Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 16

 

                                                                                                                                                                                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаа,

                                Хохирогч Л.Алтансувд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000309  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид ашиглалтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 1 дүгээр хороо 6-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт Аюушийн Бямбажаргал / УД78040811 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч А.Бямбажаргал нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 245 дугаар тэмдэгт орчимд өөрийн эзэмшлийн 46-83 БРА улсын дугаартай Тоёота клугер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин зам дээр байсан үхрийг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Анужин нь хавсарсан олон гэмтэл авч амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 10 дугаар сарын 14-ний 19 цагийн үед би эхнэр 2 хүүхэд, найз Наранчимэгийн хамт Замын-Үүд орохоор явж байх замдаа Дорноговь аймгаас 40 гаруй км зайд аваарт орсон. Бидний урд талд 1 суудлын жижиг машин явж байсан, тэрний урд нилээн зайтай 2 машин зогсож байгаа болотой бөгсний улаан гэрэл нь харагдаж байсан. миний урд талд явсан машин манай машинтай нилээн ойрхон явсан. Машины их гэрлийг шилжүүлчихээр урд талд яваа машины толинд нүд гялбаад  байдаг тул гэрлээ ойрын гэрэл дээрээ татсан явсан. Тэгтэл урд явсан машин маань баруун тийшээгээ дохио өгөөд баруун гар тийшээ дарахаар нилээн урд байсан 2 машинтай цуг явж байгаа хүмүүс байна даа, зогсох гэж байгаа юм болов уу гэж бодоод хажуугаар нь гарахад гэнэт урд талд хар зүйл гараад ирсэн.  Тэгээд тормосоо гишгээд хажуу тал руугаа дардал миний машины баруун талын дугуй замаас гарчих шиг болоод замын хажуу ороод өнхөрсөн. Тэгээд буугаад хартал талийгаач охин маань бага охин, эхнэр, найзын хамт хойно нь байсан. Миний урд тал дохио өгч явсан машины жолоочийг гуйгаад охиноо аваад эмнэлэгрүү явсан. Тэр нөхдүүд аваараа татаагүй, ослын зогсолтийн тэмдэг тавиагүй байсан. ... Сэтгэл санааны хувьд бол маш их хэцүү байна. Эхнэр маань гэртээ хүүхдээ хардаг, би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Ял хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Л.Алтансувд шүүхийн хэлэлцүүлэгт: Охин хүүхдээ харамсалтайгаар алдаж хэн хэн нь сэтгэл санааны хүнд байдалтай байна. Нөхөр А.Бямбажаргал нь ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, миний хувьд хүүхдүүдээ хардаг ба бидэнд нөхрийн цалингаас өөр орлогогүй ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Бямбажаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийнхөө эзэмшлийн 46-83 БРА улсын дугаартай Тоёота клугер маркийн машинтай Багануур дүүргээс 13 цагийн үед эхнэр Алтансувд, охин 10 сартай Гэгээлэн, 9 настай охин Анужин болон манай эхнэрийн найз Наранчимэг бид нар Дорноговь аймгийн Замын-Үүд сум орохоор гарсан юм. ... Тухайн үед би 80-90 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний урд талд нэг машин явж байсан ба уг машин баруун гар тийшээ эргэх дохио өгсөн. Түүний нилээн урд талд 2 машин замын хажуу талд гараад зогсож байгаа бололтой харагдсан. Би бодохдоо миний урд явсан машинтай хамт явж байгаа хүмүүс юм байх гэж бодсон. Миний урд явсан машин дохио өгөөд урд зогсож байсан машинаа хараад ард нь зогсох гэж байна гэж бодсон юм. Би урдаа явсан машины толинд миний машины гэрэл тусаад гялбаад байж магадгүй гэж бодоод машины их гэрлээ ойр дээр тавьсан. Уг машин дохио өгөөд замын хажуу талруу гарахад замын гол хэсэгт нэг бөөн хар юм харагдсан. Тухайн үед би уг зүйлийг яг юу гэдгийг нь бол мэдээгүй ба тормосоо гишгэсэн ч зууртал нь бол гишгээгүй юм. Тэгтэл ар талын суудлын голд сууж явсан миний охин Анужин суудлын голоор тонгойгоод ороод ирсэн ба тэр үед би уг зүйлийн зүүн талаар нь тойрох гэж зүүн гар талруугаа дарсан. Тэгтэл уг замын голд байсан зүйлийн ирмэг дээгүүр нь машины баруун гар талын урд дугуй гараад л машин онхолдсон гэсэн мэдүүлэг /хх-80-81/,

Хохирогч Л.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Талийгаач Анужин миний 2 дахь охин байгаа юм. 2007 оны 08 дугаар сарын 18-нд төрсөн ба одоо 9 настай охин байсан юм. ... 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Бямбажаргал, 9 настай охин Анужин, 10 сартай охин Гэгээлэн болон найз Наранчимэг нарын хамт Багануур дүүргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум орохоор өөрийнхөө машиныг манай нөхөр бариад явсан юм... Тухайн үед манай нөхөр 80 орчим км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би машины ар талын суудал дээр зүүн гар талд нь бага охиныг тэврээд сууж явсан миний баруун гар талд миний охин Анужин суугаад түүний баруун гар талд нь найз Наранчимэг суугаад явж байсан юм. Тэр үед манай машины урд талд нэг жижиг суудлын машин явж байсан ба уг машин баруун гар талруугаа дохио өгч байгаа бололтой байсан ба манай нөхөр тэр машины хажуугаар нь бага зэрэг зүүн гар талруугаа дараад гарах гэж байх шиг байсан гэтэл замын голд нэг хар юм байх шиг харагдсан юм. Тэгээд л манай нөхөр тормос гишгээд тэр зүйл дээгүүр машин гарах шиг болоод онхолдсон юм. Тэгээд ухаан ортол машин дотроо сууж байсан ба машинаас буугаад очиход л миний охин Анужин машинаас хойшоо шороон дээр хэвтэж байсан юм.... Миний бодлоор уг осол болох үед л миний охин Анужин урд талын суудал руу унаж онхолдох үед цонхоор шидэгдсэн байх гэж бодож байна. ... гэсэн мэдүүлэг / хх- 21-22, 25-27 /,

Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найз Алтансувд болон түүний охин Анужин, Гэгээлэн болон нөхөр Бямбажаргал нарын хамт Багануур дүүргээс 13 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум орохоор гарсан. Тухайн үед Бямбажаргал машинаа бариад явсан ба архи согтууруулах ундааны зүйл огт уугаагүй эрүүл явсан. Тэгээд би машины жолоочийн ар талд суугаад миний зүүн гар талд Анужин суугаад түүний цаад талд Алтансувд бага охин Гэгээлэнгээ тэврээд явж байсан юм. Миний хувьд унтаж сэрээд явж байсан болохоор нарийн сайн бүх зүйлийг мэдэхгүй байна ямар ч гэсэн тухайн үед машин явж байхад машины гэрэлд нэг хар юм гэнэт ороод ирсэн тэр үед Бямбажаргал тормоз гишгээд л тэр зүйл дээгээр гарах шиг болсон тэгээд л нэг мэдэхэд машин онхолдсон байсан юм... Тухайн үед манай машин хэр зэрэг хурдтай явж байсныг нь бол мэдэхгүй байна. ... гэсэн мэдүүлэг /хх- 23-24 /,

Гэрч Б.Жавхланбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Ихтамир, дүү Энхтамир нарын хамт Улаанбаатар хотоос 14 цагийн үед гарсан ба Дорноговь аймаг орохоор би өөрөө машинаа бариад явж байсан ба архи дарс огт уугаагүй эрүүл явсан.Тэгээд Дорноговь аймгаас хойш 40 орчим км газарт явж байхад урд нэг машины бөгсний гэрэл харагдаж байсан ба гэнэт урд зам дээр замын гол хэсэгт үхэр хэвтэж байсан. Тэгээд л би тормозоо бага зэрэг гишгээд /зууртал нь бол гишгээгүй/ баруун гар тийшээ дараад тойрч гарах гэж байгаад машиныхаа зүүн талын хэсгээр уг үхрийг шүргээд гарсан юм. Тэгээд уг машины ар талд нь очоод зогссон ба би бууж очоод үхэр мөргөсөн юм уу гэхэд уг машины жолооч нь мэдэхгүй машины гэрлийн гялбаанд цохиулаад мэдэхгүй нэг юм мөргөх шиг боллоо гэсэн юм. Тэгээд л бид 2 араас ирж байгаа машинуудад утасны гэрлээрээ дохио өгсөн ба нэг машин уг үхрийг дахиад мөргөх шиг болоод миний машинаас нилээн хойш зайтай зогссон гэтэл араас нь ирж байсан машин их хурдтай явж байгаа бололтой байсан ба уг үхрийг дайраад зүүн гар тал руугаа хазайгаад баруун гар талын дугуй нь газраас хөндийрөөд цааш яваад хажуу талаараа унаад шороон далан хэсэг дээр хэд хэд бөмбөрөх шиг болсон юм... гэсэн мэдүүлэг /хх- 33-34 /,

Гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Мөнгөнсарнай, охин Үжин, найз Бат нарын хамт өөрийнхөө 23-21 УБМ улсын дугаартай приүс-20 маркийн автомашинтайгаа Улаанбаатар хотоос 13 цагийн үед гарсан. ... Миний хувьд би өөрөө машинаа бариад явж байсан. Тэгээд Дорноговь аймаг ойртож байсан яг хаана гэдгийг нь бол мэдэхгүй байна. 19 цаг 30 минутын үед байх гэж бодож байна. Би 60 орчим км цагийн хурдтай өөрийнхөө эгнээгээр явж байхад урдаасаа нэг машин ирж байсан ба гэрэл нь хол дээрээ тавиатай байгаа бололтой нүд гялбаж байсан юм. Тэгтэл гэнэт машин нэг юман дээгүүр гарах шиг болоод түс гээд юм дуугарсан юм. Тухайн үед бид нар гайхаад замын хурд сааруулагч дээгүүр гарсан юм болов уу гэж бодоод цааш 50 орчим метр зайд очоод замаа шахаад хажуу талруу нь гараад зогссон юм. Тэгээд би машинаас буух гэтэл миний жолооч талын хаалга бага зэрэг гажсан бололтой хавирч дуугарсан юм. Тэгээд би бууж очоод машинаа хартал баруун гар талын урд талын их гэрэл хагарч цааш чихэгдсэн байсан юм. Тэгээд л би гайхаад хойшоогоо харахад юм харагдахгүй байсан 1 минут ч бололгүй байхад араас нэг машин ирээд нэг юм мөргөх шиг болоод түс гэж дуугарсан тэгээд л миний ард ирээд зогссон юм. Жолооч залуу юу байсан бэ үхэр үү гээд бууж ирсэн юм. Тухайн үед миний хувьд юу мөргөснөө бол огт мэдээгүй юм. Тухайн үед нөгөө машины жолооч залуу бид 2 утасны гэрлээрээ араас ирж байгаа машинуудад анхааруулах гэж дохисон. Түүний дараа нь нэг машин мөн тухайн үхрийг мөргөсөн үү яасан мэдэхгүй ойрхон хажуу хавьд нь зогсоход араас нь нэг машин их хурдтай ирээд уг үхэр дээгүүр гарах шиг болоод засмал замын зүүн талруу хазайгаад ямарч л гэсэн нэг удаа бөмбөрсөн... Харин тэр онхолддог машины жолооч нилээн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Уг осол ердөө 2-3 минутын дотор л болсон ... Тухайн үед гадаа харанхуй саргүй байсан байх засмал замын хувьд халтиргаа гулгаа огт зам дээр бол байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх- 35-37/,

            Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэнд: “...Дээрх зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь ....Тоёота Клугер маркийн 46-83 БРА улсын дугаартай хөх өнгийн автомашиныг жолоодож явсан А.Бямбажаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэв... А.Бямбажаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 299700 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна... гэжээ /хх- 44-45 /,

            Шүүх эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай магадлан шинжилгээний дүгнэлтэнд: “...Амь хохирогч Б.Анужингийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон задлан шинжилгээгээр тархины эдийн няцрал, гавлын яс баруун дагзны доод хэсгээс баруун чихний хонхор хүртэл хугарч, суурь яс руу чиглэн баруун чулуулаг ясны дээд хэсгээр орж турк эмээлийн дунд хэсгээр дайрч зүүн чулуулаг ясны дээд хэсгээр үргэлжлэн зүүн чихний ар хэсэг хүртэл үргэлжилсэн хугарал, уушигний тасрал урагдал, элэгний эдийн няцрал, урагдал, дээд уруулын шарх, хуйхны дотор гадаргууд орой, дагз, баруун чамархайн хэсгийн цус хуралт, дух зүүн зовхи, цээжний цус хуралт, баруун өвдөг, баруун шилбэний хуучин цус хуралт, баруун чамархай, хацар, шанаа хамарсан, зүүн чихний ар хэсэг, эрүүний зүүн хэсэг хамарсан, уруул, хүзүү бугалга, зүүн дал, зүүн суга, нуруу, зүүн алганы ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ... гэжээ. /хх- 47-48 /,

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-16/,

Задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-49-54/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-135/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч А.Бямбажаргал нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 245 дугаар тэмдэгт орчимд өөрийн эзэмшлийн 46-83 БРА улсын дугаартай Тоёота клугер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин зам дээр дайрагдсан үхрийг мөргөж онхолдон, зам тээврийн осол гаргаснаас зорчигч Б.Анужин нь хавсарсан олон гэмтлийн улмаас амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч А.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 14-ний 19 цагийн үед би эхнэр 2 хүүхэд, найз Наранчимэгийн хамт Замын-Үүд орохоор явж байх замдаа Дорноговь аймгаас 40 гаруй км зайд аваарт орсон. Бидний урд талд 1 суудлын жижиг машин явж байсан, тэрний урд нилээн зайтай 2 машин зогсож байгаа болотой бөгсний улаан гэрэл нь харагдаж байсан. миний урд талд явсан машин манай машинтай нилээн ойрхон явсан. Машины их гэрлийг шилжүүлчихээр урд талд яваа машины толинд нүд гялбаад  байдаг тул гэрлээ ойрын гэрэл дээрээ татсан явсан. Тэгтэл урд явсан машин маань баруун тийшээгээ дохио өгөөд баруун гар тийшээ дарахаар нилээн урд байсан 2 машинтай цуг явж байгаа хүмүүс байна даа, зогсох гэж байгаа юм болов уу гэж бодоод хажуугаар нь гарахад гэнэт урд талд хар зүйл гараад ирсэн.  Тэгээд тормосоо гишгээд хажуу тал руугаа дардал миний машины баруун талын дугуй замаас гарчих шиг болоод замын хажуу ороод өнхөрсөн. Тэгээд буугаад хартал талийгаач охин маань бага охин, эхнэр, найзын хамт хойно нь байсан. Миний урд тал дохио өгч явсан машины жолоочийг гуйгаад охиноо аваад эмнэлэгрүү явсан. Тэр нөхдүүд аваараа татаагүй, ослын зогсолтийн тэмдэг тавиагүй байсан. ... Сэтгэл санааны хувьд бол маш их хэцүү байна. Эхнэр маань гэртээ хүүхдээ хардаг, би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч А.Бямбажаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... Тухайн үед би 80-90 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний урд талд нэг машин явж байсан ба уг машин баруун гар тийшээ эргэх дохио өгсөн. Түүний нилээн урд талд 2 машин замын хажуу талд гараад зогсож байгаа бололтой харагдсан. Би бодохдоо миний урд явсан машинтай хамт явж байгаа хүмүүс юм байх гэж бодсон. Миний урд явсан машин дохио өгөөд урд зогсож байсан машинаа хараад ард нь зогсох гэж байна гэж бодсон юм. Би урдаа явсан машины толинд миний машины гэрэл тусаад гялбаад байж магадгүй гэж бодоод машины их гэрлээ ойр дээр тавьсан. Уг машин дохио өгөөд замын хажуу талруу гарахад замын гол хэсэгт нэг бөөн хар юм харагдсан. Тухайн үед би уг зүйлийг яг юу гэдгийг нь бол мэдээгүй ба тормосоо гишгэсэн ч зууртал нь бол гишгээгүй юм. Тэгтэл ар талын суудлын голд сууж явсан миний охин Анужин суудлын голоор тонгойгоод ороод ирсэн ба тэр үед би уг зүйлийн зүүн талаар нь тойрох гэж зүүн гар талруугаа дарсан. Тэгтэл уг замын голд байсан зүйлийн ирмэг дээгүүр нь машины баруун гар талын урд дугуй гараад л машин онхолдсон гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Талийгаач Анужин миний 2 дахь охин байгаа юм. ... Би машины ар талын суудал дээр зүүн гар талд нь бага охиныг тэврээд сууж явсан миний баруун гар талд миний охин Анужин суугаад түүний баруун гар талд нь найз Наранчимэг суугаад явж байсан юм. Тэр үед манай машины урд талд нэг жижиг суудлын машин явж байсан ба уг машин баруун гар талруугаа дохио өгч байгаа бололтой байсан ба манай нөхөр тэр машины хажуугаар нь бага зэрэг зүүн гар талруугаа дараад гарах гэж байх шиг байсан гэтэл замын голд нэг хар юм байх шиг харагдсан юм. Тэгээд л манай нөхөр тормос гишгээд тэр зүйл дээгүүр машин гарах шиг болоод онхолдсон юм. Тэгээд ухаан ортол машин дотроо сууж байсан ба машинаас буугаад очиход л миний охин Анужин машинаас хойшоо шороон дээр хэвтэж байсан юм.... Миний бодлоор уг осол болох үед л миний охин Анужин урд талын суудал руу унаж онхолдох үед цонхоор шидэгдсэн байх гэж бодож байна. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... би машины жолоочийн ар талд суугаад миний зүүн гар талд Анужин суугаад түүний цаад талд Алтансувд бага охин Гэгээлэнгээ тэврээд явж байсан юм. Миний хувьд унтаж сэрээд явж байсан болохоор нарийн сайн бүх зүйлийг мэдэхгүй байна ямар ч гэсэн тухайн үед машин явж байхад машины гэрэлд нэг хар юм гэнэт ороод ирсэн тэр үед Бямбажаргал тормоз гишгээд л тэр зүйл дээгээр гарах шиг болсон тэгээд л нэг мэдэхэд машин онхолдсон байсан юм... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Жавхланбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Дорноговь аймгаас хойш 40 орчим км газарт явж байхад урд нэг машины бөгсний гэрэл харагдаж байсан ба гэнэт урд зам дээр замын гол хэсэгт үхэр хэвтэж байсан. Тэгээд л би тормосоо бага зэрэг гишгээд /зууртал нь бол гишгээгүй/ баруун гар тийшээ дараад тойрч гарах гэж байгаад машиныхаа зүүн талын хэсгээр уг үхрийг шүргээд гарсан юм. Тэгээд уг машины ар талд нь очоод зогссон ба би бууж очоод үхэр мөргөсөн юм уу гэхэд уг машины жолооч нь мэдэхгүй машины гэрлийн гялбаанд цохиулаад мэдэхгүй нэг юм мөргөх шиг боллоо гэсэн юм. Тэгээд л бид 2 араас ирж байгаа машинуудад утасны гэрлээрээ дохио өгсөн ба нэг машин уг үхрийг дахиад мөргөх шиг болоод миний машинаас нилээн хойш зайтай зогссон гэтэл араас нь ирж байсан машин их хурдтай явж байгаа бололтой байсан ба уг үхрийг дайраад зүүн гар тал руугаа хазайгаад баруун гар талын дугуй нь газраас хөндийрөөд цааш яваад хажуу талаараа унаад шороон далан хэсэг дээр хэд хэд бөмбөрөх шиг болсон юм... гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд Дорноговь аймаг ойртож байсан яг хаана гэдгийг нь бол мэдэхгүй байна. 19 цаг 30 минутын үед байх гэж бодож байна. Би 60 орчим км цагийн хурдтай өөрийнхөө эгнээгээр явж байхад урдаасаа нэг машин ирж байсан ба гэрэл нь хол дээрээ тавиатай байгаа бололтой нүд гялбаж байсан юм. Тэгтэл гэнэт машин нэг юман дээгүүр гарах шиг болоод түс гээд юм дуугарсан юм. Тухайн үед бид нар гайхаад замын хурд сааруулагч дээгүүр гарсан юм болов уу гэж бодоод цааш 50 орчим метр зайд очоод замаа шахаад хажуу талруу нь гараад зогссон юм. Тэгээд би машинаас буух гэтэл миний жолооч талын хаалга бага зэрэг гажсан бололтой хавирч дуугарсан юм. Тэгээд би бууж очоод машинаа хартал баруун гар талын урд талын их гэрэл хагарч цааш чихэгдсэн байсан юм. Тэгээд л би гайхаад хойшоогоо харахад юм харагдахгүй байсан 1 минут ч бололгүй байхад араас нэг машин ирээд нэг юм мөргөх шиг болоод түс гэж дуугарсан тэгээд л миний ард ирээд зогссон юм. Жолооч залуу юу байсан бэ үхэр үү гээд бууж ирсэн юм. Тухайн үед миний хувьд юу мөргөснөө бол огт мэдээгүй юм. Тухайн үед нөгөө машины жолооч залуу бид 2 утасны гэрлээрээ араас ирж байгаа машинуудад анхааруулах гэж дохисон. Түүний дараа нь нэг машин мөн тухайн үхрийг мөргөсөн үү яасан мэдэхгүй ойрхон хажуу хавьд нь зогсоход араас нь нэг машин их хурдтай ирээд уг үхэр дээгүүр гарах шиг болоод засмал замын зүүн талруу хазайгаад ямарч л гэсэн нэг удаа бөмбөрсөн ... гэсэн мэдүүлэг,  Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэнд: ...Дээрх зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь ....Тоёота Клугер маркийн 46-83 БРА улсын дугаартай хөх өнгийн автомашиныг жолоодож явсан А.Бямбажаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэв... А.Бямбажаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 299700 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна... гэжээ, Шүүх эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай магадлан шинжилгээний дүгнэлтэнд: “...Амь хохирогч Б.Анужингийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон задлан шинжилгээгээр тархины эдийн няцрал, гавлын яс баруун дагзны доод хэсгээс баруун чихний хонхор хүртэл хугарч, суурь яс руу чиглэн баруун чулуулаг ясны дээд хэсгээр орж турк эмээлийн дунд хэсгээр дайрч зүүн чулуулаг ясны дээд хэсгээр үргэлжлэн зүүн чихний ар хэсэг хүртэл үргэлжилсэн хугарал, уушигний тасрал урагдал, элэгний эдийн няцрал, урагдал, дээд уруулын шарх, хуйхны дотор гадаргууд орой, дагз, баруун чамархайн хэсгийн цус хуралт, дух зүүн зовхи, цээжний цус хуралт, баруун өвдөг, баруун шилбэний хуучин цус хуралт, баруун чамархай, хацар, шанаа хамарсан, зүүн чихний ар хэсэг, эрүүний зүүн хэсэг хамарсан, уруул, хүзүү бугалга, зүүн дал, зүүн суга, нуруу, зүүн алганы ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ... гэсэн дүгнэлт, Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Бямбажаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс үхэр дайрсаны дараа жолооч нар ослын тэмдэг тавиагүй, аваарын гэрэл асаагаагүй, үүргээ гүйцэтгээгүй, жолооч нарыг шалгаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт захиргааны хариуцлага тооцсон эсэх талаар хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн малаа хариулгагүй явуулсан малчныг олж чадаагүй, хариуцлага тооцоогүй зэрэгт гомдолтой байна гэсэн ба улсын яллагчаас “ ... А.Бямбажаргалын машины урд явж байсан машины жолооч нарын үйлдэлд нь захиргааны зөрчлийн дагуу захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдсан бөгөөд уг зөрчлийн материалыг хавтаст хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн малаа хариулгагүй явуулсан малын эзнийг олуулахаар мөрдөн байцаагчийн даалгавар бичиж, даалгаврын биелэлтийг хэрэгт хавсаргасан” гэснээр мэтгэлцсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасан үндэслэлээр санал гаргаагүй болно.

 

 

Хохирогч Л.Алтансувд нь шүүхийн хэлэлцүүлэгт “... хүүхдээ харамсалтайгаар алдаж хэн хэн нь сэтгэл санааны хүнд байдалтай байна. Нөхөр А.Бямбажаргал нь ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, миний хувьд хүүхдүүдээ хардаг ба бидэнд нөхрийн цалингаас өөр орлогогүй ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал хүсэлт  болон шүүгдэгч А.Бямбажаргал нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Бямбажаргал нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч А.Бямбажаргалын 299700 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Бямбажаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Бямбажаргал нь Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч А.Бямбажаргалыг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Бямбажаргалыг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбажаргалд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав /  жилээр хасч, 3 /гурав / жил 1 / нэг / сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбажаргалд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч А.Бямбажаргал нь бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбажаргал оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Бямбажаргалд хяналт тавихыг Улаанбаатар хот Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбажаргал нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбажаргал нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч А.Бямбажаргалын 299700 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бямбажаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбажаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА