| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0150/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 05 05 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ж.Б
Шинжээч Ч.Б
Хохирогч Ц.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Шүүгдэгч Э.Э , Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э , Э.Б нарт холбогдох эрүүгийн 2325000000170 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Э.Э
2. Э.Б
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Э , Э.Б нар нь 2023 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоот хашааны гадна Ц.Х тай хэрүүл маргаан үүсгэж, Ц.Х г машинаас татаж унаган, баруун хөлний шагай хэсэгт нь 2 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э , Э.Б нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Манай эхнэрийг том биетэй эмэгтэй зодож байсан. Би салгасан мөн би Ц.Х гийн биед ойртоогүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Г Х-тай маргалдаж зууралдсан. Би нөхөрөө дуудаагүй. Х-г зодоогүй” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлгүүлэгт хохирогч Ц.Х мэдүүлэхдээ “Г , Б хоёр намайг зуурч машинаас буулгасан. Тэгтэл Б У гэж дуудахад нөхөр нь ирээд миний хөл дээр дэвссэн. Тэгээд хөл маань өвдөөд хүнээр түшүүлж машинд суугаад эмнэлэг явсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Б мэдүүлэхдээ: “Хохирогчид учирсан гэмтэл нь унах, дэвсэх үед аль алинд нь учирах боломжтой. Уг гэмтэл нь ямар байрлалд ямар ч үйлчлэлийн улмаас үүсч болно. Мөрдөн байцаагч шинжээч томилсон тогтоолдоо өндрөөс унах үед үүсэх боломжтой юу гэж асуусан учир би хариулсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Зөрчлийн 0698 дугаартай гомдлыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар. /хавтаст хэргийн 75-104 дэх тал/
2. Хохирогч Ц.Х гийн “Би найз Б ын нөхөр Э хөлөн дээрээ 2 удаа дэвсүүлэн баруун талын хөл шагайн хэсгийн хугарсан тул хохирогчоор тооцогдон мэдүүлэг өгч байна. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз Г , Б , Б ын нөхөр Э нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоотод суух танил ах У-н гэрт нь очиж шинэлсэн. Бид нар хоол унд, цай болоод 2 шил архийг хөзөр тоглонгоо хувааж уусан. Би У ахын гэрээс 21 цаг өнгөрч байхад найз Э.Х-г дуудаж найзуудтайгаа уулзахаар гарсан. Би найзуудынхаа хамтаар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Вегас” нэртэй бааранд орсон. Бааранд ороод нэг шил архи хувааж уусан. Би жаахан халсан, гэхдээ ухаан санаа эрүүл байсан. 23 цагийн үед Г ирээд аваач, ирж байгаа юм уу, Т эгчтэй маргах гээд байна гэсэн чат явуулсан байсан. Удалгүй манай найз Э.Х миний утсаар хүнтэй ярих гээд баарнаас гараад явсан. Тэр үед нь манай найз Г залгаж таараад Э.Х-тай хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Бааранд Э.Х орж ирээд Г гэдэг хүн утас руу чинь залгаад доромжлоод байна, утасны цаанаас хэрүүл маргаан боллоо гэсэн. Намайг ирээд ал гээд хэрүүл өдөөд байна гэсэн. Ямар Г юм бэ гэж хэлэхэд маникюр хийдэг Ганаа гэж хэлсэн. Э.Х архи уучихсан байсан учраас эрүүл жолооч болох А гэх хүнийг дуудсан. Э.Х нь А аар машинаа бариулан найз С хамтаар бид дөрөв У-н ахын гэрийн гадаа очсон. Г хашааны хаалгыг нь онгойлгоод гараад ирсэн. Г , Э.Х хоёр маргаад хэрүүл хийсэн. Тэр үед нь би машинд сууж байсан. Г ийн араас У , Энх-Учрал, Б , Т нар гарч ирсэн. У ах С-г үсдэж аваад татаж унагаасан. Б машины хаалгыг онгойлгож надтай хэрүүл маргаан хийсэн. Г , Б ын хажуугаар орж ирээд хэрүүл маргаан үүсгэж улмаар Б , Г хоёр үснээс зулгааж машинаас буулгасан. Үснээс зулгаагаад намайг газарт дөрвөн хөллүүлж унагаасан. Би тэр үед Б ын үснээс зулгаагаад босох гээд өндийх гэж байхад Э эхнэрээ өмөөрч тавиач пизда минь гэж хэлээд баруун хөлийн дотор хэсгийн шагайны орчимд хөлөөрөө 2 удаа дэвссэн. Би тэр үедээ босож чадаагүй, намайг өргөж босгоод машинд суулгасан. Удаагүй цагдаа ирсэн. Тэр өдрөө эмнэлэг дээр очиж хөлийнхөө зургийг авхуулан хугарсан байна гэхээр нь гипэсдүүлж дараа нь цагдаагийн газарт ирсэн. Миний хөл Э дэвсүүлэхээс өмнө нь зүгээр байсан. Тухайн үед би өөр хэн нэгнийг зодоогүй. Би гомдолтой байна. яг одоогоор гаргаж өгөх баримт алга байна. Би Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй ч гэрээр эмчлүүлэн боолтоо эмнэлгээр солиулж байгаа, би “Чамин торго” бөс даавуу зардаг газарт худалдагч ажил эрхэлдэг байсан. Би өнөөдрийн байдлаар 14 хоног ажилдаа яваагүй, би сарын цалин 650,000 төгрөгийг цалин авдаг, иймд би ажлын цалин хөлс, гэрээр эмчлүүлж байгаа эмчилгээний мөнгө, нааш цаашаа явсан бензиний мөнгө төгрөгийг нэхэмжилж байна. Би ажилтай байхдаа ажлаа хийгээд байрныхаа түрээсийг өгдөг байсан. Одоо түрээсээ төлж чадаагүй явна. Би бусдын буруугаас болж хохирч байна. Эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгнө гэхдээ одоогоор баримтаа авчраагүй байна. тухайн үед манай Г ирээд үснээс зулгааж татсан, дараа нь Б ирж үснээс зулгааж Г , Б хоёр хамт үснээс чирч машинаас буулгасан. Би машинаас буухдаа унаагүй, машины арын хаалгаар буугаад машины урд талд их гэрлийн орчимд очих явцад надтай хамт явж байсан Х Г ийг үснээс нь зулгаагаад надаас салгаад аваад явсан. Харин Б миний үснээс зулгаасан чигээрээ машины урд талд талд их гэрпийи орчимд чамайг үснээс угз тэтаар унагазсан. Би унэх хүртлээ хэнийх нь ч үснээс зулгаагаагүй байсан. Би уначхаад босохдоо Б ын үснээс зулгаагаад босох гэхэд Б У гээд дуудах үед хүн хөл рүү дэвссэн, би эргэж харахад Б ы- нөхөр Э “пизда минь тавиач, салаач” гэж байсан, хөлөө хагас нугалсан байсан болохоор татаж амжаагүй байхад дахин хөлний шагай хэсэгт нэг удаа дэвсэхэд маш их өвдөж, хөлөө хөдөлгөж чадахгүй болсон. Тухайн үед гудамжна гэрэл асаалттай, дээрээс нь машины гэрэл асаалттай байсан болохоор үзэгдэх орчин хангалттай сайн байсан. Би болсон үйл явдлыг бүрэн санаж байна гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 107-108, 110 дахь тал/
3. Хохирогч Ц.Х гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 111-114 дэх тал/
4. Гэрч Д.Г ийн “Ц.Х гийн хөлийг Э-г хугалсан гэж л дуулсан. Би ухаан санаа орж гараад байсан учир өөрөө хараагүй. Ц.Х гийн хоёр найз эмэгтэйн биед халдсан гэх шалтгаанаар зөрчлийн байцаагч Т.С нь У , У-н эхнэр Т , Б , Б ын нөхөр Э бид нар зөрчлийн тухай хуулиар арга авхуулсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 117 дахь тал/
5. Гэрч М.Т ын “Х-г ийн найзуудтай маргалдаад байсан. Харин Х-г машинаас Б , Г нар чирч буулгах гээд татаад байсан. Тэр үед би Х-г аас Б , Г хоёрыг салгах гээд татсан. Цаашаагаа хартал нөхөр газарт уначихсан байхаар нь очоод босгоод хашааны хаалга руу оруултал Х хөл хөл гээд орилоод, хугарчихлаа гээд байсан. Х-г ийн хөлийг Б ын нөхөр Э хөлийг дэвсэж хугалсан гэсэн хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 121 дэх тал/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 223 дугаартай “Ц.Х гийн биед баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүсгэгдсэн байх боломжтой байна. Баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь өндрөөс унах үед үүсэх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 128-129 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э , Э.Б нар нь 2023 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоот хашааны гадна Ц.Х тай хэрүүл маргаан үүсгэж, Ц.Х г машинаас татаж унаган, баруун хөлний шагай хэсэгт нь 2 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э ыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Б ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Энэ хэргийн хувьд шүүгдэгч Э.Э , Э.Б нарын үйлдэл бүрэн тогтоогдоогүй байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Би мэргэжлийн шинжээчээс зөвлөгөө авсан. Хохирогчид учирсан гэмтэл нь өндрөөс унах үед үүсэх боломжтой гэмтэл юм. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн мэдүүлэг ч эргэлзээтэй байна. Иймд дахин шинжээч томилж, хохирогчид учирсан гэмтлийг ямар үед үүсэхийг тогтоох шаардлагатай” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн 0698 дугаартай гомдлыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар, хохирогч Ц.Х гийн “Э эхнэрээ өмөөрч тавиач пизда минь гэж хэлээд баруун хөлийн дотор хэсгийн шагайны орчимд хөлөөрөө 2 удаа дэвссэн” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Х гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.Г ийн “Ц.Х гийн хөлийг Э-г хугалсан гэж л дуулсан. Би ухаан санаа орж гараад байсан учир өөрөө хараагүй” гэх мэдүүлэг, гэрч М.Т ын “Х-г ийн найзуудтай маргалдаад байсан. Харин Х-г машинаас Б , Г нар чирч буулгах гээд татаад байсан. Х хөл хөл гээд орилоод, хугарчихлаа гээд байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад Э.Э , Э.Б нар 2023 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоот хашааны гадна талд Ц.Х тай хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийг машинаас татаж буулган, баруун хөлийн шагай хэсэгт нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь “баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э , Э.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч “хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч нар учруулаагүй, хохирогч унах үед үүссэн байх боломжтой. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин гаргуулах нь зүйтэй” гэж мэтгэлцсэн байна.
Шүүх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бөгөөд хэргийн үйл баримтыг тогооход хангалттай гэж үзлээ. Хохирогчийн “Би тэр үед Б ын үснээс зулгаагаад босох гээд өндийх гэж байхад Э эхнэрээ өмөөрч тавиач пизда минь гэж хэлээд баруун хөлийн дотор хэсгийн шагайны орчимд хөлөөрөө 2 удаа дэвссэн. Би тэр үедээ босож чадаагүй, С намайг өргөж босгоод машинд суулгасан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгч Э.Э , Э.Б нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э , Э.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Х гийн эрүүл мэндэд баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар бусдад төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э , Э.Б нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар,шүүгдэгч Э.Б ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э , Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э , Э.Б нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС