Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/517

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд”,

“шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлын тооцоог зөвтгөж, зарим хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн, зарим хохирол төлбөрийг тодорхой хэсэг мөн төлөгдсөн байгаа зэргийг шүүгдэгч нараас гаргуулах хохирлоос тус тус хасуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ургаа “...Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй байгаа хэдий ч энэ хугацаанд хохирол төлбөр төлөх талаар үйлдэл, санаачилга гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын ярьж байгаа хятад компанитай гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримт байхгүй. Шүүгдэгч нарын их хэмжээний мөнгө залилан авсан үйлдлийн улмаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа алдагдаж, их хэмжээний хохирол учирсан. Иймд улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна...” гэсэн дүгнэлтийг,   

Хохирогчийн өмгөөлөгч Г.Халиунаа “...Миний үйлчлүүлэгч Э.Энхболдоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрт 35.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Уг хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ичинхорол “...Миний үйлчлүүлэгч ээс 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 196 удаагийн гүйлгээгээр 1.318.735.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Иймд үлдэгдэл 236.335.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн иргэний нэхэмжлэгч нь рүү 100 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд буцаагаад Алтанзагасын дансаар Дэлгэрцэцэгт шилжсэн байдаг...” гэсэн дүгнэлтийг,  

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг “...Миний үйлчлүүлэгч Норовсамбууд 555.800.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол төлбөрийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва “...Хохирогч *******д 517.543.666 төгрөгийн бодит хохирол учирсан нь баримтаар тогтоогдож байна. Иймд дээрх хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Буянбадрал “...Миний үйлчлүүлэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээг зөвтгөж өгнө үү. Хохирлын талаарх дүгнэлтээ дэлгэрэнгүй байдлаар баримтуудын хамт гаргаж өгч байна...” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь:

- 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Т.Туулаас “1 цагийн дараа 05 хувийн хүү нэмж авсан мөнгөө буцааж өгье” гэж хэлэн 25.000.000 төгрөг, мөн өдөр 1 хоногийн дараа 2 хувийн хүү нэмж, урьд авсан 25.000.000 төгрөгтэйгөө хамт өгье” гэж хэлж 27.000 америк доллар буюу 71.366.940 төгрөг, нийт 96.366.940 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт, хохирогч Т.Туулын бичгээр гаргасан гомдол, гэрч Ж.Бат-Эрдэнэ, хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр,

- 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Норжмаад “Зээлээ хаачхаад эргүүлж өгье” гэж хэлж дансандаа 1.137.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа мэтээр баримт үзүүлэн 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч М.Норжмаагийн хаан банк дахь дансны хуулга, голомт банкнаас гаргасан гэх хуурамч тодорхойлолт, хохирогч Ж.Норжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

- 2019 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “ББСБ байгуулах гэж байна, мөнгөний яаралтай хэрэг байна” гэж хэлж итгүүлэн “Голомт” банкны тодорхойлолт төлбөр төлсөн баримтууд үзүүлж хохирогч Б.Алтансүхээс 29.810.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь гомдол гаргагч Б.Алтансүхийн бичгээр гаргасан гомдол, Б.Алтансүхийн хаан банкны 5920 дугаартай дансны гүйлгээ хийсэн баримтууд, хохирогч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Голомт банкнаас гаргасан гэх Дэлгэрцэцэгийн хуурамч тодорхойлолтоор,

 

- 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч Б.Алтангэрэлээс “банк бус санхүүгийн байгууллага байгуулна” гэж 52.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Б.Алтангэрэлийн гомдол, Хаан банк дахь Д.Хоролгаравын эзэмшлийн 5171036332 дугаартай дансны хуулга, Хаан банк дахь Б.Алтангэрэлийн эзэмшлийн 5027775948 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “тендерт мөнгө байршуулах гэж байна, 3-5 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Х.Зоригтбаатараас 20.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5-р хороонд байрлах “Хаан” банкны салбарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Х.Зоригтбаатарын бичгээр гаргасан гомдол, Хаан банк дахь Х.Зоригтбаатарын эзэмшлийн 5070110913 дугаартай данснаас *******ийн хаан банк дахь 5136078308 дугаарын данс руу шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга, хохирогч Х.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “зээл чөлөөлөх санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна, 3-4 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж худал хэлж хохирогч Д.Дэлгэрмаагаас 557.000.000 төгрөг буюу их хэмжээний эд хөрөнгийг залилсан болох нь гомдол гаргагч Д.Дэлгэрмаагийн гаргасан өргөдөл, Худалдаа хөгжлийн банк дахь хохирогч Д.Дэлгэрмаагийн эзэмшлийн 458013090 дугаарын данснаас *******ийн мөн банк дахь 464002962 дугаартай данс руу 75 сая төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн маягт, Д.Дэлгэрмаагийн 458013090 дугаарын данснаас *******ийн Худалдаа хөгжлийн банк дахь 464007117 дугаарын данс руу 65 сая төгрөг шилжүүлсэн баримт, 35 сая төгрөг, 90 сая төгрөг, 67 сая төгрөг, 45 сая төгрөг, 80 сая төгрөг, 30 сая төгрөг бэлнээр шилжүүлсэн баримтууд, *******ийн худалдаа хөгжлийн 464007117 дугаартай дансны хуулга, хохирогч Д.Дэлгэрмаагийн худалдаа хөгжлийн банкны 458013090 дугаартай данс руу 361.080.000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудаар,

 

- Хохирогч т “зээл чөлөөлдөг ажил эрхэлдэг, 2 хувийн хүүтэй мөнгө зээлнэ” гэж ойлгуулж 250.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хаан банк дахь ийн эзэмшлийн 5003520838 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, *******ийн хаан банкны 5136078308, 5009976577 дугаартай дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох дансны хуулгаар,

 

- 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Тендерийн мөнгө байршуулах гэсэн юм хүртэл 2 хувийн хүүтэй байршуулаад өгнө” гэж хохирогч Т.Болорцэцэгээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5136078308 дугаарын дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилсан болох нь хохирогч Т.Болорцэцэгийн бичгээр гаргасан гомдол, Хаан” банк дахь Т.Болорцэцэгийн эзэмшлийн 5041070031 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Т.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Ууганцэцэгээс “сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлчих” гэж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю мон” худалдааны төвийн байранд нийт 107.960.000 төгрөгийг харилцах дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Н.Ууганцэцэгийн бичгээр гаргасан гомдол, *******, Н.Ууганцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрч О.Номин, Н.Ууганцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Батчулуунаас 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь Д.Батчулууны бичгээр гаргасан гомдол, Хас банк дахь Д.Батчулууны эзэмшлийн 5001141725 дугаартай данснаас 100 сая төгрөгийг *******ийн эзэмшлийн 5136078308 данс руу шилжүүлсэн баримт, хохирогч Д.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Ш.Сүнжидмаагаас “Хаан” банк дахь 5136078308 дугаарын дансаар 12.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Ш.Сүнжидмаагийн гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, хаан банк дахь 5135770005 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, *******ийн хаан банкны 5136078308, 5009976577 дугаартай дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга, хохирогч Ш.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 41-р байрны 6 тоот орон сууцыг “миний байр байгаа юм хувь лизингээр зарна, урьдчилгаа мөнгө өгөөд байрандаа шууд орж болно” гэж хохирогч М.Энхмягмараас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч авч залилсан болох нь М.Энхмягмараас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, хохирогч М.Энхмягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, *******ийн “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр,  

 

- 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хохирогч Н.Наранчимэгт “мөнгө зээлж хүүтэй буцааж өгнө” гэж 12.070.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5136078308, 5149008889, 5039585240 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан болох нь Н.Наранчимэгийн гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, Хаан банк дахь Н.Наранчимэгийн эзэмшлийн 5149020953 дугаартай дансны хуулга, хохирогч Н.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч П.Мөнх-Эрдэнээс “мөнгө олоод өгөөч бизнес минь амжилттай явж байна, чамд хүүг нь харамгүй өгнө” гэж 100.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь Хаан банк дахь П.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 5020759161 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч П.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд хохирогч Л.Янжинлхамаас 40.000.000 төгрөг, хохирогч Л.Энхбатаас 11.000.000 төгрөг, нийт 51.000.000 төгрөгийг “мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө“ гэж итгүүлэн Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Л.Янжинлхам, Л.Энхбат нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч нарын дансны хуулгаар,

 

- 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хохирогч Л.Болороос “мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө“ гэж итгүүлэн 488.338.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Л.Болорын гаргасан гомдол, хохирогч Л.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, *******ийн худалдаа хөгжлийн банкны 464007117 дугаартай дансны 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох дансны хуулга, *******ийн Хаан банк дахь 5136078308 дугаартай дансны 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй дансны хуулга, Л.Болорын Худалдаа хөгжлийн банкны 411014934 дугаартай дансны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны хоорондох дансны хуулгаар,

 

- “Банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хүүтэй мөнгө зээлүүлж мөнгийг нь өсгөж өгнө” гэж хохирогч *******д итгүүлэн хуурч мэхлэх замаар хохирогч Б.Уянгаас өөрийн “Хаан” банкны 5136078308 дугаарын дансаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 9.000.000 төгрөг, *******ын эзэмшлийн “Хаан” банкны 5447240793 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөгийг нийт 35.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Э.Уянгын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, Голомт банкны 2019  оны 01 дүгээр сарын Д.Эрдэнэзаяагийн Голомт банк дахь 1105042744 дугаарын данснаас *******ийн “Хаан” банк дахь 5136078308 дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Э.Уянгын “Хаан” банк дахь 5018065973 дугаарын данснаас гэрч *******ын 5447420793 дугаарын данс руу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Э.Уянгын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөг гаргасан баримт, *******ын 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гараар Э.Уянгад бичиж өгсөн тодорхойлолт, хохирогч Э.Уянга, гэрч Д.Эрдэнэзаяа, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр,

 

- 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхоны 107 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж өгнө” хохирогч Д.Нарантуяагаас “Хаан” банк дахь *******ийн 5031214342 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 02, 06, 17-ны өдрүүдэд 5.800.000 төгрөг, мөн “Хаан” банк дахь 5447420793 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөг, 5023264235 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Д.Нарантуяагаас бичгээр гаргасан гомдол, хаан банк дахь Д.Нарантуяагийн эзэмшлийн 5032280585 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Нарантуяа, гэрч Ц.Баярмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******д “банк санхүүгийн байгууллага байгуулна, хувь эзэмшүүлнэ” гэж 513.229.480 төгрөгийг буцааж өгөлгүй бусдын эд хөрөнгийг залилсан болох нь хохирогч *******аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******ын 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны хооронд дахь хаан банк дахь 5447420793 тоот дансны хуулга, *******ын худалдаа хөгжлийн банкны 411023235 дугаартай дансны хуулга, *******ын голомт банкны 1109316465 дугаартай дансны хуулгаар,

 

- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхонд 56 мкв орон сууцыг тодорхой хэмжээний урьдчилгаа төлсөн тохиолдолд үлдэгдлийг хувь лизингээр тохирч худалдаж авч болно” гэж хохирогч Х.Шийлэгдамбад итгүүлэн “Хаан” банк дахь *******ийн 5031214342 тоот данс, М.Мөнхзаяагийн 5070183697 дугаартай дансаар 12.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Х.Шийлэгдамбын гаргасан гомдол, хохирогч Х.Шийлэгдамба, гэрч И.Бямбажаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хаан банк дахь *******ийн 5031214342 дугаартай дансны хуулга, хаан банк дахь М.Мөнхзаяагийн 5070183697 дугаартай дансны хуулга, хаан банк дахь Х.Шийлэгдамбын 5084085414 дугаартай дансны хуулгаар,

 

- 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “ББСБ байгуулах гэж байгаа, тэр болтол хамтдаа зээл хаадаг ажил хийе” гэж итгүүлэн хохирогч Х.Сарангаас 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийн хооронд 340.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5136078308 дугаарын дансаар шилжүүлэн авч улмаар уг мөнгөнөөс 146.900.000 төгрөгийг буцааж өгөлгүй залилсан болох нь хохирогч Х.Сарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтууд, дансны хуулгаар,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн:

- 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Энхболдоос “тендерийн дэнчинд байршуулах мөнгө хэрэгтэй байна” гэж 50.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 464002962 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Э.Энхболдоос гаргасан гомдол, Э.Энхболдын худалдаа хөгжлийн банк дахь 404212865 дугаартай данснаас *******ийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримт, хохирогч Э.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “өдрийн 1 хувийн хүүтэй 9 хоногийн хугацаатай мөнгө зээлье” гэж худал хэлж хохирогч Д.Өлзийжаргалаас 50.000.000 төгрөг, 07 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, нийт 50.500.000 төгрөгийг залилсан болох нь Д.Өлзийжаргалаас гаргасан гомдол, Д.Өлзийжаргалын Хас банк дахь 5000679125 дугаарын данснаас *******ийн 5002564163 дугаартай данс руу шилжүүлсэн төлбөрийн баримт, хохирогч Д.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “хүүтэй мөнгө зээлчих, тендерт байршуулах гэж байна” гэж хохирогч оос 30.500.000 төгрөгийг залилсан болох нь ын бичгээр гаргасан гомдол, ын Хаан банк дахь 5075501447 дугаартай дансны хуулга, “Инвескор” ББСБ болон нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, “Начин заан финанс” ББСБ болон Э.Ундармаа нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ, *******ийн Хаан банк дахь 5136078308 дугаартай дансны хуулгаар,

 

- 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Тендерт мөнгө байршуулж, хүүтэй мөнгө зээлнэ” гэж хохирогч гаас 170.000.000 төгрөгийг залилан авсан болох нь Д.Батбаяр, “Инвескор ББСБ”-н хооронд байгуулсан “Орон сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах” гэрээ, *******, *******, Д.Батбаяр нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх” гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “121 253 250 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан тухай” гэрээ, зээлдүүлэгч , зээлдэгч ******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, гэрээний дүн, зээлийн хэмжээ нь 170.000.000 төгрөг, хохирогч , гэрч Д.Батбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2018  оны 10  дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Эрдэнэболдод “хямд үнэтэй шатахуун худалдан борлуулах хүн олж өгнө, ББСБ байгуулсан мөнгийг чинь хадгалж өсгөж өгнө” гэж итгүүлэн 70.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөг, 2018 оны 10  дугаар сарын 26-ны өдөр 80.000.000 төгрөг, 2018  оны 12 дугаар сарын 21-ний өдөр 70.000.000 төгрөг, 2019  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11.000.000 төгрөг, нийт 283.000.000 төгрөгийг бэлнээр болон “Хаан” банк дахь *******ийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс, “Голомт” банк дахь *******ийн эзэмшлийн 153-3645105715 дугаарын данс руу шилжүүлэн авч, 125.199.996 төгрөгийг буцаан өгч, 157.800.004 төгрөгийг залилсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 70.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын ордер, Хас банк дахь “Минторес” ХХК-ий эзэмшлийн 5001773976 дугаарын данснаас Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 80.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, Хас банк дахь “Минторес” ХХК-ий эзэмшлийн 5001773976 дугаарын данснаас Голомт банк дахь *******ийн эзэмшлийн 153-3645105715 дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 40.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Хас банк дахь Д.Эрдэнэболдын эзэмшлийн 5001625006 дугаарын данснаас Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12.000.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, Хаан банк дахь Б.Эрдэнэболдын эзэмшлийн 5087047792 дугаарын данснаас Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5136078308 дугаарын данс руу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11.000.000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл, хохирогч Д.Эрдэнэболд, гэрч *******, Н.Эрдэнэсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, *******ийн эзэмшлийн Хаан банк дахь 5136078308, Голомт банк дахь 3645105715 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр,

 

- 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Смарт ланд Монгол” ХХК-ий гүйцэтгэх захирал С.Ганболдтой “135.458.960 төгрөгийн үнэтэй 48.37 тонн арматурыг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн төлбөр болох 135.458.960 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн авч, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16.408.000 төгрөгийн арматурыг нийлүүлж үлдэгдэл 119.050.960 төгрөгийг залилсан болох нь “Смарт ланд Монгол” ХХК-ий Худалдаа хөгжлийн банк дахь 410022071 тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Эм девелопмент констракшн” ХХК-ий Голомт банк дахь 1415128065 дугаарын данс руу 135.458.960 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Мастер инженеринг” ХХК-тай №С-2021/07 дугаартай 65.81 тонн арматур төмрийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн урьдчилгаа төлбөр болох 126.685.020 төгрөгийг Голомт банк дахь “Эм девелопмент констракшн ХХК-ийн 1415128065 дугаарын данс руу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн авч залилсан болох нь “Мастер инженеринг” ХХК болон “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээ, “Эм девелопмент констракшн ХХК-ий Голомт банк дахь 1415128065 дугаарын данс руу 126.685.020 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Анд амар” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Нямаатай 169.635.200 төгрөгийн үнэтэй 60.58 тонн арматурыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, богино хугацаанд арматур төмөр нийлүүлнэ, манай компанийн ачуулсан арматур төмөр “Ханги-Мандал” боомтод ирсэн байна, төмөр зам дээр бууж байна, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд захиалсан арматур төмрийг бүрэн хүлээлгэж өгөх болно” гэх мэтээр итгэл төрүүлэн ”Хаан” банк дахь “Эм девелопмент констракшн” ХХК-ий 5431351271 дугаарын дансаар  арматур төмрийн төлбөр болох 176.786.221 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлэн авч 25.429.421 төгрөгийн арматурыг нийлүүлж үлдэгдэл 151.356.800 төгрөгийг залилсан болох нь “Анд амар” ХХК болон “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээ, гэрч О.Лхам-Янжин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баярцогт нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Марта грийн” ХХК-ий захирал Б.Алтанбаганатай 126.000.000 төгрөгийн үнэтэй 45 тонн арматур төмрийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн төлбөр болох 63.000.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд “Эм девелопмент констракшн” ХХК-ий Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19.440.000 төгрөгийн арматур төмөр нийлүүлж үлдэгдэл 43.560.000 төгрөгийг залилсан болох нь А.Амарсанаагаас гаргасан гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, гэрч А.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Эм девелопмент констракшн” ХХК болон “Марта грийн” ХХК-ий хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээ, Хаан банк дахь “Эм девелопмент констракшн” ХХК-ий 5431351271 тоот дансны шилжүүлгийн мэдээлэл Хаан банк дахь Б.Алтанбаганын 5084230554 дугаарын дансанд 20.000.000 төгрөгийн орлого 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буцаан шилжүүлсэн баримтуудаар,

 

- 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод хохирогч Б.Сайнжаргалтай “162.250.000 төгрөгийн үнэтэй 55 тонн арматур төмрийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, арматур төмрийн төлбөр болох 162.250.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд “Эм девелопмент констракшн” ХХК-ий Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 70.800.000 төгрөгийн арматур төмөр нийлүүлж үлдэгдэл 91.450.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Сайнжаргалын “Хаан” банк дахь 5301339207 дугаарын данснаас шилжүүлсэн шилжүүлгийн баримт, хохирогч Б.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Саус гоби брендс” ХХК-д 35.6 тонн арматур төмрийг нийлүүлэхээр тохирч арматур төмрийн төлбөр болох 105.184.905 төгрөгийг  2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд “Эм девелопмент констракшн” ХХК-ий Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь “Саусгоби брэндс” ХХК-ийн Хаан банк дахь 5070676717 дугаарын данснаас “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Хаан банк дахь 5431351271 тоот данс руу шилжүүлсэн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганжолоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод хохирогч А.Серуенбектэй 80.000.000 төгрөгийн үнэ бүхий 30 тонн арматур төмөр нийлүүлэхээр “Худалдах,  худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн урьдчилгаа төлбөр болох 33.000.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч А.Серуенбекээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, Төрийн банк дахь А.Серуенбекийн 108800770105 дугаарын данснаас “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Хаан банк дахь 5431351271 тоот данс руу 33.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, хохирогч А.Серуенбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Ундарга петролиум” ХХК-тай 350.054 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж  арматур төмрийн  төлбөр болох 600.000.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч, 44.200.000 төгрөгийн үнэ бүхий 17 тн арматур төмрийг нийлүүлж, үлдэгдэл 555.800.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Норовсамбуугаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, Хаан банк дахь “Ундарга петролиум” ХХК-ий 5822115581 дугаарын данснаас “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Хаан банк дахь 5431351271 тоот данс руу 500.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэг, хохирогч Б.Норовсамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн хохирогч Л.Эрдэнэбаатараас 2021 оны 06  дугаар сарын 18-ны өдөр 58.374.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 50.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4.188.996 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 37.269.000 төгрөг нийт 149.831.996 төгрөгийг “Эм девелопмент констракшн” ХХК-ий Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч 39.67 тонн буюу 110.250.523 төгрөгийн арматур төмрийг нийлүүлж, 29.59 тонн арматур төмрийн төлбөр буюу 47.326.760 төгрөгийг залилсан болох нь “Эм деволопмент констракшн” ХХК, “ЗЗБ” ХХК-ий хооронд байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээний хуулбарууд, “ЗЗБ” ХХК-ий интернэт банкаар хийсэн гүйлгээний мэдээлэл, Голомт банк дахь “ЗЗБ” ХХК-ий эзэмшлийн 1711011661 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Л.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн хохирогч М.Отгонбаатарт компанийн гэрчилгээ, арматуртай холбогдол бүхий баримт бичиг, нэхэмжлэх, төлбөрийн баримт зэргийг мэйл хаягаар явуулан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 40.000.000 төгрөг нийт 140.000.000 төгрөгийг “Эм девелопмент констракшн” ХХК-ий Голомт банк дахь 1415128065 тоот дансаар  шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилсан болох нь “Эм девелопмент констракшн” ХХК-ий нэхэмжлэх, Голомт банкны 5905113278 дугаартай М.Отгонбаатарын эзэмшлийн дансны хуулга, хохирогч М.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн “*******” ХХК-тай 59.902 тонн арматур төмөр худалдан борлуулахаар ”Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 160.720.700 төгрөг, нийт 170.720.700 төгрөгийг “Эм девелопмент констракшн” ХХК-ий Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь “*******” ХХК-ий захирал Ц.Энхээгээс гаргасан гомдол, “Эм девелопмент констракшн” ХХК болон “*******” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 59.902 тонн арматур төмөр “Худалдах, худалдан авах гэрээ, Хаан банк дахь Ц.Энхбаатарын эзэмшлийн 5058230522 тоот данснаас “Эм девелопмент констракшн” ХХК-ий Хаан банк дахь 5431351271 тоот данс руу 2021оны 08 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд 170.720.700 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “арматур төмөр зарна” гэж итгүүлэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Грийн эко тур” ХХК-тай 151.760.000 төгрөгийн үнэтэй 54.2 тонн арматур төмөр худалдан борлуулахаар ”Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж “Голомт” банк дахь “Эм девелопмент констракшн” ХХК-ий эзэмшлийн 1415128065 дугаарын дансаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 151.760.000 төгрөгийг шилжүүлэн авч, 1.4 тонн арматур төмөр нийлүүлж, 147.840.000 төгрөгийг залилсан болох нь “Грийн эко тур” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, “Грийн эко тур” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий Голомт банк дахь 1415128065 дугаартай дансанд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 151.760.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, хохирогч А.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “Жойнт Актив” ХХК-д “7 хоногийн дотор арматур төмөр нийлүүлнэ” гэж итгүүлэн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Эм девелопмент констракшн” ХХК-ий эзэмшлийн 1415128065 дугаарын данс руу 12.510.681 төгрөг шилжүүлэн авч, 2.500.000 төгрөгийн арматурыг нийлүүлж, 10.010.681 төгрөгийг залилсан болох нь хохирогч С.Бадам-Очироос гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, хохирогч С.Бадам-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банк дахь “Жойнт Актив” ХХК-ий эзэмшлийн 473012202 дугаарын данснаас Голомт банк дахь “Эм девелопмент констракшн” ХХК-ий эзэмшлийн 1415128065 дугаарын данс руу 2021  оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12.510.681 төгрөг шилжүүлсэн баримтуудаар,

 

- 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “*******” ХХК-тай 6.75 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн төлбөр болох 15.660.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Голомт банк дахь 1415128065 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь “*******” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “6.75 тонн арматур худалдах, худалдан авах” гэрээ, Худалдаа хөгжлийн банк дахь “*******” ХХК-ийн эзэмшлийн 820002101 дугаарын данснаас Голомт банк дахь “Эм девелопмент констракшн” ХХК-ийн 1415128065 дугаарын данс руу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15.660.000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл, хохирогч Б.Алтандуулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “Тэнгэр инженеринг” ХХК-тай 6.75 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж  арматур төмрийн төлбөр болох 15.660.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Эм девелопмент констракшн” ХХК-ийн Хаан банк дахь 5431351271 тоот дансаар  шилжүүлэн авч залилсан болох нь “Тэнгэр инженеринг” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “6.75 тонн арматур худалдах, худалдан авах” гэрээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “” ХХК-д 49 тонн арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж арматур төмрийн төлбөр болох 134.750.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 30, 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “Эм девелопмент констракшн” ХХК-н Хаан банк дахь 5431351271 тоот дансаар  шилжүүлэн авч залилсан болох нь “Стрэсс сэвэрс” ХХК-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, “” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд “49 тонн арматур худалдах, худалдан авах” гэрээ, “” ХХК-ийн Хаан банк дахь 5916480184 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бүрнээбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

 

- 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхи” төвийн 908 тоотод “*******” ХХК-тай 25.58, 17.367 тонн  арматур төмөр худалдан борлуулахаар “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж  арматур төмрийн  төлбөр болох 106.286.675 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 15, 16, 26-ны  өдрүүдэд “Эм девелопмент констракшн” ХХК-ий Голомт банк дахь 1415128065, Хаан банк дахь 5431351271 тоот дансаар шилжүүлэн авч, 25.58 тонн жинтэй 71.455.200 төгрөгийн арматурыг нийлүүлж, 34.831.475 төгрөгийг залилсан болох нь “*******” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021 оны 07  дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “25.58 тонн арматур худалдах, худалдан авах” гэрээ, “*******” ХХК, “Эм девелопмент констракшн” ХХК-ий хооронд 2021 оны 07 дугаар сарын 15-ны  өдөр байгуулсан “17.3 тонн арматур худалдах, худалдан авах” гэрээ, Голомт банк дахь “*******” ХХК-ий эзэмшлийн 2105108469  дугаарын дансны хуулга, “*******” ХХК-ий эзэмшлийн 5020369761 дугаарын данснаас “Эм девелопмент констракшн” ХХК-ий 5431351271 дугаарын данс руу шилжүүлсэн мэдээлэл, хохирогч Ц.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх буюу 1 жил 5 сарын хугацаанд 22 удаагийн үйлдлээр “банк бус санхүүгийн байгууллага байгуулна”, “тендерт мөнгө байршуулах гэж байна, 3-5 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлээч”, “зээл чөлөөлөх санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа, мөнгийг чинь хурдан хялбар аргаар өсгөж өгнө“, “тендерт мөнгө байршуулж, хүүтэй мөнгө зээлнэ” гэх зэргээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн “арматур төмөр нийлүүлнэ” гэж нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын хүсэл зоригийг ашиглан төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга удаа дараа үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлсний дагуу шүүгдэгч *******, ******* нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна. 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан зарим хохирогч нарын хохирлын тооцоог буруу хийсэн байх тул хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэмжээгээр шүүгдэгч нарын хохирогч нар төлөх хохирол төлбөрөөс хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хохирогч Б.Алтангэрэл нь 47.100.000 төгрөгийг шүүгдэгч ******* рүү шилжүүлсэн бөгөөд 20.000.000 төгрөгийг буцааж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг түүний дансны хуулгаар /1 дүгээр хавтаст хэргийн 233-239, 241 дэх тал/,

Хохирогч Х.Зоригтбаатар нь 20.000.000 төгрөгийг шүүгдэгч ******* рүү шилжүүлсэн бөгөөд үүнээс 3.000.000 төгрөгийг буцааж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг түүний дансны хуулгаар /5 дугаар хавтаст хэргийн 96, 6 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/,

Хохирогч Д.Дэлгэрмаа нь 447.000.000 төгрөгийг шүүгдэгч ******* рүү шилжүүлсэн бөгөөд үүнээс 361.080.000 төгрөгийг буцааж авсан болох нь хохирогчийн дансны хуулгаар /2 дугаар хавтаст хэргийн 21-24 дэх тал, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан өгсөн шүүгдэгч *******ийн дансны хуулгаар, 

Хохирогч нь 352.466.000 төгрөгийг шүүгдэгч ******* рүү шилжүүлсэн бөгөөд үүнээс 486.825.000 төгрөгийг буцааж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг түүний дансны хуулгаар /1 дүгээр хавтаст хэргийн 112-134, 2 дугаар хавтаст хэргийн 37-60 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан өгсөн шүүгдэгч *******ийн дансны хуулгаар, 

Хохирогч Ш.Сүнжидмаа нь 12.000.000 төгрөгийг шүүгдэгч ******* рүү шилжүүлсэн бөгөөд үүнээс 7.870.000 төгрөгийг буцааж авсан болох нь хохирогчийн дансны хуулгаар /1 дүгээр хавтаст хэргийн 112-134, 3 дугаар хавтаст хэргийн 186, 192, 6 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/,

Хохирогч М.Энхмягмар нь 10.000.000 төгрөгийг шүүгдэгч ******* рүү шилжүүлсэн бөгөөд үүнээс 5.890.00 төгрөгийг буцааж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан өгсөн шүүгдэгч *******ийн дансны хуулгаар, 

Хохирогч Э.Уянга нь 35.500.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг хохирогч *******ын данс руу шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* рүү 29.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хохирогчийн дансны хуулгаар /6 дугаар хавтаст хэргийн 164, 165, 197 дахь тал/,

Хохирогч Д.Эрдэнэболд нь шүүгдэгч нарт 213.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 142.600.000 төгрөгийг буцааж авсан болох нь хохирогчийн дансны хуулгаар /1 дүгээр хавтаст хэргийн 112-134, 13 дугаар хавтаст хэргийн 29-33, 50-52, 54 дэх тал/,  

Хохирогч “*******” ХХК нь шүүгдэгч нарт 43.560.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 20.000.000 төгрөгийг буцааж авсан болох нь дансны хуулгаар /8 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал/,

Хохирогч Б.Сайнжаргал нь шүүгдэгч нарт 91.450.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 4.747.500 төгрөгийг буцааж авсан болох нь дансны хуулгаар /8 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал/ тус тус тогтоогдож байх тул дээрх нэр бүхий хохирогч нарын хохирлын тооцооноос буцаан авсан хохирол төлбөрийг хасч тооцох нь зүйтэй байна. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 1.651.704.520 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Туулд 96.366.940 төгрөгийг, хохирогч М.Норжмаад 7.500.000 төгрөгийг, хохирогч Б.Алтансүхэд 21.410.000 төгрөгийг, хохирогч Б.Алтангэрэлд 27.100.000 төгрөгийг, хохирогч Х.Зоригтбаатарт 17.000.000 төгрөгийг, хохирогч Д.Дэлгэрмаад 85.000.000 төгрөгийг, хохирогч Т.Болорцэцэгт 7.400.000 төгрөгийг, хохирогч Н.Ууганцэцэгт 83.960.000 төгрөгийг, хохирогч Д.Батчулуунд 100.000.000 төгрөгийг, хохирогч Ш.Сүнжидмаад 4.130.000 төгрөгийг, хохирогч М.Энхмягмарт 4.000.100 төгрөгийг, хохирогч Н.Наранчимэгт 10.310.000 төгрөгийг, хохирогч П.Мөнх-Эрдэнэд 80.050.000 төгрөгийг, хохирогч Х.Янжинлхамд 40.000.000 төгрөгийг, хохирогч Л.Энхбатад 11.000.000 төгрөгийг, хохирогч Л.Болорт 348.848.000 төгрөгийг, хохирогч Э.Уянгад 29.000.000 төгрөгийг, хохирогч Д.Нарантуяад 6.500.000 төгрөгийг, хохирогч *******д 513.229.480 төгрөгийг, хохирогч Х.Шийлэгдамбад 12.000.000 төгрөгийг, хохирогч Х.Саранд 146.900.000 төгрөгийг,

- Шүүгдэгч *******, ******* нараас нийт 2.688.724.420 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Энхболдод 35.000.000 төгрөгийг, хохирогч Д.Өлзийжаргалд 50.500.000 төгрөгийг, хохирогч “Смарт Ланд” ХХК-д 119.050.960 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 126.685.020 төгрөгийг, хохирогч “Анд Амар” ХХК-д 151.356.800 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 23.560.000 төгрөгийг, хохирогч Б.Сайнжаргалд 86.702.500 төгрөгийг, хохирогч “Соус Гоби” ХХК-д 105.184.905 төгрөгийг, хохирогч А.Серуенбекд 33.000.000 төгрөгийг, хохирогч Б.Норовсамбууд 555.800.000 төгрөгийг, хохирогч Л.Эрдэнэбаатарт 47.326.760 төгрөгийг, хохирогч М.Отгонбаатарт 140.000.000 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 170.720.700 төгрөгийг, хохирогч “Грийн эко тур” ХХК-д 147.840.000 төгрөгийг, хохирогч С.Бадам-Очирт 10.010.681 төгрөгийг, хохирогч Д.Эрдэнэболдод 70.400.000 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 15.660.000 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 15.660.000 төгрөгийг, хохирогч “*******” ХХК-д 34.831.475 төгрөгийг, хохирогч “” ХХК-д 134.750.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогч /1 дүгээр хавтаст хэргийн 112-134, 2 дугаар хавтаст хэргийн 37-60, 6 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/,  хохирогч /4 дүгээр хавтаст хэргийн 57, 139-140 дэх тал/, хохирогч /6 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал/ нарт учруулсан хохирол төлбөрийг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан байх тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаяр нь хохирогч т 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд нь өөрийн дансаараа дээрх мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаяраас шүүгдэгч *******ээс нэхэмжилж байгаа 100.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч нараас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

- Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг тэдний хувийн байдлыг харгалзан бага ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь эхнэр нөхрийн харилцаатай гэр бүлийн хүмүүс бөгөөд тэд дундаасаа 5 хүүхэдтэй. Иймд шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс хорих ял шийтгэгдсэн тул бага насны хүүхэд болох 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Мижиддоржийн Цэлмэг /хүү РД:УК22241865/, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Мижиддоржийн Урам-Аги /РД:УА20261986/, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн /7/, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Мижиддоржийн Номунгэгээ /РД:УЖ17292861/, нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох хүртэл шүүгдэгч нарын өөрсдийн хүсэлтээр шүүгдэгч *******ийн төрсөн эцэг , төрсөн эх нарын хараа хяналтад байлгахаар тогтов.  

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасны дагуу бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2109015550375 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэр, 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэртийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цэнхэр өнгийн самсунг А-50 загварын гар утас,  2 ширхэг тамгыг мөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгож, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ид оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 18 хоног, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 хоног, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 1.651.704.520 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Туулд 96.366.940 төгрөг, хохирогч Ж.Норжмаад 7.500.000 төгрөг, хохирогч Б.Алтансүхэд 21.410.000 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 27.100.000 төгрөг, хохирогч Х.Зоригтбаатарт 17.000.000 төгрөг, хохирогч Д.Дэлгэрмаад 85.000.000 төгрөг, хохирогч Т.Болорцэцэгт 7.400.000 төгрөг, хохирогч Н.Ууганцэцэгт 83.960.000 төгрөг, хохирогч Д.Батчулуунд 100.000.000 төгрөг, хохирогч Ш.Сүнжидмаад 4.130.000 төгрөг, хохирогч М.Энхмягмарт 4.000.100 төгрөг, хохирогч Н.Наранчимэгт 10.310.000 төгрөг, хохирогч П.Мөнх-Эрдэнэд 80.050.000 төгрөг, хохирогч Н.Янжинлхамд 40.000.000 төгрөг, хохирогч Л.Энхбатад 11.000.000 төгрөг, хохирогч Л.Болорт 348.848.000 төгрөг, хохирогч Э.Уянгад 29.000.000 төгрөг,  хохирогч Д.Нарантуяад 6.500.000 төгрөг, хохирогч *******д 513.229.480 төгрөг, хохирогч Х.Шийлэгдамбад 12.000.000 төгрөг, хохирогч Х.Саранд 146.900.000 төгрөгийг,

- Шүүгдэгч *******, ******* нараас нийт 2.074.039.801 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1.037.019.900 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Энхболдод 35.000.000 төгрөг, хохирогч Д.Өлзийжаргалд 50.500.000 төгрөг, хохирогч “Смарт ланд Монголиа” ХХК-д 119.050.960 төгрөг, хохирогч “*******” ХХК-д 126.685.020 төгрөг, хохирогч “Анд-Амар” ХХК-д 151.356.800 төгрөг, хохирогч А.Амарсанаад 23.560.000 төгрөг, хохирогч Б.Сайнжаргалд 86.702.500 төгрөг, хохирогч “Саусгоби брэндс” ХХК-д 105.184.905 төгрөг, хохирогч А.Серуенбект 33.000.000 төгрөг, хохирогч Б.Норовсамбууд 555.800.000 төгрөг, хохирогч Л.Эрдэнэбаатарт 47.326.760 төгрөг, хохирогч М.Отгонбаатарт 140.000.000 төгрөг, хохирогч “*******” ХХК-д 170.720.700 төгрөг, хохирогч “Грийн эко тур” ХХК-д 147.840.000 төгрөг, хохирогч С.Бадам-Очирт 10.010.681 төгрөг, хохирогч Д.Эрдэнэболдод 70.400.000 төгрөг, хохирогч “*******” ХХК-д 15.660.000 төгрөг, хохирогч “*******” ХХК-д 15.660.000 төгрөг, хохирогч Ц.Дэлгэрмөрөнд 34.831.475 төгрөг, хохирогч “Стресс Сэвэрс” ХХК-д 134.750.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 100.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 23 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэр, 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэртийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цэнхэр өнгийн самсунг А-50 загварын гар утас,  2 ширхэг тамгыг мөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгож, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын төрсөн хүүхдүүд болох 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Мижиддоржийн Цэлмэг /хүү РД:УК22241865/, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Мижиддоржийн Урам-Аги /РД:УА20261986/, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн /7/, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Мижиддоржийн Номунгэгээ /РД:УЖ17292861/, нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох хүртэл шүүгдэгч нарын өөрсдийн хүсэлтээр шүүгдэгч *******ийн төрсөн эцэг , төрсөн эх нарын хараа хяналтад байлгаж, бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ

 

ШҮҮГЧИД                                                    С.БОЛОРТУЯА

 

                                                                                    Ч.ОТГОНБАЯР