Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2022/0002/З |
Дугаар | 125/ШШ2022/0005 |
Огноо | 2022-03-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 125/ШШ2022/0005
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би
Нэхэмжлэгч: “Ш ” Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комисс
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш ” Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 тоот захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “М ” ХХК-ны захирал Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс томилсон захирамж, хүлээн авсан комиссын актыг хүчингүй болгуулах хүсэлтийг холбогдох газруудад нь гаргасан ба ийм шийдвэр гаргахад гүйцэтгэгч компаны хувьд зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиалагчаас энэ барилгын ажлыг гүйцэтгэх явцад буюу 2020 оны 11, 12 дугаар сард тус барилгын 1 дүгээр давхарын зургийг өөрчилж хана, шал буулгах, нэмэлт тохижилт хийх, хүчил төрөгчийн систем суурилуулах зэрэг нэмэлт ажил хийх, цар тахлын дэгдэлт, улсын төсвийн байдалтай уялдуулан 2020 оны 12 дугаар сард багтаах, комиссоос өгсөн үүрэг даалгаврыг дараа гүйцэтгэх шаардлага, даалгавар өгсөн. 2020, 2021 онуудад удаа дараа хөл хорио тогтоож, 2021 онд аймгийн онцгой комиссын шийдвэрээр улаан бүс буюу ковидын эмнэлэг болгон ашигласан зэрэг шалтгааны улмаас комиссын өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх нөхцөл бүрдээгүй.
Бидний зүгээс шаардлагатай засварыг хийж байгаа бөгөөд барилгыг ковидын эмнэлгээр ашиглаж байгаа тул засварын хурдан дуусгах боломжгүй болоод байна.
Энэ боломжоор хангаж өгөхийг аймгийн онцгой комисст удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргаад байна.
Иймд уг эмнэлгийн барилгыг бүрэн чөлөөлсөн үед барилга хүлээн авах комиссоос өгсөн үүрэг даалгавар, засварын ажлыг чанартай гүйцэтгэж дахин улсын комисс томилуулж ажиллуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын дарга Э.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд “Ш ” Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны нэхэмжлэлтэй Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комисст холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш ” Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо нь Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комисст холбогдуулан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын тухайн барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийж, ажлын зураг, төслийн дагуу шалгаж хянан баталгаажуулан ашиглалтанд оруулсан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...“Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах...”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосон, хариуцагч дээрх захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Гуравдагч этгээд “М ” ХХК-ны захирал Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ ...барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн болно.” гэжээ.
Дээрхээс үзвэл “Ш ” Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комисст холбогдуулан гаргасан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээд нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн байх тул гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ш ” Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар байгуулагдсан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комисст холбогдуулан “Х эмнэлэг”-ийн барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БУА/79/2020 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ