Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

1.Монгол Улсын иргэн, Х ургийн овгийн Аийн А, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Б сумын “Ц” бага сургуульд галч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар 0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.А нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ний өдрүүдийн хооронд Б аймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ц” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.0226 м3 нойтон бургас мод бэлтгэж, экологи эдийн засагт 463.196,1 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

3.Улсын яллагч Х.Өээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Заас гаргасан дүгнэлтдээ: “...Торгуулийг ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

5. Шүүгдэгч А.А нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ний өдрүүдийн хооронд Б аймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ц” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.0226 м3 нойтон бургас мод бэлтгэж, экологи эдийн засагт 463.196,1 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Б аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Наас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн талаарх илтгэх хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-11 дэх тал/, хураан авсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан газар зүйн байршлыг тодруулсан газрын зураг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрч Н.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч Б.Үржиндуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Н.Ен мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, Шинжээч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Хын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 53-55 дахь тал/, Шинжээч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Еын геодези, зураг зүйн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02, 03 дугаартай дүгнэлт, хавсралт зураг /хавтаст хэргийн 60-62, 67-69 дэх тал/, яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            8. Шүүгдэгч А.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            9. Шүүгдэгч А.А нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаар дансанд нөхөн төлбөрт нийт 1.389.600 төгрөг төлсөн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Аын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Иймд шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

14. Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

17. Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч А.Аын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 162 ширхэг бургас модыг хадгалж байгаа газар болох Б аймаг дахь Цагдаагийн газраас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

18. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Аийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, Б аймаг дахь Цагдаагийн газарт хадгалж байгаа шүүгдэгч А.Аын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 162 ширхэг бургас модыг улсын төсөвт шилжүүлсүгэй.  

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ