| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
2023.06.20 2023/ШЦТ/135
MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0123/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Энхмандах, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Иргэдийн төлөөлөгч Ө.Магнайбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Ц.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэндсүрэнгийн Ад холбогдох эрүүгийн 2339000000099 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ..............................................................................................................................................................байрлах өөрийн гэртээ төрсөн дүү Ц.С-ай “...идээ зассангүй, бууз гаднаас оруулж ирсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар модон бариултай хутгаар зүүн тал хэсэгт нь нэг удаа хутгалж, түүний биед зүүн далны дунд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэнгийн ар хэсэг, гол судасны нум хэсэг, үнхэлцэг хальсны ар дээд суурийн хэсгийг гэмтээж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.А-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000099 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 7-14-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 83-93-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 15-17-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 18-р хуудас),
Шүүгдэгч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч С.Батбаярын ( хх-ийн 32-33-р хуудас), гэрч Э.Ган-Эрдэнийн (хх-ийн 36-37-р хуудас), гэрч С.Батболдын ( хх-ийн 40-42-р хуудас), гэрч Г.Баярсайханы (хх-ийн 45-46-р хуудас), гэрч Ц.Ариунтунгалагийн хх-ийн 48-р хуудас), гэрч Д.Мөнхбатын (хх-ийн 50-р хуудас), гэрч Б.Алтанцэцэгийн (хх-ийн 53-54-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт (хх-ийн 97-100-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Золзаяагийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1343 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 104-108-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Бадамсайханы 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1344 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 112-119-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Д.Авидхүүгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1342 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 128-131-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаартай дүгнэлт (хх-ийн 152-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан “...Ц.А-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт (хх-ийн 211-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандган багийн засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар ( хх-ийн 185-189, 190-193, 195, 196-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000099 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Наранчимэгийн шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.Ань хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна..” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Ань шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа гэм буруугийн талаар маргаангүй болно...” гэв.
Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Ө.Магнайбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүнийг санаатай хохироосон тул гэм буруутай...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ц.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын .......................................газарт байрлах өөрийн гэртээ төрсөн дүү Ц.С-ай “...идээ зассангүй, бууз гаднаас оруулж ирсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар модон бариултай хутгаар зүүн тал хэсэгт нь нэг удаа хутгалж, түүний биед зүүн далны дунд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэнгийн ар хэсэг, гол судасны нум хэсэг, үнхэлцэг хальсны ар дээд суурийн хэсгийг гэмтээж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 7-14-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 15-17-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 18-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 83-93-р хуудас),
Шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад босоод хониндоо явахаасаа өмнө гэртээ байсан хараа нэртэй 0.75 граммын архи задлаад стаканд 4 хийж уугаад хониндоо 08 цагийн үед явсан. Тухайн үед манай дүү Сгэртээ юмаа угаагаад, гэрээ цэвэрлээд үлдсэн юм. Тэгээд гэрээсээ баруун тийш хониндоо яваад 13 цаг өнгөрөөд 14 цаг дөхүүлээд гэртээ очиход манай гэрт ойрхон нутагладаг Батболд ирчихсэн манай гэрийн баруун орон дээр унтаж байсан юм тэгээд би дүүгээ юмаа хийсэн юм уу гэхэд гэрээ угааж цэвэрлэсэн гэсэн юм. Тэгээд өглөө талаар нь үлдээсэн архи бараг дуусчихсан ёроолоо шахуу болчихсон манай дүү Схаламцуухан байсан юм. Тэгээд би ёроолоор нь байсан архийг ууж дуусгаад дахин нэг шил 0.75 граммын хараа нэртэй архи задлаад уусан юм тэгээд дүүдээ хандаж хонио нэг харчих гэхэд манай дүү Схонь зүүн тийшээ давах гэж байна гэхээр нь би гэрээсээ хониндоо морьтой яваад хонио хойш нь дарчхаад эргээд гэртээ 15 цагийн үед ирсэн юм. Буцаж гэртээ ирээд дүү Сайнзаяадаа хандаж гэрт хүн ирчихсэн байна идээ битүүлгээ засъя, гаднаас бууз оруулаад ир гэхэд манай дүү Сширээний зүүн талд зогсчихсон чадахгүй пизда минь өөрөө хий гээд салаавч өгөөд цаашаа эргээд харахаар нь би ширээний баруун талд битүүлгээ зүсэж байсан хутгаараа хутгалсан юм. Тэгсэн манай дүү тэр доороо газар өвдөг дээрээ сөхрөөд өгөхөөр нь би дүү дээрээ гүйж очоод тэвэрч аваад өөр рүүгээ эргүүлээд харсан чинь ам хамраас нь цус гарч байсан. Тэгээд би миний дүү сэрээч гэхэд сэрэхгүй болохоор нь гэрийн зүүн талд байрлах өөрийнх нь орон дээр хэвтүүлээд өглөө шинээр нь дэрэндээ хийгээрэй гээд гаргаж өгсөн дэрний уут байхаар нь цусыг нь тогтоох гэсэн тогтохгүй байсан тэгээд орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн юм. Тэгээд хэвтүүлчхээд гэрийн баруун орон дээр унтаж байсан Батболдод би дүүгээ алчих шиг боллоо гээд хэлэхэд сэрэхгүй унтаад байсан юм тэгэхээр нь би ойрхон нутагладаг Баярхүү рүү фейсбүүкээр видео колл хийж залгаад би дүүгээ алчихлаа ухаан орохгүй байна түргэн дуудаад өгөөч гээд орон дээр хэвтэж байсан дүүгээ харуулсан юм. Тэгээд дараа нь малын эзэн Батбаяр руу залгаад дүүгээ алчихлаа түргэн дуудаарай гэж хэлсэн юм. Тэгээд залгачхаад байж байсан гаднаас Батболдын хоньчин орж ирээд Батболдыг сэрээгээд гэрээс аваад гарсан юм. Тэгээд би гэртээ байж байхад хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна эмнэлгийнх ирээд намайг гэрээс гаргаад машиндаа суулгасан юм. Тэгээд эмч надаас сүлжээ барьдаг газар хаана вэ гэж заалгаад сүлжээтэй газар очиж цагдаа руу хэлсэн юм тэгээд харанхуй болсон байхад цагдаа нар ирээд намайг эмнэлгийн машинаас буулгаад өөрсдийнхөө машинд суулгаад сумын төв рүү аваад явсан юм...Тухайн үед дүү Сайнзаяагаа гаднаас бууз оруулаад ир гэж хэлэхэд над руу уурлаад чадахгүй пизда минь гээд салаавч гаргаснаас болж маргаан үүссэн юм. Ер нь бол бид хоёр хэрэлдэж маргалдаад байдаггүй юм тухайн өдөр талийгаач уучихсан байсан учраас маргалдсан байх...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн ах А болон төрсөн дүү С 2 маань Хэнтий аймгийн ................................................................................газар Сандагийн Батбаярын малыг сүүлийн нэг жилийн хугацаанд цуг хардаг болсон. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад хонины эзэн Батбаяр над руу өөрийн 98990977 гэсэн дугаараас 17 цагийн орчимд залгаад А ах согтуу залгаад байна сүлжээ нь тасалдаад байх юм Баярхүү рүү дүүгээ алчихлаа түргэн дууд гэж ярьсан гэнэ би сая түргэн дуудчихлаа сумаас эмнэлгийнхэн гарсан гэж ярьсан юм. Тэгээд Батбаяр над руу 19 цагийн үед залгаад эмч очиж үзсэн гэнэ С хутгалуулаад өнгөрчихсөн байна гэнэ эмнэлэг очиж үзээд хэлж байна цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байгаад А ахын гэрт очсон юм...Талийгаачийн түнх нь мултралттай доголж явдаг өөр архаг хууч өвчин байхгүй...Талийгаач үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, хүмүүстэй эвтэй харьцдаг гэрийн ажилдаа сайн 2021 оноос ах А-тай мал маллан амьдардаг болсноос хойш гэрийн хоол унд зэргийг нь зохицуулдаг болсон юм...Архи уусан байснаас ийм асуудал болсон гэж үзэж байна ер нь бол миний ах дүү хоёр хоорондоо их эвтэй байдаг байсан архинаас болоод ийм асуудал болсонд үнэхээр их харамсаж байна...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй....” гэх мэдүүлэг,
Гэрч С.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 20-ны оройхон сумын төвд гэртээ байж байхад 17 цаг өнгөрч байхад Өмнөдэлгэр сумын Чандгана 5 дугаар багийн малчин Баярхүү нь утсаар залгаад А ах над руу фэйсбүүкээр видео коллаар залгаад байна ах нь дүүгээ алчих вуу яав цус нөж гараад байна түргэн дуудаад өгөөч гээд залгаад байна гэж хэлсний дагуу би сумын төвийн эмнэлэг дээр өөрийн биеэр очиж манай 2 малчин хоорондоо зодолдсон юм уу яасан юм уу нэг нь ухаан орохгүй байна гэж хэл хүргүүллээ яаралтай яваад очиж үзэж өгөөч гэж хэлсэн.Тэгээд түргэний машин манай хөдөө гэр болох Өмнөдэлгэр ..................................................................очиж үзэхэд С нь зүүн далны ар хэсэг рүү хутгалуулж зүрхэнд нь нэвтэрч нас барсан байна гэж сумын эрүүл мэндийн төвийн эмч Ган-Эрдэнэ нь утсаар залгаад хэлсэн.Тэгээд эмнэлгийн байгууллагаас нас барсан болохоор цагдаагийн цагдаагийн байгууллагат мэдэгдсэн байсан...2017 оноос хойш А нь манайд мал маллаж байгаа.С нь Улаанбаатар хотоос ирж ахтайгаа цуг 1 жил гаран мал маллаж байсан юм.Уг гарал нь 2-лаа Хэнтий аймгийн гаралтай хүмүүс байгаа юм...Яг юунаас болж төрсөн дүүгээ хутгалах болсон талаараа бол надад хэлээгүй.Ямар ч байсан би дүүгээ хутгалчихлаа л гэж хэлсэн...А бол архи уусан согтолт ихтэй хэрэглэсэн байсан.Амь хохирогчийг бол А ах архи уусан байсан гэж хэлээд байгаа юм.Би бол сайн мэдэхгүй байна.Би урд орой нь буюу 2023 оны 02 сарын 19-ний орой сар шинэ болох гэж байгаа болохоор цагаан сарын юм бэлдээд хөдөө гэртээ хэвийн боов,чихэр зэрэг хэрэгтэй зүйлийн аваачиж өгсөн. Мөн энэ 2-т 4 шил 750 граммын хараа нэртэй архи аваачиж өгсөн. Төрсөн ах дүү болохоор илүү дутуу юмгүй эв түнжинтэй сайн сайхан харилцаатай байсан. Хоорондоо маргалдаж зодолдож удаа бол байхгүй...” гэх мэдүүлэг ( хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 сарын 20-ний орой 17 цаг 03 минутад Өмнөдэлгэр сумын Чандага 5 дугаар багийн нутаг .............гэх газар манай 2 малчин хоорондоо зодолдоод нэг нь ухаан алдчихаар ухаан нь орж гараад байна гэж эмнэлэгт малын эзэн Батбаяр нь өөрийн биеэр ирж дуудлага өгсний дагуу Фургон маркийн машинтай жолооч Мөнхбат болон сувилагч Алтанцэцэг нарын хамт дуудлагад гарч Өмнөдэлгэр сумаас 40 км зайд байх Батбаяр гэх айлын малчныд 18 цаг 20 минутад очиход гадаа нэг хүн зогсож байснаа тэгээд буугаад уулзахад А гэх ах би дүүгээ алчихлаа хутгалчихлаа гээд түрийнээсээ хутгаа гаргаж ирж харуулсан. Тухайн гэр рүү ороход зүүн хойд орон дээр А гэх хүний дүү С нь дээшээ харсан байдалтай амнаас бага зэрэг цус гарсан. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон байсан ба эргүүлж доош нь харуулахад зүүн далны ард талд нь 4см орчим зүсэгдсэн шархтай шарханд цэнхэр өнгийн даавуу чихсэн байдалтай гэрийн дотор талд зүүн талын хулдаасан дээгүүр нөжирсөн их хэмжээний цус гоожсон байсан. Тэгээд сумын төвийн ЭМТ-ийн эрхлэгч эмч Ц.Ариунтунгалагт мэдэгдэж эмч рүү сүлжээтэй газар олж утсаар мэдэгдэж Ц.Ариунтунгалаг цагдаагийн байгууллагат мэдэгдсэн... А бол архи уусан согтолт ихтэй байсан....Сайнзаяаг идээ битүүлгээ засаж байхад араас нь хутгалсан гэж А өөрөө хэлсэн тэрнээс өөр юм бол яриагүй...” гэх мэдүүлэг ( хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч С.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02-р сарын 18-ны өдөр Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Тэжээлийн цэгт гэх газар байрлах өвөлжөөнөөсөө сумын төв рүү гэртээ очиж 2 хоночхоод 2023 оны 02-р сарын 20-ны өдөр хөдөө өвөлжөө рүүгээ өөрийн 69-28 ХЭА улсын дугаартай porter2 маркийн машинаараа 15 цагийн үед сумын төвөөс гараад явж байсан чинь хээр Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг ........гэх газар машины конс болохоо байгаад зогсохоор нь ойрхон байдаг манай төрсөн ах Батбаярын малыг хардаг А ахынхаар 16 цагийн үед ороход гэрт нь А ах болон түүний дүү С нар нь байж байсан. Намайг гэрт нь ороход тэр хоёр нэлээн согтуу маргалдаад байж байсан юм. Тэгээд би гэр рүү ороод гэрийн баруун талын орон дээр сууж байхад А ах нэг шил архи гаргаад өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд орон дээр хэсэг сууж байгаад 20 минут орчим унтаж байсан чинь А ах би дүүгээ алчихлаа гээд чанга орилоод байхаар нь сэргэсэн чинь гэрийн зүүн хойно А ах дүү С-г тэврээд сууж байсан зуухны зүүн талаар цус урссан байдалтай байсан юм....” гэх мэдүүлэг ( хх-ийн 40-42-р хуудас),
Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02-р сарын 01-ний өдрөөс Өмнөдэлгэр сумын "Тэжээлийн цэг"гэх газар Сандагийн Батболдын малыг харж эхэлсэн юм. Тэгээд 2023 оны 02-р сарын 20-ны өдөр 16 цаг өнгөрч байхад намайг гэрийн хойд орой дээр хонио хараад сууж байхад Батболд ах залгаад машин болохоо байгаад А ахынд ирчихсэн байна намайг ирж ав гэхээр нь би шууд мотоциклтой очиж авахаар хөдөлсөн. Тэгээд 30 орчим минут яваад А ахын гэрт очсон юм. Тэгээд А ахын гэр рүү ороход Батболд ах намайг цаашаа гээд хэлэхээр нь хартал А ах ширээний баруун хойд талд суучихсан харин дүү Снь гэрийн зүүн хэсэгт орныхоо урд хэвтэж байсан тэгээд зуухны зүүн хэсгээр цус урсаад байж байсан тэгээд би гэрийн үүд хэсэгт байж байгаад шууд гараад гэрээс гараад явсан юм. Тэгээд Батболд ах араас гарч ирээд шууд хөдлөөд гэртээ ирсэн юм ...” гэх мэдүүлэг ( хх-ийн 45-46-р хуудас),
Гэрч Ц.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ажил албан тушаалтай 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад 17 цагийн үед "Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг хөдөө хэсэгт нэгнийгээ зодчихоод зодуулсан хүн нь сэрэхгүй байна" гэх дуудлага ирсэн. Ингээд удалгүй манай их эмч Э.Ган-Эрдэнэ, сувилагч Б.Алтанцэцэг жолооч Д.Мөнхбат нар явсан. Тэгээд орой нь цагийг нь сайн санахгүй байна манай эмч Э.Ган-Эрдэнэ над руу залгаад "Уулан дээр гарч ярьж байна нэг хүн хутгалуулж нас барсан юм шиг байна нэлээн удчихсан байдалтай байна" гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаа руу мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас),
Гэрч Д.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэнд төвд жолооч ажилтай. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед дуудлага ирсэн хөдөө явна шүү гэж эмнэлгээс хэлсэн. Ингээд би их эмч Э.Ган-Эрдэнэ, сувилагч Б.Алтанцэцэг нарын хамтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын....................................... гэх газар руу явсан бөгөөд хөдөө Ц.А гэх хүний гэрт ирсэн. Ингээд машинаас буугаад очиход Ц.Агэх хүн гэрийнхээ гадаа байж байсан бөгөөд гэр рүү нь ороход гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд орон дээр Ц.А гэх хүний төрсөн дүү Ц.С дээш харсан байдалтай хэвтэж байсан. Ингээд Э.Ган-Эрдэнэ эмч Ц.С-г үзэхэд нас бараад удчихсан байсан. Тэгээд эмч Ц.С-ийн дээд талын хувцсыг нь тайлаад эргүүлж харахад ар нуруундаа хутгалуулсан шархтай шарханд дээр давуу чихчихсэн байдалтай байсан...Тэр үед Ц.Ань гутлынхаа түрүүнээс модон бариултай хутга гаргаж ирээд би дүүгээ алчихсан гээд бахираад байсан. Тэгэхээр нь би тэр хутгыг нь Ц.А-аас аваад гэрийнх нь гал тогооны шүүгээнд нь хийсэн. Тэгээд гэрийнх нь гадаа бид нар гарч ирж гар утасны сүлжээ хайгаад орж ирэхгүй болохоор нь уулан дээр гарч эрхлэгч эмч Ц.Ариунтунгалаг руу залгаж хэлсэн. Ерөнхийдөө ийм л асуудал болсон...Тухайн үед Ц.Ань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд архи нь гарч байсан айсан царайтай байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),
Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ амарч байх үед Ариунтунгалаг эмч над руу залган алсын дуудлагад яаралтай яваад ирье гэж хэлсэн. Ингээд удалгүй эмнэлгийн жолооч Мөнхбат болон их эмч Ган-Эрдэнэ нар ирээд бид 3 сумын төвөөс зүүн урагш Чандган 5 дугаар баг Шанд гэх газар луу явсан. Ингээд биднийг тус дуудлагын айлд очоод автомашинаас буухад Ц.А гэх эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрээсээ гарч ирээд, би дүүгээ алчихлаа шүүдээ гэж хэлээд цасан дээр хэвтээд үлдсэн. Ингээд Ган-Эрдэнэ эмчийн хамт жижиг гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр дээш харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан ба зуухны урд талд их хэмжээний улаан хүрэн өнгийн цус тунасан байдалтай байхаар нь зуухны баруун талаар яваад авдрын урд талаар явж зүүн орон дээр хэвтэж байсан хүн рүү очсон. Тэгээд бид хоёрыг очиход нас барсан байдалтай хэвтэж байсан. Ингээд тухайн хүнд үзлэг хийж үзэхэд бие нь хөшсөн байдалтай ам хамраас нь цус гарсан зүйлгүй байхаар нь бүтэн биеийн үзлэг хийж баруун зүүн тийш эргүүлж үзэхэд нурууны ар талд дал орчимд хөндлөн зүсэлтийн шарх авсан байдалтай, шарханд бараан өнгийн даавуугаар бөглөсөн байдалтай, биеийг нь арчиж цэвэрлэсэн байдалтай байсан... Биднийг очиход Ц.А гэх иргэн гэрээсээ гарч ирээд би дүүгээ алчихлаа шүү дээ гээд уйлаад хэвтээд байсан. Биднийг юугаар? гэж асуухад гутлынхаа түрүүнээс бор иштэй хутга гаргаж ирээд энүүгээр хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаач Ц Сайнзаяагийн цогцост зүүн далны дунд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнгийн ар дээд хэсэг, гол судасны нум хэсэг, үнхэлцэг хальсны ар дээд суурийн хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий болон үнхэлцгийн хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо.
2 Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд 3,1 промилли, ходоодны шингэнд 2,6 промилли илэрсэн байна.
6. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
7. Талийгаач нь зүүн далны дунд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнгийн ар дээд хэсэг, гол судасны нум хэсэг, үнхэлцэг хальсны ар дээд суурийн хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас гадуур, дотуур цочмог цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт (хх-ийн 97-100-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Золзаяагийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1343 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн зүүн тал дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.
2. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд дурдсан амь хохирогч Ц.С/РД:................/, сэжигтэн Ц.А/............./ нарын гарын дардсыг шинжилгээнд ирүүлээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 105-107-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Бадамсайханы 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1344 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжлгээнд ирүүлсэн улбар шар өнгийн футболканд зүсэгдэлт, цэнхэр өнгийн өмдөнд сэмрэлт, хөх өнгийн өмдөнд цооролтууд, хар өнгийн малгайтай цамцанд зүсэгдэлтүүд, хар өнгийн өмдөнд зүсэгдэлт, түлэгдэлтүүд байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн футболканы 25мм хэмжээтэй, хар өнгийн малгайтай цамцны 24мм, 23мм хэмжээтэй, хар өнгийн өмдний 23мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд, хөх өнгийн өмдний 3х3мм, 5х3мм, 5х12мм хэмжээтэй, хар өнгийн өмдний 20х22мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед үүссэн хуучин цооролтууд, цэнхэр өнгийн өмдний 22х9мм хэмжээтэй гэмтэл нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед болон эдэлгээний явцад үүссэн хуучин сэмрэлт, хар өнгийн өмдний 4х3мм, 4х3мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлтүүд байна...” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 112-119-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Тамираагийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1345 дугаартай дүгнэлтэд:
1. Хэргийн газраас хурааж авсан гэх модон бор өнгийн бариултай хутгаар хохирогчийн өмсөж байсан гэх малгайтай хар өнгийн цамц, улбар шар өнгийн футболкны гэмтлүүд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 120-124-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Авидхүүгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1342 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн дээлийн урд талд, суганы товч тасарсан гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна.
3. Дээлэнд үүссэн дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна..”. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 128-131-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Дэлгэрмаагийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1220 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх нийт 26см урттай, бор шаргал өнгийн модон иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь биологийн шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 135-137-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Дэлгэрмаагийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1222 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Илэрсэн цус нь хүний цус байна.
3. Уг илэрсэн хүний цус нь A(II) булгийн харъяалалтай байна. Ц.АСЭ............... гэсэн хаягтай, Е48388973 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь A(II) булгийн харъяалалтай байна. "С41 настай эрэгтэй" гэж хаягласан, бинтэн дээрх цус нь A(II) бүлгийн харъяалалтай хүний цус байна.
4. Яллаглагч Ц.Агэж хаягласан, Е48388973 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай цус, Сгэж хаягласан, улаан хүрэн өнгийн толботой бинтэн дээрх цусны бүлгийн харьяаллууд нь дээрх объектууд дээр илэрсэн цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 141-143-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Пүрэвдашийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтэд:
1. Хэргийн газраас хураан авсан "Хараа" гэсэн бичиглэлтэй 4 ширхэг архины шилэн дээрээс 7 ширхэг гарын мөр илэрсэн. Харин Сэнгүр гэсэн бичиглэлтэй пивоны 1 ширхэг лаазнаас гарын мөр илрээгүй.
2. "Хараа" гэсэн бичиглэлтэй 4 ширхэг архины шилэн дээрээс илрүүлж бэхжүүлсэн "1,2,3,4,5" гэж дугаарласан 7 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 146-149-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтэд:
1.Цэндсүрэн А нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй. 2.Цэндсүрэн А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3. Цэндсүрэн А нь өөрийн үйлдэл, эс үйлдлийг ойлгож ухамсарлах чадвартай.
4. Цэндсүрэн А нь хэрэг хариуцах чадвартай...”гэх дүгнэлт ( хх-ийн 152-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Ө.Магнайбаярын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг хүний амь насыг санаатай хохироосон гэм буруутай байна гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний амьд явах эрх байх ба хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ц.С-гийн зүүн тал хэсэгт нь нэг удаа хутгалж, зүүн уушгины доод дэлбэнгийн ар хэсэг, гол судасны нум хэсэг, үнхэлцэг хальсны ар дээд суурийн хэсгийг гэмтээж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ань ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Ань Ц.С-гийн амь насыг хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан “...Ц.А-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт (хх-ийн 211-р хуудас) тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч З.Наранчимэгийн шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна..” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.А нь эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн шүүгдэгчийн хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ц.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ань урьд 1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 188-190-192-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ань Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Ань мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, 53 настай зэрэг хувийн байдлууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагч З.Наранчимэгийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай дүгнэлтээс шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг хүлээн авч, 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай ялын саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн 2339000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 см урт модон бор өнгийн иштэй, 14 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, амь хохирогч Ц.С-гийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн даавуу 1 ширхэг, цэнхэр өнгийн босоо хөндлөн судалтай углаа даавуу 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, улбар шар өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, Ц.А-нөмсөж байсан гэх дээл 1 ширхэг, дээлийн бүс 1 ширхэг, гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц. А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэндсүрэнгийн Аг 6 (зургаан) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 6 (зургаан) жил 4 (дөрөв) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-нцагдан хоригдсон 118 (нэг зуун арван найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ц.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2339000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 см урт модон бор өнгийн иштэй, 14 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, амь хохирогч Ц.С-гийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн даавуу 1 ширхэг, цэнхэр өнгийн босоо хөндлөн судалтай углаа даавуу 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, улбар шар өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, Ц.А-нөмсөж байсан гэх дээл 1 ширхэг, дээлийн бүс 1 ширхэг, гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Даргалагч шүүгч Б.Ууганбаяр