Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 125/ШШ2022/0006

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О  би “Т  Ж  В ” ХХК-ны Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ “Т  Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Т  Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т  Ж В ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Т Ж В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Т  Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Бодонч багийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Азаргын гол чонот” ХХК нь Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолын дагуу Хөх чулуутын ам-3 нэртэй 996.42 га, XV-020912 талбайн дугаартай тусгай зөвшөөрлийг авч, 2017-2019 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулан үйл ажиллагаа явуулж байсан.“А  ” ХХК-ны тусгай зөвшөөрлийг 1911025009 тоот улсын бүртгэлийн дугаартай “Т  Ж  В ” ХХК-д кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 145 тоот шийдвэрээр шилжүүлсэн байна.

“Т  Ж  В ” ХХК нь 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар суманд ирүүлсэн боловч тухайн үед ажиллаж байсан засаг дарга Б.Э  нь лиценз олгогдсон талаар мэдээллийг тодруулах шаардлагатай гэж үзээд баталгаажуулалт хийж өгөөгүй нь үнэн болно гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Т  Ж  В ” ХХК-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

“Т Ж  В ” ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө миний нэр дээр ирүүлж байгаагүй бөгөөд цаашид хуулийн хүрээнд хамтран ажиллахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т  Ж  В ” ХХК нь Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан ““Т  Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, “Т  Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад даалгах”-аар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т  Ж В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, “ Т Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад даалгах...”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Алтай сумын Засаг дарга нь “Т  Ж  В ” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг ирүүлжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Т Ж  В ” ХХК-ны Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ “Т Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Т  Ж  В ” ХХК-ны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Алтай сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ