| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2016/00129/э |
| Дугаар | 2016/ШЦТ/55 |
| Огноо | 2016-08-31 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ж.Мэндсайхан |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2016/ШЦТ/55
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Ж.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Шүүгдэгч Ж.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн 14 дүгээр хороо, 49/а дугаар байрны 43 тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ы ******* /РД:*******/
Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, Их суудал баарны гадна Б.*******той “манай найзын чихийг хазлаа” гэж өмөөрч, түүний зүүн хөл рүү өшиглөснөөс зүүн хөлийн тавхайн ясны шаантаг хэлбэрийн ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ
.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Их суудал баарны гадаа тамхи татаад зогсож байсан чинь дотор манай найз, хохирогч болох *******той муудалцсан. Би орж салгаад авч гарахад ******* манай найзын чихийг нь хазсан, би салгах гээд салахгүй болохоор нь өшиглөсөн. …Баарнаас , , нар зууралдаж гарч ирсэн. “чих хазчихлаа” гээд орилохоор нь би очсон. Очоод салгах гэсэн салахгүй болохоор нь хөл рүү нь өшиглөсөн. Би тухайн үед хороомон гуталтай байсан. Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан. Хэрэг гарснаас хойш хохирогчтой уулзсан. Хохирогчид 2 сая төгрөг өгсөн, хохирогч гомдолгүй гэсэн…” мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрийн төрсөн дүү , түүний эхнэр, найз ,т нарын хамт бааранд орж хүний хоёр хоёр шил пиво ууцгаачихаад тэндээс гараад ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах Их суудал баар руу очицгоосон. доошоо баар руу ороод, би үүднийх нь өрөөндтой сууж байсан чинь нэг махлаг залуу баарнаас гарч ирээд “чи муу гөлөг” гээд намайг буйдан дээр дараад авсан. Тухайн үед тэр залууг хүн андуурч байгаа юм болов уу гээд бараг ухаан алдах шахаж, нүд харанхуйлаад хэсэг байсны дараа тэр залуу миний заамнаас тавьсан. Энэ үед гаднаас “миний ахыг яаж байгаа юм бэ” гээд болиулах гэсэн чинь тэдний нэг нь манай дүүг үсдээд аваад гарсан. Тэгээд би дүүгээ авах гээд гарах гэсэн чинь бөөн хүмүүс бөөгнөрчихөөд намайг гаргаагүй, тэгээд миний араас нэг хүн зулгаагаад байхаар нь арай гэж гарсан чинь манай дүүг хэн нь юм мэдэхгүй үсдчихсэн зодож байсан. Тухайн үед цагдаа нар ирэхэд намайг зодож байсан хүмүүс цаашаагаа явж байсан. Тухайн үед зүүн хөл маань гишгэж болохгүй байсан болохоор дүүгээрээ түшүүлээд баар руу эргэж ороод ариун цэврийн өрөөнд нүүр гараа угаасан. Тэгээд, хоёртой эмнэлэг орсон. Эмнэлэгт үзүүлэх гэтэл “зөөлөн эдийн гэмтэл байх, нөгөөдөр ирж зургаа авахуул” гэхээр нь нөгөөдөр нь буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зүүн хөлийнхөө зургийг авахуулсан чинь “тавхайн яс нь хугарсан байна” гэсэн. ...Тухайн зодоон болоход намайг гурван хүн зодсон. Нэрийг нь бол мэдэхгүй, гэхдээ харвал танина. Уг хүмүүс 22-25 орчим насны залуучууд байсан. Нэг залуу нь нуруулаг цагаан хүрэмтэй байсан, нөгөө хоёр нь бараан өнгийн хүрэмтэй байсан… Надад гомдол, санал байхгүй, хохирлын мөнгө 2 сая төгрөг авсан, миний хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24, 80-81 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Их суудал баарны үүднийх нь буйдантай хэсэгт хүмүүс пижигнээд байхаар нь тэр өрөөнд яваад орсон чинь тэнд олон хүмүүс шавааралдаад байсан. Тухайн үед манай ахыг хоёр гурван залуучууд буйдангийнх нь хажуу тал руу дарчихсан цохиж байсан. Тэгэхээр нь би тэр залуусыг “хөөё больцгоо” гээд нэг залууг нь хойш нь татаж болиулаад хоёр дахь залууг нь татаж байсан чинь хойноос нэг залуу үсдсэн ба хоёр залуу нь өшиглөөд байсан, хажууд манай эхнэр “нөхрийг маань тавиач” гээд орилоод байсан. Тэгээд намайг доош нь харуулаад хүмүүс өшиглөөд байсан болохоор эхнэр маань баарны ажилтан залуутай хамт салгасан. Тэгсэн чинь ах маань баарны үүднээс 7 алхмын зайд газар, нүүрээ дарчихсан хэвтэж байсан. Би ах руугаа очих гэсэн чинь намайг барьж байсан залуу тавихгүй байсан. Тэгсэн чинь зүс таних гэдэг залуу намайг “тэнгэрийн продюсер аа” гээд дайраад үсдээд цохиод байсан. Эхнэр маань намайг тэр залуугаас салгасан. Тухайн үед гээд манай хамаатны залуу тэдний дунд байхаар нь “хөөе нээ наадуулаа болиулаач ээ, чи ичээч ээ” гэсэн чинь “муу гөлөг минь, ална шүү” гээд над руу дайраад байсан, гэхдээ цохиогүй. Тэгээд би арай гэж ахыгаа очоод авахад ах маань цамцгүй болчихсон газар хэвтэж байсан. Нөгөө залуучууд хаалгаар гараад явчихсан. Ингээд би ахыгаа босгосон чинь ах маань доголоод явж чадахгүй байсан, манай эхнэр цамцыг нь өгөөд Их суудал баарны ариун цэврийн өрөө рүү орж, гар нүүрийг нь угаалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнх-Эрдэнийг олон залуучууд чирээд аваад гарсан болохоор араас нь, ******* нар гараад гадаа бөөн зодоон болсон. Тухайн үедт дээр 3-4 залуу, дээр 2-3 залуу очоод зодолдсон. Би сандраад хаашаа очихоо мэдэхээ байгаад, сандраад цагдаа дуудсан. Тэгсэн чинь цагдаа ирэхээс өмнө нөгөө залуучууд яваад өгсөн. Тэгээд *******ын хөл нь доголоод явж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Яллагдагч Ш.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амартүвшин бид хоёр доошоо буугаад очиход , хоёр нэг залуутай муудалцаад зууралдчихсан байж байсан. Нэг залуу ыг хойноос нь гараа оруулаад хоолойг нь боох маягтай зогсож байсан. Тэгэхээр нь тэр залууг үсдэж татаад байж байтал баарны хамгаалагч салгасан. Тэгээд баарны хашаанаас гараад явж байтал ******* гэдэг залуу дөрвүүлээ болоод гараад ирсэн. Нэг нь дээгүүрээ нүцгэн “мангар бацаанууд яадаг болчихсон юм бэ, нааш ир” гээд энд тэнд маргаан болоод зууралдаад эхэлсэн. Тэгээд *******ын дүү г би хоёр гурав алгадсан. Бас алгадсан. Тэгтэл нэг хүүхэн ирээд миний нүүрийг маажсан. Тэгээд бид манайд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-97 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дотор бид хоёр байж байтал баарны үүдэнд буйдангийн хажууд ыг хоёр залуу барьчихсан байсан. Тэгтэл нэг залууг нь татаж унагаад тэнд бөөн бужигнаан болоод гараад явцгаасан. Баарны гадаа хашааны хаалгаар гараад явж байтал хохирогч гээд байгаа залуу дээд талын хувцсаа тайлчихсан найз нартайгаа гарч ирээд “хөөе мангар бацаанууд аа, ингэдэг болсон уу” гээд гүйж ирээд ыг барьж аваад унагаагаад чихнээс нь хазсан. Тэгээд “чих хазчихлаа” гэж орилохоор нь би гүйж очоод эхлээд татсан чинь салахгүй болохоор нь нүүр рүү нь 2 удаа цохьсон чинь Намхайжамц ирээд намайг татаж, холдуулсан. Би гараа тавиулаад байж байтал нэг хүүхэн ирээд намайг алгадаад маажсан. Тэгээд бид ийн гэрт очсон. Би зодоон болоход хохирогчийн нүүр рүү 2 удаа цохьсон гэдгээ хэлсэн. Зодоон аас болсон гэж сонссон. Намайг Намхайжамц татаад салгахад *******ыг 2 хүн зодож байсан, ямар ч байсан нэг нь ******* байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-108 дугаар хуудас/,
Яллагдагч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тамхилах гээд баарны үүд рүү гартал *******той муудалцаад заамдалцчихсан *******ыг боогоод унагасан. Тэгээд би очоод ыг салгаад байж байх хооронд манай найзууд бүгд яваад ирсэн. Тэгтэл намайг *******той хамт явж байсан нь татаж гаргаад баарны гадаа гараад байж байтал ******* найзуудтайгаа бас баарнаас гараад ирсэн. Тэгснээ ******* хувцсаа тайлаад “бацаанууд яадаг болсон юм бэ” гэж гүйж ирээд намайг заамдаад барьж аваад хавирч унагаад, миний дээрээс давхралдаж унаад чихийг маань хазсан. Тэгтэл хүрч ирээд *******ын нүүр рүү хоёр удаа цохиод, намайг доороос нь татаж гаргасан. Тэгээд би замын цаад талд гараад чихээ бариад зогсож байхад зодоон жоохон үргэлжлээд салсан. Би *******той цохилцоогүй, зүгээр заамдалцаж л авсан. ...Намайг босоод явахад , ******* хоёр л нүдэнд харагдсан. Бусдыг нь би харж чадаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ариун цэврийн өрөө хайгаад баарны үүд рүү гарсан. Үүд рүү гарч байхад ******* үүдний буйдан дээр сууж байхаар нь ******* руу харсан чинь” гайхаад байна уу, агаагийн дүү” гэсэн. Тэгэхээр нь би “гайхсан юм алга аа” гэж хэлсэн чинь ******* босч ирээд “пизда минь, чи яах гээд байна” гэхээр нь би “пизда минь, яасан юм бэ” гэхэд хажуунаас орж ирээд *******ыг боогоод бид гурав буйдан руу унасан. Тэгээд би ыг салгаж болиулаад байж байтал баарны үүдэнд коридор дотор *******ын дүү Мөнх-Эрдэнийг ,, нар зодож байсан. Тэгэхээр нь Батмэнд, бид гурав тэд нарыг болиулаад бөөнөөрөө баарны хашаанаас гараад явсан. Тэгээд бид нар ийн гэрт очиход ******* *******ыг зодсон талаар яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар хуудас/,
Яллагдагч Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ******* нь гүйж ирээд ыг барьж аваад газар унагасан. ******* ын чихийг хазаад орилоод байж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн “...Б.*******ын биед зүүн талын тавхайн ясны шаантаг хэлбэрийн ясны хөндлөн хугарал, дух болон ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаатай тохирч байсан. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 09 шэ/136 тоот дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “...Шүүх эмнэлгийн 09шэ/136 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.*******ын биед зүүн хөлийн тавхай ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 798 тоот дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хохирогч Б.*******оос таныг зодсон хүмүүс 1-8 дугаарласан хүмүүс дотор байна уу?, хэрэв байгаа бол та ямар байдлаар таньж байгаагаа хэлнэ үү?” гэхэд хохирогч Б.******* тухайн үед 1 гэсэн дугаартай тай зууралдаж газар унасан тэгээд доошоо хараад унасан байхад дээрээс хүмүүс өшиглөөд байсан гэсэн. Мөн 1 дугаар барьсан хүнтэй хамгийн анх би барьцалдаж унасан. 5 гэсэн дугаар барьсан хүнийг би зодуулж байхдаа харсан. 5 гэсэн дугаар барьсан хүн нүүр рүү өшиглөж байхыг би харсан болохоор таньж байна. Царайг нь тогтоосон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Ж.*******ыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 171 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, Их суудал баарны гадна Б.*******той “манай найзын чихийг хазлаа” гэж өмөөрч, түүний зүүн хөл рүү баруун хөлөөрөө өшиглөснөөс зүүн хөлийн тавхайн ясны шаантаг хэлбэрийн 1 дэх ясны хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09 шэ/136, 789 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.******* нь өөрийн үйлдэлдээ санаатай хандсан болох нь түүний “…баруун хөлөөрөө хөл рүү нь өшиглөсөн…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Ж.*******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хохирогчийн хэргийн материалтай танилцсан баримтаар батлагдаж байна.
Шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ