгийн үнэлгээ 693,505 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 2,080,515 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв...” гэх эрх бүхий албан тушаалтны даалгавар /хавтаст хэргийн 64 тал/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны *** дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаартай “....их бие төмөр, хоёр талын бариул хэсэг нь модон иш бүхий хөрөө 1 ширхэг, тус үэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны *** дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 15,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 78-79 тал/

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны *** дүгээр сарын 27-ний өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ***дугаар багийн нутаг N102°17.639'44.411I, солбилцол бүхий ***** гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй байна...” гэх 76 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 101 тал/,

            эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 132-135 тал/,

            Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 54-57 тал/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 59 тал/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг  /хавтаст хэргийн 97-99 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 2,080,515 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хавтаст хэргийн 178 тал/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгчид мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 164,450 төгрөгийн үнэлгээтэй /хавтаст хэргийн 170-171 тал/ 10 ширхэг хуш модыг хурааж худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

*** ӨВЕ улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг  хүчингүйд тооцох нь зүйтэй.

Учир нь уг тээврийн хэрэгсэл энэ хэрэгт хамааралгүй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр их биетэй модон бариултай гар хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт *********г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. зүйлийн  4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 164,450 төгрөгийн үнэлгээтэй 10 ширхэг хуш модыг хурааж худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр их биетэй модон бариултай гар хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА