Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/517

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч М.Сүхчулуун /Баянзүрх дүүргийн прокурор/,

иргэдийн төлөөлөгч Д.Гүнчинсүх,

хохирогч Т.Туулын хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаяр,

хохирогч Б.Норовсамбуугийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

хохирогч ын өмгөөлөгч Г.Халиунаа,

хохирогч өмгөөлөгч Г.Ичинхорол,

хохирогч ын өмгөөлөгч Д.Жамъяндагва,

хохирогч “Лха трейд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр, өмгөөлөгч Х.Ургаа,

хохирогч “Стресс Сэвэрс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхзаяа,

хохирогч “Анд-Амар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Баярцогт,

иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаяр,

шүүгдэгч М.Мижиддорж,

шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Г.Буянбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109015550375 тоот дугаартай, 18 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, гүн ухаан, улс төр судлалын багш мэргэжилтэй, “” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт *******,*******  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/,

 

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч ******* “1 цагийн дараа 05 хувийн хүү нэмж авсан мөнгөө буцааж өгье” гэж хэлэн 25.000.000 төгрөг, мөн өдөр 1 хоногийн дараа 2 хувийн хүү нэмж, урьд авсан 25.000.000 төгрөгтэйгөө хамт өгье” гэж хэлж 27.000 америк доллар буюу 71.366.940 төгрөг, нийт 96.366.940 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ******* “Зээлээ хаачхаад эргүүлж өгье” гэж хэлж дансандаа 1.137.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа мэтээр баримт үзүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын 8.000.000 төгрөгийг  залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “2019 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “ББСБ байгуулах гэж байна, мөнгөний яаралтай хэрэг байна” гэж хэлж итгүүлэн “Голомт” банкны тодорхойлолт төлбөр төлсөн баримтууд үзүүлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ******* 29.810.000 төгрөгийг залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 он 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч “банк бус санхүүгийн байгууллага байгуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  52.000.000 төгрөг буюу бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилан авсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “тендерт мөнгө байршуулах гэж байна, 3-5 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 20.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5-р хороонд байрлах “Хаан” банкны салбарын дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг  залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “зээл чөлөөлөх санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна, 3-4 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хохирогч 557.000.000 төгрөг буюу их хэмжээний эд хөрөнгийг  залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь хохирогч Х.Батхишигт “зээл чөлөөлдөг ажил эрхэлдэг, 2 хувийн хүүтэй мөнгө зээлнэ” гэж ойлгуулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 250.000.000 төгрөг шилжүүлэн авч бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “тендерийн мөнгө байршуулах гэсэн юм 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 хувийн хүүтэй байршуулаад өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Т.Болорцэцэгээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн *********** дугаарын дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь хохирогч Н.Ууганцэцэгээс “сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлчих” гэж хуурч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю мон” худалдааны төвийн байранд нийт 107.960.000 төгрөгийг харилцах дансаар шилжүүлэн авч бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч П.Батчулууныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан” банк дахь 5136078308 дугаарын дансаар 12.000.000 төгрөг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 41-р байрны 6 тоот орон сууцыг “миний байр байгаа юм хувь лизингээр зарна, урьдчилгаа мөнгө өгөөд байрандаа шууд орж болно” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж аас 10.000.000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь хохирогч т “мөнгө зээлж хүүтэй буцааж өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 04  дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 12.070.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн **********, ****************, **************** дугаарын данснуудаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “мөнгө олоод өгөөч бизнес минь амжилттай явж байна, чамд хүүг нь харамгүй өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч ээс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 100.000.000 төгрөг шилжүүлэн авч бусдын их хэмжээний эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “Мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө“ гэж итгүүлэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Янжинлхамаас 40.000.000 төгрөг, хохирогч аас 11.000.000 төгрөг, нийт 51.000.000 төгрөгийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “Мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө“ гэж итгүүлэн хохирогч оос 2018  оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 488.338.000 төгрөгийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хүүтэй мөнгө зээлүүлж мөнгийг нь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, д итгүүлэн хуурч мэхлэх замаар хохирогч Б.Уянгаас өөрийн “Хаан” банкны ************* дугаарын дансаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, ын эзэмшлийн “Хаан” банкны ****************** дугаарын дансаар 2019  оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөг, нийт 35.500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхоны 107-р байрны 25 тоот 2 өрөө орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж өгнө” хохирогч Дгаас “Хаан” банк дахь М.Мижиддоржийн ************* тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 02, 06, 17-ны өдрүүдэд 5.800.000 төгрөг, мөн “Хаан” банк дахь **************** тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөг, **************** тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд хохирогч д “банк санхүүгийн байгууллага байгуулна, хувь эзэмшүүлнэ” гэж 1.947.576.980 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, 1.105.564.500 төгрөгийг буцаан өгч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 842.012.480 төгрөгийг буцааж өгөлгүй бусдад их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд “Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхонд 56 мкв орон сууцыг тодорхой хэмжээний урьдчилгаа төлсөн тохиолдолд үлдэгдлийг хувь лизингээр тохирч худалдаж авч болно” гэж хохирогч Х.Шийлэгдамбад итгүүлэн “Хаан” банк дахь М.Мижиддоржийн ************* тоот данс, М.Мөнхзаяагийн *************** дугаартай дансаар 12.000.000 төгрөг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ББСБ байгуулах гэж байгаа, тэр болтол хамтдаа зээл хаадаг ажил хийе” гэж итгүүлэн хохирогч Х.Сарангаас 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийн хооронд 340.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн ************** дугаарын дансаар шилжүүлэн авч улмаар уг мөнгөнөөс 146.900.000 төгрөгийг буцааж өгөлгүй хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч оос “тендерийн дэнчинд байршуулах мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 50.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 464002962 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “өдрийн 1 хувийн хүүтэй 9 хоногийн хугацаатай мөнгө зээлье” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч аас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 50.000.000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг нийт 50.500.000 төгрөг буюу их хэмжээний эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “хүүтэй мөнгө зээлчих, тендерт байршуулах гэж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Х.Батхорлоогоос 30.500.000 төгрөг залилсан,  

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Тендерт мөнгө байршуулж, хүүтэй мөнгө зээлнэ” гэж худал хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч гаас 170.000.000 төгрөг буюу их хэмжээний эд хөрөнгийг  залилан авсан,

Шүүгдэгч М.Мижиддорж, Н.Дэлгэрцэцэг нар нь бүлэглэн хохирогч од “хямд үнэтэй шатахуун худалдан борлуулах хүн олж өгнө, ББСБ байгуулсан мөнгийг чинь хадгалж өсгөж өгнө” гэж итгүүлэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 70.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөг, 2018 оны 10  дугаар сарын 26-ны өдөр 80.000.000 төгрөг, 2018  оны 12 дугаар сарын 21-ний өдөр 70.000.000 төгрөг, 2019  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11.000.000 төгрөг, нийт 283.000.000 төгрөгийг бэлнээр болон “Хаан” банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс, “Голомт” банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 1****************** дугаарын данс руу шилжүүлэн авч, 125.199.996 төгрөгийг буцаан өгч, 157.800.004 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “л” ХХК-ий гүйцэтгэх захирал той “135.458.960 төгрөгийн үнэтэй 48.37 тонн арматурыг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн төлбөр болох 135.458.960 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн авч, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16.408.000 төгрөгийн арматурыг нийлүүлж үлдэгдэл 119.050.960 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, их хэмжээний хохирол учруулж,  залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “” ХХК-тай №С-2021/07 дугаартай 65.81 тонн арматур төмрийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн урьдчилгаа төлбөр болох 126.685.020 төгрөгийг Голомт банк дахь “ ХХК-ий ******************* дугаарын данс руу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Анд амар” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Нямаатай 169.635.200 төгрөгийн үнэтэй 60.58 тонн арматурыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, богино хугацаанд арматур төмөр нийлүүлнэ, манай компанийн ачуулсан арматур төмөр “Ханги-Мандал” боомтод ирсэн байна, төмөр зам дээр бууж байна, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд захиалсан арматур төмрийг бүрэн хүлээлгэж өгөх болно” гэх мэтээр итгэл төрүүлэн ”Хаан” банк дахь “” ХХК-ий дугаарын дансаар  арматур төмрийн төлбөр болох 176.786.221 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлэн авч 25.429.421 төгрөгийн арматурыг нийлүүлж үлдэгдэл 151.356.800 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдад их хэмжээний хохирол учруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Марта грийн” ХХК-ий захирал Б.Алтанбаганатай 126.000.000 төгрөгийн үнэтэй 45 тонн арматур төмрийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн төлбөр болох 63.000.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд “” ХХК-ий “Хаан” банк дахь ****************** тоот дансаар  шилжүүлэн авч 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19.440.000 төгрөгийн арматур төмөр нийлүүлж үлдэгдэл 43.560.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын их хэмжээний эд хөрөнгө залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод хохирогч Б.Сайнжаргалтай “162.250.000 төгрөгийн үнэтэй 55 тонн арматур төмрийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн төлбөр болох 162.250.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд “” ХХК-ий “Хаан” банк дахь ***************** тоот дансаар шилжүүлэн авч 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 70.800.000 төгрөгийн арматур төмөр нийлүүлж үлдэгдэл 91.450.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын их хэмжээний эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн  2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Саус гоби брендс” ХХК-д 35.6 тонн арматур төмрийг нийлүүлэхээр тохирч арматур төмрийн төлбөр болох 105.184.905 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд “ ХХК-ий “Хаан” банк дахь ******************** тоот дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр  сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод хохирогч А.Серуенбектэй 80.000.000 төгрөгийн үнэ бүхий 30 тонн арматур төмөр нийлүүлэхээр “Худалдах,  худалдан авах” гэрээг байгуулж  арматур төмрийн урьдчилгаа төлбөр болох 33.000.000 төгрөгийг  2021 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “” ХХК-ий “Хаан” банк дахь ***************** тоот дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Ундарга петролиум” ХХК-тай 350.054 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн  төлбөр болох 600.000.000 төгрөгийг  2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “” ХХК-ий “Хаан” банк дахь тоот дансаар шилжүүлэн авч, 44.200.000 төгрөгийн үнэ бүхий 17тн арматур төмрийг нийлүүлж, үлдэгдэл 555.800.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг  залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн хохирогч Л.Эрдэнэбаатараас 2021 оны 06  дугаар сарын 18-ны өдөр 58.374.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 50.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4.188.996 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 37.269.000 төгрөг, нийт 149.831.996 төгрөгийг “” ХХК-ий “Хаан” банк дахь тоот дансаар  шилжүүлэн авч 39.67 тонн буюу 110.250.523 төгрөгийн арматур төмрийг нийлүүлж, 29.59 тонн арматур төмрийн төлбөр буюу 47.326.760 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг  залилсан

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн хохирогч М.Отгонбаатарт компанийн гэрчилгээ, арматуртай холбогдол бүхий баримт бичиг, нэхэмжлэх, төлбөрийн баримт зэргийг мэйл хаягаар явуулан  2021 оны 08  дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 40.000.000 төгрөг, нийт 140.000.000 төгрөгийг “” ХХК-ий “Голомт” банк дахь ***************** тоот дансаар  шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн “Лха трейд” ХХК-тай 59.902 тонн арматур төмөр худалдан борлуулахаар ”Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 160.720.700 төгрөг, нийт 170.720.700 төгрөгийг “ ХХК-ий “Хаан” банк дахь ***************** тоот дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Грийн эко тур” ХХК-тай 151.760.000 төгрөгийн үнэтэй 54.2 тонн арматур төмөр худалдан борлуулахаар ”Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж “Голомт” банк дахь “” ХХК-ий эзэмшлийн ***************** дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 151.760.000 төгрөгийг шилжүүлэн авч, 1.4 тонн арматур төмөр нийлүүлж, 147.840.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг  залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “Жойнт Актив” ХХК-д “7 хоногийн дотор арматур төмөр нийлүүлнэ” гэж итгүүлэн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “” ХХК-ий эзэмшлийн ***************** дугаарын данс руу 12.510.681 төгрөг шилжүүлэн авч, 2.500.000 төгрөгийн арматурыг нийлүүлж, 10.010.681 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан, 

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Повертүүл” ХХК-тай 6.75 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах,  худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн төлбөр болох 15.660.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК-ий “Голомт” банк дахь *************** тоот дансаар шилжүүлэн авч,  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Тэнгэр инженеринг”  ХХК-тай 6.75  тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж  арматур төмрийн  төлбөр болох 15.660.000 төгрөгийг  2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-ий “Хаан” банк дахь ******************** тоот дансаар  шилжүүлэн авч,  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Стресс сэвэрс” ХХК-д 49 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн  төлбөр болох 134.750.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 30, 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “” ХХК-н “Хаан” банк дахь ****************** тоот дансаар  шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан,

Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Принцесс озеро” ХХК-тай 25.58, 17.367 тонн  арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн төлбөр болох 106.286.675 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 15, 16, 26-ны  өдрүүдэд “” ХХК-ий “Голомт” банк дахь ************, “Хаан” банк дахь **************** тоот дансаар шилжүүлэн авч, 25.58 тонн жинтэй 71.455.200 төгрөгийн арматурыг нийлүүлж, 34.831.475 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мижиддорж мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй. Харин хохирогч , , нарын үйлдэлд Н.Дэлгэрцэцэгтэй бүлэглэсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнд маргаж байгаа. Би хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт учирсан хохирлыг тооцоог зөвтгүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч зөвтгөж өгөөгүй. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байгаа зарим хохирогч нарт төлөх төлбөр байхгүй. Зарим хохирлоо мөн төлж барагдуулсан байгаа. Иймд яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү. Гэм буруу дээр маргахгүй байна...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч ******* “1 цагийн дараа 05 хувийн хүү нэмж авсан мөнгөө буцааж өгье” гэж хэлэн 25.000.000 төгрөг, мөн өдөр 1 хоногийн дараа 2 хувийн хүү нэмж, урьд авсан 25.000.000 төгрөгтэйгөө хамт өгье” гэж хэлж 27.000 америк доллар буюу 71.366.940 төгрөг нийт 96.366.940 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:  

- Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, ...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 11.400.000 төгрөгийг, 13.660.000 төгрөгийг Т.Туулын дугаарын данснаас Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 464007117 дугаарын данс руу шилжүүлсэн баримт, Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт, ...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 27.000 америк долларыг зарлагдсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Гэрч :

“...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дэлгэрцэцэг гэх хүн намайг өдрийн 250.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан бөгөөд гадуур явахдаа “Дүнжингарав” хорооллоос Сараа гэх эмэгтэйг байнга авч Хөрөнгө оруулалтын банк, Хүүхдийн-100, “Голомт” банк, “Хаан” банк зэргээс уут дүүрэг мөнгө авдаг байсан. Тэгэхээр нь би тухайн хүнд итгэсэн тэр үед Дэлгэрцэцэг гэх хүн надаас “мөнгө байна уу” гэж асуухаар нь “2.000.000 төгрөг байна “ гэж хэлсэн чинь “надаа мөнгөө өгчих би 30 минут болоод эргүүлээд өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд 2.000.000 төгрөгийг өгөхөд надад 2.000.000 төгрөгийг буцааж өгөөд дээр нь 100.000 төгрөг нэмж өгсөн. Тэгээд бас хоолонд орчих гээд 150.000 төгрөг өгсөн. Тэгээд би “Сараа эгч чинь яасан юм бээ” гэж асуухад “Сараа эгчийг 14  хоногийн доторт 300 сая төгрөгтэй болгож өгсөн боловч надтай харилцахгүй байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “чи ямар ажил хийдэг талаар асуухад тендерийн баталгааны мөнгө байршуулж өгдөг, бас ББСБ байгуулах гэж байгаа танд цагийн дотор мөнгө зээлэх хүн байна уу” гэж асуухаар нь Туул руу залгаад “энэ нэг эмэгтэй байна мөнгө үржүүлдэг юм шиг байна. Чамтай хамтарч ажиллавал болох юм шиг байна” гээд Туултай холбогдуулж өгсөн. Тэгээд Дэлгэрцэцэг Туултай яриад 20.000.000 төгрөг авахаар болоод дансаар мөнгөө авсан боловч дахиж яриад “200 сая юм уу, 500 сая хэрэгтэй байна” гэхээр нь би “тийм их мөнгөтэй хүн байхгүй байхаа чи Туултай дахиад яриад үзэхгүй юу” гэж хэлсэн чинь “та яриад асуучих” гэхээр нь би Туул руу яриад “чамд мөнгө байгаа юм уу, энэ хүнтэй яриад тохирвол тохир, тохирохгүй боль гээд Дэлгэрцэцэгт утсаа өгөхөд Дэлгэрцэцэг гэх эмэгтэй яриад больчихлоо, Туул эгчтэй ярьчихлаа гээд хүнсний 50 дугаар дэлгүүр дээр Туул, Дэлгэрцэцэг бид 3 уулзсан. Тэгээд Туул данснаасаа 27.000 америк доллар аваад Дэлгэрцэцэгт өгч байсан, тэгээд тэр 2 хоорондоо гарын үсэг зурж мөнгөө авалцсан. Тэгээд Дэлгэрцэцэг намайг Туул эгчийг хүргээд өгчих маргааш мөнгийг нь 12 цагт өгнө гээд хүнсний-50 дугаар дэлгүүрийн тэнд үлдсэн. Тэгээд маргааш нь Туул над руу яриад “нөгөө эмэгтэй чинь алга болчихлоо залилангийн охин юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнх нь ажил дээр 100 айлд байдаг “Инвэскор” ББСБ руу Туултай хамт очиход дарга гэх хүнтэй нь уулзахад тэр залуу миний ажлыг хийж байсан одоохондоо чөлөөтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрцэцэгтэй холбоо барихад барилгын талбай дээр байдаг “Туул” ресторан дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би Туулыг өмгөөлөгч гэх эмэгтэйн хамт “Туул” ресторан дээр буулгаад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- Хохирогч Т.Туулын бичгээр гаргасан гомдол /6 дугаар хавтас 242-243 дахь тал/,

- Хохирогч Т.Туул, Н.Дэлгэрцэцэгтэй байгуулсан хэлцэл гэх баримт утга нь 25.000.000 төгрөгт 3.500.000 төгрөгийн хүү, 27.000 долларт 3780 долларын хүү нийт 28.500.000 төгрөг 30780 доллар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлнө гэх баримт /7 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

- Т.Туул нь Монгол Улсын хилээр нэвтэрч гарсан талаар ХХЕГ-н 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2-46/3038 дугаартай албан тоот,...

- Хохирогч :

“...Миний эгч Төмөртогоогийн Туул нь төрсөн ганц охин Тулын Энэрэлийн хамт 2019 оны намар АНУ-д сурч ажиллаж амьдрахаар явсан. Эгч минь АНУ-д явахын өмнө Дэлгэрцэцэг гэх эмэгтэйд 97.000.000 төгрөг хүүтэй зээлээд залилуулсан, хуулийн байгууллагаас ярьж магадгүй гэж байсан явахдаа өөрийн 99111337 дугаарын утсаа надад үлдээгээд би одоо барьж байгаа юм. Сүүлд Туул эгчтэй ярихад “цагдаад энэ байдлыг хэлээд намайг төлөөлөөд хууль ёсны төлөөлөгчөөр оролцоорой” гэсэн. Энэ залилуулсан мөнгөө авч чадаагүй гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,

2. Шүүгдэгч Э.Дэлгэрцэцэг нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ******* “Зээлээ хаачхаад эргүүлж өгье гэж хэлж дансандаа 1.137.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй” байгаа мэтээр баримт үзүүлэн 8.000.000 төгрөг залилсан гэх хэргийн нотлох баримтууд:  

- Хохирогч М.Норжмаагийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5030212356 дугаарын данснаас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5136078308 дугаарын данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,

- “Голомт” банкнаас гаргасан гэх Н.Дэлгэрцэцэгийн 1105157149 дугаарын дансанд 1.137.900.000 төгрөг байгаа гэх хуурамч тодорхойлолт, /1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал/,

- Хохирогч Ж.Норжмаагийн:

“...Би 2019 оны 06 дугаа сард өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хот Баянгол дүүргийн хүүхдийн-100 гэх газарт Н.Дэлгэрцэцэг нь над руу залгаад “8.000.000 төгрөг түр хугацаагаар зээлээч, зээл хаах гэсэн чинь мөнгө дутаад байна, 3 хонуулаад буцаагаад өгье, хоногийн 1 хувийн хүүтэй зээлээч” гэж ярихаар нь би зөвшөөрсөн. Тэгээд өөрийнхөө 5030212356 дугаарын данснаас Н.Дэлгэрцэцэгийн данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрөө 3 хоногийн хүүний мөнгө гээд 500.000 төгрөг шилжүүлсэн Би Дэлгэрцэцэгээс 7.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 231 дэх тал/,

3. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “2019 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд ББСБ байгуулах гэж байна, мөнгөний яаралтай хэрэг байна” гэж хэлж итгүүлэн “Голомт” банкны тодорхойлолт төлбөр төлсөн баримтууд үзүүлж хохирогч ******* 29.810.000 төгрөгийг залилсан гэх хэргийн нотлох баримтууд:

- Гомдол гаргагч бичгээр гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/,

- “Хаан” банк дахь эзэмшлийн дугаартай  дансны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, 03 дугаар сарын 13-ны өдрийн 10.810.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дахь тал/, 

- Хохирогч:

“...Би Дэлгэрцэцэгтэй 10 жилд нэг ангид сурдаг байсан. Үеэлүүд бөгөөд Дэлгэрцэцэг над руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны шөнө миний 88852585 дугаарын утас руу залгаад “өнөөдөр надад 12 цагаас өмнө мөнгө хэрэгтэй байна. Би хүний зээл чөлөөлж өгдөг ажил хийж байгаа, энэ ажил ямар ч эрсдэл байхгүй, Мижигээгийн гарын үсгээр мөнгө орж гардаг, Би чамайг гомдоохгүй болохоор найздаа 19 сая төгрөг зээлчхээч, би 05 дугаар сарын 22-ны өдөр буцаагаад өгнө” гэж хэлээд надаас тухайн өдрийн 23 цагийн орчимд мөнгө асуугаад байсан. Тэгэхээр чи харанхуйд мөнгө нэхээд яах гээд байгаа юм, маргааш больё гэж хэлтэл “12 цагаас өмнө яаралтай хэрэг болоод байна” гэсээр байгаад миний интернэт банкаар дамжуулан өөрийн 5136078308 дугаарын данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 19.000.000 төгрөгийг, маргааш нь буюу 13-ны өдрийн 10.810.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авсан. Тэрнээс хойш мөнгөө авъя гэхээр “удахгүй өгнө өө” гэж хэлдэг. Бас “тендерт мөнгөө оруулчихсан энэ 7 сард шийдэгдэнэ” гэх мэтээр хэлдэг. Надаас мөнгө зээлэхдээ “Голомт” банкны 2 удаагийн дансны тодорхойлолт, 2 төлбөр төлсөн шар баримтууд үзүүлээд надад мөнгө байгаа гэж итгүүлж надаас мөнгө зээлж авсан байдаг юм. Гэвч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй залилж надад 29.810.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал/,

- Мөнгө авсан өдрөөс хойш надад нийт 3, 4 удаагийн үйлдлээр ойролцоогоор 6.300.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал/,

- Тэрнээс хойш Дэлгэрцэцэг надад нийт 8.400.000 төгрөг буцааж өгсөн би одоо үлдэгдэл 21.410.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/,

- “Голомт” банкнаас гаргасан гэх Н.Дэлгэрцэцэгийн 1105157149 дугаарын дансанд 1.287.400.000 төгрөг байгаа гэх хуурамч тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/,

- “Голомт” банкнаас гаргасан гэх Н.Дэлгэрцэцэгийн 1105157149 дугаарын дансанд 1.137.900.000 төгрөг байгаа гэх хуурамч тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал/,

4. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 он 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч “банк бус санхүүгийн байгууллага байгуулна” гэж 52.000.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримтууд:  

- Хохирогч гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

- “Хаан” банк дахь Дамдинсүрэнгийн Хоролгаравын эзэмшлийн 5171036332 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал/,

- “Хаан” банк дахь Батбаатарын Алтангэрэлийн эзэмшлийн 5027775948 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 233-239 дэх тал/,

- Хохирогч Б.Алтангэрэлийн:

“...Н.Дэлгэрцэцэг гэх эмэгтэй нь манай аавын төрсөн эгчийн охиных нь хүүхэд болох хүн юм. Энэ үед Н.Дэлгэрцэцэг над руу залгаад дүү нь “ББСБ байгуулах гэж байгаа юм, хэдэн төгрөг дутаад байна. Туслалцаа үзүүлээч гэж хэлсэн. Тухайн үед би мөнгө байсан болохоор тус болох санаатай эхлээд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийг гэртээ байж байгаад мобайл банкаар шилжүүлсэн. Түүнээс хойш 02 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгийг мөн мобайл банкаар, 03 дугаар сарын 06-ны өдөр 17.000.000 төгрөг, өөрийн эхнэр Д.Хоролгаравын данснаас 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Н.Дэлгэрцэцэг нь зээлсэн мөнгөө 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгож өгөх байсан боловч мөнгө өгөөгүй. Би Н.Дэлгэрцэцэгт 4 удаагийн гүйлгээгээр 52.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 350.000 төгрөг, 03 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 03-ны өдөр 8.750.000 төгрөг, 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 19-ний өдөр 2.473.000 төгрөг, 26-ны өдөр 2.550.000 төгрөг, 05 дугаар сард 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эхний гүйлгээгээр 2.900.000 төгрөг, дараагийн гүйлгээгээр 1.370.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Н.Дэлгэрцэцэг “та хэрэгтэй мөнгөө авч үлдээд байгаа мөнгөө явуулчих, үндсэн мөнгөн дээр нэмээд өгье” гэж хэлэхээр нь би 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 241 дэх тал/,

- 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Дэлгэрцэцэгт өгсөн 54 сая төгрөгөөс авсан 20 сая төгрөгөө хасаад үлдэгдэл 34  сая төгрөгөөр хурдан гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал/,

 

5. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “тендерт мөнгө байршуулах гэж байна, 3-5 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хохирогч 20.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5-р хороонд байрлах “Хаан” банкны салбарын дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч Х.Зоригтбаатарын гаргасан гомдол /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

- “Хаан” банк дахь Х.Зоригтбаатарын эзэмшлийн 5070110913 дугаарын данснаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5136078308 дугаарын данс руу шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Хохирогч Х.Зоригтбаатарын:

“...би Алтангэрэл гэх Дэлгэрцэцэгийн үеэлтэй уулзсан. Алтангэрэл надад “ах нь Герман улсаас ирлээ, их том ажил хийж байгаа хоёулаа уулзъя, дүү” гэсэн. Тэгээд над руу чатаар байнга юм бичээд байхаар нь би уулзсан. Тэгээд бид 2 нэг газар суугаад Алтангэрэл надад “Дэлгэрцэцэг бид 2 тендерт мөнгө оруулж гаргаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд надад “чи боломжоороо Дэлгэрцэцэгтэй холбогдоод мөнгө хийчих” гэж хэлсэн. Тэгээд би Дэлгэрцэцэгтэй 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр утсаар яриад Дэлгэрцэцэг надад “чи хэдэн төгрөг хийх боломжтой вэ” гэхээр нь “20.000.000 төгрөг хийх боломжтой байна” гэж хэлсэн. Тэгээд би Дэлгэрцэцэгийн данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн Дэлгэрцэцэг “би 3 хувийн хүүтэй чамаас авна болж байна уу, хамгийн өндөр хүү шүү” гэж хэлсэн. Тэрнээс хойш Дэлгэрцэцэг надтай утсаар холбогдоод маргааш нөгөөдөр гээд хойшлуулаад яваад байсан, Би 20.000.000 төгрөг өгөөд 3 сая төгрөгийг эргүүлж авсан одоо 17.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал/,

- 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт явж байгаад интернэт банкаар Дэлгэрцэцэгийн 51660788308 тоот данс руу шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

6. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “зээл чөлөөлөх санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна, 3-4 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хохирогч 557.000.000 төгрөг залилсан хэргийн нотлох баримтууд:  

- Гомдол гаргагч гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Худалдаа хөгжлийн банк дахь хохирогч Д.Дэлгэрмаагийн эзэмшлийн 458013090 дугаарын данснаас М.Мижиддоржийн мөн банк дахь 464002962 дугаартай данс руу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 75.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн маягт, Д.Дэлгэрмаагийн 458013090 дугаарын данснаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н.Дэлгэрцэцэгийн Худалдаа хөгжлийн банк дахь 464007117 дугаарын данс руу 65.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 11 дүгээр сарын 01-ний өдөр 35.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 11 дүгээр сарын 14-ний өдөр 90.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 12 дугаар сарын 17-ны өдөр 67.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 12 дугаар сарын 26-ны өдөр 45.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 80.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Д.Дэлгэрмаагийн эзэмшлийн 458046356 дугаарын данснаас 30.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

 

7. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь хохирогч Х.Батхишигт “зээл чөлөөлдөг ажил эрхэлдэг, 2 хувийн хүүтэй мөнгө зээлж буй мэтээр ойлгуулж 250.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Зээлийн гэрээ 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Х.Батхишиг Н.Дэлгэрцэцэг нарын хооронд байгуулсан 70.000.000 төгрөг 4 хоногийн хугацаатай зээлсэн гэх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/,

- “Хаан” банк дахь эзэмшлийн 5003520838 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 37-60 дахь тал/,

- Хохирогч :

“...2019 онд өөрийн танил Баагий гэх хүнээр дамжуулж Дэлгэрцэцэг гэх эмэгтэйтэй танилцсан. Тэр үед Дэлгэрцэцэг зээл чөлөөлдөг гэж ярьж байсан.  Ингээд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дэлгэрцэцэг надаас 70.000.000 төгрөг зээлсэн уг мөнгийг Дэлгэрцэцэг зээл чөлөөлөхөд ашиглана гэж хэлж өдрийн 3 хувийн хүүтэй бодож зээлсэн. Тэр үед Дэлгэрцэцэг миний мөнгийг буцааж миний дансанд хийгээд буцаагаад аваад байсан тэхээр нь найдвартай хүн гэж бодоод итгэл төрөөд дахиад надаас мөнгө зээлүүлээч гэхээр нь мөнгө зээлдэг байсан. Би яг одоо он сарыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна мөн хэд хэдэн төгрөгөөр зээлж байснаа санахгүй байна. Хэргийн материалд Дэлгэрцэцэгт өгсөн мөнгөнүүдийн баримтыг хавсаргуулсан байгаа. Дэлгэрцэцэг гэх эмэгтэйд дансаар мөнгө өгдөг байсан нийтдээ 350.000.000 төгрөг зээлүүлсэн. Дэлгэрцэцэг зээл чөлөөлөхөөс гадна тендерийн баталгааны мөнгө байршуулна гэж хэлж зээлдэг байсан. Надад учирсан 350.000.000 төгрөгөөс надад буцааж өгсөн мөнгө байхгүй. Тухайн үед Дэлгэрцэцэг нь Хэрлэн плазагийн 4 давхарт оффистой байсан. Тухайн үед Дэлгэрцэцэгээс хүүний мөнгө гэж 110.000.000 төгрөг буцааж авч байсан энэ мөнгөө хохирлоосоо хасаад одоо 240.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үедээ Дэлгэрцэцэг надаас зээлсэн мөнгийг “тендерт байршуулсан нэг сар хөдөлгөөнгүй байна өөр арга байхгүй” гэж хэлж байгаад сураггүй болсон утас руу нь залгахаар утсаа авахгүй оффис дээр нь очиж уулзахаар дандаа л “тендерт байршуулчихсан байгаа хүлээхээс өөр арга байхгүй” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаярын:

“... 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай найз Баатардорж “мөнгө өсгөх боломж байна, Батхишиг гэх хүний данс руу 100.000.000 төгрөг шилжүүлчих, 2-3 цагийн дараа буцаагаад өгье” гэж хэлэхээр нь Батхишигийн 5003520838 дугаарын данс руу 5 удаагийн гүйлгээгээр 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ миний мөнгө орохгүй болохоор нь Батхишиг, Баатардорж хоёртой холбогдож байгаад Дэлгэрцэцэг гэх хүнд миний мөнгийг өгснийг мэдсэн. Тэгээд Дэлгэрцэцэгтэй маш олон удаа холбогдож, уулзсан боловч миний 100.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Би Дэлгэрцэцэгтэй уулзаад мөнгөө нэхэхээр Дэлгэрцэцэг “би таны мөнгийг өгье гэсэн ч Батхишигийн данс руу хийхээр танд очихгүй шүү дээ” гэж хэлсэн. Батхишиг гэж хүн надтай юу ч яриагүй, Би Батхишигийг наймаа хийдэг хүн гэж мэднэ...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал/,

8. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “тендерийн мөнгө байршуулах гэсэн юм, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 хувийн хүүтэй байршуулаад өгнө” гэж хохирогч Т.Болорцэцэгээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5136078308 дугаарын дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нотлох баримтууд:

- Хохирогч бичгээр гаргасан гомдол /2 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал/,

- “Хаан” банк дахь эзэмшлийн 5041070031 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал/,

- Хохирогч :

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 7.500.000 төгрөг Дэлгэрцэцэгт өгсөн. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй. Одоо би 7.500.000 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр /5 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/,

- Хохирогч дахин өгсөн:

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Циркийн хажуу талд явж байгаад өөрийн “Хаан” банкны данснаас Дэлгэрцэцэгийн 5136078308 дугаарын данс руу 7.500.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Хүүний мөнгө огт аваагүй, надад 100.000 төгрөг шилжүүлсэн, тэрнээс өөр хохирол барагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

9. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь хохирогч Н.Ууганцэцэгээс “сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлчих” гэж нийт 107.960.000 төгрөгийг харилцах дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч Н.Ууганцэцэгээс бичгээр гаргасан гомдол /2 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/,

- Зээлийн гэрээ Н.Дэлгэрцэцэг, Н.Ууганцэцэг нарын хооронд байгуулсан, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр /2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал/,

- Гэрч О.Номингийн:

“...Би 2018 оны 10 дугаар сараас хойш Хан-Уул дүүргийн 11-р хороо “Ар зайсан” гудамж “Номун виллаж” хотхоны 100/5 дугаар байрны борлуулалтыг хийж байгаа. Надтай зарын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дэлгэрцэцэг гэж хүн холбогдоод байрны төлбөрийг 100 хувь төлөхөөр тохиролцож худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийсний дараа Дэлгэрцэцэг нь төлбөрийг 2 хувааж хийхээр ярилцаж сүүлийн төлбөрийг 2019 оны 12  дугаар сарын 30-ны өдөр хийж дуусгахаар болсон. Тэгээд урьдчилгаа төлбөр орж ирэхгүй байхаар нь би утсаар ярьтал Дэлгэрцэцэг нь манай оффис дээр хүрч ирээд гараар гэрээний зөрүүг алдангийн хамт бүрэн төлнө гэж бичиж өгсөн. Тэрнээс хойш гар утас нь холбогдохгүй болохоор нь би зарсан байран дээрээ очтол танихгүй хүмүүс тухайн байранд амьдарч байсан. Тэгээд тэр байранд амьдарч байсан Ууганцэцэг гэх хүн “би энэ байрыг Дэлгэрцэцэг гэх хүнээс өр төлбөртөө авч байгаа” гэж хэлсэн. Мөн Ууганцэцэг гэх тэр эмэгтэй “Дэлгэрцэцэг нь надад энэ байрыг шүүхийн шийдвэрээр авч байгаа гэж хэлсэн ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад хүн чинь надаас наад байрыг чинь худалдаж авсан боловч одоо болтол ямар нэгэн төлбөр хийгээгүй, тэгэхээр хурдан Дэлгэрцэцэгтэй холбогдоод наад асуудлаа шийд, эсхүл хурдан байрыг суллаж өг” гэж хэлсэн. Байрыг 204.250.000 төгрөгөөр зарсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158 дахь тал/,

- Хохирогч :

“...Дэлгэрцэцэг нь манай төрсөн дүү Өнөрцэцэгтэй их сургуулийн нэг ангид хамт суралцаж байсан байсан бөгөөд 2015 оноос зүс мэддэг байсан. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээч гэж хэлэхээр нь тухайн өдөр 6.000.000 төгрөгийг манай аав Намсрайжавын банкан дээрээс Дэлгэрцэцэгийн өгсөн 5735124617 тоот данс руу шилжүүлээд үлдэгдэл 24.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөн Дэлгэрцэцэгийн өгсөн 5136078308 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 03 дугаар сар хүртэл сар бүр 3.000.000 төгрөгийг хүү болох 21.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгээс тасралтгүй авч байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 7.400.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.600.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.400.000 төгрөгийг тухайн үед Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээсээ интернэт банкаар шилжүүлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн “Хас” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу 4.600.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр өөрийн “Хас” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу 11.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн “Хас” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Худалдаа хөгжлийн банк”-ны  данс руу 3.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн “Хас” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу 4.000.000 төгрөг, “Дэлгэрцэцэг дахиад нэмж зээлэх мөнгө байна уу” гэж асуухаар нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн дүү Өнөрцэцэг 5.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн 5136078308 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн “Хас” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу 2.400.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэн өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн “Хас” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу 1.500.000 төгрөг, мөн би өөрийн нөхөр Содбилэгийн “Хаан” банкны данснаас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөгийг Зайсанд байрлах “Хаан” банкны салбар дээрээс 5125003731 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 380.000 төгрөг, 200.000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай дүү Өнөрцэцэг 80.000 төгрөгийг 5031214342 тоот М.Мижиддоржийн данс руу шилжүүлсэн. Би нийт 106.560.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн төрсөн эцэг, дүүгээсээ зээлсэн боловч Дэлгэрцэцэгт шилжүүлсэн мөнгө нь миний өөрийн мөнгө байгаа юм. 2018 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 03 дугаар сар хүртэл сар бүр 3.000.000 төгрөгийг хүү болох 21.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгээс тасралтгүй авч байсан, түүнээс хойш хүүний мөнгө гэж авч байгаагүй. Хүүтэй өсгөж өгнө гэж хэлж надаас авч байсан. Хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах ажлын байран дээрээс болон өөрийн гэрээсээ интернэт банкаар шилжүүлж байсан. Дэлгэрцэцэгт бэлнээр мөнгө өгч байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- Ц.Одгэрэл, Н.Дэлгэрцэцэг нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /2 дугаар хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

- Цахим төлбөрийн баримтууд “Хас” банк дахь эзэмшлийн 5001167209 дугаартай данснаас “Хаан” банк Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 4.600.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2.400.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1.400.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4.000.000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 464007117 дугаарын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11.000.000 төгрөг,  2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, “Хаан” банк дахь Н.Өнөрцэцэгийн 5030283917 дугаарын данснаас М.Мижиддоржийн эзэмшлийн 5031214342 дугаарын данс руу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 80.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, “Хаан банк дахь 5030283906 дугаарын данснаас дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 166-185 дахь тал/,

10. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч П.Батчулуунаас 100.000.000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:  

- ы гаргасан гомдол /2 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/,

- “Хас” банк дахь ы эзэмшлийн 5001141725 дугаарын данснаас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 100.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078308 дугаартай данс руу шилжүүлсэн төлбөрийн баримт,

- Хохирогч ы:

“...Надтай ХААИС-д нэг ангид сурч байсан гэх найз 2019 оны 4 дүгээр сард над руу утсаар ярьж “манай дүү Дэлгэрцэцэгт тендерийн баталгаа гаргах хэрэгтэй байна, 100 000 000 төгрөг зээлээч би арыг нь даана” гэж хэлэхээр нь би Алтанзагаст хандаж “чи арыг нь даах юм бол болж байна, би дүүд чинь бол мөнгө өгөхгүй” гэж хэлэхэд “би арыг нь даана санаа зоволтгүй” гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 04 дүгээр сарын дундуур 100.000.000 төгрөгийг 10  хоногийн хугацаатай зээлсэн юм. Ингээд уг мөнгөө 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцааж авсан. Гэтэл 2019  оны 05 дугаар сарын 02-ны өдөр Алтанзагас над руу утсаар ярьж “нөгөө мөнгөө 1 хоногийн хугацаатай өгөөч тендерийн баталгаа цуцлах гэсэн юм арыг би даана” гэж хэлэхээр нь итгээд Н.Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 05 дугаар сарын 03-ны өдөр мөнгө орж ирэх ёстой байтал орж ирэхгүй байхаар нь Алтанзагас руу утсаар ярьж асуухад дүүгээсээ асуусан чинь “7 хоног хугацааг нь хойшлуулаач”  гэж хэлсэн байсан. Ингээд л ерөнхийдөө 7, 7 хоногоор хойшилсоор байгаад өнөөдрийг хүрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал/,

- Хохирогч ы дахин өгсөн:

“...Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны 51360788308 дугаарын данс руу Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкин дээрээс шилжүүлсэн. 100 000 000 төгрөг нь миний өөрийн хадгаламжид байсан мөнгө байгаа юм. Хүүний мөнгө авч айгаагүй надад хохирол нөхөн барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн шилжүүлсэн 100 000 000 төгрөг, эн мөнгөө хадгаламждаа байлгаж байсан бол 18 000 000 төгрөгийн хүү бодогдох байсан учир энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,

- Гэрч ын:

“...2019 оны 4 дүгээр сарын дундуур санаж байна Н.Дэлгэрцэцэг надад хандаж “яаралтай мөнгө хэрэгтэй байна, нэг компанийн дансанд мөнгө байршуулаад тендерт оролцох гэсэн юм 200.000.000 төгрөг олоод өгөөч” гэхээр нь би “ийм их мөнгө олдохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй “та боломжоороо мөнгө олоод өгөөч” гэж хэлэхээр нь би “хүнээс асууж үзье” гэж хэлсэн. Ингээд Батчулуун гэх найз руугаа утсаар ярьж “манай дүү Дэлгэрцэцэг компанийн тендерт оролцох гэж байгаа юм чамд 200.000.000 төгрөг зээлэх боломж байна уу мөнгийг буцааж өгөхдөө хүүтэй нь өгнө” гэж хэлсэн чинь Батчулуун “надад 80.000.000 төгрөг байгаа, би хүнээс асуугаад нэмж мөнгө олж өгье” гээд 150.000.000 төгрөгийг өгсөн юм. Гэхдээ уг мөнгөний 70.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн “Хаан” банк бил үү “Голомт” банкны данс руу шилжүүлсэн. Харин үлдэгдэл 80.000.000 төгрөгийг нь миний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд би өөрийнхөө данснаас Дэлгэрцэцэгийн данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг Батчулуунд мөнгийг өгөх байсан боловч Дэлгэрцэцэгийн ажил нь амжихгүй байсаар тухайн өдөр мөнгийг өгч чадаагүй тул 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрцэцэг миний данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд би Батчулуунаас зээлсэн 150.000.000 төгрөгийг хүүтэй нь 160.000.000 гарам төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэтэл мөнгө шилжүүлснээс хойш 1 цаг гарангийн дараа Дэлгэрцэцэг над руу яриад та надад дахиад 200.000.000 төгрөг олоод өгөөч би үдээс хойш юм уу эсхүл маргааш буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би “одоо дахиад ийм их мөнгө олдохгүй дээ 50.000.000 төгрөг олдвол олдоно” гэж хэлсэн чинь Дэлгэрцэцэг “та нөгөө хүнээсээ мөнгө аваад өгчих” гээд яриад байсан учраас Батчулуун руу утсаар ярьж “Н.Дэлгэрцэцэг утсаар яриад мөнгө олоод өг үдээс хойш өгье гэж байна, чамд мөнгө өгөх боломж байна уу” гэж асуухад “100.000.000 төгрөг өгөх боломж байна” гэж хэлсэн. Ингээд 100.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн данс руу шилжүүлсэн юм. Ингээд байж байтал 2019 оны 05 дугаар сарын 03-ны үүрээр 03 цагийн орчим Н.Дэлгэрцэцэг над руу “өнөөдөр нөгөө мөнгийг чинь ашиглаж чадаагүй, оройтож орж ирсэн болохоор” гэж чат бичсэн байхаар нь би “за өглөө эртхэн өгөөрэй” гэж хариу бичиж үлдээсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 13-14 цагийн орчимд Н.Дэлгэрцэцэг рүү залгасан чинь утсаа авахгүй байсан юм. Энэ үед Батчулуун нар Ви чатаар “Дэлгэрцэцэг над руу ярилаа, өнөөдөр мөнгийг чинь өгөх боломжгүй та 2 дахь өдөр хүртэл хойшлуулаач Загасаа эгч уурлаад байна, та хэлээд өгөөч гэж хэллээ” гэж хэлсэн. Үүнээс хойш удалгүй Дэлгэрцэцэг над руу залгаж ярихаар нь уурлаад “чи надад хэлэхгүй утсаа авахгүй тийм л байсан юм бол өөрсдөө учраа олчихгүй, та нар өөрсдөө учраа олоорой” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд л Дэлгэрцэцэг рүү ярихаар 7 хоног эсхүл 1 сар хойшлуулаад өгөөч гэж явсаар өдий хүрсэн...” гэсэн мэдүүлэг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, /2 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал/,

 

11. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч гаас “Хаан” банк дахь 5136078308 дугаарын дансаар 12.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:  

- Хохирогч гаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, /3 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал/,

- “Хаан” банк дахь гийн эзэмшлийн 5135770005 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /3 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал/,

- Хохирогч гийн:

“...2019 оны 03 дугаар сарын эхээр Н.Дэлгэрцэцэг нь надад хандаж “Эгчээ мөнгө байна уу мөнгийг чинь өсгөөд өгье” гэхээр нь би түүнээс хэрхэн яаж өсгөх гэж байгаа талаар асуухад “би тендерт мөнгө байршуулж өндөр ашиг хүртдэг, мөнгө хурдан өсгөх боломж юм” таны хувьд гэж хэлэхээр нь  хэрхэн өсдөг талаар лавлахад Н.Дэлгэрцэцэг нь “би танаас хоногийн 1 хувийн хүүгээр тооцож мөнгө зээлээд түүнийг өсгөж өгье” гэж хэлж амаар ярьж нэгэндээ итгэсний үндсэн дээр би түүнд мөнгө зээлэхээр тохиролцсон. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 5135770005 дугаарын данснаас Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078208 дугаарын данс руу 4.000.000 төгрөг, 2019 оны 04  дүгээр сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192 дахь тал/,

- Би 2019 оны 03  дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумд байх гэртээ байж байгаад мобайл банкаар Дэлгэрцэцэгийн 5136078308 дугаарын данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019  оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дэлгэрцэцэгээс хүүний мөнгө гэж 300.000 төгрөг шилжиж орж ирсэн. 2019 оны 03  дугаар сарын 28-ны өдөр би мөн интернэт банкаар Дэлгэрцэцэгийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дэлгэрцэцэгээс 1.770.000 төгрөгийг хүүний мөнгө гэж миний дансанд орж ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгөөр, 2.000.000 төгрөгөөр Дэлгэрцэцэгийн данс руу шилжүүлсэн. Би Дэлгэрцэцэг нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн. Би 12.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/,

12. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 41-р байрны 6 тоот орон сууцыг “миний байр байгаа юм хувь лизингээр зарна, урьдчилгаа мөнгө өгөөд байрандаа шууд орж болно” гэж хохирогч аас 10.000.000 төгрөгийг авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, /3 дугаар хавтаст хэргийн 229 дэх тал/, 

- Хохирогч ын:

“...Дэлгэрцэцэг нь манай эхнэртэй хамт ажилладаг хүний оюутан ангийнх нь найз гэж анх танилцаж байсан. Дэлгэрцэцэг нь “байр зарах гэж байна” гэж хэлэхээр нь утсаар холбогдож хаана байр “хаана байр зарах гэж байгаа талаар” асуухад “Зайсан”-д нэг, хороололд нэг, Баянзүрх дүүрэгт байрлах 3 байр санал  болгосон. Надад мөнгөний бололцоог нь харж байгаад Баянзүрх дүүрэг 16  дугар хороолол 41-6 тоот байр авахаар болж Дэлгэрцэцэгтэй ярилцахад “урьдчилгаа 10 сая төгрөг өгөөд байрандаа ороод амьдарч болно” гэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8.500.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Голомт” банкны 3645105715 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Маргааш нь буюу 14-ний өдөр үлдэгдэл 1.500.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн данс руу интернэт банкаар шилжүүлээд 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 41-6  тоот байранд орж сар гаран хугацаанд амьдарч байтал тухайн байрны эзэмшигч гэх компаниас хүмүүс ирж уулзаад “энэ байрны төлбөр тооцоог хийгээгүй байна.” гэж хэлэхээр нь  Дэлгэрцэцэгтэй утсаар яриад” хүмүүс ирээд байна ямар учиртай юм бээ” гэж асуухад “Би наад компанитай чинь гэрээ хийгээд дуусахаар би өөрөө компанитай чинь харьцаад явна, байрандаа амьдарч байж болно.” гэж хэлсэн. 2020 оны эхээр тухайн байрны хүмүүс дахин ирж төлбөр тооцоо хийгдээгүй гэж манайхыг байрнаас хөөж гаргасан. Тэгэхэд Дэлгэрцэцэгтэй холбоо барих гэсэн боловч утсаа аваагүй. Би нийт 10 сая төгрөг өгсөн. Гомдолтой байна. Тухайн байранд өөрийн мөнгөөр маш их хэмжээний зүйл хийлгэж одоо ашиглах боломжгүй болсон. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, /6 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/,

13. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь хохирогч т “мөнгө зээлж хүүтэй буцааж өгнө” гэж 12.070.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5136078308, 5149008889, 5039585240 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:  

- ийн гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, /3 дугаар хавтаст хэргийн 239 дэх тал/,

 -“Хаан” банк дахь Н.Наранцэцэгийн эзэмшлийн 5149020953 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /3 дугаар хавтас 241 дэх тал/,

- Хохирогч ийн:

“...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 1 500.000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 720.000 төгрөг, 6 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 250.000 төгрөг, 6 дугаар сарын 19-ний өдөр 1.400.000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 2.600.000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 12.070.000 төгрөг өдрийн 1 хувийн хүүтэй бодож Архангай аймгийн “Дэлхийн зөн” Монгол салбарт 2015-аас 2016 оныг дуустал ажиллаж байсан Дэлгэрцэцэг гэх хүнд зээлсэн. 2019  оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүүнд тооцож 1.760.000 төгрөг өгсөн. Би 10.310.000 төгрөг Дэлгэрцэцэгээс нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал/,

14. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “мөнгө олоод өгөөч бизнес минь амжилттай явж байна, чамд хүүг нь харамгүй өгнө” гэж 100.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч ийн:

“...Би Дэлгэрцэцэгтэй Архангай аймагт 10 жилийн сургуульд хамт сурч байсан. Тэгээд 2019 оны 03  дугаар сарын 06-ны өдөр Дэлгэрцэцэг надтай утсаар яриад анх мөнгө зээлж байсан. Тэгээд Дэлгэрцэцэг зээлсэн мөнгөө буцаагаад өгдөг байсан. Хамгийн сүүлд надаас 2019 оны 05  дугаар сарын 06-ны өдөр 100 000 000 төгрөг өдөрт нь буцааж өгнө гэж зээлж аваад 05  дугаар сарын 10-ны өдөр 15 сая төгрөг буцааж өгсөн. 05 дугаар сарын 13-ны өдөр 4.950.000 төгрөг буцааж өгөөд 80.050.000 төгрөгийг өнөөг хүртэл өгөлгүй надаас зугтаагаад байна. Хүүнд төлсөн мөнгийг хасаад 80.050.000 төгрөг болж байна..” гэсэн мэдүүлэг,

- “Хаан” банк дахь ийн эзэмшлийн 5020759161 дугаарын дансны 2019 оны 03 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 06-ны өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, /5 дугаар хавтаст хэргийн 79-83 дахь тал/,

15. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “Мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө “ гэж хохирогч Л.Янжинлхамаас 40.000.000 төгрөг, хохирогч аас 11.000.000 төгрөг, нийт 51.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:  

- Хохирогч мын:

“...2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр байхаа би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Миний төрсөн дүү Л.Батмөнгөний нөхөр болох миний хүргэн дүү Ш.Отгонболд манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 61-0949 тоотод ирээд “Би хүнээс хэдэн төгрөг зээлчихсэн юм аа, мөнгө зээлсэн хүн маань мөнгөө нэхээд байна, би хүнд мөнгө өгч өсгөж авах санаатай хэдэн төгрөг өгчихсөн юм, хэдхэн хоногийн дараа мөнгөө аваад таны мөнгийг буцаагаад өгье” гэж хэлэхээр нь би өөрийн гэртээ хүүдээ байрны урьдчилгаа бүрдүүлэх гээд хадгалж байсан 40.000.000 төгрөгийг бэлнээр Ш.Отгонболдын гарт нь өгсөн. Ш.Отгонболд мөнгө авахдаа 5 хоногийн дотор өөрийн хүнд өгсөн мөнгөө аваад надаас авсан мөнгийг төлж өгнө гэж ярьж байсан юм. Үүнээс хойш 7 хоногийн дараа би хүргэн дүү Ш.Отгонболдоос мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, 7 хоногийн дараа боллоо гэж хэлсээр байгаад бараг 1 сар орчим хугацаа өнгөрчихсөн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр /цаг хугацааг нь сайн санахгүй байна/ Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нарт мөнгөө өсгөх санаатай мөнгө өгсөн чинь залилуулчих шиг болсон. Би гадагшаа явж ажил хийж танаас авсан мөнгөө төлөхөөс гэж хэлсэн. Би Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж гэх хүмүүсийг танихгүй ээ. Урьд өмнө нь ч харж байгаагүй ээ. Миний хүргэн дүү Ш.Отгонболд хүний мөнгө авчхаад хүн нь мөнгөө нэхээд байна гээд надаас гуйгаад байхаар нь, бас удаахгүй өгнө гэхээр нь би дүүдээ тус болчих санаатай өөрт байсан 40.000.000 төгрөгөө өгчихсөн юм аа. Өр авлага гэвэл одоо энэ 40.000.000 төгрөгийн л асуудал байна. Би мөнгөө алдсандаа гомдолтой байна. Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж гэх хүмүүсээс 40.000.000 төгрөгөө авмаар байна. Надаас анх мөнгө авсан манай хүргэн дүү Ш.Отгонболд нь надаас авч Дэлгэрцэцэг, Мижиддорж нарт өгч залилуулсан мөнгөө ажил хийж буцааж төлөх санаатай эхнэр Батмөнгөний хамтаар 2019 оны 11 дүгээр сард Швед улс руу яваад ирээгүй байна. Ковид-19 цар тахалтай холбогдуулаад Ш.Отгонболд, Батмөнгөн нар нь Швед улсад карантинд орсон, ажилгүй байгаа. Өөрөөр хэлбэл Ш.Отгонболдын Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нарт өгч залилуулсан гэх 51.000.000 төгрөгийн 40.000.000 төгрөг миний мөнгө, үлдэгдэл 11.000.000 төгрөг нь миний төрсөн дүү ын эхнэр Бямбажаргал нарын мөнгө байгаа юм аа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, /5 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал/,

- Хохирогч ын:

“...Цаг хугацааг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2019 оны 05 дугаар сарын эхээр байхаа миний хүргэн дүү Ш.Отгонболд над руу залгаад “Танай эхнэрийн дүү Дэлгэрцэцэг мөнгө аваад өсгөөд өгч байгаа юм байна, танайх мөнгө өгөхгүй юм уу” гэж хэлэхээр нь би эхнэр Бямбажаргалтай зөвлөлдөж байгаад 2-3 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн ойролцоох “Хаан” банкны АТМ-ээс эхнэр Бямбажаргалын “Хаан” банк дахь 5032416642 дугаарын данснаас Дэлгэрцэцэгийн “хаан” банкны данс руу 11.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд энэ талаар Отгонболдод мөн Дэлгэрцэцэгт утсаар нь залгаж хэлэхэд Дэлгэрцэцэг надаас авсан 11.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлж байсан. Мөнгө авснаас хойш Дэлгэрцэцэг нь мөнгө нь орж ирэхгүй байна, удахгүй орж ирнэ, мөнгө орж ирэхээр та нарын мөнгийг өгнө гэж хэлсээр байгаад өгнө л гэж хэлдэг. Одоо ч гэсэн мөнгө гэсэн хэвээрээ л байна. Н.Дэлгэрцэцэг нь миний эхнэр Бямбажаргалын төрсөн ах Нямдаваагийн төрсөн охин нь байгаа юм аа. Мижиддорж нь Дэлгэрцэцэгийн нөхөр нь байгаа юм. Мөнгөө өсгөх санаатай л өгсөн. Мөнгө авахдаа яг хэдэн төгрөгөөр өсгөж өгнө гэдгээ тодорхой хэлээгүй ээ. Надад урьд өмнө нь Дэлгэрцэцэгт мөнгө өгч өсгөж авсан тохиолдол байхгүй ээ. Н.Дэлгэрцэцэг надаас авсан 11.000.000 төгрөгийг хэрхэн, юунд зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Н.Дэлгэрцэцэг нь миний эхнэр Бямбажаргалын дүү нь буюу бид төрөл, садангийн холбоотой хүмүүс учир бидэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Н.Дэлгэрцэцэгийн хэлдгээр хэн нэгнээс мөнгө орж ирсэн тохиолдолд биднээс 11.000.000 төгрөгийг өгчихвөл сайн байна...” гэсэн мэдүүлэг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, /5 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/,

- Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн:

“...Яагаад гэхээр миний бие нь Янжинлхам болон Отгонболд гэх хүмүүсээс ямар нэгэн байдлаар бэлнээр болон дансаар мөнгө авсан асуудал байхгүй юм. Харин миний бие нь хамаатны эгч Бямбажаргалтай харилцан тохиролцоод 51.0 сая төгрөгийг иргэний журмаар зээлж авсан, тухайн Бямбажаргал нь ямар нэгэн гомдолгүй байхад, Янжинлхам гэх хүний гомдлоор надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч болон холбогдогч нарын дансны мэдээлэл. /5 дугаар хавтаст хэргийн 165-172, 174-178, 182-190, 225-227, 229-233 дахь тал/

16. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “Мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө “ гэж итгүүлэн хохирогч оос 488.338.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогчийн бичгээр гаргасан гомдол /6 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Хохирогч ын:

“...2018 оны 5 дугаар сард гэж санаж байгаа тодорхой санахгүй байна. Тэр өдөр Энхтуул гэх хуурай дүү надад юм өгөх гэж Алтай төвийн 4 давхарт ирж уулзахдаа Дэлгэрцэцэгтэй хамт орж ирээд манай багын найз байгаа юм гэж хэлж танилцуулж байсан. 2018 оны 7 дугаар сарын үед Энхтуул манай найз Дэлгэрцэцэг надаас мөнгө зээлмээр байна надад мөнгө байхгүй та надад мөнгө зээлж туслаач ээ гэж хэлсэн тэхээр нь би зөвшөөрч 20.000.000 төгрөг өгөхөөр болсон. Ингээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Голомт” банкин дээр яваад очиход Дэлгэрцэцэгтэй хамт Энхтуул зогсож байсан. Ингээд би данснаасаа мөнгө бэлнээр аваад Энхтуулд өгсөн. Ингээд буцаагаад надад Энхтуул надад миний мөнгийг өгөөд яваад байсан. Ингээд  2018 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 30-60 сая төгрөгийн хооронд надаас мөнгө Энхтуул зээлээд буцаагаад өгөөд яваад байсан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Энхтуул Дэлгэрцэцэг бид 3 хоол идээд танилцсан. Тэр үед Дэлгэрцэцэг би санхүүгийн гүйлгээнүүд хийдэг та Энхтуулд зээлүүлж байсан мөнгөнүүдийг чинь би авч хэрэглэж байсан юм танд буцаагаад Энхтуулаар дамжуулаад өгч байсан гэж хэлсэн. Дэлгэрцэцэг бас би нөхөртэйгөө нийлээд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах гэж байгаа та туслаарай яг саяны зээлээд өгдөг байсан чинь найдвартай явна гэж хэлсэн. Та өөрөө хүүгээ нийлүүлээд авах уу дор дор нь авч байх уу энэ талаараа надад хэлээрэй, та надад мөнгө өгөөд мөнгө чинь эргээд хэрэг болбол дороо гаргаж өгч байна 7 хоногийн өмнө хэлж байгаарай гэж хэлсэн. Ингээд 2019 онд Дэлгэрцэцэг шууд надтай харьцаж мөнгө зээлж буцааж өгч эхэлсэн би яг тодорхой хэзээ хэдэн төгрөг өгөөд хэдэн төгрөг буцааж авснаа нарийн санахгүй байна ямар ч байсан Дэлгэрцэцэгт 488.338.000 төгрөг зээлүүлж буцаагаад 122.490.000 төгрөг авсан байсан. Одоо Дэлгэрцэцэг нь надаас зээлсэн мөнгөө өгөхгүй алга болчихсон иймд гомдолтой байна,  би Дэлгэрцэцэгт хүүтэй мөнгө зээлүүлэх зорилгоор мөнгө өгсөн Дэлгэрцэцэг мөнгө зээлэхдээ “Тендерийн баталгаанд мөнгө байршуулна, визний баталгаа, цалингийн зээл банк бусаас банк руу шилжүүлэх гэж байна” гэж хэлж мөнгө зээлдэг байсан. Сүүлдээ тендерийн баталгаанд мөнгө байршуулж байна гэж хэлж надаас мөнгө зээлдэг байсан мөнгөө зээлэхдээ буцааж өгөх хоногоо хэлээд хэдэн төгрөг нэмж өгөх талаараа тохирдог байсан. Би мөнгөнүүдийг дандаа дансаар шилжүүлдэг байсан. Ихэнхдээ мобайл банкаар шилжүүлдэг одоо яг хаана явж байгаад шилжүүлснээ санахгүй байна. Одоо бол Дэлгэрцэцэгээс нийт 365.848.000 төгрөг авна. Мөн Дэлгэрцэцэг нь манай байрны гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр “Инвескор” ББСБ-д 40.000.000 төгрөгөөр тавиулаад Дэлгэрцэцэг мөнгийг нь аваад ББСБ-д мөнгө төлөхгүй алга болсон ингэхдээ надад “манай нөхөр уг ББСБ-н захирал хийдэг юм” гээд манай байрны гэрчилгээг надад өгөөд мөнгийг чинь төлчихсөн шүү гэж хэлж байсан гэтэл мөнгө төлөөгүй байсан уг Банк бус санхүүгийн байгууллагын салбарын захирал нь Мижиддорж гэдэг хүн байсан. Дараа нь ББСБ-аас над руу яриад зээлээ төлөхийг шаардсан. Дэлгэрцэцэг нь байнга худлаа ярьж хуурамч баримт бичиг үзүүлж цаг хугацааг хожиж байдаг байсан. 2020 он гараад би мөнгө аваагүй та Энхтуулаасаа нэх гэдэг юм ярьдаг болсон. Миний бие Дэлгэрцэцэгээс нийт 365.848.000 төгрөг нэхэмжилж байна маш их гомдолтой байна шүүх хуралд оролцоно...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 112 дахь тал/,

17. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хүүтэй мөнгө зээлүүлж мөнгийг нь өсгөж өгнө”  гэж аар дамжуулан  хохирогч Б.Уянгаас өөрийн “Хаан” банкны 5136078308 дугаарын дансаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, ын эзэмшлийн “Хаан” банкны 5447240793 дугаарын дансаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөгийг нийт 35.500.000 төгрөгийг залилан авсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, /6 дугаар хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

- Голомт банкны баримт 2019 оны 01 дүгээр сарын гийн Голомт банк дахь дугаарын данснаас  Н.Дэлгэрцэцэгийн “Хаан” банк дахь 5136078308 дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, /6 дугаар хавтас 162-163 дахь тал/,

- Хохирогч “Хаан” банк дахь 5018065973 дугаарын данснаас гэрч ын 5447420793 дугаарын данс руу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөг шилжүүлсэн баримт, /6 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/, мөн хохирогч данснаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3  удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөг гаргасан баримт /6 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал/, ...ын 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гараар Э.Уянгад бичиж өгсөн тодорхойлолт, /6 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал/,

- Хохирогч :

“...2013 оны 05 сард Алтан дорнод монгол ххк-д ажиллаж байхдаа Энхтуултай танилцаж найзалж нөхөрлөж эхэлсэн. Энхтуул бид хоёр хоорондоо найз нөхдийн холбоотой. Энхтуул нь 2018 оны 05 сараас эхэлж банк бус ажиллуулж, мөнгө олно гэж ярьдаг байсан. Тухайн үед би байранд орно гэж ярьж байсан. “Зээлээр байр авч байхаар мөнгөө эргэлдүүлж байгаад шууд байраа авчих юм бол илүү дээр” гэж надад хэлсэн. “Надад мөнгөө өгчих би өсгөөд өгье” гэж ярьдаг байсан. 2018 оны сүүлээр би “хэнтэй ямар үйл ажиллагаа явуулж байгаа” талаар асуухад “Дэлгэрцэцэгтэй хамт үйл ажиллагаа явуулж байгаа. Нарийн ширийнийг нь хэлж болохгүй байна” гэж хэлсэн. 2019 оны 01 сарын 03-ны өдөр би мөнгө эргэлдүүлж өсгөхөөр болж 20.000.000 төгрөгийг миний нөхөр нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Голомт” банкнаас Дэлгэрцэцэг гэх хүний данс руу шилжүүлж өгсөн. Учир нь хамтран үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрцэцэг нь цааш нь хүн рүү зээл гаргах гээд байна гэсэн шалтгаанаар Дэлгэрцэцэгийн 5136078308 дугаартай “Хаан” банкны данс руу нь шилжүүлж байсан. Дэлгэрцэцэг гэх хүнийг бол би танихгүй. Энхтуулын гэрт нэг удаа очихдоо харж байсан. Энхтуул хэлэхдээ “10-н жилийнхэн найз” гэж хэлж байсан. Энхтуул “дахиад мөнгө нэмээд хийх хэрэгтэй байна” гээд 2019 оны 01 сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны дансанд хийсэн. Энхтуул нь надаас байнга “мөнгө зээлэх хүн байна уу. Танай захирлуудаас хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэж хэлж байсан. 2019 оны 04 сарын 10-ны өдөр 6.650.000 төгрөгийг Энхтуулын 5447420793 дугаартай данс руу нь би өөрөө шилжүүлж байсан. Энэ мөнгийг Энхтуул нь надаас сарын 16 хувийн хүүтэйгээр надаас зээлсэн. 2019 оны 05 сард “мөнгөө авъя” гэхээр Дэлгэрцэцэг нь “цаашаа хүнд зээлсэн байгаа” гэж хэлдэг байсан. Тэгээд нэг хугацаа хэлээд миний мөнгийг өгнө гэдэг байсан ч ямар ч мөнгө өгч байгаагүй. Мөнгийг чинь эргээд өгнө гэж ойрхон нэг хугацаа хэлдэг, гэвч мөнгө нэг ч удаа өгч байгаагүй. 2020 оны 02 сарын 20-нд уулзаж надад мөнгийг минь эргүүлж өгнө гэж бичиг хийж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал/,

- Хохирогч :

“...надад нийт 35.500.000 төгрөгийн хохирол учирсан. 2019  оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулах өөрийн байр буюу “Алтандорнод Монгол” ХХК-н дээрээс мобайл банкаар 9.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны 5136078308 тоот данс руу шилжүүлсэн. Харин 6.500.000 төгрөгийг мобайл банкаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөн ажил дээрээсээ Энхтуулын 5447420793 тоот дугаартай данс руу шилжүүлсэн. Эхлээд 20.000.000 төгрөгийг авахдаа 2019 оны 05 дугаар сард багтаад өгчихнө, хүүг 7 хоногоор тооцож 7 хоногт 6 хувийн хүүтэй гэж Энхтуул бид хоёр ярилцсан.Тэгэхдээ бичгээр зээлийн гэрээ хийсэн зүйлгүй, тэр үед нь би “зээлийн гэрээг бичгээр хийе” гэхэд “гэрээ хийгээд хэрэггүй би чамайг залилахгүй” гэж хэлж байсан. 20.000.000 төгрөг нэмж дахиад 9.000.000 төгрөгийг зээлсэн, хүү, хугацаа адил байхаар тохирсон. Энхтуул надаас мөнгө зээлснээс хойш хүү гэж 1 сард 1.600.000 төгрөг, 2 дугаар сард 2 сая төгрөг өгсөн санагдаж байна. Тэгээд үүнээс дахиж хүү гэж мөнгө өгөөгүй. Энхтуул надад ярихдаа “Дэлгэрцэцэг бид хоёр банк бус санхүүгийн байгууллага ажиллуулахаар өргөдлөө өгсөн байгаа, ингэхийн тулд 2-3 тэрбум төгрөг дансандаа байршуулсан байх ёстой” гэсэн. “Тэгээд мөнгөө байршуулсан байгаа, тэгэхээр чиний мөнгөний хүүг өгч чадахгүй байна” гэж хэлсэн. “Банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл олгогдвол чиний мөнгийг асуудалгүй өгнө” гэж хэлсэн. Энхтуул надаас “дахиад мөнгөө нэмээд зээлчхээч тендерийн барьцаанд хүүтэй мөнгө зээлүүлж байгаа, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөгийг тусдаа 7 хоногийн хугацаатай өдрийн 0,8 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгө төгрөг зээлэхдээ ямар нэгэн баримт үйлдээгүй, шууд итгэлцлийн үүднээс хоорондоо ярьж тохироод өгч, авсан. Энхтуулаас мөнгө төгрөгөө авъя гэхээр янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд байдаг болсон ба 2019 оны 11 дүгээр сард Дэлгэрцэцэг мөнгө зээлүүлсэн компани болох “Приумум”-с “зээлүүлсэн мөнгөндөө байр авч байгаа, би тэр байрнаас байр авч чиний зээлсэн мөнгийг суутгаад чи дээр нь мөнгө нэмж өгөөд Олимп хотхоны 429 дүгээр байранд 3 өрөө байр ав” гээд намайг дагуулж очиж үзүүлсэн. Тэр үзүүлсэн байр нь 3 өрөө хоосон байр байсан.

Тэгээд маргааш нөгөөдөр нь “50.000.000 төгрөг олоод өгчих Дэлгэрцэцэг бид хоёрт хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгсэн чи ээж аав хоёрынхоо байрын барьцаанд тавиад зээл аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөгүй, би Энхтуулд “чи тухайн байрныхаа ордерыг миний нэр дээр гаргаад өгчих тэгвэл чинь яаж ийж байгаад 50.000.000 төгрөгийг аргалаад өгье” гэсэн. Тэгсэн “гэрчилгээ гарах боломжгүй байгаа, хэрэв тийм бол чамд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр өгч чадахгүй” гэж хэлсэн. Дараа нь “машин зарж мөнгийг чинь өгнө” гэж хэлээд алга болсон. Тэгснээс хойш хэсэг хугацааны дараа мөнгөө дахиад нэхсэн чинь зээлэнд авсан Модун таун хотхоны 3 байрыг “Шижир гүнт” ХХК-д зарж байгаа хэмээн гэрээг хүртэл надад үзүүлж байсан. Тэгээд мөнгийг мань өгчих байх гэж харсаар өдий хүрлээ. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр “Хаан” банкнаас цалингийн зээл 17.000.000 төгрөг авсан санагдаж байна. Хадам эгч Заяагаас 8.000.000 төгрөгийг 2019 оны 01  дүгээр сард зээлж авсан хүүг нь 3  хувиар тохирсон, хугацааг нь хагас жилээр гэж ярилцсан. Ажлын газрын эгч Баярмагнай /99069492/-с 5.000.000 төгрөгийг хагас жилээр 6 хувийн үүтэйгээр зээлж авсан. Үлдсэн мөнгө нь бол минийх...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал/,

- Гэрч гийн:

“...2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр Э.Уянга нь залгаад “найздаа хүүтэй мөнгө зээлэх гэж байгаа юм” гэж хэлээд “би гарч амжихгүй байна. Чи банкнаас шилжүүлчих” гээд миний данс руу 20.000.000 төгрөгийг миний дугаарын “Голомт” банкны данс руу шилжүүлсэн. Эхнэрээс орж ирсэн 20.000.000 төгрөгийг Энхтуул гэгч рүү залгаад “ямар данс руу шилжүүлэх вэ” гэхэд “Дэлгэрцэцэг рүү шилжүүл” гэж хэлсэн. Энхтуул надад Дэлгэрцэцэгийн 5136078308 дугаарын данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Дахиж бол мөнгө шилжүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал/,

- Гэрч ын:

“...Би Э.Уянгыг танина, ах дүү садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Э.Уянгатай найзууд юм, бид хоёр 2013 оноос эхлэн танилцаж хамт нэг газарт буюу Алтан дорнод ХХК-нд ажиллаж байсан. Тиймээс түүнийг сайн таньж мэднэ. Э.Уянгаас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний 5447420793 тоот данс руу 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Яг хаанаас шилжүүлснийг мэдэхгүй байна, миний дансанд мөнгө орж ирэх үед би хүүхдийн 100-ын орчим явж таарсан. Тэгэхэд Уянгаа найз нь данс руу чинь мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Уянгаас дээрхээс өөр мөнгө төгрөг надад өгөөгүй. Уянгаа нь Дэлгэрцэцэгт мөнгө зээлдүүлсэн гэж байсан ба тэгээд Дэлгэрцэцэг нь надаар дамжуулж Уянгаа руу мөнгөний хүү өгдөг байсан ба тэрийгээ дансаар шилжүүлдэг байсан, би дансны хуулгаа гаргаж өгье. Дансны хуулган дээр хэдэн төгрөг Уянгаа руу шилжүүлсэн нь харагдана. Уянгаа, Дэлгэрцэцэг хоёрыг би холбож өгч байсан, урьд бие биеэ харж уулзаж байсан, гэхдээ тийм дотно биш, Уянгаагийн данснаас орж ирсэн 6.500.000 төгрөгийг Дэлгэрцэцэг авсан, тэрээр надтай хамт байж байгаад миний картыг авч гараад хүүхдийн 100-ын орчим байх АТМ-аас авсан байх ёстой. Нэг ёсондоо Уянга нь Дэлгэрцэцэгт мөнгө зээлсэн хэлбэр юм. Дэлгэрцэцэг нь хүмүүсийн зээлийг чөлөөлдөг, компаниудын тендерийн баталгаанд мөнгө байршуулдаг, мөн визний баталгаа хүмүүст гаргадаг. Дэлгэрцэцэгийн нөхөр нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Метромолл дотор манай нөхөр Жавхланболдтой уулзаж байсан. Тэгээд уулзаж байхдаа Мижиддорж нь “зээл чөлөөлдөг ажил хийж байгаа, маш найдвартай, би ар талыг нь зохицуулдаг, Дэлгэрцэцэг миний заавраар ажилладаг, би удирддаг гэх үүдээ” гэсэн зүйлийг ярьсан байсан. “Мөнгийг боломжийн хэрээр өсгөж өгнө, сардаа багадаа 10 хувийн ашиг өгнө гэж ярьсан байсан ба мөнгөө зээлээч” гэсэн байсан. Тэгж ярьснаас хойш удаагүй нөхөр бид хоёр Дэлгэрцэцэг, түүний нөхөрт 30.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зээлүүлсэн. Мөнгөө Дэлгэрцэцэгийн 5136078308 тоот данс руу 2 хувааж шилжүүлсэн байх, би дансны хуулгаа гаргаж өгье, түүн дээр харагдана. Тэгж мөнгө зээлснээс хойш хүү тооцож мөнгөө авах хугацаа болоход Дэлгэрцэцэг нь надад ярихдаа “мөнгөө үргэлжлүүлээд зээлээч, ашигтай байна” гэж байсан ба хүү гэж 14 хоногт хүү өгч байсан, гэхдээ хүүгийн мөнгө гэхчлэн гүйлгээний утга дээр бичигдсэн зүйлгүй, гүйлгээний утга дээр үсэг тэмдэгт тавьсан байдаг байсан. Ер нь дансны хуулга дээрээс харагдана, надад буцаагаад хүүг асуудалгүй өгөөд яваад байсан болохоор нь итгээд хүмүүсээс мөнгө зээлж өгч байсан. Нийт хорь гаруй хүнээс 1 тэрбум 560 сая төгрөгийг дансаар болон бэлнээр өгч байсан. Одоо Дэлгэрцэцэгээс 842 сая төгрөгийг авна. Уянгаас авсан мөнгийг Дэлгэрцэцэг рүү өгсөн. Түүнээс би өөрөө авч ашигласан зүйлгүй. Э.Уянга бол над руу 6.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, тэр мөнгийг би Дэлгэрцэцэгт өгсөн. Хүүгийн хэмжээ яг хэд байсныг санахгүй байна. Уянга Дэлгэрцэцэг 2 хоорондоо харьцдаггүй би дунд нь холбож өгч, дандаа мөнгө төгрөгөө өгье, тэгье ингэе гэж ярихаар нь дамжуулж хэлж байсан. Дэлгэрцэцэг, Мижиддорж 2 “ББСБ нээж ажиллуулах гэж байгаа, холбогдох материалуудыг нь СЗХ-нд өгсөн, дүрмийн сан зааснаараа багадаа дансандаа 2  тэрбум төгрөг байршуулсан байх ёстой байдаг, тэгээд 2 тэрбум төгрөгийг бид 2 байршуулсан байгаа, тэр мөнгөний эх сурвалжийг тодорхой байгууллагаас шалгаж дуустал хөдөлгөж болохгүй байна” гэж надад хэлж байсан. Нэг ёсондоо би болон Уянга бид 2  хоёулаа залилуулсан юм. Уянгыг мөнгөө нэхэхээр нь Дэлгэрцэцэгт хэлээд Дэлгэрцэцэг нь байрууд байгаа тэрийг мөнгөнд нь тохируулаад байр өгчихье, гэхээр нь Дэлгэрцэцэгийн зааж өгсөн байрыг үзүүлсэн. Түүнээс би өөрөө санаанаасаа зориуд зохиож зохиомол байдлыг үүсгээд төөрөгдүүлээд Уянгыг залилсан юм байхгүй. Уянга надад хэлэхдээ найз нь шүүх дээр очиж харуулах хүнээс авлагатай гэсэн бичиг хэрэгтэй гэсний дагуу Уянгад мөнгө төлж барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн. Уг бичиг дээр 34.000.000 төгрөгийн дүн байгаа. Би Уянгад 6.500.000 төгрөг өгнө, би бичиг хийж өгөхдөө хэдэн сая гэж бичих бэ гэж асуухад 34.000.000 гэхээр нь тэр тоог тавьсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 202-204 дэх тал/,

- Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний талаас “Хаан” банк нөгөө талаас зээлдэг Э.Уянга нар байгуулсан, Уг бичиг дээр 34.000.000 төгрөгийн дүн байгаа, би Уянгад 6.500.000 төгрөгийг л өгнө, би бичиг хийж өгөхдөө хэдэн сая гэж бичих юм гэж асуугаад 34.000.000 гэхээр нь тэр тоог нь бичсэн. Дэлгэрцэцэгт өгсөн Уянгын мөнгийг би сайн мэдэхгүй байна. /6 дугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

 

18. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхоны 107 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж өгнө” гэж хохирогч Дгаас нийт 6.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч Дгийн бичгээр гаргасан гэмт хэргийн тухай гомдол, /10 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/,

- Хохирогч Дгийн:

“...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Боломжийн үнэтэй байр урьдчилгаа өгөөд авахаар сонирхож байсан. Тэгсэн манай нөхрийн ахын хүүхэд болох Энхцэцэг боломжийн үнээр урьдчилгаа төлөөд хувь лизингээр “Номун виллаж” хотхонд байранд орсон байсан тэгэхээр би сонирхоод асуутал Энхцэцэг надад” манай эгч Дэлгэрцэцэг мөнгөний өрөнд байр авч өгч байгаа юм, тэгээд намайг уг байрнаасаа боломжийн үнээр оруулж өгсөн” гэсэн ба өөр бас манай хамаатнуудыг уг байранд оруулж өгсөн байсан. Тэгэхээр би Дэлгэрцэцэг рүү утсаар яриад ойр зуурын зүйл ярихад Дэлгэрцэцэг надад “би мөнгөний өрөнд бусдаас байр авч байгаа тэгээд уг байрнуудаа ах дүү, хамаатан садангаа урьдчилгааг боломжийн үнээр тохироод үлдэгдлийг хувь лизингээр төлүүлж байр авч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод “хаана ямар байр байна” гэж асуухад БЗД-н нутаг дэвсгэр, ХУД-н 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Номун виллаж” хотхон зэрэгт байрнууд байна” гэхээр нь нөхөр бид 2 ярилцаад ХУД-н нутаг дэвсгэрт байх “Номун виллаж” хотхонд байрыг сонирхож үзье” гэхэд Дэлгэрцэцэг надад “Номун виллаж” хотхоны 107 дугаар байрны 5 давхрын 25 тоотод 2 өрөө хотын төв рүү харсан цонхтой байр байна уг байрыг 100.000.000 төгрөгөөр тооцоод өгнө, танд гээд хямдхан өгч байна шүү та тэгээд байрны мөнгийг төлөхдөө эхлээд урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд цувуулаад боломжоороо төлчих, үлдэгдлийг нь хувь лизингээр төлж барагдуулаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь хоорондоо ярилцаж байгаад уг байрыг үзэж хараад авахаар тохиролцсон. Тэгсэн удалгүй Дэлгэрцэцэг над руу яриад “та нэгэнт байр авах юм чинь одоо мөнгө байвал хэд ч хамаагүй над руу шилжүүлээд цувуулаад өгч байгаа ч, надад мөнгөний хэрэг байна” гээд байхаар нь өөрийн 5032280585 гэх данснаас Дэлгэрцэцэгийн надад өгсөн нөхөр Мижиддоржийн 5031214342 дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Лүн суманд ажлаар явж байгаад гар утасны мобайл банкаар шилжүүлсэн. Түүний дараа Дэлгэрцэцэг над руу залгаж “мөнгө байвал над руу байрныхаа урьдчилгаанаас явуулчих” гэхээр нь би өөрийн 5032280585 дугаарын данснаас Дэлгэрцэцэгийн надад өгсөн нөхөр Мижиддоржийн 5031214342 тоот данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа дахин Дэлгэрцэцэг над руу холбогдоод “та манай найз руу 200.000 төгрөг шилжүүлчхээч, би таны байрны урьдчилгаа мөнгөнөөс хасаад байгаа” гэхээр нь би итгээд өөрийн данснаас 5447420793 гэх дугаарын данс руу 200.000 төгрөгийг Өвөрхангай аймагт ажлаар явж байхдаа мөн гар утасны мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 2019  оны 12 дугаар сарын 9-ний өдөр дахин намайг “мөнгө шилжүүлчих” гэхээр би өөрийн 5032282585 дугаарын данснаас Дэлгэрцэцэгийн надад өгсөн нөхөр Мижиддоржийн 50312214342 дугаарын данс руу 300.000 төгрөгийг Өвөрхангай аймагт ажлаар явж байхдаа мөн гар утасны мобайл банкаар шилжүүлсэн. Тэгж байгаад нөхөр Адьяадорж бид 2 Улаанбаатар хот орж байраа үзье гэж бодоод 2020 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод очоод Дэлгэрцэцэгтэй холбогдоод “байраа үзье” гэхэд надад “нэг эмэгтэй явуулна та нар тэгээд уулзаад үзчихээрэй” гэсэн. Тэгээд нөхөр бид 2-г ХУД-н 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Номун виллаж” хотхон дээр очиход 1 үл таних эмэгтэй ирээд өөрийгөө “Номун виллаж” хотхоны хариуцсан “Билгүүн трейд” ХХК-ий ажилтан Баярмаа байгаа юм, Дэлгэрцэцэг намайг байр үзүүлээрэй гэсэн” гээд бид нар 107 дугаар байрны 25 тоотод 2 өрөө байр үзсэн. Түүний дараа Дэлгэрцэцэг над руу холбогдоод  уулзаж байрны түлхүүр авч байр худалдан авах гэрээ байгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Номун виллаж” хотхоны гадаа Дэлгэрцэцэгтэй уулзсан. Дэлгэрцэцэг надад ”Номун виллаж” хотхоныг хариуцсан компанитай өөрийн нэрээр байгуулсан гэрээ үзүүлээд “уг байрыг би авсан байгаа миний эзэмшлийн байр байгаа юм, та санаа зоволтгүй одоо байрандаа орж болно” гээд байрны түлхүүрийг өгөөд намайг “одоо цагаан сараас өмнө 10.000.000 төгрөгийн үлдэгдлийг төлж дуусгасны дараа 2-уулаа хувь лизингээ дахин ярилцаж нөхцөлөөр тохиръё, тэр хүртэл та урьдчилгааныхаа үлдэгдэл мөнгийг төлөөд амьдарч байгаараа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үедээ Дэлгэрцэцэгт урьдчилгааны мөнгө гэж 500.000 төгрөгийг хамт явж байсан Бямбадоржийн 5023264235 данс руу шилжүүлсэн. Түүний дараа нөхөр бид 2 ажлаар Дархан явахаар болоод явахаасаа өмнө 2019 оны 12  дугаар сарын 17-ны өдөр ХУД-н 11-р хорооны нутаг дэвсгэр “Номун виллаж” хотхоны хажууд явж байхдаа өөрийн 5032282585 дугаарын данснаас Дэлгэрцэцэгийн надад өгсөн нөхөр Мижиддоржийн 50312214342 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дархан-Уул аймагт гэртээ очоод байж байхад 2 хоногийн дараа “Билгүүн трейд” ХХК-ий ажилтан Баярмаа гэх эмэгтэй над руу залгаад “та байрны түлхүүр аваад ирээрэй, Дэлгэрцэцэг гэх эмэгтэй худлаа яриад түлхүүр авсан байна, бид нарыг луйвардсан байна” гэсэн. Тэгээд би түлхүүрийг Энхцэцэг гэдэг хүнд өгсөн талаар хэлээд Энхцэцэгээс байрны түлхүүрийг авахад Энхцэцэгийг оруулж өгсөн байрыг бас худлаа яриад луйвардсан байсан ба Дэлгэрцэцэгийг худлаа ярьж мөнгө авсан талаар мэдсэн ба надад таны мөнгийг удахгүй өгнө, “Номун виллаж хотхоныг хариуцсан “Билгүүн трейд” ХХК намайг хулхидсан” гэх зүйл яриад байхаар нь итгээд мөнгөө хүлээсэн боловч өгөөгүй. Дэлгэрцэцэг манай нөхрийн төрсөн ахын хүүхэд байгаа юм. Би 6.500.000 төгрөгийг Дэлгэрцэцэгт өгөөд залилуулсан. Би Дэлгэрцэцэгээс хүү алдангитай мөнгө огт зээлж байгаагүй, харин ломбардад өөрийн алтан ээмгээ барьцаанд тавиад буцаагаад төлбөрийг нь төлөөд авч байсан. би 3.000.000 төгрөг өгөхөөр тохирсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 90-92 дахь тал/,

- Гэрч Ц.Баярмаагийн:

“...2019 оны 11 дүгээр сард байх би яг хэдийгээр гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед фейсбүүкээр байр зарна гэсэн зар тавьсан юм. Тэгтэл Дэлгэрцэцэг гэдэг хүн над руу залгаад “зарын дагуу ярьж байна байр үзье” гэсэн. “Гэхдээ би биш манай хөдөөнөөс ирж байгаа хамаатны ах эгч 2 үзэх юм” гэж хэлсэн. Тэгээд нэг орой Дэлгэрцэцэг гэгчийн ах эгч 2 гээд 2 хүн ирж “Номун виллаж” хотхоны 100-7 дугаар байрны 5 давхарт 25 тоот 2  өрөө байрыг үзээд явсан.  2,3  хоногийн дараа би Дэлгэрцэцэг рүү залгаад “нөгөө байраа авахаар болсон уу юу болсон бээ” гэтэл Дэлгэрцэцэг гэгч “аан ер нь байрыг чинь сонирхож байгаа, авнаа гэхдээ манай хамаатны ах эгч 2 байрны мөнгийг бүрэн төлж чадахгүй учраас би тэр 2-с урьдчилгаа гэж бага хэмжээний мөнгө аваад үлдэгдэл мөнгийг нь өөрөөсөө нэмээд танай компанид өгөх юмаа манай ах эгч 2 надаас авсан мөнгөө сар сард нь хувааж төлнө гэсэн юмаа” гэж хэлсэн. Энэ явдлаас хойш хэд хоног бас холбоо барихгүй алга болсон. Хэд хоногийн дараа дахиад залгатал Дэлгэрцэцэг “мөнгө бүтэхгүй ярьж чадахгүй байлаа, одоо мөнгө бүтчихлээ гэрээгээ хийе” гэсэн. Тэгээд Дэлгэрцэцэг гэгч нь “Билгүүн трейд” компанитай байр худалдах, худалдан авах гэрээ хийсэн, гэрээ хийсэн өдөөр Дэлгэрцэцэг нь “байрны 1  ширхэг түлхүүрийг байр худалдан авч байгаа хүмүүст байраа үзүүлэх, тавилгын хэмжээ авхуулах хэрэгтэй байна өгөөч” гэж хэлээд Дэлгэрцэцэг 1 хувь түлхүүрийг жижүүрээс авсан. Би тухайн үед Дэлгэрцэцэгт “байр үзүүлчхээд тавилгынхаа хэмжээг авчхаад байрны түлхүүрийг үүдний жижүүрт үлдээгээрэй” гэхэд Дэлгэрцэцэг за гэж хэлсэн боловч манай түлхүүрийг үлдээгээгүй байсан. Дэлгэрцэцэг гэгч нь манай захирал болох Мөнхцэцэгт тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга үзүүлээд “одоохондоо мөнгөө авч болохгүй байгаа юм аа 1 дэхээс мөнгөө аваад төлбөрөө хийнэ” гэж хэлсэн гэсэн. Дэлгэрцэцэг үндсэн гэрээг канондож аваад “цаад байр худалдан авах гэж байгаа хүмүүст үзүүлэх юм” гэж хэлсэн. Гэрээ хийснээс хойш төлбөрөө хийхийг хүлээгээд 5,6  хоносон байхаа төлбөр мөнгөө хийхгүй болохоор нь “Номун виллаж”-н байрны жижүүр дээр очоод түлхүүрээ авах гэтэл Дэлгэрцэцэг нь манай байрны түлхүүрийг өгөөгүй чигт нь аваад явчихсан байсан. Түлхүүрээ асуухаар Дэлгэрцэцэг гэгч рүү залгатал утсаа аваагүй. Тэгээд холбогдож чадахгүй болохоор нь анх ирээд байр үзсэн Нарантуяа гэгч эмэгтэй рүү залгаад байрны түлхүүрээ асуутал тухайн байрны 8 давхарт нэг айл зааж өгөөд тэнд түлхүүр үлдээсэн гэсэн. Хэд хоногийн дараа Нарантуяа залгаад “Дэлгэрцэцэг танайхаас байраа авчихсан гээд гэрээ үзүүлсэн яг юу болж байгаа юм” гээд залгасан. Тэгэхээр нь би Дэлгэрцэцэг гэх эмэгтэйтэй хийсэн гэрээгээ манай компани цуцалсан байгаа байрны төлбөрөө огт төлөхгүй яваад байсан гэдгийг нь Нарантуяад тайлбарлаж хэлсэн. Дэлгэрцэцэг манай захиралтай мессежээр харилцсан байсан. Тэр мессежиндээ “танай байрыг угаасаа авахгүй, танай компанийн менежер манай хамаатнууд руу залгаж намайг залилан хийдэг юм уу гэх мэтээр доромжилсон байна лээ, надад танайх шиг байр хогоороо олдоно” гэх зэргээр бүдүүлэг харьцсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/,

- ”Хаан” банк дахь Дгийн эзэмшлийн 5032280585 тоот дансны дэлгэрэнгүй хуулга,  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /10 дугаар хавтаст хэргийн 109-114, 155 дахь тал/,

 

19. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын хооронд хохирогч д “банк санхүүгийн байгууллага байгуулна, хувь эзэмшүүлнэ” гэж 1.947.576.980 төгрөг шилжүүлэн авч, 1.105.564.500 төгрөгийг буцаан өгч нийт 842.012.480 төгрөгийг буцааж өгөлгүй бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, /10 дугаар хавтаст хэргийн 201-204 дэх тал/,

- Хохирогч ын:

“...Мижиддорж, Дэлгэрцэцэг хоёр 2018 оны 6 дугаар сард манай нөхөр бид хоёр банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хувь эзэмшүүлнэ гэсэн санал тавьсан. Тухайн үед бичиг баримт хөөцөлдөж байгаа зүйлээ үзүүлж байсан. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Болор эгчээс аваад 30.000.000 төгрөгийг Мижиддоржид 11 дүгээр хорооллын Номин худалдааны төвийн дэргэд бэлнээр өгч, дараа нь 25.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн данс руу шилжүүлж байсан. 2019 оны 9 дүгээр сард манай төрсөн ээжтэй Дэлгэрцэцэг уулзаад 160.000.000 төгрөгийг Мижиддоржийн данс руу шилжүүлэн авч байсан. 2018 оны 10 дугаар сард 120.000.000 төгрөгийн манай хадам ааваас бэлнээр “Голомт” хотхоны “Голомт” банкнаас гаргуулан авч байсан. Би тэрнээс хойш он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 1.947.576.980 төгрөгийг Дэлгэрцэцэг болон Мижиддоржийн данс руу шилжүүлэх, бэлнээр өгч байсан. Дэлгэрцэцэгээс над руу 1.105.564.500 төгрөгийг над руу буцааж шилжүүлж байсан. Би дансны хуулгаар зөрүүтэй мөнгөө Дэлгэрцэцэгээс нэхэмжилж байгаа юм. Манай төрсөн ээж Австри улсын байгаа бөгөөд өөрийн данснаас 210.000.000 төгрөгийг Мижиддорж, Дэлгэрцэцэг нарын данс руу шилжүүлж байсан, одоо корона өвчний улмаас хил хаалттай учир ирж энэ талаар өргөдөл гаргаж чадахгүй байгаа юм. Би тухайн үед ах, дүү, хамаатан садан найз нөхдөөсөө цуглуулж энэ мөнгийг Дэлгэрцэцэгт шилжүүлсэн. Үүнээс 1.105.564.500 төгрөгийг Дэлгэрцэцэг над руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 842.012.480 төгрөгийг Дэлгэрцэцэг надад шилжүүлээгүй. Би энэ мөнгийг зээлж авсан хүмүүст буцаагаад өгсөн учир энэ мөнгийг Дэлгэрцэцэг, Мижиддорж хоёроос нэхэмжилж байна. Миний мөнгө цуглуулсан хүмүүс зарим нь Дэлгэрцэцэгийг танина. Надад хэрэг болоод байна гэж авч байсан, яриан дундаа би Дэлгэрцэцэг гэж хэлдэг байсан юм.

 Дэлгэрцэцэг нь миний багийн найз буюу Архангай аймгийн Их тамир сумын 10 жилийн сургуульд хамт сурдаг байсан, манай нөгөө ангийн охин гэдгээр нь танина. Бид хоёр хөрш айл байсан бөгөөд багаасаа нэг нэгнийгээ таньдаг байсан гэсэн үг. Нөхөр М.Мижиддорж Архангай аймгийн нэг нутаг гэдгээр нь таньдаг, Дэлгэрцэцэгтэй байнгын холбоотой байдаг байсан юм. Дэлгэрцэцэг нь 3,4 хорооллын эцэст барьцаалан зээлдүүлэх буюу ломбард ажиллуулдаг байсан ба нөхөр Мижиддорж нь маш ихээр харддаг учраас нөхөртөө хэлэлгүйгээр өөрийн хамаатны хүмүүстэй барьцаагүйгээр зээл олгоод, зээл авсан хүмүүс нь зээлээ төлөөгүйн улмаас тэдгээр хүмүүсийн өмнөөс Дэлгэрцэцэг нь өөрөөсөө мөнгө гаргаж, барьцаалан зээлдүүлэх газартаа зээлийг төлж явсаар байгаад их хэмжээний өрөнд орсон талаар надтай ирж уулзаж ярилцахдаа хэлдэг байсан. Ингэхдээ өөрөө мөнгө санхүүгийн хувьд хэцүү болсон учраас надаас бага багаар мөнгө зээлээч гээд зээлдэг байсан. Бага багаар нэмж зээл авч, түүнийгээ төлөх байдлаар амьдрал ахуй нь хүнд, их хэмжээний өр зээлтэй гэж явж байснаа 2018 оны 5 сар орчмоос гэнэт хэрэглэж буй хэрэглээний чанар нь нэмэгдэж /үнэтэй үнэртэй ус түрхэх, үнэтэй эд зүйл авч өмсөх байдлаар/ амьдралын боломж илтэд дээшилж ирсэн. Тэр үед найз нь өрнөөсөө гарсан гэж хэлэхээр яаж өрнөөсөө гарсан талаар асуухад хүмүүсийн авсан зээлийг түүний өмнөөс чөлөөлөх байдлаар өдрийн 10 хувийн хүү бодож авдаг, мөнгөний эргэлт сайтай ажил хийж байгаа гэж хэлсэн. Нөхөр Мижиддоржийн хамтаар ажиллаж байгаа, зээлийг хааж өгч, дундаас нь ашиг олох байдлаар ажилладаг талаар надад удаа дараа хэлж, ажлынхаа талаар тайлбарлаж байсан учраас маш ихэд итгэсэн. Ингээд найз Дэлгэрцэцэгийн нөхөр Мижиддоржоос “14 хоногийн хугацаатай мөнгө зээлээд, түүнийг /эргэлтээс нь хамаараад/ өсгөж өгнө гэсэн” саналын дагуу итгээд хамгийн анх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөгийг М.Мижиддорж, Н.Дэлгэрцэцэг нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Метро молл” дотор байрлах хоолны газарт уулзаж байгаад өгсөн. Би М.Мижиддорж, Н.Дэлгэрцэцэг нарт өгсөн мөнгөө шууд ашгийн хамтаар бүтнээр нь буцаан авч байгаагүй бөгөөд жишээлбэл 30 сая төгрөг өгөөд, түүний ашиг гэж 300.000-2 сая төгрөгийн хооронд увуулж цувуулан авч, зээл байдлаар өгсөн үндсэн мөнгөө аваагүй байж байтал нэмээд мөнгө зээлээч гэсний дагуу ашиг байдлаар авсан мөнгөн дээрээ мөнгө нэмж байгаад Дэлгэрцэцэгийн арилжааны банкны харилцах данс руу өгдөг байсан. Эхний өгсөн 30.000.000 төгрөгийг Дэлгэрцэцэг нар мэддэг бөгөөд мөнгө зээлүүлж ашиг авах байдлаар өгч байх хугацаанд бэлнээр өгсөн нэлээдгүй мөнгө байдаг. Гэвч Дэлгэрцэцэг, Мижиддорж нарт бэлнээр мөнгө өгсөнтэй холбоотой надад ямар нэгэн баримт байхгүй, нотлох зүйлгүй байгаад байгаа. Тэгэхээр би зөвхөн арилжааны банкнуудын харилцах дансаар дамжсан мөнгийг оруулан, үлдэгдэл авах ёстой мөнгөө нэхэмжилж байгаа. Миний нэхэмжлэх мөнгөн дүнд хүү алданги ороогүй, Дэлгэрцэцэг нарт өгсөн нийт мөнгөн дүнгээсээ ашиг байдлаар авсан мөнгөө хасаж тооцоод, үлдэгдэл буюу зөрүү мөнгөө нэхэмжилж байгаа. Би энэ талаар дансны хуулганы зарцуулалтын өөрийн байдлаар бичиж ирсэн байгаа. Мэдүүлэгтээ хавсаргах хүсэлттэй байна. Цаашлаад дээрх хэлсэнчлэн эхэлж хэдийг өгөөд, түүнээс хэдийг буцаан авч, үлдэгдэлтэй байх хугацаандаа нэмж хэдийг өгсөн гэх мэтчилэн тооцоо гаргахад миний бие байлцаж болно гэдгээ илэрхийлмээр байна. Дансны хуулгаар бүгд тодорхой учраас заавал аудитын тайлан, эдийн засгийн шинжилгээ гээд байх шаардлагагүй гэж бодож байна. Дансны хуулгаар өглөг, авлага бүгд тодорхой харагдана...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 211-212, 15 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал/,

20. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхонд 56 мкв орон сууцыг тодорхой хэмжээний урьдчилгаа төлсөн тохиолдолд үлдэгдлийг хувь лизингээр тохирч худалдаж авч болно” гэж хохирогч Х.Шийлэгдамбад итгүүлэн “Хаан” банк дахь өөрийн нөхөр М.Мижиддоржийн 5031214342 тоот данс, М.Мөнхзаяагийн 5070183697 дугаартай дансаар  12.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч Х.Шийлэгдамбын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, /11 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

- Хохирогч Х.Шийлэгдамбын:

“...Манай хамаатын дүү болох Дэлгэрцэцэг Зайсанд байрлалтай “Номун виллаж” гэх газарт байранд орох уу” гэж санал болгосон юм. Тэгээд би “Номун виллаж” гэх газарт нь очиж үзээд таалагдсан тэгээд авахаар зөвшөөрөөд байрны урьдчилгаа мөнгө болох мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн 1-7  тоотод байхдаа “Хаан” банкны интернэт банк ашиглаж 11.000.000 төгрөгийг Мижиддорж /500000/, Мөнхзаяа /10.500.000 /гэх хүмүүсийн данс руу шилжүүлж өгсөн ба Дэлгэрцэцэгийн хүсэлтээр Бямбажаргал гэдэг хүнд бэлнээр нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 24-40 тоотод аваачиж өгсөн. Тэгээд бид 2 мөнгөө шилжүүлчхээд байрандаа орох гэтэл “түр хүлээж бай удахгүй оруулна” гээд сар гаран болсон. Бид 2  хүлээгээд байж байтал бид 2-той хамт Дэлгэрцэцэгт байрны урьдчилгаа мөнгө өгсөн манай хамаатны эгч болох Т руу танихгүй хүн залгаад “Дэлгэрцэцэгтэй нийлээд луйвар хийгээд яваад байна” гэж  тэгэхээр бид 2 Дэлгэрцэцэгт “бид 2 байрандаа орохоо болилоо өөр газар байранд орохоор боллоо өгсөн мөнгөө буцаагаад авъя” гэсэн чинь “заза маргааш нөгөөдрөөс мөнгийг чинь буцаагаад хийгээд өгье” гэж хэлээд өнөөдрийг хүртэл явж байна. Надад хэлэхдээ “байр бол бэлэн байгаа” гэж хэлээд түлхүүрийг нь шууд өгнө хүрч ирээд уулзаад, хараад, сонгоод ав” гэж хэлээд 2 байр үзүүлсэн юм. Эхнийх нь хорооллын эцэст “Сайн” ломбардны ард байрлах шинэ байр байсан. Н.Дэлгэрцэцэгийн нөхөр болох Мижиддорж тэр байр луу оруулаад 3  ширхэг байр үзүүлсэн юм тэгээд “тэр байр нь надад болон эхнэрт таалагдахгүй байна” гэж хэлсэн чинь Н.Дэлгэрцэцэг нь “Зайсанд байрлалтай “Номун виллаж” гэх газар байр байна та 2 тэрийг тэгвэл ирээд үз” гэж хэлсэн. Тэгээд бид 2 “Номун виллаж” дээр очоод үзэхэд Дэлгэрцэцэгийн үзүүлсэн байр таалагдаад 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө 30 хувиа бүрдүүлчих гэж хэлээд үлдсэн мөнгийг  хувь лизингээр авахаар болсон. Тухайн байр нь 56  мкв талбайтай нийт 112.000.000 төгрөгийн үнэтэй байр болж байсан тэгээд бид 2 урьдчилгаа болох 30 хувиа бүрдүүлэх гээд мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/, 

“...Би Дэлгэрцэцэгт 12.000.000 зээлсэн асуудал байхгүй. Би Жигжидийн зусланд аавынхаа хашаанд амьдардаг байсан хүүхдүүдийн сургууль руу ойртоод Баянбүрдэд түрээсийн хашаанд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байна, надад боломжтой үедээ буцаагаад өгөөрэй гэж хэлээд 12.000.000 төгрөг зээлүүлэх боломж бололцоо байхгүй. Дэлгэрцэцэг надаас байрны урьдчилгаагаа цувуулж бай гээд 12.000.000 төгрөг авсан. Дэлгэрцэцэг надаас авсан мөнгөнөөс 1 төгрөг ч төлж барагдуулаагүй. Гэрт нь очихоор хадам аав ээж нь нялх нойтон хүүхэдтэй айлд битгий ирээд бай гээд хөөгөөд ерөөсөө яриулдаггүй...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Гэрч И.Бямбажаргалын:

“...өмнө надаас Дэлгэрцэцэг өвөл 2 ард сая төгрөг зээлсэн юм, тэгээд Дэлгэрцэцэгээс “мөнгөө авъя” гэж удалгүй хэлтэл “та Шийлэгдамбатай ярьж байгаад авчих” гэж хэлсэн. Тэгээд би Шийлэгдамбад хэлтэл надад авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,

- “Хаан” банк дахь М.Мижиддоржийн эзэмшлийн 5031214342 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, /12 дугаар хавтаст хэргийн 41-43 дахь тал/, 

- “Хаан” банк дахь М.Мөнхзаяагийн эзэмшлийн 5070183697 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /12 дугаар хавтаст хэргийн 48, 50-52 дахь тал/,

- “Хаан” банк дахь Х.Шийлэгдамбын эзэмшлийн 5084085414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /12 дугаар хавтаст хэргийн 53, 55-56 дахь тал/,

- “Хаан” банк дахь Б.Амартайвангийн эзэмшлийн 5022720857  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, /12 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

21. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг нь “2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ББСБ байгуулах гэж байгаа, тэр болтол хамтдаа зээл хаадаг ажил хийе” гэж итгүүлэн хохирогч Х.Сарангаас 2019 оны 4 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийн хооронд 340.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5136078308 дугаарын дансаар шилжүүлэн авч улмаар уг мөнгөнөөс 146.900.000 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч Х.Сарангийн:

“...2019 оны 3 дугаар сард хөрөнгө оруулалтын банкны Мөнх-Эрдэнэ гэх залуугаар дамжуулан Дэлгэрцэцэг гэх эмэгтэйтэй танилцсан. Мөнх-Эрдэнэ нь миний харилцдаг байсан банкны салбарын захирал байсан бөгөөд намайг Дэлгэрцэцэгтэй танилцуулаад зээл чөлөөлүүлэх санал тавьсан. Тэгээд би зээл чөлөөлүүлэх талаар Дэлгэрцэцэгтэй уулзсан. Тэгтэл “би 2019 оны 6 дугаар сараас эхлэн байгууллагуудын зээлийг чөлөөлж байгаа. Би зээл чөлөөлөөд хувь авдаг. Дэлгэрцэцэг надад хэлэхдээ Мижиддорж гээд манай нөхөр байгаа тэр ХХБ-нд теллерээр ажиллаж байсан. Одоо “Инвескор” ББСБ салбарын захирал хийж байгаа. Банканд ажиллаж байхдаа харилцагч нартай танилын сүлжээ үүсгэсэн. Тэр хүмүүстэй нь нэг баг болж ажилладаг. Мөн нөхрийнхөө ББСБ-д орж ирсэн зээлийг чөлөөлөөд бага хүүтэй банк руу зээлийг нь шилжүүлж өгөөд хувь авдаг” гэж ярьсан. Тэгээд анх надад “5 хоногийн хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэй 200.000.000 төгрөг зээлээч” гэж санал тавьсан.  Тэр үед Мөнх-Эрдэнэ энэ Дэлгэрцэцэг надтай багадаа нэг сургуульд сурч байсан хүүхэд. Та санаа зоволтгүй өгчих. Би батлан дааж байна гэж хэлсэн. Тэгээд би 200.000.000 төгрөг Дэлгэрцэцэгт өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа Дэлгэрцэцэг миний мөнгийг хуваагаад хэд хэд таслаад өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн харилцаагүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дэлгэрцэцэг дахин над руу утсаар яриад “та надтай хамт сууж байгаад буцаагаад мөнгөө авчих” гээд надаас 200.000.000 төгрөг зээлж аваад тэр өдөртөө буцааж өгсөн. Тэр өдөр надад Дэлгэрцэцэг хэлэхдээ “нөхөр бид 2 ББСБ байгуулах гэж байгаа” гээд надад компани бичиг баримт үзүүлсэн. Ийм учраас өөрийнхөө мөнгөний эх үүсвэрийг бид 2  нотолж чадахгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр  гэхэд бид 2 ББСБ байгуулаад дансанд байгаа мөнгөө авна. Тэр үед хүнээс мөнгө зээлэх шаардлага гарахгүй. Та 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өдөр болгон надтай хамт сууж байгаад зээл хаадаг ажил хийе” гэж хэлсэн. Тэгэхээр би Дэлгэрцэцэгт хандаж “чи өөрөө энд суугаад байхаар цаад ажил чинь яаж явдаг юм бээ” гэж асуутал “миний цаана хэд хэдэн хүн ажиллаж байгаа. Би зөвхөн мөнгийг нь олж шилжүүлээд болно. Миний цаана ажиллаж байгаа банкны  ажилтан миний мөнгөөр зээлийг төлөөд төлсөн мөнгөө дансанд нь царцаагаад зээл зөвшөөрөгдсөн тохиолдолд буцаагаад над руу шилжүүлдэг” гэж ойлгуулсан. Тэгээд надад “энэ бол бизнесийн нууц учраас бүх зүйлийг танд дэлгэрэнгүй үзүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Би танд дансныхаа сүүлийн 10 хоногийн 1  хуулгыг харуулъя” гээд надад орлого зарлага харуулсан 3 тэрбум орчим төгрөгийн орлого зарлагатай дансны хуулга үзүүлсэн. ”Бусад зүйлийг танд үзүүлэх боломжгүй” гэж хэлсэн. Дэлгэрцэцэг надад хэлэхдээ “та бид 2-н ажил банк нээхэд эхлээд банк хаахад дуусна тийм учраас өдөр тутамд нь тооцоогоо дуусгаад явъя” гэж хэлсэн. Тэгээд 4  өдөр өнгөрөөд сүүлийн өдөр нь Дэлгэрцэцэг 100.000.000 төгрөг үлдээсэн. Тэгэхээр нь би “өдөртөө бүх төлбөр тооцоогоо дуусгана гэснэ яасан бээ” гэж асуухад “манай нөхрийн ББСБ-р явж байгаа болохоор та санаа зоволтгүй, гааль дээр машин орж ирээд удаад байна. Ийм учраас 2-уулаа хоногийн хүү тооцъё” гээд өглөө болгон над руу үндсэн мөнгөний хоногийн хүү гэж мөнгө шилжүүлдэг болсон. Тэгээд хоногийн хүүгийн мөнгөө надад 2, 3 хоног өгөөд 20, 30 сая төгрөг болохоор нь буцаагаад надаас авдаг байсан. Тэгэхээр нь “би чамд яагаад ийм их мөнгөний хэрэг гардаг юм” гэж асуухад “захиалга их орж ирж байна. Хавар болохоор тендерүүдийн зарлагдах хугацаа дуусаж байгаа болохоор маш олон компаниас тендерийн баталгаа байршуулах санал орж ирж байна. Тэрэнд мөнгө хэрэг болоод байна” гээд надад 2, 3 тендерийн ажил хэлж байсан. Тэгэхээр нь би “чи надад тэр бичиг баримтаа үзүүл” гэж хэлэхээр “энэ бол байгууллага хоорондын нууц учраас танд үзүүлж болохгүй” гэж хэлдэг. Би дансны хуулгыг бүгдийн он сар өдөр бүрээр шүүж үзээд хүү гэж надад өгсөн бүх мөнгийг бодит хохирол нь 146.900.000 төгрөг болсон байна. Би Дэлгэрцэцэг гэх хүнээс 146.900.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/,

- Х.Сарангийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Намайг анх Дэлгэрцэцэгтэй танилцахад Дэлгэрцэцэг манай нөхөр банканд ажиллаж байсан, одоо ББСБ байгуулах гэж байгаа зөвшөөрөл хөөцөлдөж байгаа, нөхөр бид 2 ББСБ-дээр байгаа өндөр хүүтэй зээлийг чөлөөлөөд банк руу шилжүүлээд хувь авдаг гэж ярьсан. Би олон компанитай гэрээтэй ажилладаг, хүмүүст банкны баталгаа, тодорхойлолт, дансны хуулга гаргаж өгдөг, танд мөнгийг чинь буцааж өгөхдөө хүүтэй нь хамт өгнө гэсэн. Тэгэхээр нь би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 170.000.000 төгрөг, Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны 5136078308 дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд өдөртөө зээлээ хаагаад яваад байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусна гээд алга болсон. Тэгээд Дэлгэрцэцэгээс мөнгөө авах гэсэн чинь мөнгийг тендерийн баталгаанд байршуулсан, хугацаа хэлж чадахгүй байна гэсэн. Би Дэлгэрцэцэгт нийт 327.000.000 төгрөг өгсөн, үүнээс Дэлгэрцэцэг 59.600.000 төгрөгийг буцааж өгсөн. Би Дэлгэрцэцэгт мөнгө өгөхдөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээл аваад өдөрт нь буцааж төлөөд яваад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/,

2019 оны 03 дугаар сард Циркийн хашаанд байрлах кафе беннэ-д анх танилцсан. Дэлгэрцэцэг өөрийгөө цалингийн зээл чөлөөлдөг дансны хуулга гаргадаг, гэж анх хэлж байсан. Би Дэлгэрцэцэгт анх 200 сая төгрөг зээлж байсан. Тэр өдөрт нь 4  сая төгрөгийн хүүтэй өгч байсан. Тэгээд надад өдөр өдөрт нь хүүг нь өгөөд зээл аваад байя гэж санал тавьсныг би хүлээн зөвшөөрсөн. Мөнгө зээлээд зээл чөлөөлснийхөө төлөө хүүг нь өөрийн үндсэн мөнгөтэй өгч байхаар тохиролцсон. Сүүлд нийт 287 сая төгрөг авсан боловч хүү байтугай үндсэн мөнгийг ч өгөөгүй. Тэгээд мөнгөө авъя гэж хэлэхэд эхний 7 хоногт “манай нөхрийн ББСБ-р дамжуулж орж ирнэ та санаа зоволтгүй” гэж хэлсэн. Дараагийн 7 хоногоос нөхрөө дагуулж ирж надтай уулзсан. Тэгэхэд Дэлгэрцэцэг “Тендерийн баталгаа, дэнчин гэж 2 юм л тодорхойгүй болохоор таны мөнгийг байршуулчихсан чинь 45 хоног түгжигдлээ. Энийг гаргаж авах боломжгүй болчихлоо, өөр эх үүсвэрээс мөнгө олж өгнө” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

22. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч оос “тендерийн дэнчинд байршуулах мөнгө хэрэгтэй байна” гэж 50.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 464002962 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:  

- оос гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /3 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

- Худалдаа хөгжлийн банк дахь ын 404212865 дугаарын данснаас 50.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр М.Мижиддоржийн эзэмшлийн мөн банк дахь 464002962 дугаарын данс руу шилжүүлсэн шилжүүлгийн маягт, /3 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/,

- Хохирогч ын:

“... Би Мижиддоржтой 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд “Инвескор” ББСБ-д хамт ажилласан. Энэ хугацаанд Мижиддорж бид 2 дотно найзууд байсан. Мижиддорж 2018 оны 09 дүгээр сараас эхлээд “өдрийн 1-2 хувийн хүүтэй мөнгө зээлээч, би тендерийн барьцаанд мөнгө байршуулах гэж байна” гэж хэлдэг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Мижиддорж “ чи найз л юм бол чи надад мөнгө зээлж тусал, чи туслахгүй бол найзыгаа хүнд үед хаясан гэсэн үг шүү” гээд гуйгаад байхаар нь би Мижиддоржид 7 хоногийн хугацаатай 50.000.000 төгрөгийг өөрийнхөө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Хүнсний-50” дугаар дэлгүүрийн ХХБ-с Мижиддоржийн ХХБ-ны  данс руу шилжүүлж өгсөн. Миний мөнгөө буцааж авах хугацаа 7 хоног өнгөрөөд Мижиддоржоос мөнгөө асуухад надаас гуйгаад хугацаа аваад байсан. Тэр үед манай ажил дээр  Мижиддорж, Дэлгэрцэцэг нарт залилуулсан гэх хүмүүс байнга ирэх болсноор би Мижиддоржид залилуулсан гэдгээ мэдээд 2019  оны  05  дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дараа Мижиддорж 3 сая төгрөгөөр 5  удаа шилжүүлж нийт 15.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан одоо үлдэгдэл 35.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй...”гэсэн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/,

 

23. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн “өдрийн 1 хувийн хүүтэй 9 хоногийн хугацаатай мөнгө зээлье” гэж хохирогч аас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 50.000.000 төгрөг, 7 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг нийт 50.500.000 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, /4 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал/,

- “Хас” банк дахь ын эзэмшлийн 5000679125 дугаарын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр М.Мижиддоржийн эзэмшлийн 5002564163 дугаарын данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, ын дансны хуулга /13-16 дахь тал/,

- Хохирогч ын:

“...Би Мижиддорж гэх хүнтэй 2016 оны намар ажил хэргийн шугамаар танилцсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын үеэс Мижиддорж надаас “мөнгө байна уу” гэж асуух болсон. Тэгээд надад хэлэхдээ “миний бизнес дажгүй явж байна, би шинэ байр авсан” гээд байраа үзүүлсэн. Тэгж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би “Инвескор” ББСБ-р үйлчлүүлээд авсан байсан зээлээ хаасан. Хаах явцдаа яагаад зээлээ хаасан талаар мэдээллийг өгсөн. Мөн тухайн үед би “Хас” банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл хөөцөлдөж байсан ба тэр зээл бүтэхийн тулд “Инвескор” ББСБ-д байгаа зээлийг хаах шаардлага тавьсан учраас хаасан. Тэрнээс хойш Мижиддорж “зээл чинь бүтэж байгаа юм байна. Найзад нь мөнгө хэрэгтэй байна, 10  хоног ашиглаад буцаагаад өгнө” гэж хэлэх болсон. Тэгээд 2019  оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хас” банкнаас надад зээл олгосон бөгөөд тэр өдрөө би Мижиддорж руу 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 10  хоногийн дараа Мижиддоржтой холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан ба 2019 оны 5 дугаар сарын дундуур Мижиддоржийн эхнэр төрсөн гэж сонсоод төрсөн гэх эмнэлэг дээр нь очиж Мижиддоржтой уулзсан. Тэгэхэд Мижиддорж “би мөнгийг чинь явахаас чинь өмнө гаргаж өгч амжихгүй, гэхдээ хүүг нь тооцоод араас чинь мөнгийг чинь шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд би 2019  оны 05 дугаар сарын 21-ний өдөр Япон улс руу явсан Тэгээд би 1 сар гаран Японд байсан энэ хугацаанд Мижиддорж надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Ингээд би Монголд ирээд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Мижиддоржтой гэрийнх нь ойролцоо уулзаад мөнгөө нэхсэн. Тэгтэл Мижиддорж “мөнгийг чинь тендерт хийсэн, хотын дарга удирдлагууд солигдоод мөнгө орж ирсэнгүй чи намайг 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүлээх хэрэгтэй байна, энэ тендерээс болоод мөнгө хойшлоод манай гэр идэх юмгүй болсон байна, боломжтой бол дахиад хэдэн төгрөг зээлээч” гэж гуйсан, тэгэхээр нь би тэр үед нь 500.000 төгрөг Мижиддоржийн данс руу шилжүүлсэн. Би 50.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,

24. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “хүүтэй мөнгө зээлчих, тендерт байршуулах гэж байна” гэж хохирогч Х.Батхорлоогоос дансаар 30.500.000 төгрөг залилсан хэргийн нотлох баримтууд:

- оос бичгээр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, /4 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/,

- Хохирогч ын:

“... Манай хүргэн Даваадоржийн ахынхан нь хүүхэд болох Дэлгэрцэцэг нь хүнээс хүүтэй мөнгө аваад буцаагаад өгч байгаа гэж ярьж байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сард Даваадорж нь надтай ярилцаж байгаад надад 20 сая төгрөг байгаа талаар мэдсэн. Тэгээд надад “ чи наад 20 сая төгрөгөө Дэлгэрцэцэгт өгөх үү” гэж асуусан. Тэгээд би Даваадорж ахтай ярилцаж байгаад Дэлгэрцэцэгийн данс руу 20 сая төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд сард надад 1.200.000 төгрөгийн хүү өгнө гэж байсан боловч нэхүүлж байж өгдөг байсан учраас “үндсэн мөнгөө авъя гэж нэхээд 2019 оны 04 дүгээр сард 20 сая төгрөгөө авсан. Мөнгөө авсны маргааш Дэлгэрцэцэг нь над руу яриад “танд мөнгө байна” гэж асуусан, тэгэхээр “надад 4.500.000 төгрөг байна өөр мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл “наад мөнгөө надад өгчих би 2-3 хонуулаад буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манай эхнэр над руу утсаар яриад “чамд мөнгө байна уу Мижиддорж 9 хоногийн хугацаатай мөнгө зээлчих гээд байна” гэж хэлсэн. Би эхнэрт “одоо надад бэлэн мөнгө байхгүй Дэлгэрцэцэг надаас өчигдөр байсан 4.500.000 төгрөгийг авсан” гэж хэлсэн. Тэгтэл Мижиддорж гаальтай 2 машинаа аваад манай ББСБ-с зээл авчих” гэхээр нь би эхнэртэй утсаар яриад энэ талаар хэлээд бид 2 цуг очихоор болсон. Тэр үед Дэлгэрцэцэг бид байнга утсаар яриад “ирж байна “би хоноод буцаагаад өгнө, ахиухан мөнгө хэрэгтэй байна, энэ мөнгийг тендерт байршуулах гэж байгаа юм” гээд байхаар нь эхнэр бид 2 замаараа ломбард ороод манай эхнэр ээмэг бөгжөө ломбардад 3.000.000 төгрөгөөр тавиад бид 2 шууд 100 айлын “Инвескор” ББСБ дээр очсон. Тэгтэл Мижиддорж ажил дээрээ байсан ба миний 2 машиныг нийт 22 сая төгрөгөөр барьцаанд тавиулсан. Эхнэр бид 2 ломбардаас авсан 3.000.000 төгрөг зээлийн 22 сая төгрөг, өөрт байсан 1  сая төгрөг нийт 26 сая төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дэлгэрцэцэгийн дансанд хийсэн. Тэрнээс хойш 9 хоног өнгөрсөн боловч Дэлгэрцэцэг Мижиддорж 2 утсаа авахгүй мөнгө өгөхгүй байсан. Тэгээд би 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “гааль дээр машин ирчихсэн байна, мөнгө хэрэгтэй байна” гэж нэхэж байгаад Дэлгэрцэцэгээс 9 сая төгрөг авсан. Тэгтэл тэр өдрөө Дэлгэрцэцэг над руу утасдаад “танд үлдсэн мөнгө байна уу” гэж асуухаар нь би “надад 1 сая төгрөг байна” гэж хэлсэн. Наад мөнгөө надад өгчих мөнгө хэрэгтэй байна” гээд байхаар нь 1  сая төгрөгийг Дэлгэрцэцэгийн данс руу хийсэн. Би Дэлгэрцэцэгт нийт 30.500.000 төгрөг өгсөн. 8 сая төгрөгийг эргүүлж авсан, одоо үлдэгдэл 22.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/

- “Хаан банк дахь Х.Батхорлоогийн эзэмшлийн 5075501447 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, /4 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/, 

- “Инвескор” ББСБ болон Х.Батхорлоо нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 22.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, /4 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал/, 

- Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэгийн:

“...Би дээрх мөнгийг авсан нь үнэн. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй байгаа. Гэхдээ би энэ мөнгийг эргүүлж төлнө. Би 1 хоногийн хугацаатай мөнгө зээлж авсан боловч нөхцөл байдлаас болоод тухайн мөнгийг эргүүлж төлж чадаагүй. Харин би Сарангаас 17.000.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 59.600.000 төгрөг эргүүлж төлсөн. Сарангийн нэхэмжилж байгаа 327.000.000 төгрөг бол надад өгсөн 17.000.000 төгрөг дээрээ хүүг нь нэмж нэхэмжилсэн. Би Норжмаад зээлсэн мөнгөнөөс 400.000 төгрөг эргүүлж төлсөн. Үлдсэн мөнгийг нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлнө. Би ******* 29.810.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 8-12 сая орчим төгрөгийг буцааж төлсөн. Баримтыг нь гаргаж хэрэгт хавсаргана. 52.000.000 төгрөгийг би авсан. Энэ мөнгөнөөс 8 орчим сая төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн мөнгийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор төлнө. 20.000.000 төгрөгийг хэд хоногийн хугацаатай зээлж авсан. Үүнээс үеэл Алтангэрэлийн дансаар 6.500.000 төгрөгийг  шилжүүлсэн боловч Зоригтбаатар надад хэлэхдээ 5.000.000 төгрөгийг авсан гэж хэлсэн. Тэгэхээр Алтангэрэл үлдсэн 1.500.000 төгрөгийг авсан байх. 557.000.000 төгрөг бол аваагүй. Хүү тооцож надаас мөнгө нэхэмжилж байна. Миний тооцоогоор бол би 220.000.000 төгрөг Дэлгэрмаагаас авсан 170.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Мөн манай нөхөр Дэлгэрмаагийн нөхөр Уламбаяраар дамжуулан “Мазда си экс5” гэх машин захиалсан боловч Уламбаяр тухайн машиныг гааль дээрээс аваад зарчихсан байсан. Үнэлгээ нь одоогоор Монголд 50-60 сая төгрөгийн үнэлгээтэй машин байсан. Мөн би Уламбаярын найз гэх хүнээс нийт 80.000.000 төгрөг зээлж аваад 80.000.000 төгрөг дээрээ нэмээд 15.000.000 төгрөг эрүүлж төлж зээлээ дуусгаж байсан. Х.Батхишиг, Олонбаяр, Бат-Эрдэнэ гэдэг 3 хүн нийлээд 265.000.000 төгрөг надад өгсөн. Энэ мөнгөнөөс нийт 80.000.000 орчим сая төгрөгийг үндсэн мөнгө гэж Х.Батхишигт дансаар өгсөн. Хүү хэлбэрээр 70-85 сая төгрөг би Батхишигийн дансанд шилжүүлсэн. Баримтыг хэрэгт хавсаргана. Би Батхоролоос нийт 7 сарын хугацаанд 48.500.000 төгрөг аваад буцаагаад 62.250.000 төгрөг эргүүлж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

- “Начин заан финанс” ББСБ болон Э.Ундармаа нарын хооронд 2019 оны 04  дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ, /4 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/,

- Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас гаргасан хүсэлт, хүсэлттэй холбоотой дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 139-154 дэх тал/, 

25. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Тендерт мөнгө байршуулж, хүүтэй мөнгө зээлнэ” гэж хохирогч гаас 170.000.000 төгрөгийг залилан авсан хэргийн нотлох баримтууд:

- , “Инвескор ББСБ”-н хооронд байгуулсан Орон сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ” 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, Р2019093001, /4 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал/,

- Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нэг талаас , нөгөө талаас Н.Дэлгэрцэцэг нар нь зээлдэгч Н.Дэлгэрцэцэгийн зээлийн үлдэгдлийг 85.090.000 төгрөгөөр тооцож алданги 85  хоногт 36.163.250 төгрөг нийт 121.253.250 төгрөг үл маргах журмаар төлөхийг зөвшөөрсөн гэх баримт үйлдсэн, /4 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал/,

- М.Мижиддорж, Н.Дэлгэрцэцэг, нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн 26  дугаар хороо “Нийслэл хүрээ” өргөн чөлөө гудамж “Чухаг-2  хотхон 2 давхарт 77  тоот хаягт байршилтай 56.58 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлсэн,...

- Барьцааны гэрээ 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, барьцаалагч нь барьцаалуулагч ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Чухаг-2” хотхон 601 дүгээр байр 77 тоот орон сууцыг зээлдэгч Н.Дэлгэрцэцэг, зээлдэгч нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 121.253.250 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд  барьцаалсан тухай гэрээ,

- Зээлдүүлэгч , зээлдэгч Н.Дэлгэрцэцэг нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, гэрээний дүн, зээлийн хэмжээ нь 170.000.000 төгрөг, /4 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал/, 

- Хохирогч гийн:

“...2019 оны 03 дугаар сарын 10-ний өдөр манай эгч Ч.Оюун надтай Дэлгэрцэцэг гэх хүнийг танилцуулсан. Дэлгэрцэцэг нь тэр үед зээл чөлөөлдөг тендерт мөнгө байршуулдаг, визний баталгаа болгож мөнгө байршуулдаг гэж хэлж байсан. Ингээд танилцсаны дараа Дэлгэрцэцэг нь та мөнгөтэй бол боломжоороо зээлээч би сарын хугацаатай 1 хоногийн 1 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд би эхлээд 170.000.000 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр зээлдүүлж зээлийн гэрээ хийсэн ингээд Дэлгэрцэцэг 7-10 хоногт хүү бодож өгчхөөд өгснийхөө маргааш нь буцаагаад “мөнгө хэрэг боллоо” гээд авчихдаг байсан. Тэр үед Дэлгэрцэцэг жирэмсэн байсан ингээд “би төртлөө энэ ажлыг хийнэ таны мөнгийг эргэлдүүлж байя” гэдэг байсан. 2019 оны 06 дугаар сараас хойш би Дэлгэрцэцэгээс “мөнгө авъя” гэхэд “тендерт байршуулсан мөнгө гацчихлаа хотын дарга Амарсайхан ажил хийлгэхгүй байна” гээд хойшлуулаад “мөнгө чинь байгаа гээд дансны хуулга” үзүүлдэг байсан. Тэр үед Дэлгэрцэцэг “танд өөр таньдаг хүн байвал танилцуулаач” гэхээр өөрийн найз Батбаяр Чимдээ гэх хүмүүсийг танилцуулсан. Тэгсэн чинь Дэлгэрцэцэг тэр хоёр хүнээс “500.000.000 төгрөгөөс 1.000.000.000 төгрөг хүртэл зээлээч боломжоороо” гэсэн тэгсэн чинь Батбаяр Чимдээ хоёр барьцаа шаардсан чинь “Чухаг 2” хотхонд 2 өрөө байрны нэрийг Батбаярын нэр дээр шилжүүлж өгөөд үлдэгдэл барьцаагаа “Голомт” банкны дансанд байршуулсан байгаа дансны хуулгыг үзүүлэхээр болсон. Ингээд “Голомт” банкны “Солонго” салбар луу цуг явсан тэр үед банкны дансны хуулга тодорхойлолтоо аваад үзүүлсэн тэгсэн чинь манай найз Батбаяр Чимдээ хоёр захирал руу нь орж баталгаажуулах гэж асуусан чинь захирал нь ийм гарын үсэг зураагүй гээд ахлах теллертэй нь уулзсан чинь миний гаргаж өгсөн тодорхойлолт биш байна гэж хэлсэн ингээд залилан хийж байгааг мэдээд цагдаад өгнө гэсэн чинь намайг гуйгаад цагдаа дуудаад яах юм бэ гээд Батбаярын нэр дээр шилжүүлсэн байрыг миний зээлийн барьцаанд тавьж гэрээ хийсэн. Ингээд тэр үед манай ах Мижиддоржийн ажилладаг байсан Банк бус санхүүгийн байгууллагад 120.000.000 төгрөгийн өртэй байсан болохоор би Дэлгэрцэцэгийн барьцаанд тавьсан байраар ахынхаа зээлийг тэглэсэн. Ингээд Дэлгэрцэцэг бид хоёр ямар нэгэн өглөг авлага уу болсон. Тэгсэн чинь Мижиддорж Дэлгэрцэцэг хоёр хэсэг хугацааны дараа иргэний шүүхэд гомдол гаргаж уг байрны асуудал иргэний шүүх дээр явж байгаа. Би Дэлгэрцэцэгт нийт 170.000.000 төгрөг өгсөн. Одоо Дэлгэрцэцэгээс нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал/,

- Гэрч ын:

“...Дэлгэрцэцэг, Мижиддорж гэх 2  хүн надтай Дэлгэрмаагаар дамжуулж танилцсан. Тэгээд Дэлгэрмаа надад хэлэхдээ “энэ хүмүүст мөнгө хэрэгтэй байна мөнгө гаргаж өгвөл тодорхой хэмжээний хувь өгнө гэж байна” гэж хэлсэн. Дэлгэрцэцэг Мижиддорж 2 “бид 2–т мөнгө зээлчих, зээлийн  хүүгээ төлөөд дээрээс нь ашиг өгнө” гэж хэлсэн. Тэгээд барьцаа хөрөнгө гэвэл “Чухаг” хотхонд ордер гараагүй бүх төлбөрөө төлсөн байр байна” гэж хэлсэн. Тэгээд яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учраас энэ байрыг нэр дээрээ шилжүүлээд   аваад их хэмжээний мөнгө зээлчих мөн би та нарт “Голомт” банканд байршуулсан байгаа мөнгөний баримт үзүүлье” гэсэн. Тэгээд тэр баримтыг нь “Хүүхдийн-100”-н “Голомт” банкны салбар дээр очиж үзэхэд өөрөө Дэлгэрцэцэг банк руу ороод дансны хуулга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би тэр хуулгыг нь аваад “наад хуулгыг чинь дахиад нягталж үзье” гээд банк руу орж хуулганы талаар асуухад ахлах теллер нь “би ийм баримт өгөөгүй, ямар аймаар хүүхэн бэ, одоо та нар манай хуулийн хэлтэс эсхүл цагдаад хан” гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаас болоод би зээл өгөхөөс татгалзсан. Энэ үед банкны гадна Дэлгэрмаа, Мижиддорж, Дэлгэрцэцэг, Чимэд ах бид нар байсан. Тэгээд итгэлцэл төрөөгүй учраас зээл өгөөгүй. Тэр үед Дэлгэрмаагаас урьд Дэлгэрцэцэг, Мижиддорж 2-т мөнгө өгсөн байсан талаар мэдсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад бага зэрэг маргалдаад Дэлгэрцэцэг, Мижиддорж 2 өөрсдөө гуйгаад Дэлгэрмаад хадаж “нэгэнт энэ байр танай хүний нэр дээр байгаа юм чинь бид 2 удахгүй мөнгийг чинь гаргаж өгнө” гэж гуйгаад миний нэр дээр байгаа байрыг Дэлгэрмаагийн барьцааны гэрээнд баталгаа болгож барьцаалсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

26. Шүүгдэгч М.Мижиддорж, Н.Дэлгэрцэцэг нар нь бүлэглэн хохирогч од “хямд үнэтэй шатахуун худалдан борлуулах хүн олж өгнө, ББСБ байгуулсан мөнгийг чинь хадгалж өсгөж өгнө” гэж итгүүлэн нийт 157.800.004 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- Хохирогч ын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, /13 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал/

- Худалдаа хөгжлийн банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 464007117 дугаартай данс руу оос 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 70.000.000  төгрөг шилжүүлсэн орлогын ордер, Хас банк дахь “Минторес” ХХК-ий эзэмшлийн 5001773976 дугаарын данснаас “Хаан”банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 80.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, Хас банк дахь “Минторес” ХХК-ий эзэмшлийн 5001773976 дугаарын данснаас “Голомт” банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 153-3645105715 дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Хас банк дахь ын эзэмшлийн 5001625006 дугаарын данснаас “Хаан”банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 12.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, “Хаан” банк дахь Б.Эрдэнэболдын эзэмшлийн 5087047792 дугаарын данснаас “Хаан”банк дахь Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11.000.000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл, /13 дугаар хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

- Хохирогч ын:

“... 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, 13 дугаар хавтас 50-52 дугаар хуудас,...Би 2018 оны 10 дугаар сард шатахууны үнэ өсөөд, манай бэр эгч Энхтуулын нэг нутгийн хүмүүс гээд хямдхан шатахуун олж өгнө гээд Мижиддорж, Дэлгэрцэцэг нартай танилцаад хямд үнээр түлш авахаар болоод 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 70.000.000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөгийг бэлнээр нь Дэлгэрцэцэгт өгсөн. Дараа нь шатахуунаа авахаар асуухад “Шатахууны олон улсын зах зээлийн үнэ өсөх гээд байна, гэрээт компаниуд маань боломжгүй болчихлоо таныг хохироогоод яахав бид мөнгийг чинь алданги тооцоод өгнө, та тайван байж байгаарай” гэсэн ба 65.000.000 төгрөгийг Мижиддорж өөрийн 5002564163 гэсэн данснаас компанийн данс руу хийсэн байсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 26-ны өдөр залгаад “Үнэ өсөхөөс өмнө жаахан түлшний агуулахын үлдэгдэл гарчихлаа та гялс 80,000,000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь мөн дээрх мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш тодорхой шийдвэр гарахгүй болохоор нь 10 дугаар сарын 30-ны өдөр авахаар нэхсэн боловч Дэлгэрцэцэг “манайх Банк бус санхүүгийн байгууллага байгуулж байгаа та одоо өвөл хүйтрээд түлш хэрэгцээгүй болж байгаа юм чинь дулаан ортол манайд мөнгө өсгөөд хадгалуулж байгаач” гэсэн санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин надтай Дэлгэрцэцэг холбогдож ББСБ-даа мөнгө хэрэгтэй байна гээд 70,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн. Гэрээ хийе гэхээр “ББСБ-ын нэр дээр гэрээгээ хийнэ гээд зөвшөөрөл, бичиг баримт нь гараагүй байгаа” гээд хойшлуулдаг байсан. Дараа нь 2019 оны хавар ББСБ-ын үйл ажиллагаа нь эхэлчихсэн гээд хүүхдийн 100-ын тэнд “Хэрлэн Товер” дотор оффис байгуулаад тавилга оруулаад байрлуулсан байсан ба “Санхүүгийн зохицуулах хороонд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар шилжсэн байгаа” гэсэн. Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр 17-ны өдөр 12,000,000 төгрөг, 02 дугаар сарын 19-ний 11,000,000 төгрөгийг тус тус Дэлгэрцэцэгийн данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгөнүүдийг Дэлгэрцэцэг хугацаа хэлж зээлдэг байсан. 157,800,004 төгрөгийн хохирол учирсан байгаа...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал/,

“...Би Дэлгэрцэцэгтэй 2 удаа уулзаж байсан. Хамтран ажиллах саналыг Дэлгэрцэцэг тавьж би зөвшөөрсөн. Би Дэлгэрцэцэгт нийт миний гаргасан тооцоогоор 283,000,000 төгрөгийг өгснөөс хүү алданги, үндсэн мөнгө гэж цувуулж увуулаад 125,199,996 төгрөгийг буцаан авсан. Одоо би 157,800,004 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би тухайн үед байсан газруудаасаа шилжүүлдэг байсан, хамгийн сүүлийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний 11,000,000 төгрөгийг Дэлгэрцэцэгийн гэрийн үүдэнд буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг-2 хотхоны гадна байхдаа шилжүүлсэн. Би Дэлгэрцэцэгээс мөнгөө авч чадахгүй байсан ба 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр би Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц ашиглалтад оруулах ажлыг манай компани хариуцаж авсан ба талбайн нээлтийн ажиллагаа 04 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр болоод сайд очиж танилцана гээд өөрийн бүх эд хөрөнгийг барьцаанд тавиад хөдөө ажилдаа гарсан. Дэлгэрцэцэг, Энхтуул нар нь багийн сайн найзууд бөгөөд анхнаасаа намайг Дэлгэрцэцэгтэй Энхтуул танилцуулж өгсөн. Би намайг байхгүй хооронд Энхтуулыг Дэлгэрцэцэгээс мөнгө авч өгөөрэй, хэрэв мөнгө өгвөл авч болно гэдгийг хэлсэн байсан. Гэхдээ Энхтуулд захиран зарцуулах эрх үлдээгээгүй. Энхтуул бид хоёрын дунд өр авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас хэргийн 56 дахь тал/,

“...Хамгийн анх 2018 онд Дэлгэрцэцэг надад хямдхан шатахуун нийлүүлж өгнө гэж хэлсний дагуу бид хоёр уулзалдаж нисдэг машины хажуу талын примиум булдинг таурын давхарт шатахуун импортолдог компанитай дагуулж очиж уулзуулж шатахууныхаа ханшийг тохирч ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийлгүй авахаар болсон тул намайг хөдөө уурхай дээр байж байхад Дэлгэрцэцэг яаралтай хэрэгтэй байна гэж шамдуулаад байсан тул банкнаас бэлнээр 2018 оны 10 сарын 15-ны өдөр 70.000.000 төгрөг авч өгсөн байдаг.Түүнээс хойш 7 хоногийн дараа түлшний үлдэгдэл хүрэхгүй болсон учраас нийлүүлж чадахгүй болчихлоо гэсэн чинь Мижиддоржийн данснаас 70.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа 2018 оны 10 сарын 22-ны өдөр “дахин 14 хоногийн дотор хямдхан түлш оруулж өгнө” гэхээр нь компанийн “Хас” банкны данснаас 40.000.000 төгрөг Дэлгэрцэцэгийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш түлшний үнэ хямдарч байна гэх мэт янз бүрийн зүйл ярьж байгаад 2018 оны 10 сарын 26-ны өдөр компанийн данснаас 80.000.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн боловч хугацаандаа орж ирэхгүй байна, гааль дээр гацсан байна, төмөр зам вагон тавиулахгүй байна, Монголд татан авах газаргүй болчихлоо хөөцөлдөж байна дахиад мөнгөний хэрэг байна гэх мэт зүйл ярьсаар байгаад түлшээ өгөхгүй өвөл болж манай уурхайн ажил зогссон. Тэгээд уурхайн ажил зогсож орж ирээд Дэлгэрцэцэгтэй уулзаж “авна гэсэн түлшээ харъя эсхүл мөнгөө буцаагаад авъя” гэсэн чинь Дэлгэрцэцэг “нөхөр Мижиддоржийн хамт банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа тул манайд мөнгөө хүүтэй хадгалуул” гэсэн санал тавихаар нь авлигатай тэмцэх газрын зүүн талд байдаг “Хэрлэн плаза” дотор өөрсдийнх нь офисс гэх газар дагуулж очиж үзүүлсэн.Тэгээд хадгаламжийн дэвтэр болон бусад бичиг баримт шаардсан чинь “зөвшөөрлөө аваагүй байгаа, өнөө маргаашгүй шалгаад зөвшөөрөл гараад ирсний дараа хадгаламжийн дэвтэр өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгэхгүй байсан тул нотолгоо шаардсан чинь дансанд нь 2 тэрбум орчим төгрөг байсан тул итгэж 2018 оны 12 сарын 21-ний өдөр 70,000,000 төгрөг нэмж хүүтэй хадгалуулсан. Энэ байдлаар 2019 оны 1 сарын 17-ны өдөр 12,000,000 төгрөг, 2019 оны 2 сарын 19-ний өдөр 11,000,000 Дэлгэрцэцэгийн данс руу шилжүүлсэн. Мөнгө өгсөн зорилго нь өвөл ажилгүй байдаг учраас илүү гарсан мөнгөө өсгөх санаатай түүнд хадгалуулж байгаа юм. Ингээд хавар болж тоног төхөөрөмж худалдаж авахаар Шанхай явахаасаа өмнө Дэлгэрцэцэгт “мөнгөө авъя” гэсэн чинь “араас чинь шилжүүлнэ” гэсэн “мөнгөө авъя” гэж нэхсэн боловч янз бүрийн шалтгаан хэлээд өгөөгүй. Тэгээд би хавар хөдөө ажилдаа явахдаа бэр эгч Энхтуулыг “Дэлгэрцэцэгээс миний өгсөн мөнгийг авах талаар хөөцөлдөж байгаарай” гэж захичхаад явсан. Хөдөө байх хугацаандаа утсаар холбогдож мөнгө нэхдэг байсан боловч янз бүрийн шалтгаан хэлж өгөөгүй. Тэгээд 2019 оны намар ажил дуусаад орж ирээд уулзсан чинь барилгын компаниудад хөрөнгө оруулсан гэж янз бүрийн үзүүлж, “Хан-Уул дүүргийн “Алтай” хотхонд байр авах эрхтэй байгаа тул өрөндөө түүнээс байр сонгож ав” гэсэн тул тэр газарт нь очиж үзээд барилга барьж байгаа компанитай уулзахад “Мижиддоржийн захиалгатай байр байгаа” гэж хэлсэн.Тэгээд өрөндөө байр авахаар гэрээ хийе гэсэн чинь цаад байгууллага нь Мижиддоржоор дамжуулж гэрээ хийнэ гэсэн тул Дэлгэрцэцэг албан бичиг хийж авсныг өргөдөлд хавсаргасан. Ингээд байр ашиглалтад байрандаа орох гэсэн чинь өөр айл орсон байсан тул ажилтантай уулзсан чинь Мижиддорж гэдэг хүн манайхаас олон байр авна гэж ярьж явж байгаад мөнгөө өгөөгүй учраас өөр хүмүүст борлуулсан гэж хэлсэн. Ингээд залилуулчлаа гэдгээ мэдэж тэр хоёрыг хайж явсан гэр оронд нь очсон чинь өр авлагатай олон хүмүүс гэрийнх нь гадаа хүлээж байсан. Би нийт 283.000.000 төгрөг өгснөөс хойш мөнгө нэхэж ярихад Дэлгэрцэцэг бага багаар мөнгө өгдөг байсан тэр нь 157.800.004 төгрөг өгөх ёстой байгаа. Энхтуул надаас мөнгө төгрөг огт авч байгаагүй бөгөөд намайг танилцуулж өгсөн, Дэлгэрцэцэг тэр хоёр хоорондоо тооцоотой байгаа гэсэн. Би Дэлгэрцэцэг Мижиддорж хоёртой уулзаж данс руу нь мөнгө шилжүүлж байсан нь өргөдөлд хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 162 дахь тал/,

- Гэрч ын:

“...Би Дэлгэрцэцэгтэй хүнд мөнгө зээлэхээр хамтран ажиллаж байгаагүй. Дэлгэрцэцэг 2017-2018 оны эхний хагас жилд хувийн ломбард ажиллуулж байсан ба тухайн үед Дэлгэрцэцэг “өөрийн хамаатны хоёр хүнд мөнгө зээлсэн боловч мөнгөө төлөхгүй алга болчихлоо тэгээд тэрний хүү гэж өөрөө ломбардад хийж явсаар байгаад өртэй болчихлоо” гэсэн. Дэлгэрцэцэгийн нөхөр нь түүнийг байнга шалгадаг, дарамталдаг учраас нөхөртөө энэ талаар мэдэгдэхгүй нууж байгаад өөртөө өр үүсгэсэн гэсэн. Тэгээд тэр үедээ “ломбард болон Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад хураагдсан эд зүйлүүдийг чөлөөлж өгөөд өдрийн 1-2% хүү авдаг” гэж байсан. Тухайн хүн банканд байгаа эд зүйлээ чөлөөлүүлээд буцаагаад Банк бус санхүүгийн байгууллагаас арай өндөр зээл гаргуулах ба тэр хугацаанд чөлөөлж өгсөн мөнгөө нэг өдрийн 1-2%-тэй зээлдэг гэж байсан. “Энэ ажлыг 4-5 сар хийлээ, одоо чи надад их хэмжээний мөнгө, өндөр хүүтэй зээлүүлэх боломж байна уу, би боломжоороо мөнгийг чинь өсгөөд өгье” гэхээр нь эхний ээлжид Америк улсад хамт сурч байсан Болор гэх эгчээс 30.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр аваад “банк хооронд удах учир надад бэлнээр өгчих” гээд Дэлгэрцэцэгт 11 дүгээр хорооллын “Хаан” банкны АТМ-нээс Дэлгэрцэцэгийн данс руу орлого хийсэн. Эхний зээлсэн мөнгөний хүү гээд 1.600.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр, 1.200.000 төгрөгөөр тус тус өөрийн “Хаан” банкны 5447420793 дугаарын дансаараа авсан. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус зээлсэн мөнгөө буцааж авах ёстой байсан боловч “зээлээ үргэлжлүүлээд өгөөч” гэхээр нь хүүгээ цаг бүрт нь төлж байсан учраас итгээд үргэлжлүүлсэн. Энэ хугацаандаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 25.000.000 төгрөг бэлнээр, 7 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг нөхөр Жавхланболдын 5720776363 гэсэн дансаар гүйлгээний утга хэсэгт Дээгийд гэж бичээд шилжүүлсэн. Ингээд би хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж зээлсэн. Дэлгэрцэцэг зээл чөлөөлөх ажил хийж эхлээд банкны барьцаанд хураагдсан байрыг аваад тэрийгээ шатахуун имппортолдог байгууллагад өгөөд шатахуун авдаг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэболд ахад хямд шатахуун авах боломж байна гээд санал болгоод Дэлгэрцэцэг, Мижиддорж нарыг танилцуулсан. Тэгээд би Эрдэнэболд ах зөвшөөрөхөөр нь тэр хоёрыг танилцуулж өгсөн, өөрсдөө яг яаж гэрээ хийж тохирсныг нь би мэдэхгүй. Би Дэлгэрцэцэгийг шатахуунаа хямд үнээр хэн нэгнээс авч байхыг хараагүй, Дэлгэрцэцэгээс “ямар хумүүстэй, байгууллагатай хамтран ажиллаад байгаа юм” гээд асуухаар “бизнесийн нууц, би орон зайгаа алдмааргүй байна” гээд хэлдэггүй байсан. Хүнтэй уулзана гээд Хүүхдийн 100-н “Голомт” банк руу орчихдог байсан. Би Дэлгэрцэцэгээс “Эрдэнэболд ахад өгөөрэй” гэж дамжуулан мөнгө авч байсан. Яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна. “Яагаад миний дансаар шилжүүлж Эрдэнэболд ах руу өгч байгаа юм” гэж уг нь асуудаг байсан, тэр үед нь нэг юм сэтгэж хэлээд өнгөрдөг байсан байх, яг юу гэж хэлдэг байсныг нь одоо санахгүй байна. Би дансандаа мөнгөтэй байдаг байсан болохоор заримдаа залгаад “чамд мөнгө байвал Эрдэнэболд ахад хүү төлчих, би чамд буцаагаад өгчихье” гээд хэлдэг байсан үе байгаа. Би Дэлгэрцэцэгт өргүй, “Монторес”-с би мөнгө гуйж Дэлгэрцэцэг рүү шилжүүлж байгаагүй. “Монторес” нь Эрдэнэболд ахын компани, тэгэхээр тэр хоёрын ярилцаж тохиролцсон мөнгө байсан байх. Би бол мөнгө шилжүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/,

- Гэрч гийн:

“...Дэлгэрцэцэг, Энхтуул нар манай байгууллага дээр 2019  оны 5 дугаар сард /өдрөө сайн санахгүй байна гэх/ ирээд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд үндэслэл нь Дэлгэрцэцэг, Энхтуул нарт “Модун таун” нэртэй байгууллагаас авлагатай, өрөндөө байр өгнө” гээд байсан. Та энэ байрнаас 2-3  байр авчих, манайх төлбөртөө шатахуун авъя” гэсэн санал тавьсан. Би саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд өөрсдөө чимээгүй болчихсон. Хэсэг хугацааны дараа Дэлгэрцэцэг, Энхтуул нар намайг “Наадам” центр дээр дуудаад надад 1 “Голомт” банкны дансны хуулга харуулаад “мөнгөө авах боломжгүй байна маргааш хүртэл 5.000.000 төгрөг өгөөч” гэхээр нь би өөрийнхөө “Хаан” банкны 5063328759 гэсэн данснаас Дэлгэрцэцэгийн данс руу хийлгэсэн. Маргааш нь Дэлгэрцэцэг над руу залгаад “нөгөө авах байраа хэний нэр дээр шилжүүлэх вэ, албан тоотоо явуул” гэхээр нь би 2019  оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2/74 дугаартай албан тоотыг  “” ХХК-д гэж хаяглан хүргүүлсэн. Тэрнээс хойш манай байгууллага Дэлгэрцэцэг гэх хүнтэй хамтран ажиллаж байгаагүй, хамтран ажиллах гэрээ ч хийгээгүй. Би өөрийн “Хаан” банкны данснаас Дэлгэрцэцэгийн “Хаан” банкны данс руу хийсэн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал/,

- Н.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5136078308, “Голомт” банк дахь 3645105715 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /13 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал/, 

- Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “”, “Синержи трейд” ХХК, “Лэнд кор” ХХК-ий улсын бүртгэлийн лавлагаа /13 дугаар хавтаст хэргийн 218-222 дахь тал/, 

- Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 7/1692 дугаартай албан тоот,

27. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддоржтой нар нь бүлэглэн  2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “л” ХХК-ий гүйцэтгэх захирал той “135.458.960 төгрөгийн үнэтэй 48.37 тонн арматур төмрийг  2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор нийлүүлэхээр  “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж,  арматур төмрийн төлбөр болох 135.458.960 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авсан боловч 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 16.408.000 төгрөгийн арматурыг нийлүүлж үлдэгдэл 119.050.960 төгрөгийг залилсан гэх хэргийн нотлох баримтууд:

- “” ХХК-иас гаргасан гэмт хэргийн талаар гомдол /7 дугаар хавтаст хэргийн 235-237 дахь тал/,

- “л” ХХК-ий Худалдаа хөгжлийн банк дахь 410022071 тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-ий “Голомт” банк дахь дугаарын данс руу 135 458 960 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл /7 дугаар хавтаст хэргийн 242-245 дахь тал/,

- Хохирогч ын:

“...2021 оны 7 дугаар сараас эхэлж яармагийн зам дагуу буюу Хан-Уул дүүргийн 4 дүгэр хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа барилгын  ажилд арматур төмөр хэрэг болсон үүний дагуу “Анд Амар” ХХК-ий менежер Батжаргалаас арматур төмөр нийлүүлдэг компани гэж “Эм девелопмент” ХХК дээр Батжаргалын хамт очсон. Очиж уулзахдаа тус компанийн менежер Н.Дэлгэрцэцэгтэй очиж уулзсан. Н.Дэлгэрцэцэгтэй ярьж тохирсны үндсэн дээр 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр барилгын 48 тонн арматур төмөр худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 10 хоногийн дотор нийлүүлнэ гэсэн. Ингээд би 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Эм девелопмент” ХХК-ийн “Голомт” банкны тоот данс руу 135.458.960 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 16.408.000 төгрөгийн үнэ бүхий 5.8 тонн арматур төмөр “Эм девелопмент” ХХК-аас манай барилгын газарт өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн арматур төмөр нийлүүлээгүй бөгөөд гааль хаасан, удахгүй бууна” гэх мэт шалтгаан тоочиж байсан.  42.5 тонн буюу 119.050.960 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

28. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “” ХХК-тай  №С-2021/07 дугаартай 65.81 тонн арматур  төмрийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн урьдчилгаа төлбөр болох 126.685.020 төгрөгийг Голомт банк дахь “ ХХК-ий дугаарын данс руу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

- “” ХХК-иас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, /8 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/,

- “” ХХК болон “ ХХК-ий хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээ №С-2021/07, /8 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал/, 

- Хохирогч ын:

“...Манай “” ХХК 2011 оны 10 дугаар сард барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд,.. 202  оны 6 дугаар сард Эрдэнэт хотод барилга угсралтын ажил хийхээр болж арматур төмөр авах шаардлагатай болж компаниуд хайж эхэлсэн. Ингээд фейсбүүк дээрээс арматур төмөр зарна гэсэн зарын дагуу “ ХХК-ий гүйцэтгэх захирал Мижиддорж түүний эхнэр компанийн менежер Дэлгэрцэцэг нартай уулзсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус компаниас 66 тонн буюу 1 вагон арматур төмөр авахаар гэрээ хийж арматур төмрийн 70 хувийг урьдчилгаа болгож өгсөн. 70 хувийн урьдчилгаа нь 126.685.020 төгрөг болсон бөгөөд тус мөнгийг “ ХХК-ий данс руу хийсэн. Гэрээнд заасан хугацаагаар бол 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө 66  тонн арматур төмөр нийлүүлэхээр тохирсон. Гэрээ хийснээс хойш удаа дараа хугацааг хойшлуулж янз бүрийн шалтаг хэлсээр өдийг хүрсэн. Хамгийн сүүлд Мижиддорж, Дэлгэрцэцэг нар нь эрүүгийн хэргээр цагдаад шалгагдаж байгааг мэдээд цагдаад өгөхөөр шийдсэн. Манай компанид 126.685.020 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал/,

- “Голомт” банкны орлогын мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “ ХХК-ий “Голомт” банк дахь дугаарын данс руу 126.685.020 төгрөг шилжүүлсэн мэдүүлэг, /8 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал/,

- Голомт” банкнаас 2022 оны 01 дүгээр сарны 05-ны өдөр ирүүлсэн “ ХХК-ий дугаарын дансны талаарх мэдээлэл, /8 дугаар хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

 

29. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Анд амар” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Нямаатай “169.635.200 төгрөгийн үнэтэй 60.58 тонн арматурыг 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 151.356.800 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- “Анд амар” ХХК-иас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, /8 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал/,

- “Анд амар” ХХК болон “ ХХК-ий хооронд 2021оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ” /8  дугаар хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

- Гэрч О.Лхам-Янжингийн:

“...Манай “Анд Амар” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Аялал жуулчлалын цогцолбор”-н 1 блок барилгын захиалагчаар ажиллаж байна. Уг барилгатай холбоотойгоор “Анд Амар” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “” ХХК-тай “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж нийт 169.635.200 төгрөгийн үнэ бүхий 60.58 тонн арматурыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, “Анд Амар” ХХК нь төлбөрийн 50 хувийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл төлбөрийг бараа хүлээн авахдаа гүйцэтгэх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулсан. Улмаар “Анд Амар” ХХК нь 50 хувийн урьдчилгаа болох 84.817.600 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Хаан” “Алтаргана” салбараас “” ХХК-ий тоот “Хаан” банкны данс руу шилжүүлж 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “” ХХК-ий менежер Н.Дэлгэрцэцэг “үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх шаардлагатай байна, төлбөрийг хийсний дараа шууд гаалийн бүрдүүлэлт хийж, арматурыг ачуулна” гэж надтай ярьсны дагуу үлдэгдэл төлбөр болох 84.817.600 төгрөг, нэмэлт захиалгын 7.151.021 төгрөг нийт 91.968.621 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Хаан” банкны “Алтаргана” салбараас мөн данс руу шилжүүлсэн. Гэвч зөвхөн нэмэлт захиалгын буюу 7.151.021 төгрөгийн үнэ бүхий арматурыг ачуулан манай компани руу явуулсан бөгөөд түүнээс хойш менежер Дэлгэрцэцэг, захирал Мижиддорж нар 2-уул утсаа авахгүй, холбогдох боломжгүй, оффис дээрээ ирэхгүй байсаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захирал Мижиддоржтой уулзсан. Тухайн үед арматураа авч чадаагүй 10 гарам хүн цугларсан Мижиддоржийн оффис болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Эрх” төвийн 908 тоотод байсан бөгөөд  ихэнх нь 2021 оны 7 дугаар сарын 20, 25-ны үеэр захиалга хийж, арматураа 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүлээж авах хүмүүс байсан. Тухайн уулзалтаар Мижиддорж тээвэрлэлтийн бэрхшээл тулгарсан байгаа учраас өнөө орой буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5 вагон буюу 300 орчим тонн арматур бууна, үлдэгдэл бүх арматур “Ханги” боомтоор 2021 оны 09 дүгээр сарын 02-нд ачигдаж, 09 дүгээр сарын 06-ны өдөр бууна” гэх мэдээллийг өгсөн. Манай компанийн зүгээс 169635200 төгрөгийн үнэ бүхий арматуртай холбоотой Хятад улстай хийсэн захиалгын баримт, гаалийн бүрдүүлэлт хийсэн баримт зэргийг харуулахыг шаардсан боловч үзүүлээгүй. Түүнээс хойш учир байдлаа хэлж мессеж бичсээр 221 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 6528 тонн буюу 18.278.400 төгрөгийн арматур хүлээн авсан. Түүний дараа М.Мижиддоржийн 91113870 дугаартай хуулийн зөвлөхтэй нь холбоо барихад Мижиддоржийн байдал хүндэрсэн байна. 4.5 тэрбумын захиалга авсан байна. цаашаа Хятад руу захиалга хийснээсээ давсан хэмжээнд захиалга авсан байна. Та нар хандах газарт нь хандсан нь зүйтэй байх гэх мэдээлэл өгсөн. Ийнхүү өмнөх захиалгуудаа биелүүлж чадаагүй байж шинээр гэрээ байгуулж захиалга авсан. Гаалийн бүрдүүлэлт хийх гэж байна гэж ор үндэсгүй худал хэлж үлдэгдэл төлбөрийг авсан, утсаа авахгүй, оффисын байрандаа ирэхгүй зугтаж байгаа, ямар нэгэн захиалгатай холбоотой баримт үзүүлэхгүй байгаа, фейсбүүк хуудсан дээрээ бэлэн арматур байгаа, арматур хэвийн ирдэг” мэтээр худал мэдээллүүд оруулдаг зэрэг үйлдлүүд нь залилан мэхлэх шинжтэй тул “” ХХК түүний захирал М.Мижиддоржийг шалгаж өгнө үү. Манай байгууллагад 151.356.800 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

- Гэрч Х.Баярцогтын:

“...Худалдах худалдан авах гэрээний 4.1-р заалт дээр худалдан авагч барааны төлбөрийг нэхэмжлэх, зарлагын баримтын дагуу төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 50 хувийг төлж, үндсэн барааг хүлээж авахдаа бүрэн шилжүүлнэ” гэж заасан заалтын дагуу үзэхэд урьдчилгаа өгсний дараа үлдэгдэл 50 хувийг бараа материал 100 хувь хүлээн авсны дараа үлдэгдэл 50 хувийг шилжүүлж гэрээ биелэгдэх ёстой гэж үзэж байсан. Гэтэл “” ХХК-ий Дэлгэрцэцэг, Мижиддорж нар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үлдэгдэл 50 хувь төлбөр буюу 84.817.600 төгрөгийг өнөөдөр шилжүүлэх шаардлагатай байна, хэрвээ төлбөрөө хийчих юм бол бараа Улаанбаатар хотод ирчихсэн, төмөр зам дээр ирчихсэн, бид нар гаалийн бүрдүүлэлтийг хийгээд арматурыг танайх руу ачуулахад бэлэн болчихлоо” гэж худал ярьж төлбөрийн үлдэгдэл 84.817.600 төгрөгийг авч үндсэндээ 100 хувь төлбөрийг авсан. Өөрөөр хэлбэл бараа 100 хувь ирээгүй байхад ирчихсэн гэж худлаа ярьж бид нарын итгэлийг эвдэж залилан мэхэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №С-2021/07 дугаартай “Худалдах худалдан авах” гэрээн дээр бэлтгэн нийлүүлэх арматурын дүнг 57.81 тонн гэсэн гэрээ хийсэн. Гэрээ ёсоор 57.81 тоннтой дүйцэх хэмжээний төлбөрийг бид нар хийх ёстой. Гэтэл нийт 169.635.200 төгрөг буюу 60.58 тонн арматур авахаар төлбөр хийгдсэн. Өөрөөр хэлбэл 100 хувь шилжүүлсэн 169.635.200 төгрөг чинь 60.58 тоннтой дүйцэх төлбөрийг шилжүүлсэн. Мөн 2021  оны 08 дугаар сарын 30-ны өдөр захирал Мижиддоржтой манай компанийн зүгээс утсаар холбогдож арматураа нэхэхэд “өнөөдөр Амгалан өртөөн дээр арматур ирж байна. Та нар арматураа Амгалан өртөөн дээр ирээд аваач” гэж хэлэхэд нь очиход “Амгалан” өртөн дээр Мижиддорж, Дэлгэрцэцэг нарт залилуулсан 10  гарам хүмүүс байсан. Бид нар тэр хүмүүстэй уулзахад тэр хүмүүсийг манай компанитай адил “Амгалан” өртөөн дээр дуудсан. За ингээд “Амгалан” өртөөний ачаа буулгах хэсгийг  хариуцсан хүмүүсээс асуухад “ ХХК-ий арматур ирээгүй, ирнэ гэж бид нарт мэдэгдээгүй” гэж хэлсэн. Энэ үед хохирсон хүмүүс дотроос надад Мижиддоржийн хуулийн зөвлөх гэх хүний 91113870 дугаарын утастай эрэгтэй хүнтэй холбогдоод  “арматур нийлүүлэх юу болсон бээ” гэж тэр хүнээс лавлахад хуулийн зөвлөх залуу” та нар эртхэн энэ 2 хүнтэй холбогдох хуулийн байгууллагаар шийдүүлсэн нь дээр байх шүү, одоогийн байдлаар маш олон хүнээс 4.5 тэрбум төгрөгийн захиалга авчхаад байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал/,

- “Хаан” банкнаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн тус банк дахь  “ ХХК-ий дугаарын дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хоорондох гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, /8 дугаар хавтаст хэргийн 150-156 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, “ ХХК-ий дугаарын данснаас “Анд амар” ХХК-ий шилжүүлсэн мөнгө хэрхэн зарлагдсан байдлыг үзлэгээр тогтож тэмдэглэл үйлдсэн, /8 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал/,

 

30. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Марта грийн” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Алтанбаганатай “126.000.000 төгрөгийн үнэтэй 45 тонн арматур төмрийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, 43.560.000 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- А.Амарсанаагаас гаргасан гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, /8 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

- Гэрч А.Амарсанаагийн:

“...Би энэ оны 06 дугаар сарын эхээр фейсбүүкээр “Deegii flover” гэсэн хаягтай Дэлгэрцэцэг гэх эмэгтэйтэй танилцаж байсан ба тухайн үед өөрийгөө арматур төмөр оруулж ирдэг компанийн гүйцэтгэх захирал гэж байсан манайх барилгын компанитай бөгөөд энэ оны 9 дүгээр сард барилгын ажлаа зогсоохгүй тулд арматур хэрэгтэй болсон тэр  эмэгтэйтэй холбогдоход “бартер болон мөнгөөр тооцоод нийт 126 сая төгрөгт арматур авах болсон, тэгээд “эхний ээлжид урьдчилгаа хийчих” гэсэн. Ингээд ярьж тохиролцсоны дагуу эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 15-16-ны хооронд 31 500 000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр “ ХХК-ий “Хаан” банк дахь тоот дансаар шилжүүлсэн. ингээд тохиролцсоны дагуу төмрөө авах гэтэл “мөнгөө бүрэн шилжүүлэхгүй бол төмөр өгөхгүй” гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 31 500 000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн, ингээд дээрх иргэнд нийт 63 000 000 төгрөг өгсөн боловч арматурын төмөр байхгүй, ярихаар удахгүй ачлаа гэх мэт юм яриад сураггүй алга болсон. Сүүлд бөөн юм болж шахаж байж манайд 7.2 тонн нийт өртөг нь 19 440 000 төгрөгийн арматур нийлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 190-191 дэх тал/,

- “ ХХК болон “Марта грийн” ХХК-ий хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан  “Худалдах худалдан авах” гэрээ, /8 дугаар хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

- “Хаан” банк дахь “” ХХК-ий тоот дансны шилжүүлгийн мэдээлэл “Хаан” банк дахь Б.Алтанбаганын 5084230554 дугаарын дансанд 20 000 000 төгрөгийн орлого 2021  оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буцаан шилжүүлсэн баримт, 8 дугаар хавтаст хэргийн 215 дахь тал,

 

31. Шүүгдэгч Н.Дэлгэрцэцэг, М.Мижиддорж нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод хохирогч Б.Сайнжаргалтай “162 250 000 төгрөгний үнэтэй 55 тонн арматур төмрийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, 91 450 000 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:

- Б.Сайнжаргалаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, 8 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал,

- “ ХХК болон Б.Сайнжаргал нарын  хооронд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан  “Худалдах худалдан авах” гэрээ, 8 дугаар хавтас 248-250 дугаар хуудас,...

- Хохирогч Б.Сайнжаргалын “Хаан” банк дахь 5301339207 дугаарын данснаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд “ ХХК-ий “Хаан” банк дахь тоот данс руу 165 250 000 төгрөг  шилжүүлсэн тухай мэдээлэл 9 дүгээр хавтаст хэргийн 3-4 дэх тал,  

- Хохирогч Б.Сайнжаргалын:

“...Би Гачууртад 40 айлын орон сууц барьж байгаа. Тэгээд “” ХХК-ий талаар фейсбүүкээс хараад зарын дагуу ярьж оффис дээр нь очиж уулзсан юм. Тухайн ХХК-ий оффис нь Баянгол дүүргийн 2  дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрхи” төвд байрлаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр борлуулалтын менежер Дэлгэрцэцэг гэх хүнтэй уулзсан бөгөөд “манай компани бусад байгууллагыг бодвол хямд зардаг эхэлж мөнгөө хийгээд манайх нийлүүлнэ” гэж хэлсэн. Би “” ХХК-наас 55  тонн арматур төмрийг 1 тонныг нь 2.950.000 төгрөгөөр буюу нийт 162.250.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч оффис дээр нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан нийт арматурыг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр авахаар тохирсон. Тэгээд би 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден будда” барилгын доор байрлах “Хаан” банкны киоск машинаас  “ ХХК-ий “Хаан” банк дахь тоот данс руу 113.575.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М.Мижиддоржтой утсаар холбогдсон бөгөөд “манай захиалсан арматурыг ачаад гарчихлаа“ гэж хэлсэн бөгөөд жолооч нь хүртэл “арматур ачаад гарч байна” гэж хэлсэн. Тэгтэл миний барьж байгаа барилга дээр 24 тонн арматур төмөр ирсэн бөгөөд би үлдэгдэл 48.675.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны киоск машинаас “ ХХК-ий данс руу шилжүүлсэн. Тэгээд би М.Мижиддорж түүний эхнэр Дэлгэрцэцэг нартай маргааш өдрөөс нь эхлүүлээд үлдэгдэл тонн арматураа асууж хүлээж шаардсан бөгөөд М.Мижиддорж нь “вагон авах дээр асуудал үүсээд байна өнөөдөр бууна, маргааш бууна” гэх мэтчилэн шалтаг шалтгаан хэлээд яваад байсан юм. Би сүүлдээ М.Мижиддоржийн оффис дээр ирээд уулзтал М.Мижиддорж нь “арматур төмрийг би бусад байгууллагаас хямд үнээр өгөөд байхаар нь вагон тавиулах асуудлыг хүмүүс хаагаад саад болоод байна, намайг үнэ буурууллаа гээд байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш М.Мижиддорж нь удахгүй өгнө, одоо асуулж байна удахгүй хилээр орж ирнэ” гэх зэргээр шалтгана хэлж явж байгаад 2021 оны 9 дүгээр сараас эхлээд утсаа авахаа больж оффис дээр нь ирээд уулзахад цоожтой байдаг болсон. Одоо үлдэгдэл 31 тонн арматур буюу мөнгөн дүнгээр бодоход 91.450.000 төгрөг байна...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/,