Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ад холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, У овогт Шн А, 1975 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б аймгийн С суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн С сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ш.А нь 2021 оны 09 дүгээр сарын үед Б аймгийн С сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Х” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 30 ширхэг буюу 0.6757 м куб нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 693.531 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгө 2.080.593 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй” гэв.

3.Улсын яллагч А.Дээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Ш.Ан үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлыг төлөхөө илэрхийлсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 30 ширхэг 0.6757 м3  мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотор хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сээс гаргасан дүгнэлтэд: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Прокурорт хүсэлт гаргасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон тул прокурорын саналыг зөвшөөрч байна.” гэв.

5. Шүүгдэгч Ш.А нь 2021 оны 09 дүгээр сарын үед Б аймгийн С сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Х” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 30 ширхэг буюу 0.6757 м куб нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 693.531 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан Сы 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, эд зүйлд буюу шүүгдэгч Ш.Ан малын саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-22, 37-42 дахь тал/, хэргийн газарт буюу “Х” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-30 дахь тал/, Ш.Ан эзэмшлийн мотор хөрөө 1 ширхэг,  сүх 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай “Мод бэлтгэх дээд хязгаар тогтоох тухай” тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 63-66, 69-70 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79, 82 дахь тал/, гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/, гэрч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/, гэрч Х.Өы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/, гэрч Т.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/, гэрч С.Талгатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/, Шинжээч Б аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн Б.Ший 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 109-115 дахь тал/, шинжээч Б.Ший мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119, 121 дэх тал/, яллагдагч Ш.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 143 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            8. Шүүгдэгч Ш.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            9. Шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн хохиролд 2.080.593 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлж өгөхөө илэрхийлсэн тул түүнээс гэмт хэргийн хохиролд 2.080.593 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ш.Ан хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 30 ширхэг буюу 0.6757 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотор хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Иймд шүүгдэгч Ш.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 1 сарын хугацаанд авч, хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

13. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын “...30 ширхэг 0.6757 м3 мод битүүмжилсэн хэсэг...”-ийг, мөн хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай шүүгдэгч Ш.Агийн эзэмшлийн Зил-130 загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үлдээв.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан журамлан энэ хэрэгт шүүгдэгч Ш.Агаас хураан авсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Дружба” загварын мотор хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 30 ширхэг 0.6757 м3 модыг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр тогтоов.

16. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Шн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 1 сарын хугацаанд авч, хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Агаас гэмт хэргийн хохиролд 2.080.593 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын “...30 ширхэг 0.6757 м3 мод битүүмжилсэн хэсэг...”-ийг, мөн хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай шүүгдэгч Ш.Агийн эзэмшлийн Зил-130 загварын 00000000 лусын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт шүүгдэгч Ш.Агаас хураан авсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Дружба” загварын мотор хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 30 ширхэг 0.6757 м3 модыг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.  

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ