Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 
 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

........................... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ...........................,

Шүүгдэгч Т............................, ..........................., тэдгээрийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ..........................., тэдгээрийн өмгөөлөгч Д.Нарангарав,

Шүүгдэгч ..........................., түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ........................... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Т............................т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ...........................нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830000290001  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Яллагдагч Т............................ нь 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан ширмэн тоогоог ..........................., ..........................., ........................... нар 70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин ашиглан хулгайлж 7,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан гэмт хэрэг үйлдсэн,

яллагдагч ...........................нар нь Т............................ийн хатгалгаар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан ширмэн тогоог 70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин ашиглан хулгайлж 7,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т............................ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг дурдсан. Тэгээд тэр тогоо манай хашаанд 5 жил байсан. ........................... аймгаас мөрдөгч нар ирээд намайг энэ тогоог та хагарсан хэсгийг гагнаад цагдаагийн хашаанд буулгачих таны хийсэн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлсний дагуу би энэ тогоог гагнуулаад, ........................... хотод үнэлгээ хийлгээд ........................... аймгийн цагдаагийн газар аваачиж өгсөн. Тэгэхэд цагдаа нар баярлалаа танд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн. Гэтэл ийм юм болчихлоо. Гэхдээ би энэ хэргийг хийгээгүй гэж хэлэхгүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлөх гээд 7 хоног хөөцөлдсөн. Ямар дансанд төлбөр хийх тухайгаа мэдээгүй байснаас болоод төлөөгүй. Тэгээд өмгөөлөгчтэй ярилцаад шүүх хурлын процессын дунд төлбөр төлөх боломж гарна тэр үед төлье гээд бид түр төлөөгүй байгаа. Би энэ тогоог захиалж авчруулаагүй. Энэ тогоог Хятад улс руу хилээр гаргах гээд байна. Үүнийг сумын захиргааны ажилчид болон удирдлагууд нийлж хилээр гаргах гэж байна. Иймд энэ тогоог хамгаалж өгнө үү гэж надад ........................... хэлсэн. Тэгээд би энэ тогоог хятад хот руу гаргуулахгүй гээд гэрийнхээ гадаа байлгаж байсан юм. Тэгээд энэ гурван хүүхдийг тэр тогойг аваад ир гээд явуулсан. Надад хар нялхаасаа тусалдаг байсан 3 хүүхдийг гэмт хэрэгт холбогдуулчихлаа. ...........................той хамт явсан энэ гурван хүүхэд энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Энэ хүүхдүүдийг харахаар өрөвдөөд байна. Энэ гурван хүүхэд ямар ч хамааралгүй. Би тогоог аваад ир гэсэн энэ гурван хүүхдийг хэргээс чөлөөлж өгнө үү. Тухайн дурсгалын зүйлийг би хулгайлъя гэж бодоогүй. Харин энэ тогоог Хятад улс руу хилээр гарах магадлал өндөр байсан. Би хамгаалсан. Энэ тогоог монголд үлдээсэн гавьяатай хүн бол ........................... юм. Энэ тогоог гадагшаа гаргаагүй хотод манай хашаанд 5-н жил байсан гэв. Энэ тогоог би ашиглах ядарч бодол байгаагүй. Түүх дурсгалын үнэт зүйл гэдгийг мэдээгүй нэг хагархай том тогоо байсан...гэв.

 

- Шүүгдэгч ........................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, би 900.000 төгрөг бензиний мөнгө гэж авсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. ........................... аймаг ........................... суманд амьдарч байгаа гэв.

 

- Шүүгдэгч ........................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн хэрэг хийсэн тухайгаа сүүлд мэдсэн. Би мөнгө төгрөг олох гэж энэ үйлдлийг хийгээгүй. Одоо нэгэнт ийм зүйл болсон учир хүлээн надад их эвгүй байна. Би энэ тогоог түүх дурсгалын зүйл гэдгийг мэдсэн байсан. Анх хөдөлгөх болсон шалтгаан нь би Т............................ ахад хэлсэн юм. Яагаад гэвэл ........................... аймгийн ........................... сумын дарга ........................... Батчулуун нар дундаа бичсэн урагшаа гаргана гээд бичсэн чатыг нь би харсан. Тэгээд бид нар тухайн тогоог хамгаалах гээд аваад явсан. Хулгайлах бодол байгаагүй. Одоо тэр улсын тухайн үеийн чат мессеж байгааг харсаар байж шалгахгүй бид нарыг шалгаад байгаа юм вэ? Тэр хүмүүст яагаад хэрэг үүсгэхгүй байгаа юм вэ? Яагаад байцаалт мэдүүлэг тэр хүмүүсээс авдаггүй юм вэ? Одоо бид нар хэрэгтэн болсон. Хэрэгтэн болсон хойноо өөрсдөө тогоог авч явсан нь буруу байж  тэр дарга нарт нь хэлдэг байж гэж бодож байна...гэв.

 

- Шүүгдэгч ........................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. ........................... хотоос ........................... аймагт хүнд төмөр ачна гэж явсан. Хулгайн тогоо гэж мэдээгүй. Замд явж байгаад л цаг хугацаа тэгж таарсан юм. ........................... надад хүнд төмөр ачна гэж хэлсэн...гэв. 

 

- Шүүгдэгч ........................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хотоос яг гарсан цагаа санахгүй байна. Хотоос гараад замдаа хоноогүй. Миний байнга оршин сууж байгаа хаяг ........................... аймаг ........................... суманд байнга оршин суудаг.  Би хулгайн хэрэг гэж мэдээгүй.  ........................... аймаг руу 2017 оны 12 дугаар сарын эхээр явсан. Яг өдрийг нь санахгүй байна... гэв.

- Иргэний нэхэмжлэгч ........................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэхүү дурсгал  дээр Монгол бичиг болон  хятад ханз мөн загас, хээ угалз зэргийг дүрсэлсэн уран нарийн хийцтэй дурсгал. Монгол бичгийг Гавьяат багш Ш.Чулуунбор багштай хамтран тус байгууллагын мэргэжилтнүүд хөрвүүлэхэд  “Манжийн Бадаргуулт төрийн 24 он, Тэргүүн бичээч Лувсаншарав” гэсэн хэсгийн хөрвүүлж уншиж чадсан. Манжийн Бадаргуулт хааны хаанчлал 1875-1908 он хүртэл байдаг. Манжийн тооллоор тухайн хаан төр барьж эхэлсэн оноос эхэлж 1 дүгээр он гэж тоолж явдаг. Иймд энэхүү тогоо нь он цагийн хувьд 1899 онд бүтээгдсэн дурсгал байх өндөр магадлалтай. Хийцийн хувьд уран нарийн хийцтэй, хэмжээний хувьд том, дурсгалтын хувьд ховорт тооцогдох дурсгал юм. Энэхүү түүх соёлын хөдлөх дурсгал “Хүрэл тогоо”-г хагарч гэмтээгүй, гагнаж шинжлэх ухааны ач холбогдол буураагүй, анхны хэв шинжээ алдаагүй байсан тохиолдолд  7.560.000 төгрөгөөр үнэлж тус музей данс бүртгэлдээ тусгах байсан. Гэвч уг дурсгал анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан тул 4.320.000 төгрөгөөр үнэлж данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэсэн. Манай газраас гэмтэлтэй тогоог сэргээн засахын тулд үндэсний өвийн ........................... рүү сэргээн засварлахаар явуулдаг. Эхний ээлжид манай газраас тухайн тогоог тээвэрлэж явах кран болон тээврийн хөлсний зардлуудыг үнэлгээгээр гаргасан байгаа.  Сангийн сайдын 2013 оны 6 сарын 17-ний өдрийн 140 тоот тушаалын 1-р хавсралт “Түүх соёлын дурсгал, үзмэр эд өлгийн зүйлсийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ийн   дагуу тухайн тогоог музейд шилжүүлэхдээ 7560.000 төгрөгийн үнэ бүхий түүхэн дурсгалт тогоо байх байтал хагарч гэмтсэнээс болж тухайн тогооны үнэ 4.320.000 төгрөг болж үнэ буурсан байгаа. Мөн тухайн тогоог сэргээн засахтай холбогдуулан гарах зардлыг бид нар үнэлгээ хийлгээгүй мэдэгдэхгүй байгаа. Эхний ээлжид ийм зардал гарах байх цаашид ямар зардал гарахыг мэдэхгүй байна...гэв.

 

1830000290001 дугаартай хавтаст хэргээс: 

 

- Яллагдагч Т............................ийн “...Би ........................... руу яриад ........................... аймгийн ........................... суманд нэг тогоо байна. ........................... гэдэг хүүхэдтэй яваад тогоог аваад ирээч гэж хэлсэн. ..........................., ........................... нар нь хоёр найзыгаа дагуулаад ........................... сум ороод тухайн тогоог авч ирээд ........................... аймгийн ...........................ын гадаа буулгасан. ........................... сум явахад нь авчрах тогоонд нь хог шатаадаг гэж сонссон болохоор өөр тогоо ачуулж явуулаад оронд нь тавиулсан. 2018 оны хавар ........................... над руу залгаад “та тогоогоо аваа” гэхээр нь би тогоог аваад өөрийнхөө лагерийн хашаанд буулгасан. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай лагерийн хашаанд цагдаа нар ирж тогоог үзээд “энэ тогоог гагнуулаад ........................... аймгийн цагдаагийн газарт хүлээлгэж өг” гэсний дагуу хүргэж өгсөн. Тгоог 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ........................... хотоос гарч яваад 2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө ачсан болов уу гэж бодож байна... Би тэд нарыг тогоонд явуулахдаа 900,000 бил үү 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн санаж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

 

- Яллагдагч ...........................ын “... 2017 оны 12 дугаар сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. ........................... нь “1 сая төгрөгийн ажил байна. Тухайн ажил нь юм өргөөд аваачиж үлдээгээд буцаад авч ирэх ажил байна, явах уу” гэхээр нь би тухайн үедээ гэртээ ажилгүй байсан учраас тухайн ажлын саналыг зөвшөөрсөн. ........................... бид хоёр ........................... хот явахдаа тухайн хүний Ланд-78 маркийн машинтай яваад ..........................., ........................... гэх хүмүүсийг авсан............................ аймаг руу явахдаа ........................... өөрийнхөө машинтай явсан бөгөөд ямар ч байсан машиныхаа ард чиргүүл залгаад ........................... хотоос авч ирсэн тогоогоо аваад ирсэн. ........................... аймгийн ...........................өөс хөдөө хээр явсан бөгөөд хөдөө хээр очиход гадаа тас харанхуй болсон байсан. ........................... хотоос авч ирсэн тогоогоо машиныхаа чиргүүл дээрээс буулгаад оронд нь хөдөө хээр байсан тогоог ачаад машинтайгаа бид нар ........................... хот  руу явцгаасан.Тогоог бид нар ...........................ны энгэрээс авсан юм байна лээ. Тус тогоог анх ачихдаа ..........................., ..........................., ........................... бид дөрөв өөрсдөө өргөөд ...........................ын машины арын чиргүүл дээр тавиад явсан... ........................... суманд хоноогүй, шөнө ирээд л шөнөдөө ачаад явсан ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

 

- Яллагдагч ...........................ын “.............................. аймгийн ...........................өөс ...........................ын эзэмшлийн Ланд-78 маркийн машиныг ........................... жолоодсон. ...........................,..........................., бид дөрөв ........................... аймгийн ........................... сум руу явсан. Тус суманд шөнө хэдэн цагт очсон гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан бид нар авчирсан тогоогоо овооны энгэрт буулгаад , овооны энгэрт байсан тогоог ачаад л явсан... Би тогоог ачилцаж өгсөн. Би одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй. Бид дөрөв тогоог өргөөд чиргүүл дээр тавьсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,

 

- Яллагдагч ...........................ын “... 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед би ........................... хотод ажлаар очоод ........................... ахтай утсаар ярьсан чинь “уулзъя”  гэж хэлсэн. Бид хоёр уулзаад ........................... аймаг руу яваад ...........................ын гэх айлд очоод ........................... ах ...........................той уулзаад бид нар ........................... сум руу тогоо ачиж ирэхээр тохирсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ........................... ........................... хотод өөрийнхөө Ланд-78 машинтай Дарь эхэд байх айлын хашаанаас цагаан өнгийн төмөр сав ачаад ...........................ын 2 найзыг аваад 4 үүлээ ........................... аймагт ...........................ын гэрт ирж хоноод 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө үүрээр гараад ........................... аймгийн Баруун-Урт сумын нутгаар дамжуулаад ........................... сум руу шууд гарч яваад орой 22 цагийн үед ........................... суманд ...........................ны энгэрт очоод тойруулсан хашааных нь намхан унасан талаар нь буюу овооны зүүн хойд талаас нь ороод чиргүүлээ арагш нь гозойлгож байгаад тогоогоо түлхэж гаргаж ачаад шууд ........................... аймгийн ........................... сум дамжуулаад ........................... аймгийн наана шөнө 04-05 цагийн үед очоод унтаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цаг хүртэл унтаж сэрээд ........................... аймаг ........................... хотын ........................... засмал замаар яваад ........................... аймгийн ........................... 22 цагийн орчимд ...........................ын хашаанд тогоог чиргүүлтэй нь үлдээгээд би замын унаагаар ........................... хот явсан. Маргааш нь ........................... ахад тогоог аваад ирсэн талаар хэлэхэд “би хашаа хороондоо аваачиж тавина” гэж хэлсэн. ........................... ах бид нарт 900,000 төгрөг бэлэн өгөөд тэр нь тогоо ачихаар явах замын зардалд хүрэхгүй, ...........................ийн ойролцоо очоод миний эзэмшлийн дугаарын данс руу ........................... түлшний мөнгө гэж 150,000 төгрөг хийлгэсэн. ........................... дүүтэйгээ яриад 40,000 төгрөг шилжүүлэгдсэн.Бид нар тогоог ачиж яваад ........................... ахын өгсөн мөнгө хүрэхгүй болохоор нь хүнээс авч хэрэглэсэн болохоор сайн санаж байна ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

- Яллагдагч ...........................ын “... Ланд-78 маркийн 70-99 УНЧ тээврийн хэрэгсэл нь миний өөрийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг 2020 онд бусдад худалдан борлуулсан.2017 оны 12 дугаар сарын дундуур ........................... хотод Уяачдын холбооны шинэ жилийн ойн арга хэмжээнд оролцоход ........................... ахтай тааралдахад “ ахдаа туслаач, нэг юманд яваад ирээч хөлс, мөнгийг нь өгнө,хэд хоногоос танай гэрт очоод уулзъя” гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа ........................... аймгийн ........................... суманд гэртээ байхад Т............................ ах надад “чамд шинэ жилээр хэлсэн ажлаа хийлгэх гээд ирсэн, чи эндээс юм ачиж яваад ........................... суманд буулгаад, буцаж ачаад хотод авч ирээд л болоо, надтай хамт явж байгаа залуу энэ талаар сайн мэднэ” гэхээр нь тухайн хүний хэлсэн ажлыг нь хийхээр бид хоёр хоорондоо тохиролцсон. ........................... аймгийн ........................... сумын ...........................ны энгэрт шөнө очиход тус овооны энгэрт тогоо байхаар нь бид нар өөрсдийнхөө тогоог буулгаад оронд нь овооны энгэрт байсан тогоог ачаад авч яваад ........................... хот Т............................ийн хашаанд буулгасан. ........................... сумаас явахдаа ........................... сум дамжаад ........................... аймгийн замаар ........................... хот руу явсан............................ суманд хоноогүй, шөнө ирээд л шөнө ачаад явсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас/

 

- Иргэний нэхэмжлэгч ...........................ийн “ ........................... аймгийн ........................... сумын  4 дүгээр багт байх ...........................ны энгэрээс 2017 оны 12 дугаар сард түүхийн дурсгалт зүйл болох ширмэн тогоо нь хулгайд алдагдсан. Энэхүү тогоог ........................... аймгийн цагдаагийн албан хаагчид 2022 оны 12 дугаар сард түүхийн дурсгалт зүйл болох ширмэн тогоо нь хулгайд алдагдсан. Энэхүү тогоог ........................... аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид 2022 оны 12 дугаар сард 5 хэсэг болсон хагарсан байдалтай байхад нь олж илрүүлэн ........................... аймагт авч ирсний дагуу ........................... аймгийн Засаг дарга ........................... нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр захирамж гаргаж манай Угсаатны зүйн музейд  албан ёсоор шилжүүлсэн тул миний бие тухайн хэрэгт холбогдсон иргэдээс тогооны эвдрэл, үнэлгээний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Манай угсаатны зүйн музей нь сайдын тушаал болон одоо Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль, журам, дүрмийн дагуу үнэлгээ хийж байгаа. Манай музейн үзмэр болох ширмэн тогоо нь эртний үнэт зүйл бөгөөд хагараагүй байхдаа 7,560,000 /долоон сая таван зуун жаран мянган/ төгрөгийн үнэлгээ гарсан тул үнэлгээний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу холбогдсон хүмүүст хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/, 

 

- Гэрч Ц............................ийн “..............................ны энгэрт байх түүхийн дурсгалт зүйл болох том тогоо алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. ...2004 онд анх ........................... сумаас авчирч ...........................хөшөөний өмнө тавьсан яг хэн авчирсан талаар мэдэхгүй. Дараа нь 2012 онд ...........................ны их тахилгын өмнө ...........................урдаас авчирч ...........................ны урд энгэрт байрлуулсан юм. Энэ тогоо нь хээтэй, хуучин монгол бичигтэй, 1 тонн багтаамжтай дугуй дүрс болон бичигтэй тогоо байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас/,

 

- Гэрч ...........................ын “...Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед овооны энгэрээр тэжээлийн бяруугаа хайгаад явж байхад овооны урд энгэрт байсан тогоо нь байхгүй байсан. Тэгээд оронд нь цайран тогоо орхиод явсан болохоор ........................... сумын засаг дарга ........................... гэх хүнд утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

 

- Гэрч ...........................гийн “Миний хувьд 1998-2005 оны хугацаанд ........................... аймгийн ........................... суманд байрлах Зэвсэгт хүчний 086-р тусгай ротын захирагчаар ажиллаж байсан юм. Анх намайг ажил авахад манай ангийн хашаанд том хуучны ширмэн тогоо байдаг байсан. Манай анги тухайн үед үзмэр маягаар хашаандаа байрлуулаад цэцэг тарьдаг байсан юм. 2003 онд яруу найрагч ...........................тэргүүтэй хүмүүс ирж зураг хөргийг авч түүх соёлын өвд бүртгэнэ гэж байсан. 2004 оны 06 дугаар сард .........................../ ........................... бандийн хөшөөг барьсан/ гэх хүн бусад хүмүүсийн хамт ирээд ........................... суманд түүхэн дурсгалт музей байгуулагдаж байгаа учир энэ тогоог авч тэнд үзмэрээр байршуулъя гэж санал тавихад нь олон хүн үзэж хараг, гэсэн үүднээс зөвшөөрч хагалж хэмхэлж загвар хийцийг нь өөрчлөхгүй байх, мөн ........................... сумын цэргийн ангиас өгсөн болохыг илтгэх бичиг байршуулах гэсэн 2 шаардлагыг тавьсан. 2004 оны 07-р сард ........................... сумаас хүмүүс ирж ачиж явсан юм. Дараа нь намайг овооны тахилгаар очиход ........................... бандийн хөшөөний урд талын жалганд байрлуулсан байсан. Уг тогооны содон шинж тэмдэг нь эргэн тойрон хээ хуартай, монгол бичигт^, тойруулсан бүслүүр бага зэрэг сэтэрхий ойролцоогоор өндөр нь 60-70 см, диаметр нь 170 см орчим байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дүгээр хуудас/,

 

- Гэрч ******* “Би ........................... сумын соёлын ...........................ийн номын санч ажилтай бөгөөд соёлын өвийн бүртгэл мэдээллийн санчийн ажлыг давхар хариуцдаг юм. ........................... сумаас алдагдсан гэх тогоо нь 2000 оны эхээр ........................... сумын цэргийн ангийн хашаанд байсныг ........................... бандийн хөшөө баригдах үед тухайн үеийн цэргийн ангийн дарга байсан Цогоо гэх хүнээс зураач Дүүрэнтөгс нь авч явж ........................... бандийн хөшөөний бэлд үзмэрийн зориулалтай байрлуулсан юм билээ. Энэ тогоо нь ........................... сумаас гаралтай боловч одоогоор соёлын өвд бүртгэлгүй. Учир нь 2009 оноос намайг бүртгэл мэдээллийн санчийн ажлыг хариуцахаас өмнө нь энэхүү тогоо нь ........................... суманд очсон тул соёлын өвд бүртгэгдээгүй. Харин ........................... сумын музейн ажилтанд бүртгэх талаар хэлж байсан. Албаны болон амины ажлаар ........................... сумаар явах бүртээ үзэж харж, зургаар баримтжуулдаг байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1 дүгээр хавтаст хэргийн 33/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас/,

 

- Прокурорын зөвшөөрөл Эд зүйл хураан авсан тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,

 

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн7/1522 тоот албан бичиг  /1 дүгээр хавтаст хэргийн 44 дугаар хуудас/,

 

- ........................... аймгийн ........................... сумын Соёлын ...........................ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11/01 тоот албан бичиг  /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

- ........................... аймгийн ........................... сумын Соёлын ...........................ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот албан бичиг  /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

- ........................... аймгийн Угсаатны зүйн музейн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 тоот албан бичиг

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49, 65- 71 дугаар хуудас/,

 

- ........................... аймгийн ........................... сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/34 дугаартай “Иргэний нэхэмжлэгч томилох тухай” албан бичиг  /1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,

 

- ........................... аймаг дахь, Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 43-2/52 тоот албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 197- 200 дугаар хуудас/,

 

- ........................... аймгийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Үзмэр эзэмшүүлэх тухай” захирамж /2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас/,

 

- ........................... аймгийн Угсаатны зүйн музейн арга зүйн зөвлөлийн хурлын “... Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Үзмэр эзэмшүүлэх тухай” захирамжаар эзэмшүүлж буй түүх соёлын хөдлөх дурсгал “Хүрэл тогоог” хагарч гэмтээгүй, гагнаж, шинжлэх ухааны ач холбогдол буураагүй анхны хэв шинжээ алдаагүй байсан тохиолдолд 7,560,000 /долоон сая таван зуун жаран мянган/төгрөгөөр үнэлж тус музей данс бүртгэлдээ тусгах байсан.  Гэвч уг дурсгал нь анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан тул 4,320,000 /дөрвөн сая гурван зуун хорих мянган/  төгрөгөөр үнэлж данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэв” гэх тэмдэглэл  /2 дугаар хавтаст хэргийн 202-204 дүгээр хуудас/,  

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 223-226 дугаар хуудас/,

 

  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 206 хуудас/,

 

- Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2302033 дугаартай “ гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 70-99 УНЧ Ланд-78 тээврийн хэрэгсэл 32.633.333 төгрөг, гар аргаар угсарсан чиргүүл 650.000 төгрөг,  үнэлгээ нийт 33,283,300 /гучин гурван сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 207-219 дүгээр хуудас/,

 

- ...........................ын Хаан банкны ...........................тоот дансны 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

 

- ...........................Хаан банкны ........................... тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 40,000 төгрөгийн зарлага гарсан гэх дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,

 

- ...........................Хаан банкны ........................... тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 150,000 төгрөгийн зарлага гарсан талаарх дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,

 

- Дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл “..............................Хаан банкны ...........................дугаартай дансанд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орлого зарлагын гүйлгээнд үзлэг хийхэд тус өдрийн 16 цаг 49 минут, 20 цаг 12 минутад тус тус 150,000, 50,000 төгрөг ........................... дугаарын данснаас орсон. Мөн 17 цаг 56 минутад ........................... тоот данснаас 40,000 төгрөгийн орлого орсон байна. Зарлага мөн тус өдрийн 18 цаг 00 минутад 40,000 төгрөг “...........................”, 19 цаг 53 минутад 50,000 төгрөг “Сод монгол”, 20 цаг 30 минутад 100,000 төгрөг “Шунхлай”, 21 цаг 07 минутад 48,900 төгрөг “Оюут” гэсэн утгатай зарлага гарсан болохыг тэмдэглэл болгон бичив” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 119 дугаар хуудас/,

 

- Прокурорын 2022 оны 12 сарын 21-ний өдрийн Т............................, ..........................., ..........................., ..........................., ........................... нарыг яллагдагчаар татсан 1830000290001 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол/2 дугаар хавтаст хэргийн 21-26, 32-37,46-51,60-65, 72-77 хуудас/

 

- Т............................ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 156-160 хуудас/

 

- Т............................ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 93 хуудас/

 

- Т............................ийн Эрүүл мэнд, эмчилгээний баримт /2 дугаар хавтаст хэргийн 134-165 хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 59- 67 хуудас /

 

- ...........................ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 115-117, 121 хуудас/

 

- ...........................ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 92 хуудас/

 

- ...........................ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 130-133 хуудас/

 

- ...........................ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 94 хуудас/

 

- ...........................ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 97- 114 хуудас/

 

- ...........................ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 95 хуудас/

 

- ...........................ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 125-129 хуудас/

 

- ...........................ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 96 хуудас/

 

- Т............................аас ........................... аймгийн Угсаатны зүйн музейн 100120035021 тоот дансанд 3.240.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Т............................ нь шүүгдэгч ..........................., ..........................., ........................... нарыг 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан “ тогооны дээд амсрын тойрог 170 см, 1 метр өндөртэй, 1 тн жинтэй, дээд ирмэг тойруулаад хуучин Монгол бичиг болон өлзий утсан хээ бүхий, хүрэн өнгийн металлаар хийгдсэн ширмэн тогоо”-г ...........................ын өмчлөлийн  70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин, гар хийцийн чиргүүлийг ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан гэмт хэргийг,

шүүгдэгч ...........................нар шүүгдэгч Т............................ийн хатгалгаар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан уг ширмэн тогоог ...........................ын өмчлөлийн  70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин, гар хийцийн чиргүүл ашиглан ашиглан хулгайлж 7,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т............................ийн “ Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг дурдсан. Би энэ хэргийг хийгээгүй гэж хэлэхгүй............................ надад “Энэ тогоог сумын захиргааны ажилчид болон удирдлагууд нийлж Хятад улс руу хилээр гаргах гээд байна, энэ тогоог хамгаалж өгнө үү” гэж хэлсэн тул энэ гурван хүүхдийг тэр тогоог аваад ир” гээд явуулсан. Тэгээд би энэ тогоог хятад хот руу гаргуулахгүй гээд гэрийнхээ гадаа байлгаж байсан юм. ...........................той хамт явсан энэ гурван хүүхэд энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Тухайн дурсгалын зүйлийг би хулгайлъя гэж бодоогүй. Харин энэ тогоог Хятад улс руу хилээр гарах магадлал өндөр байсан. Би хамгаалсан. Энэ тогоог монголд үлдээсэн гавьяатай хүн бол ........................... юм. Энэ тогоог би ашиглах ядарч бодол байгаагүй. Түүх дурсгалын үнэт зүйл гэдгийг мэдээгүй нэг хагархай том тогоо байсан. ........................... аймгаас мөрдөгч нар ирээд намайг “энэ тогоог та хагарсан хэсгийг гагнаад цагдаагийн хашаанд буулгачих, таны хийсэн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлсний дагуу би энэ тогоог гагнуулаад ........................... хотод үнэлгээ хийлгээд ........................... аймгийн цагдаагийн газар аваачиж өгсөн. Тэгэхэд цагдаа нар баярлалаа танд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн. Гэтэл ийм юм болчихлоо  ” гэх,

шүүгдэгч ...........................ын  “ би 900.000 төгрөг бензиний мөнгө гэж авсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 12 сард байсан. Би уяачдын шинэ жилээр оролцоод тараад маргааш нь билүү нөгөөдөр нь явсан гэж бодохоор тэгж санаад байгаа. Олон жилийн өмнөх хэрэг болохоор санахгүй байна...” гэх, 

шүүгдэгч ...........................ын “..Хулгайн хэрэг хийсэн тухайгаа сүүлд мэдсэн. Би мөнгө төгрөг олох гэж энэ үйлдлийг хийгээгүй. Одоо нэгэнт ийм зүйл болсон учир хүлээн надад их эвгүй байна. Анх хөдөлгөх болсон шалтгаан нь би Т............................ ахад хэлсэн юм. Яагаад гэвэл ........................... аймгийн ........................... сумын дарга ..........................., Батчулуун нар дундаа бичсэн “урагшаа гаргана” гээд бичсэн чатыг нь би харсан. Тэгээд бид нар тухайн тогоог хамгаалах гээд аваад явсан. Хулгайлах бодол байгаагүй ” гэх,

шүүгдэгч ...........................ын “ ........................... хотоос ........................... аймагт хүнд төмөр ачна гэж явсан. Хулгайн тогоо гэж мэдээгүй. Замд явж байгаад л цаг хугацаа тэгж таарсан юм. ........................... надад хүнд төмөр ачна гэж хэлсэн” гэх, 

шүүгдэгч ...........................ын “ Хотоос гараад замдаа хоноогүй. ........................... аймаг руу 2017 оны 12 дугаар сарын эхээр явсан. Яг өдрийг нь санахгүй байна..” гэх,

иргэний нэхэмжлэгч ...........................ийн “ ........................... аймгийн ........................... сумын  4 дүгээр багт байх ...........................ны энгэрээс 2017 оны 12 дугаар сард түүхийн дурсгалт зүйл болох ширмэн тогоо нь хулгайд алдагдсан. Энэхүү тогоог ........................... аймгийн цагдаагийн албан хаагчид 2022 оны 12 дугаар сард 5 хэсэг болсон хагарсан байдалтай байхад нь олж илрүүлэн ........................... аймагт авч ирсний дагуу ........................... аймгийн Засаг дарга ........................... нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр захирамж гаргаж манай Угсаатны зүйн музейд  албан ёсоор шилжүүлсэн. Манай угсаатны зүйн музей нь сайдын тушаал, мөрдөгдөж байгаа хууль, журам, дүрмийн дагуу үнэлгээ хийж, музейн үзмэр болох ширмэн тогоо нь эртний үнэт зүйл бөгөөд хагараагүй байхдаа 7,560,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон  тул гарсан үнэлгээний дагуу нэхэмжлэл гаргаж байна” гэх,

гэрч Ц............................ийн “..............................ны энгэрт байх түүхийн дурсгалт зүйл болох том тогоо алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. 2004 онд анх ........................... сумаас авчирч ...........................хөшөөний өмнө тавьсан, яг хэн авчирсан талаар мэдэхгүй. Дараа нь 2012 онд ...........................ны их тахилгын өмнө ...........................урдаас авчирч ...........................ны урд энгэрт байрлуулсан юм. Энэ тогоо нь хээтэй, хуучин монгол бичигтэй, 1 тонн багтаамжтай дугуй дүрс болон бичигтэй тогоо байсан...” гэх,

гэрч ...........................ын “ Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед овооны энгэрээр тэжээлийн бяруугаа хайгаад явж байхад овооны урд энгэрт байсан тогоо нь байхгүй байсан. Тэгээд оронд нь цайран тогоо орхиод явсан болохоор ........................... сумын Засаг дарга ........................... гэх хүнд утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлгүүд, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл,

...........................ын Хаан банкны ...........................тоот дансны 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга,

...........................Хаан банкны ........................... тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 40,000 төгрөгийн зарлага гарсан гэх дансны хуулга ,

........................... аймгийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/26 дугаартай ““Үзмэр эзэмшүүлэх тухай” захирамж, 

........................... аймгийн Угсаатны зүйн музейн арга зүйн зөвлөлийн хурлын “ Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Үзмэр эзэмшүүлэх тухай” захирамжаар эзэмшүүлж буй түүх соёлын хөдлөх дурсгал “Хүрэл тогоог” хагарч гэмтээгүй, гагнаж, шинжлэх ухааны ач холбогдол буураагүй анхны хэв шинжээ алдаагүй байсан тохиолдолд 7,560,000 /долоон сая таван зуун жаран мянган/төгрөгөөр үнэлж тус музей данс бүртгэлдээ тусгах байсан.  Гэвч уг дурсгал нь анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан тул 4,320,000 /дөрвөн сая гурван зуун хорих мянган/  төгрөгөөр үнэлж данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэв” гэх тэмдэглэл,

Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2302033 дугаартай “... гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 70-99 УНЧ Ланд-78 тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн үнэлгээ нийт 33,283,300 /гучин гурван сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

мөрдөгчийн Дансанд үзлэг хийсэн “..............................Хаан банкны ...........................дугаартай дансанд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орлого зарлагын гүйлгээнд үзлэг хийхэд тус өдрийн 16 цаг 49 минут, 20 цаг 12 минутад тус тус 150,000, 50,000 төгрөг ........................... дугаарын данснаас орсон. Мөн 17 цаг 56 минутад ........................... тоот данснаас 40,000 төгрөгийн орлого орсон байна. Зарлага мөн тус өдрийн 18 цаг 00 минутад 40,000 төгрөг “...........................”, 19 цаг 53 минутад 50,000 төгрөг “Сод монгол”, 20 цаг 30 минутад 100,000 төгрөг “Шунхлай”, 21 цаг 07 минутад 48,900 төгрөг “Оюут” гэсэн утгатай зарлага гарсан болохыг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс ........................... аймгийн Угсаатны зүйн музейг иргэний нэхэмжлэгчээр дахин тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн зохицуулалтанд нийцсэн байна.

 

Учир нь уг тогоо нь ........................... аймгийн ........................... сумын нутаг дэвсгэрээс анх алдагдаж, тус сумын Засаг даргаас гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ........................... аймгийн ........................... сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/34 дугаартай албан бичгийг үндэслэн тус сумын Соёлын ...........................ийн ажилтан Б............................г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба харин ........................... аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/26 дугаартай захирамжаар уг тогооны жинхэнэ эзэмшигчээр ........................... аймгийн Угсаатны зүйн музейг тогтоосноор иргэний нэхэмжлэгчийг дахин томилсон нь хууль зөрчөөгүй байна.

 

3. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэргийн хохирол буюу ширмэн тогооны үнэлгээг гаргуулахаар “ Линзийн өгөөж ” ХХК-г шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтээр уг тогооны үнэлгээг 48.000.000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Харин уг тогооны жинхэнэ эзэмшигчээр ........................... аймгийн Угсаатны зүйн музейг тогтоосноор тус музей нь Сангийн сайдын 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 140 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Түүх соёлын дурсгал,үзмэр эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам ”-ын 2.1-д заасны дагуу Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн дансны үнийг шинэчлэн тогтоох комиссын шийдвэрийн дагуу өөрийн эзэмшилд ирсэн үзмэр, эд өлгийн зүйл болох уг тогоог “гэмтээгүй, анхны шинжээ алдаагүй байх үеийн дансны үнэлгээг 7.560.000 төгрөгөөр, уг тогоо нь анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан үеийн үнэлгээг 4.320.000 төгрөг ” гэж дансны шинэчилсэн үнэлгээг 7.560.000 төгрөг гэж тогтоосон ба энэ үнэлгээгээр хохирлыг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна ” гэж заасан бөгөөд “ Линзийн өгөөж ” ХХК-н  шинжээчийн уг дүгнэлт нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, шинжлэх ухаанч бус таамаглалд тулгуурласан, эргэлзээ бүхий болсон байх тул тусгай мэдлэг, мэргэшлийн хүрээнд, хууль, журмын дагуу гаргасан ........................... аймгийн Угсаатны зүйн музейн Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн дансны үнийг шинэчлэн тогтоох комиссын шийдвэрээр тогтоосон 7.560.000 төгрөгийн үнэлгээгээр хохирлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцэх юм.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн хийгээд энэ үнэлгээний талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Прокуророос шүүгдэгч Т............................ийн 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан ширмэн тогоог ..........................., ..........................., ........................... нарыг 70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин ашиглан хулгайлж 7,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

шүүгдэгч ..........................., ..........................., ........................... нарын бүлэглэн, машин механизм ашиглан ........................... аймгийн ........................... сумын ...........................ны энгэрт байсан ширмэн тогоог хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг ирүүлжээ.

 

5. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос гаргасан “ Шүүгдэгч  ...........................нар нь шүүгдэгч Т............................ийн хатгалгаар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан ширмэн тогоог 70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна. Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэх ямар нэг гэмт санаа, зорилгогүй байх үед нь цаг хугацааны хувьд өөрөө эхлэн санаачилж, гүйцэтгэгчийг гэмт хэрэг үйлдүүлэх талаар өдөөн түлхэж, түүнд нөлөөлснөөр гэмт хэрэг үйлдэгдсэн байх шинжийг агуулдаг. Иймд шүүгдэгч Т............................ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч ..........................., ..........................., ........................... нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах  саналтай байна” гэх дүгнэлт гаргасныг,

шүүгдэгч  Т............................ “ Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг дурдсан. Тэр тогоо манай хашаанд 5 жил байсан. ........................... аймгаас мөрдөгч нар ирээд намайг “энэ тогоог та хагарсан хэсгийг гагнаад, цагдаагийн хашаанд буулгачих, таны хийсэн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлсний дагуу би энэ тогоог гагнуулаад ........................... хотод үнэлгээ хийлгээд  ........................... аймгийн цагдаагийн газар аваачиж өгсөн. Тэгэхэд цагдаа нар баярлалаа танд эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Гэтэл ийм юм болчихлоо. Гэхдээ би энэ хэргийг хийгээгүй гэж хэлэхгүй. Прокурорын танилцуулсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ” гэж,

шүүгдэгч ........................... “ Би ...........................аас 900.000 төгрөг бензиний мөнгө гэж авсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэж,

шүүгдэгч ........................... “Надаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авсан. Би бүх үнэнийг нууж ичих зүйлгүй хэлсэн. Хулгайн хэрэг хийсэн тухайгаа сүүлд мэдсэн. Би мөнгө төгрөг олох гэж энэ үйлдлийг хийгээгүй. Одоо нэгэнт ийм зүйл болсон учир хүлээж байна, надад их эвгүй байна” .

шүүгдэгч ........................... “ Би тухайн үед  хулгайн хэрэг гэж мэдээгүй. Прокурорын хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж,

шүүгдэгч ........................... “ ........................... төмөр ачна гэж хэлсэн. Хүнд төмөр ачна гэж мэдэж байсан, хулгайг тогоо гэж мэдээгүй. Замд явж байгаад л цаг хугацаа тэгж таарсан юм.Прокурорын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлж, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

6. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Хүдэр, Д.Нарангарав нараас шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй боловч тэдгээр холбогдох хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж “  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан сэжигтэнг яллагдагч гэнэ гэсэн байдаг. Энэ тогтоолтой танилцсанаар эрх үүрэг үүсдэг.  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан гэсэн тогтоол үйлдэж ...........................оор гарын үсэг зуруулсан байдаг. Нарангарав өмгөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил. Улсын яллагч 12 сарын 21-нд тогтоол үйлдсэн, энэ хүмүүст 1 сар гаргаж танилцуулсан. Иймд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа танилцуулсан. Гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад тогтоол үйлдчихээд байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Улсын яллагчийн яллаж байгаагаар энэ гэмт хэрэг 2017 оны 12 сарын 22-23 нд шилжих шөнө гарсан юм байна. Энэ үед 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль мөрдөгдөж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэдэг заалт байсан. 2020 оны 1 сарын  10-ны өдөр гарсан нэмэлт өөрчлөлт орсон энэ нэмэлт өөрчлөлтөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолдог болсон. Өмгөөлөгч бидний зүгээс энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж маргадаг. Энэ маргаанд Дээд шүүхийн тайлбар байгаа. 2017 оны 12 дугаар сарын 22-23 нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан гэж үзвэл тухайн үеийн хуулийг шүүгдэгч нарын эрхзүйн байдлыг дээрдүүлэх учраас шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Улсын яллагч эрүүгийн хэрэг үүссэн тогтоолыг энэ улсуудад 5 жилийн дотор танилцуулсан гэж үзэж байгаа юм байна, гэхдээ тэр тогтоолыг танилцуулснаар эрх үүрэг үүсэж байна. Түүнээс эрх үүрэг үүсээгүй, гэрч байх үед улсын яллагч тогтоол үйлдчихээд тэр хугацаа болоогүй, би тогтоол үйлдсэн гэж хэлж байж болохгүй. Иймд эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрж байгаа учир шүүгдэгч нарт ашигтай шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө”  гэж тайлбарлаж буйг Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т............................, ...........................нарыг бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө уг тогоог хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно" гэх зохицуулалтыг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" гэж өөрчилжээ.

 

Дээрх хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөн нэмэлт, өөрчлөлтийг уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн байна.

 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс эдгээрт заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөх буюу уг хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь ихэнхдээ эдгээр хуульд заасан ойлголтуудын агуулгыг тодорхойлох, зохицуулах, заах шинжтэй байдаг бол зарим тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг шууд хэрэглэх нөхцөл, үндэслэл, журмыг тодорхойлсон байдаг онцлогтой ба дээрх нэмэлт, өөрчлөлт нь уг онцлогийг агуулсан, ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох ба хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжийг агуулсан энэхүү хэм хэмжээ нь уг зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.

 

Гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тоолдог ба ийнхүү тоолохдоо мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг оруулан тооцдоггүй болно.

 

Энэ журмын дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уг үйл явдал болсны дараагийн өдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тоолно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тооцох ба дээр дурдсан 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас эхлэн хугацааг тоолоход 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагт дуусгавар болох юм.

 

Тэгвэл шүүгдэгч Т............................, ...........................нарыг 2022 оны 12 дугаар сарын 21-нд (хэргийн 2 дугаар хавтас,  21-26, 32-37, 46-51,60-65, 72-77 дахь тал) тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд уг ажиллагааг прокурор дээр дурдсан хуулийн хугацааны дотор явуулсан байх тул тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 “ Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ”, 30.17 дугаар зүйлийн 1 “ Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж зохицуулсан хийгээд мөрдөгч, прокуророос шүүгдэгч Т............................, ...........................нарыг яллагдагчаар татах үед тэдгээр нь өөрийн оршин суух хаягтаа амьдарч байсан, хаяг, утас тодорхой байсан хийгээд тэдгээрт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах ажиллагааг тогтоол үйлдсэнээс 10-20 хоногийн хугацаанд явуулсан нь мөрдөгчийн үйл ажиллагаа, оролцогч нарын өөр өөр орон нутагт байгаа зэрэгтэй холбоотой хийгээд энэ ажиллагааг хууль бус гэж буруутгах үндэслэлгүй болно.

 

7. Хууль зүйн ойлголтоор “ Хулгайлах гэмт хэрэг ” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Т............................ нь ........................... аймгийн ........................... сумын ...........................ны энгэрт байх “ширмэн тогоог” хулгайлуулахаар шүүгдэгч ..........................., ........................... нартай урьдчилан тохиролцон, шатахуун болон замын зардал зэргийг хувиасаа төлж, тухайн гэмт хэргийг үйлдүүлэхэд татан оролцуулан, хөлсөлсөн, мөн шүүгдэгч ........................... нь шүүгдэгч Т............................аас өгсөн “ төмөр сав ”-ыг  өөрийн Ланд-78 маркийн 70-99 УНЧ тээврийн хэрэгсэл, чиргүүлд ачиж, нэг хашаанд амьдрах ........................... болон танил ........................... нарыг өөртөө туслуулахаар авч яван 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ..........................., ..........................., ........................... нар бүлэглэн ...........................ны энгэр дэх хамгаалалтын хашааг эвдэн, өөрсдийн авч очсон “ төмөр савыг ” оронд нь байршуулан тавьж, “ ширмэн тогоог ” хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт, хангалттай хөдөлбөргүй нотлогдсон хийгээд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

8. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтооно.

 

Шүүгдэгч  Т............................, ..........................., ..........................., ........................... нарын хувьд тухайн эд зүйл буюу ширмэн тогооны биет хэмжээ, жин зэргээс шалтгаалан биеэр авч явж чадахгүй эд зүйлийг ачиж, зөөж, тээвэрлэхээр ...........................ын эзэмшлийн Ланд-78 маркийн 70-99 УНЧ тээврийн хэрэгсэл, чиргүүлийг тус тус ашигласан хийгээд уг тээврийн хэрэгсэл, чиргүүл нь  тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя. 

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон болно.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. 2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. 3.Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ба мөн 3.2 дугаар зүйлийн 1 “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”.

3.4 дүгээр зүйлийн 1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ”,.

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ” гэж тус тус хуульчилжээ.

Хэргийн баримтаар шүүгдэгч Т............................ нь ........................... аймгийн ........................... сумын ...........................ны энгэрт байх “ширмэн тогоог” хулгайлуулахаар шүүгдэгч ..........................., ........................... нартай урьдчилан тохиролцон, тухайн гэмт хэргийг үйлдүүлэхэд татан оролцуулан, шүүгдэгч ..........................., ........................... ........................... нар ...........................ын эзэмшлийн Ланд-78 маркийн 70-99 УНЧ тээврийн хэрэгслээр явж үйлдлээрээ нэгдэн уг тогоог хулгайлсан буюу тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна.

 

10. Прокуророос шүүгдэгч Т............................ийн 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........................ны энгэрт байсан ширмэн тогоог ..........................., ..........................., ........................... нарыг 70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 маркийн автомашин ашиглан хулгайлж 7,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

шүүгдэгч ..........................., ..........................., ........................... нарыг бүлэглэн, машин механизм ашиглан ........................... аймгийн ........................... сумын ...........................ны энгэрт байсан ширмэн тогоог хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан,хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ........................... нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

11. Шүүх шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ........................... нарыг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

Учир нь тэдгээр нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа бусдын болон өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг хангах буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ. 

 

12. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ........................... нарын бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч ........................... аймгийн Угсаатны зүйн музейд 7.560.000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Гэмт хэргийн хохирол, гэм хорын талаар:

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эд хөрөнгөнд ” учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж” арилгах үүрэгтэй юм.

 

Шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ...........................  нарын хууль бус үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч ........................... аймгийн Угсаатны зүйн музейд 7,560,000 төгрөгийн шууд хохирол учирсныг тус музейн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Арга зүйн зөвлөлийн хурлаар Сангийн сайдын 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 140 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Түүх соёлын дурсгал,үзмэр эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын 2.1, 2.2-т заасныг үндэслэн уг тогооны үнийг шинэчлэн тогтоосон байх ба “ уг тогооны гэмтээгүй, анхны шинжээ алдаагүй байх үеийн дансны үнэлгээг 7.560.000 төгрөгөөр, уг тогоо нь анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан үеийн үнэлгээг 4.320.000 төгрөг” гэж тогтоожээ.

 

Шүүгдэгч Т............................ нь уг тогтоог гагнаж, бүтэн байдалд оруулсан бөгөөд уг шүүгдэгч нар уг тогоонд учирсан эвдрэл, гэмтлийн үнийн зөрүү 3.240.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж, хохирлыг бүрэн барагдуулсан байх тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч ........................... аймгийн Угсаатны зүйн музейн төлөөлөгч ...........................шүүх хуралдаанд “ Манай газраас гэмтэлтэй тогоог сэргээн засахын тулд үндэсний өвийн ........................... рүү сэргээн засварлахаар явуулдаг. Эхний ээлжид манай газраас тухайн тогоог тээвэрлэж явах кран болон тээврийн хөлсний зардлуудыг үнэлгээгээр гаргасан байгаа. Мөн тухайн тогоог сэргээн засахтай холбогдуулан гарах зардлыг бид нар үнэлгээ хийлгээгүй мэдэгдэхгүй байгаа. Эхний ээлжид ийм зардал гарах байх цаашид ямар зардал гарахыг мэдэхгүй байна” гэх тайлбарыг гаргасан боловч тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамааралтай юм.

 

Иймд иргэний нэхэмжлэгч ........................... аймгийн Угсаатны зүйн музей нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан буюу Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хохирол, гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүхээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т............................ бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хатгасан, гэмт хэрэгт хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ..........................., ........................... нарт өмнө гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирол төлбөр хэсэгчилж төлсөн байдлыг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ..........................., ........................... нарт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр хэсэгчилж төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах дээрх хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.

Шүүгдэгч Т............................т, ..........................., ..........................., ........................... нар 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байна. Иймд дээрх заалтыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай хуулийн заалтад хамруулах нь зүйтэй. Иймд дээрх хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шүүгдэгч Т............................т 4  жилийн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ..........................., ........................... нарт 3 жил 6 сарын зорих эрх хязгаарлах ял, ..........................., ........................... нарт 3 жилийн зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өөрийн оршин суух газар болох шүүгдэгч Т............................ийг ........................... хот ........................... дүүрэг, шүүгдэгч ...........................ыг ........................... аймгийн ........................... сумаас, шүүгдэгч ...........................ыг ........................... хотын ........................... дүүргээс, шүүгдэгч ...........................ыг ........................... аймгийн ........................... сумаас, шүүгдэгч ...........................ыг ........................... аймгийн ........................... сумаас тус тус явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг оногдуулах саналтай байна.  Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 70-99 УНЧ улсын дугаартай Ланд-78 тээврийн хэрэгсэл, мөн гар хийцийн чиргүүлийг ........................... нь бусдад худалдан борлуулсан байх тул тухайн тээврийн хэрэгсэл болон гар хийцийн чиргүүлийн үнэлгээ болох нийт 33,283,300 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох саналтай” гэх, 

 

өмгөөлөгч Д.Батбаяр “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-оос 8 жил хорих ялтай. Улсын яллагчаас шүүгдэгч ...........................од 3 жил 6 сарын хорих ял оногдуулж байна. Энэ ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналтай байна. Хэргийн материалаас харахад энэ хэрэгт битүүмжилсэн хураасан зүйл байхгүй байдаг. Энэ машиныг одоо бусдад худалдсан бусдын өмч болсон. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг заавал хураана гэсэн үүрэг болгосон заалт байдаггүй. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан авто машин, чиргүүлийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдэж өгнө үү” гэх, 

 

өмгөөлөгч Т.Хүдэр “ Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч ...........................т 4 жил, ...........................од 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж  байна. Үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирол төлбөрийг хэсэгчилж төлсөн шинж байдлыг харгалзаж үзэж ялын хэмжээг хамгийн багаар оногдуулж өгнө үү” гэх,

 

өмгөөлөгч Д.Нарангарав “ Миний үйлчлүүлэгч ........................... нь бага насны нялх хүүхэдтэй эхнэр хүүхдийн хамт амьдрал ахуй нь боломжийн биш, энэ хүн хорих ял аваад явбал ар гэрийн байдал хүндэрнэ. Харин ........................... нь эрүүл мэндийн хувьд сэтгэцийн өөрчлөлттэй. Энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өвчин нь хөдөлж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Энэ тухай хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд эдгээр хүмүүсийн хувийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулж,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч Т............................аас “ Би эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй зүрхний хагалгаанд орсон ...........................д очиж эмчлүүлэх шаардлагатай. Энэ ялыг тэнсэн харгалзах ял болгож өөрчилж өгнө үү. Би мөн 3-р эмнэлэгт эмчлүүлдэг” гэх,

шүүгдэгч ........................... “ Машины төлбөрийг өөрчилж өгнө үү ” гэх, 

шүүгдэгч ........................... “ Хэлэх зүйл байхгүй” гэх,

шүүгдэгч ........................... “ Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү” гэх,

шүүгдэгч Э............................ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хөдөө байдаг, ийш тийшээ явдаг үүнийг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ...........................  нар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Т............................ийн гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгыг гарган, шүүгдэгч ..........................., ........................... нарыг татан оролцуулан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, шүүгдэгч ........................... машин механизм, техник хэрэгслийг бэлтгэж, гэмт хэрэг үйлдэхэд ........................... нарыг оролцуулсан буюу тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Т............................ийн нас, эрүүл мэнд, ...........................ын эрүүл мэнд, ........................... хувийн байдал зэргийг үндэслэн  шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зохицуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж өөрийгөө илчлэн ирж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг байна.

 

Шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ........................... нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, гэм буруугийн талаар маргаагүй, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болно. 

 

Тодруулбал, тухайн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэхийг хориглоогүй, харин зөвшөөрсөн хэм хэмжээг хууль тогтоогч хуульчилсан ба анхан шатны шүүх хуулиар зөвшөөрөгдсөн дээрх хэм хэмжээг хэрэглэх нь эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулсан нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч  Т............................т 1/нэг/ жил 10/арав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ..........................., ........................... нарт 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ..........................., ........................... нарт 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ........................... нарын 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байна.

 

Мөн Т............................, ..........................., ..........................., ........................... нар нь гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна“ гэснийг хангажээ.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т............................т оногдуулсан нэг жил арван сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ..........................., ........................... нарт оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар, шүүгдэгч ..........................., ........................... нарт оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тогтоолоо.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж Зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэлбэрийг тодорхойлсон бөгөөд шүүх шүүгдэгч нарын дээр дурдагдсан хувийн байдлыг үндэслэн тэдгээрт эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг оршин суух харьяаллаар тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Т............................ нь ...........................дүүгийн 3 дугаар хорооны 1 дүгээр ........................... 6 тоотод, ........................... нь ........................... хотын ........................... дүүрэг 8 дугаар хороо Сонсголонгийн 5-248а тоотод, ........................... нь ........................... аймгийн ........................... сумын 6 дугаар баг 1-9 тоотод, ........................... нь ........................... аймгийн ........................... сумын 4 дүгээр баг Дэлгэрийн 11-19 тоотод, ........................... нь ........................... аймгийн ........................... сумын 6 дугаар баг 92-ын 3 тоотод тус тус оршин суух хаягтай тул оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т............................т 1 жил 10 сарын хугацаагаар, ...........................д 1 жил 2 сарын хугацаагаар тус тус эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох ........................... хотоос явахыг хориглох, хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж үүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч ...........................ад 1 жил 2 сарын хугацаагаар,  ...........................од 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох ........................... аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, үүнд хяналт тавихыг ........................... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч ...........................од 1 жил 6 сарын хугацаагаар ........................... аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж үүнд хяналт тавихыг ........................... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус харьяалуулан даалгахаар тогтоолоо.

 

Учир нь шүүгдэгч Т............................ зүрхний, ........................... сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар байнгын эмчилгээтэй, хяналтанд байдаг нөхцөл байдлыг үндэслэвэл тэдгээрт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг ........................... хотын ..........................., ........................... дүүргээр хумьж тогтоох зайлшгүй шаардлагагүй хийгээд үүнийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн ялгаварлалгүйгээр ..........................., ..........................., ........................... нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэдгээрийн оршин суух аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Бусад:

 

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ........................... нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ...........................ын эзэмшлийн 70-99 УНЧ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 78 маркийн автомашин болон гар хийцийн чиргүүлийн ашигласан  болох нь хэрэгт нотлогдсон, харин шүүгдэгч ........................... уг автомашиныг 2020 онд бусдад  зарж борлуулсан, уг чиргүүл нь эвдэрч үгүй болсон тул шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тухайн автомашины үнэ 32.633.333.33 төгрөг, чиргүүлийн үнэ 650.000 төгрөг, нийт 33.283.300 төгрөгийг шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ..........................., ........................... нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6.656.660 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.  

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2302033 дугаартай дүгнэлтээр “ 70-99 УНЧ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 78 маркийн автомашиныг 32.633.333.33 төгрөг, гар аргаар угсарч хийсэн чиргүүлийг 650.000 төгрөг ” гэж тус тус тогтоосон болно.

 

2. Шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ..........................., ........................... нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширмэн тогоо нь одоогоор тус аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа бөгөөд уг тогтоог эзэмшигч ........................... аймгийн Угсаатны зүйн музейд буцаан олгохыг ........................... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ........................... ургийн овогтой, ........................... ...........................ийг машин механизм ашиглаж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан,

........................... ургийн овогтой ...........................ын ...........................,  ........................... ургийн овогтой ......................................................, ........................... ургийн овогтой ........................... ..........................., ........................... ургийн овогтой ........................... ........................... нарыг машин механизм ашиглаж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т............................ийг 1/нэг/ жил 10/арав/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч ..........................., ........................... нарыг 1 /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар, ........................... нарыг 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т............................т оногдуулсан нэг жил арван сарын хугацаагаар, шүүгдэгч ..........................., ........................... нарт оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч ........................... ...........................  нарт оногдуулсан нэг жил хоёр  сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. 2021 оны 07 дугаар арын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Т............................т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох ........................... хотын  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч ...........................од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар ........................... аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 шүүгдэгч ...........................од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар ........................... аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч ...........................ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар ........................... аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч ...........................д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар ........................... хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т............................, ........................... нарт оногдуулсан ........................... хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч ...........................од оногдуулсан ........................... аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг ........................... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч ..........................., ........................... нарт оногдуулсан ........................... аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг ........................... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай. 

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ..........................., ........................... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч ...........................ын эзэмшлийн 32.633.333.33 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Ланд круйзер 78 маркийн автомашин, 650.000 төгрөгийн үнэлгээтэй гар хийцийн чиргүүл, нийт 33.283.300 төгрөгийг шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ..........................., ........................... нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6.656.660 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

8. Шүүгдэгч Т............................, ..........................., ..........................., ..........................., ........................... нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч ........................... аймгийн Угсаатны зүйн музейд 3.240.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч ........................... аймгийн Угсаатны зүйн музей, түүний төлөөлөгч ........................... нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол, гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, одоогоор ........................... аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж буй “ тогооны дээд амсрын тойрог 170 см, 1 метр өндөртэй, 1 тн жинтэй, дээд ирмэг тойруулаад хуучин Монгол бичиг болон өлзий утсан хээ бүхий, хүрэн өнгийн металлаар хийгдсэн ширмэн тогоо”-г эзэмшигч ........................... аймгийн Угсаатны зүйн музейд буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ........................... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН

 

 

 

 

 

 

 

 

 

........................... аймгийн ИТХ-ын даргын А/40 дугаартай захирамжаар байгуулагдсан тус аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Сэргэлэнбаяраар ахлуулсан ажлын хэсэгт тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Цолмон орж 2023 оны 06-р сарын 5-8-ны өдрүүдэд Халзан, ..........................., ........................... сумдад ажиллалаа.

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын ........................... аймаг дахь ажилтан, референт Х.Наранцэцэг “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр, ........................... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны дарга, ахмад М.Батмөнх “ШШГБ-ын чиг үүрэг, хоригдсон этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, ........................... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Цолмон “Гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх нь”, “........................... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020-2022 онуудад шийдвэрлэгдсэн эрүү, зөрчлийн хэргийн талаарх тоон мэдээлэл” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж,  хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагын удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Тус сумдын иргэдэд шүүхэд хэрхэн хандах талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө.

 

Мөн ажлын хэсгийнхэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ........................... сумын 0184 дүгээр ангийн алба хаагчдад хүний эрхийн суурь ойлголт, Жендерийн талаарх ойлголт, харилцаа хандлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр сургалт зохион байгуулж, Хүний эрхийн Үндэсний Комиссын ........................... аймаг дахь ажилтан, референт Х.Наранцэцэг, шүүгчийн туслах Б.Цолмон нар тус ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, гишүүдтэй “COFFEE CONFERENCE” уулзалтыг зохион байгуулж, ажил, нийгмийн асуудлын талаар тэдний санал, хүсэлтийг сонсож, тэдний эдлэх эрх, хувь хүний хөгжил,санхүүгийн боловсролын талаар товч ярилцлаа.

 

Мэдээлэл бэлтгэсэн

Шүүгчийн туслах                      Б.Цолмон

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       2023         05             30                                           2023/ЗШ/202

 

 

2023

 

Шийтгэл оногдуулах тухай

........................... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Прокурор Ө.Эрдэнэмөнх,

Өмгөөлөгч Д.Зулаа,

Холбогдогч Б.Гэрэлчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ........................... аймгийн Цагдаагийн газраас шалгаж ирүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон Б.Гэрэлчулуунд холбогдох 2330000095 дугаартай зөрчлийн хэргийг 2023 оны 05 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдогчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод оршин суух, ЛЮ83101610 регистртэй, Анчин овогт Батсүхийн Гэрэлчулуун.

Холбогдсон зөрчлийн талаар:

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагийн үед ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод байх гэртээ Г.Батбаяр, С.Сүхчулуун, С.Сүх-Очир нарын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Сарангэрэлийн толгой, зүүн хацар руу цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчилд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдогч Б.Гэрэлчулуун цагдаагийн газар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ........................... сум руу машин янзлахаар явсан. Машинаа янзлаад үүрээр гэртээ ирэхэд эхнэр уурлаад загнаад байсан. Эхнэрийг түлхсэн, алгадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэртэйгээ хамтран амьдраад 4 жил болж байна. Тэр өдрөөс хойш эхнэр гэртээ ирэхгүй байгаа. Одоо хоёр том хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Хоёр хүүхдийг маань харах хүн байхгүй.  Хоёр том хүүхдийн маань төрсөн ээж нь нас барсан. Г.Батзаяа, Г.Батбаяр нар 9, 13 настай...гэв.

 

Прокурор Ө.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Холбогдогч Б.Гэрэлчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний үүрээр 06 цагийн орчимд ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 27-30 тоотод байх гэртээ бага насны хүүхдүүд болох С.Сүхчулуун, С.Сүх-Очир, Г.Батзаяа, Г.Батбаяр нарын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Сарангэрэлийг хэл амаар гутаан доромжилж, түүний толгойн хэсэгт нь хоёр удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.

Б.Гэрэлчулуун нь эхнэр П.Сарангэрэлийн толгойн хэсэгт нь хоёр удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж зодон зодон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд холбогдогч Б.Гэрэлчулуун нь нэг сарын өмнө нь энэ төрлийн зөрчилд холбогдож байсан. Хийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 25 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах саналтай байна. Баривчлах шийтгэлийг 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т  зааснаар 7 хоногийн хугацаагаар хойшлуулах саналтай байна.

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад саатуулсан болно. Уг саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэл эдлэх хугацаанд оруулан тооцох.  Хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй. Хохирогчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжилсэн зүйл байхгүй гэв.

 

Холбогдогчийн өмгөөлөгч: Холбогдогч Б.Гэрэлчулуун нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь энэ төрлийн зөрчилд холбогдож байсан. Холбогдогч Б.Гэрэлчулуун нь 9-13 насны хоёр хүүхэдтэй хамтран амьдардаг. Нэг хүүхэд нь шүүхийн байранд сууж байгаа. Нэг нь сургуульдаа байгаа. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагийн үед ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод байх гэртээ Г.Батбаяр, С.Сүхчулуун, С.Сүх-Очир нарын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Сарангэрэлийн толгой, зүүн хацар руу цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

холбогдогч Б.Гэрэлчулууны “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ........................... сум руу машин янзлахаар явсан. Тэгээд машинаа янзлаад үүрээр гэртээ ирэхэд эхнэр уурлаад загнаад байсан. Эхнэрээ түлхсэн, алгадаагүй. Тэгээд орон ороод унтаж байхад цагдаа ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... ” гэх,

хохирогч П.Сарангэрэлийн “..Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 05 цаг өнгөрч байхад манай нөхөр цуг ажилдаг 2 хүнтэйгээ гэртээ согтуу ирээд “Боргио” нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво хувааж уугаад нөгөө хоёр хүн нь 06 цаг өнгөрөөгөөд манай гэрээс гараад явсан. Тэгээд би нөхөртөө хандан “Чи шөнөжин архи уугаад гэр орондоо ирэхгүй явлаа” гэж хэлэхэд манай нөхөр "Чи надад хайртай нь хайртай л юм байна. Миний утас руу 56 удаа залгасан байна” гэж хэлэхээр нь би нөхөртөө хандан санамсаргүйгээр “Зайлаа” гээд хэлчихсэн юм. Тэгтэл манай нөхөр гэнэт уурлаад чанга дуугаар “Чи миний гэрт амьдарч байж намайг гэрээс зайлуулдаг хэн юм” гээд миний толгой руу гараараа 3 удаа цохисон. Тэр үед манай 3 хүүхэд болох Г.Батбаяр /9 настай/, С.Сүхчулуун /4 настай/, С.Сүх-Очир /4 настай/ нар сэрээд ааваасаа айгаад уйлсан. Тухайн үед манай нөхөр миний толгойны ар дагз хэсэгт 2 удаа, баруун шанаа руу 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Би нөхрөө гэрээсээ хөөгөөгүй. Манай 3 хүүхэд унтаж байгаад аавынхаа чанга дуунд сэрээд ааваасаа айгаад уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ аргадаад унтуулсан...” гэх,

насанд хүрээгүй хохирогч Г.Батбаярын “...Би сар, өдөр, цагийг нь мэдэхгүй байна. Би гэртээ унтаж байгаад аав, ээж хоёрын чанга чанга ярианд сэрсэн. Намайг сэрэхэд ээж гэрийн хойд орон дээр, харин аав гэрийн хойно газар суугаад хэрэлдээд байсан. Тэр үед манай хоёр дүү /томо, жижигээ/ буюу Сүх-Очир, Сүхчулуун хоёр сэрээд уйлаад байсан. Тэгээд хоёр дүүг ээж аргадаж унтуулсан” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 177 дугаартай “1.П.Сарангэрэлийн биед баруун эрүүнд цус хуралт, зүүн гарын 4 дүгээр хуруунд  няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, ........................... аймгийн Баруун- Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2/307  дугаартай тодорхойлолт, 2201000649 дугаартай хүү С.Сүх-Очир, 2201000650 дугаартай хүү С.Сүхчулуун, 2201000233 дугаартай хүү Г.Батбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г гэр бүлийн хүчирхийлэл,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд ,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.”,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно ” гэж тус тус тодорхойлжээ.

Энэ хэргийн холбогдогч Б.Гэрэлчулуун, хохирогч П.Сарангэрэл нар албан ёсоор гэрлэлтгүй боловч хамтран амьдраад 5 жил болж байгаа, дундаасаа 2, нийт 4 хүүхэдтэй ам бүл бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээрх зохицуулалтад зааснаар тэдгээр нь уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч П.Сарангэрэл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамаарах хийгээд холбогдогч Б.Гэрэлчулууны, хамтран амьдрагч П.Сарангэрэлийг зодсон үйлдэл биеийн мах бодийн хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.

Холбогдогч Б.Гэрэлчулууны гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Сарангэрэлийг толгой хэсэгт гараар цохиж зодсон  уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон ”,

мөн дээрх гэр бүлийн хүчирхийллийг 13 настай Г.Батбаяр, 4 настай С.Сүхчулуун, С.Сүх-Очир нарын дэргэд үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн шинжийг тус тус агуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг нь “ хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн ” шинжээр тодорхойлогдох бөгөөд энэ нь П.Сарангэрэлийн “..Манай 3 хүүхэд унтаж байгаад аавынхаа чанга дуунд сэрээд ааваасаа айгаад уйлаад байсан.. ”гэх, насанд хүрээгүй хохирогч Г.Батбаярын “...Тэр үед манай хоёр дүү /томо, жижигээ/ буюу Сүх-Очир, Сүхчулуун хоёр сэрээд уйлаад байсан...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.

Иймд холбогдогч Б.Гэрэлчулууны үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1,6.20 дугаар зүйлийн 7-д заасан зөрчлүүд хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх тул түүнд хуульд заасан шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж хуульчилжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2. “албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах ”, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг “ хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ” зохицуулалттай тул Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүний эрх чөлөөг хязгаарлах хүнд шийтгэлтэй буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар холбогдогч Б.Гэрэлчулуунд шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Холбогдогч Б.Гэрэлчулууны үйлдсэн зөрчлийн шинж, түүний өөрийн бага насны хүүхдүүд болох Г.Батзаяа, Г.Батбаяр нарыг асран хамгаалдаг хувийн байдлыг харгалзан түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 4.1-д зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “ Шүүгч дараахь үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно: 8.2.гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол” гэж заажээ.

 

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь  өөрийн хүүхэд болох 9, 13 насны Г.Батзаяа, Г.Батбаяр нарыг асран хамгаалдаг уг хүүхдүүд сургуульд сурдаг, тэдгээрийг түүнээс өөр асрах хүн байхгүй байгаа буюу түүний гэр бүлээ асран хамгаалахтай холбоотой үүссэн асуудалд биечлэн оролцох зайлшгүй шаардлагатай байгааг үндэслэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Б.Гэрэлчулуунд оногдуулсан 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг 7 хүртэл хоногоор хойшлуулахаар тогтоолоо.

 

Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “ Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ” , 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “ Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Б.Гэрэлчулуунд оногдуулсан баривчлах шийдвэр, албадан сургалтыг ........................... аймаг дахь Цагдаагийн газар гүйцэтгэхийг мэдэгдье.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 9.2 дугаар зүйлийн 1.1, 8.2 дугаар зүйлийн 5, 9.2 дугаар зүйлийн 6.2, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар холбогдогч Анчин овогт Батсүхийн Гэрэлчулуунд 14 цагийн албадан сургалтад хамруулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай.

 

            2.Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг 8.2-т заасныг баримтлан Б.Гэрэлчулуунд оногдуулсан 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг 7 хүртэл хоногоор хойшлуулсугай.

            3.Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Б.Гэрэлчулуунд оногдуулсан баривчлах шийдвэр, албадан сургалтыг ........................... аймаг дахь Цагдаагийн газар гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4.Энэ зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч П.Сарангэрэл хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, тэрээр энэ шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

            5.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн шийтгэвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэврийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмын дагуу гардан авсан, хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор ........................... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.НАСАНБУЯН

 

 

 

 

 

 

 

 

 

    2023              05          30                                 2023/ЗШ/201                            

 

 

Шийтгэлийн хуудсыг хүчингүй тухай

 

........................... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Прокурор Ө.Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар холбогдогч “ Н.Энхсүлдэд шийтгэл оногдуулсан 3100044230006880 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай Прокурорын дүгнэлт, материалыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Н.Энхсүлд нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүй хэрэглэсэн буюу 1.26 хувийн согтолтойгоор ........................... аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг 4 замын уулзвар дээр Приус-20 маркийн 60-51 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон” гэх зөрчилд холбогдогч Н.Энхсүлдэд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгж буюу 200,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Материалд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогч Н.Энхсүлдийн мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм , сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн ерөнхий газын жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримт цуглажээ.

Дээр нотлох баримтуудаас дүгнэхэд Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан буюу зөрчилд холбогдогч Н.Энхсүлд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.26 хувийн согтолтойгоор тээврийн хэрэгслийг жолоодсон байхад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгж буюу 200,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, холбогдогч Н.Энхсүлдийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна”  гэж зааснаар арга хэмжээ авах нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан юм.

Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, энэ зүйлийн 7 дахь хэсгийн 7.2, 13 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналын хамт эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлэх ёстой байтал холбогдогч Н.Энхсүлдэд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Мөнх-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарны 12-ны өдрийн 6880 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна...гэв.

 

 

Шүүх тус аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 21 дугаартай “холбогдогч Н.Энхсүлдэд шийтгэл оногдуулсан 3100044230006880  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”  дүгнэлтийг хангах үндэстэй гэж дүгнэв.    

 

Холбогдогч Н.Энхсүлдийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүй хэрэглэсэн 1.26 хувийн согтолтойгоор ........................... аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг 4 замын уулзвар дээр Приус-20 маркийн 60-51 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй буюу хуулийг буруу хэрэглэжээ. 

 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулнагэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12, 15.33 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Холбогдогч Н.Энхсүлд нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ 1.26 хувийн согтууралтай байсан нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдсон хийгээд  түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгслийг жолоодсон уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн  зөрчлийн шинжийг агуулсан байна.

 

Уг зөрчлийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчиж  хууль бус шийдвэр болжээ. 

 

Иймд прокурорын 21 дугаартай дүгнэлтийг хангаж, тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Мөнх-Эрдэнийн,  холбогдогч Н.Энхсүлдэд шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарны 12-ны өдрийн 3100044230006880   дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх холбогдогч Н.Энхсүлдэд холбогдох 1178 гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаартай зөрчлийн хэргийн материалыг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан тул уг хэргийг ........................... аймгийн Прокурорын газарт буцаан хүргүүлнэ.

 

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1............................ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Мөнх-Эрдэнийн, холбогдогч Н.Энхсүлдэд шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3100044230006880  дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

 

2. Энэ зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

3. Холбогдогч Н.Энхсүлдэд холбогдох 1178 гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаартай зөрчлийн хэргийн материалыг ........................... аймгийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

 

4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар шийтгэврийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд журмын дагуу гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ........................... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрх бүхий

 

албан тушаалтан, оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН

 

 

 

 

 

 

 

 

 

                       2023         05             30                                           2023/ЗШ/202

 

 

 

2023

 

Шийтгэл оногдуулах тухай

........................... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Прокурор Ө.Эрдэнэмөнх,

Өмгөөлөгч Д.Зулаа,

Холбогдогч Б.Гэрэлчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ........................... аймгийн Цагдаагийн газраас шалгаж ирүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон Б.Гэрэлчулуунд холбогдох 2330000095 дугаартай зөрчлийн хэргийг 2023 оны 05 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдогчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод оршин суух, ЛЮ83101610 регистртэй, Анчин овогт Батсүхийн Гэрэлчулуун.

Холбогдсон зөрчлийн талаар:

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагийн үед ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод байх гэртээ Г.Батбаяр, С.Сүхчулуун, С.Сүх-Очир нарын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Сарангэрэлийн толгой, зүүн хацар руу цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчилд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдогч Б.Гэрэлчулууны цагдаагийн газар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ........................... сум руу машин янзлахаар явсан. Тэгээд машинаа янзлаад үүрээр гэртээ ирэхэд эхнэр уурлаад загнаад байсан. Эхнэрийг түлхсэн. Тэгээд орон ороод унтаж байхад цагдаа ирсэн. Эхнэрээ түлхсэн, алгадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэртэйгээ хамтран амьдраад 4 жил болж байна. Тэр өдрөөс хойш эхнэр гэртээ ирэхгүй байгаа.  Одоо хоёр том хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Хоёр хүүхдийг маань харах хүн байхгүй.  Хоёр том хүүхдийн маань төрсөн ээж нь нас барсан. Г.Батзаяа, Г.Батбаяр нар 9, 13 настай гэв.

 

Прокурор Ө.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Холбогдогч Б.Гэрэлчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний үүрээр 06 цагийн орчимд ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлсаатын 27-30 тоотод байх гэртээ бага насны хүүхдүүд болох С.Сүхчулуун, С.Сүх-Очир, Г.Батзаяа, Г.Батбаяр нарын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Сарангэрэлийг хэл амаар гутаан доромжилж, түүний толгойн хэсэгт нь хоёр удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.

Б.Гэрэлчулуун нь эхнэр П.Сарангэрэлийн толгойн хэсэгт нь хоёр удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж зодон зодон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд холбогдогч Б.Гэрэлчулуун нь нэг сарын өмнө нь энэ төрлийн зөрчилд холбогдож байсан. Хийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 25 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах саналтай байна. Баривчлах шийтгэлийг 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т  зааснаар 7 хоногийн хугацаагаар хойшлуулах саналтай байна.

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад саатуулсан болно. Уг саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэл эдлэх хугацаанд оруулан тооцох.  Хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй. Хохирогчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжилсэн зүйл байхгүй гэв.

 

Холбогдогчийн өмгөөлөгч: Холбогдогч Б.Гэрэлчулуун нь гэр бүлийн хүчирхийлэл үйлснээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь энэ төрлийн зөрчилд холбогдож байна. 2023 оны 05 дугаар 11 нээс 9-13 насны хоёр хүүхэдтэй хамтран амьдардаг. Нэг хүүхэд нь шүүхийн байранд сууж байгаа. Нэг нь сургуульдаа байгаа. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5 дахь торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагийн үед ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод байх гэртээ Г.Батбаяр, С.Сүхчулуун, С.Сүх-Очир нарын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Сарангэрэлийн толгой, зүүн хацар руу цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

холбогдогч Б.Гэрэлчулууны “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ........................... сум руу машин янзлахаар явсан. Тэгээд машинаа янзлаад үүрээр гэртээ ирэхэд эхнэр уурлаад загнаад байсан. Эхнэрийг түлхсэн. Тэгээд орон ороод унтаж байхад цагдаа ирсэн. Эхнэрээ түлхсэн, алгадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... ” гэх,

хохирогч П.Сарангэрэлийн “..Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 05 цаг өнгөрч байхад манай нөхөр цуг ажилдаг 2 хүнтэйгээ гэртээ согтуу ирээд “Боргио” нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво хувааж уугаад нөгөө хоёр хүн нь 06 цаг өнгөрөөгөөд манай гэрээс гараад явсан. Тэгээд би нөхөртөө хандан “Чи шөнөжин архи уугаад гэр орондоо ирэхгүй явлаа” гэж хэлэхэд манай нөхөр "Чи надад хайртай нь хайртай л юм байна. Миний утас руу 56 удаа залгасан байна” гэж хэлэхээр нь би нөхөртөө хандан санамсаргүйгээр “Зайлаа” гээд хэлчихсэн юм. Тэгтэл манай нөхөр гэнэт уурлаад чанга дуугаар “Чи миний гэрт амьдарч байж намайг гэрээс зайлуулдаг хэн юм” гээд миний толгой руу гараараа 3 удаа цохисон. Тэр үед манай 3 хүүхэд болох Г.Батбаяр /9 настай/, С.Сүхчулуун /4 настай/, С.Сүх-Очир /4 настай/ нар сэрээд ааваасаа айгаад уйлсан. Тухайн үед манай нөхөр миний толгойны ар дагз хэсэгт 2 удаа, баруун шанаа руу 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Манай нөхөр надад хандан “Чи надад хайртай нь хайртай л юм байна. Миний утас руу 56 удаа залгасан байна” гэж хэлэхээр нь тэр үгэнд нь хариулаад санамсаргүйгээр “Зайлаа” гээд хэлчихсэн юм. Би нөхрөө гэрээсээ хөөгөөгүй. Манай 3 хүүхэд унтаж байгаад аавынхаа чанга дуунд сэрээд ааваасаа айгаад уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ аргадаад унтуулсан...” гэх,

насанд хүрээгүй хохирогч Г.Батбаярын “...Би сар, өдөр, цагийг нь мэдэхгүй байна. Би гэртээ унтаж байгаад аав, ээж хоёрын чанга чанга ярианд сэрсэн. Намайг сэрэхэд ээж гэрийн хойд орон дээр, харин аав гэрийн хойно газар суугаад хэрэлдээд байсан. Тэр үед манай хоёр дүү /томо, жижигээ/ буюу Сүх-Очир, Сүхчулуун хоёр сэрээд уйлаад байсан. Тэгээд хоёр дүүг ээж аргадаж унтуулсан” гэх, мэдүүлгүүд, шинжээчийн 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 177 дугаартай “1.П.Сарангэрэлийн биед баруун эрүүнд цус хуралт, зүүн гарын 4 дүгээр хуруунд  няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, ........................... аймгийн Баруун- Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2/307  дугаартай тодорхойлолт, 2201000649 дугаартай хүү С.Сүх-Очир, 2201000650 дугаартай хүү С.Сүхчулуун, 2201000233 дугаартай хүү Г.Батбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г гэр бүлийн хүчирхийлэл,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд ,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.”,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно ” гэж тус тус тодорхойлжээ.

Энэ хэргийн холбогдогч Б.Гэрэлчулуун, хохирогч П.Сарангэрэл нар албан ёсоор гэрлэлтгүй боловч хамтран амьдраад 5 жил болж байгаа, дундаасаа 2, нийт 4 хүүхэдтэй ам бүл бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээрх зохицуулалтад зааснаар тэдгээр нь уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч П.Сарангэрэл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамаарах хийгээд холбогдогч Б.Гэрэлчулууны, хамтран амьдрагч П.Сарангэрэлийг зодсон үйлдэл биеийн мах бодийн хүчирхийллийн хэлбэрт хамаарах бөгөөд энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж зааснаар тодорхойлогдоно.

Холбогдогч Б.Гэрэлчулууны гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Сарангэрэлийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 00.30 цагийн үед ........................... аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 27-30 тоотод байх гэртээ хоёр гарын бугалга болон нуруу хэсэгт гараар цохиж, зуухны ширмэн тагаар баруун хөл хэсэгт шидэж цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон ”,

мөн дээрх гэр бүлийн хүчирхийллийг 13 настай Г.Батбаяр, С.Сүхчулуун, С.Сүх-Очир нарын дэргэд үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн шинжийг тус тус агуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг нь “ хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн ” шинжээр тодорхойлогдох бөгөөд энэ нь П.Сарангэрэлийн “..Манай 3 хүүхэд унтаж байгаад аавынхаа чанга дуунд сэрээд ааваасаа айгаад уйлаад байсан.. ”гэх, насанд хүрээгүй хохирогч Г.Батбаярын “...Тэр үед манай хоёр дүү /томо, жижигээ/ буюу Сүх-Очир, Сүхчулуун хоёр сэрээд уйлаад байсан...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.

Иймд холбогдогч Б.Гэрэлчулууны үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1,6.20 дугаар зүйлийн 7-д заасан зөрчлүүд хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх тул түүнд хуульд заасан шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж хуульчилжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2. “албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах ”, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг “ хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ” зохицуулалттай тул Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүний эрх чөлөөг хязгаарлах хүнд шийтгэлтэй буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар холбогдогч Б.Гэрэлчулуунд шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Холбогдогч Б.Гэрэлчулууны үйлдсэн зөрчлийн шинж, түүний Г.Батзаяа, Г.Батбаяр нарыг асран хамгаалдаг хувийн байдлыг харгалзан түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 4.1-д зааснаар 14 цагийн албадан сургалтад хамруулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “ Шүүгч дараахь үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно: 8.2.гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол” гэж заажээ.

 

Холбогдогч Б.Гэрэлчулуун нь  9, 13 насны Г.Батзаяа, Г.Батбаяр нарыг асран хамгаалдаг бөгөөд тэдгээрийг түүнээс өөр асрах хүн байхгүй ба түүний гэр бүлээ асран хамгаалахтай холбоотой үүссэн асуудалд биечлэн оролцох зайлшгүй шаардлагатай байгааг үндэслэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Б.Гэрэлчулуунд оногдуулсан 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг 7 хүртэл хоногоор хойшлуулахаар тогтоолоо.

 

Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “ Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ” , 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “ Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Б.Гэрэлчулуунд оногдуулсан баривчлах шийдвэр, албадан сургалтыг ........................... аймаг дахь Цагдаагийн газар гүйцэтгэхийг мэдэгдье.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 9.2 дугаар зүйлийн 1.1, 8.2 дугаар зүйлийн 5, 9.2 дугаар зүйлийн 6.2, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар холбогдогч Анчин овогт Батсүхийн Гэрэлчулуунд 14 цагийн албадан сургалтад хамруулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай.

            2.Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг 8.2-т заасныг баримтлан Б.Гэрэлчулуунд оногдуулсан 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг 7 хүртэл хоногоор хойшлуулсугай.

            3.Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Б.Гэрэлчулуунд оногдуулсан баривчлах шийдвэр, албадан сургалтыг ........................... аймаг дахь Цагдаагийн газар гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4.Энэ зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч П.Сарангэрэл хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, тэрээр энэ шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

            5.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн шийтгэвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэврийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмын дагуу гардан авсан, хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор ........................... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.НАСАНБУЯН