Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/478

 

 

 

   2023        07          06                                   2023/ШЦТ/478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны Д танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С. Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа, С.Ганбат,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Мягмарцэрэн,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2202000000426 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Н овогт Э.М

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, ам бүл 3, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч: Б овогт Э.Э

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн '1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч: Б овогт Г.Т

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарь н 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

 

            Холбогдсон хэргийн талаар:   Шүүгдэгч Э.М нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 105,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Э нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 105,000 төгрөгөөр хууль бусаар худалдан олж авсан,  хадгалсан, 130.000 төгрөгөөр худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Т нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 130.000 төгрөгөөр худалдан олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

            I. А. Шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КН” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 105,000 төгрөгөөр Э.Эод худалдсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 2 дугаар сарын 10-ны орой Т гэх танил найз маань одоогоос сарын өмнө танилцуулж байсан найзаасаа юм асуугаад өг гэсэн. Юм гэдэг нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын төрлийн зүйлүүдийг бүгдийг нь хэлдэг юм. Би тэгээд М гэх танилаасаа утсаар ярьж юм байгаа юу ямар ч хамаагүй юм хэрэгтэй байна. Манай найз найдвартай танил найз асуугаад байна гэхэд. М байгаа ирээд ав гэж хэлсэн. Би тэгээд Энхтайваны гүүрний зүүн талд наадам центрийн эсрэг талд байрлалтай КН апартментийн гадаа очоод утасруу нь залгасан тэгтэл М өөрөө гарч ирээд надад нэг атга шахуу өвс бас Д гэх эм шиг зүйл бас өгсөн би тэр хэдийг нь нийлүүлээд 100,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би 100.000  төгрөгийг нь Мгийн дансруу 105 000 төгрөг шилжүүлсэн. Тэр дансны эзэмшигчийн нэр нь Марал гэж байсан байх ... М надад 3 ширхэг капсултай зүйл өгсөн. Тэрийг нь нэг дор уучих гэхээр нь би шууд авсан үедээ уусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,

            - гэрч О.Маралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Уг ........... тоот Хаан банкны дансыг нөхөр Э.М бид хоёр дундаа хэрэглэдэг. ...Би тухайн мөнгөний орлого ямар учиртайг сайн мэдэхгүй нөхөр Мын хэрэгт оролцдоггүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1244 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн ...М ........ 2022.02.12” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ...“М ............ 2022.02.12” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. 3. ... тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-129 дүгээр тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1243 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ гэж хаягласан зиплок гялгар ууттай “Skytel 4G” гэсэн бичиглэлтэй хөх алаг өнгөтэй карт мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрч байна. ...дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Skytel 4G” гэсэн бичиглэлтэй хөх алаг өнгөтэй карт мэт зүйл дээр хэмжих хэмжээний дээж байхгүй тул жинг тогтоох боломжгүй ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дугаар тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 онь 5 дугаар сарын 20-ний өдрийн “...М нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.М нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 494 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дүгээр тал/,

- Э.Мын биед үзлэг хийсэн: “...олон тооны карт, цахим үнэмлэхүүд байх ба үүрэн холбооны Skytel-ийн .............. гэсэн дугаарын симны үүр байх ба уг сим үүр нь хар бараан өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг үзлэгээр хураан авав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дүгээр тал/,

- Э.Эын Хаан банкны ....... тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 08, 10-ны өдрийн О.Маралын ............данс руу 105,000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. 

 

Б. Шүүгдэгч Э.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КН” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд Э Моос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 105,000 төгрөгөөр худалдан авсан,

- 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай "өвс” гэх нэршилтэй 21.2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ хадгалсан,

- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Curcle” нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм эвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 130,000 төгрөгөөр Г.Тд худалдсан тус тус үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 2 дугаар сарын 10-ны орой Т гэх танил найз маань одоогоос сарын өмнө танилцуулж байсан найзаасаа юм асуугаад өг гэсэн. Юм гэдэг нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын төрлийн зүйлүүдийг бүгдийг нь хэлдэг юм. Би тэгээд М гэх танилаасаа утсаар ярьж юм байгаа юу ямар ч хамаагүй юм хэрэгтэй байна. Манай найз найдвартай танил найз асуугаад байна гэхэд. М байгаа ирээд ав гэж хэлсэн. Би тэгээд Энхтайваны гүүрний зүүн талд наадам центрийн эсрэг талд байрлалтай КН апартментийн гадаа очоод утасруу нь залгасан тэгтэл М өөрөө гарч ирээд надад нэг атга шахуу өвс бас Д гэх эм шиг зүйл бас өгсөн би тэр хэдийг нь нийлүүлээд 100,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би 100.000  төгрөгийг нь Мгийн дансруу 105 000 төгрөг шилжүүлсэн. Тэр дансны эзэмшигчийн нэр нь Марал гэж байсан байх ... М надад 3 ширхэг капсултай зүйл өгсөн. Тэрийг нь нэг дор уучих гэхээр нь би шууд авсан үедээ уусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,

 - гэрч О.Маралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Уг .......... тоот Хаан банкны дансыг нөхөр Э.М бид хоёр дундаа хэрэглэдэг. ...Би тухайн мөнгөний орлого ямар учиртайг сайн мэдэхгүй нөхөр Мын хэрэгт оролцдоггүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

- Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...би 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байгаад орой 19 цаг 15 минутад хүнд байр үзүүлэх гэж цаг тохирсон байж байгаад орой 19 цаг 20 минутын үед ажлаасаа гараад явж байхад цагдаагийн газраас явж байна гэж хэлээд намайг дагуулан цагдаагийн азар авчирсан юм. Миний арын өмдний халаасанд цаасанд боолттой “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис төрлийн зүйл байсан болохоор барьсан гэж ойлгосон юм. Би халаасанд боолттой өвсийг одоогоос гурав хоногийн өмнө Э гэх залуугаас 30,000 төгрөгөөр тамхины хайрцгийн гадна гялгар уутаар дүүрнийг худалдаж авсан байсан юм. Би талыг нь хэрэглээд талыг нь өөртөө байлгаж байсан юм. Би одоогоос гурав хоногийн өмнө өвсөө аваад янжуур доторх тамхийг нь суллаж байгаад дотор нь хийгээд тамхи шиг сорж татаад гэртээ орж амарсан юм. Тэгээд өчигдөр гэрийнхээ ойролцоо Тод таурын урд талд бас мөн адил янжуур тамхинд хийж татсан байсан юм. ...Тухайн үед төлбөрийг нь хувааж төлсөн байгаа. Тал мөнгийг дансаар буюу Хаан банкны ............ дугаарын данс өгч байсан. Би тэр дансруу 15,000 төгрөг шилжүүлээд 5 дугаар сургуулийн урд талд Curcle дэлгүүрийн гадаа уулзаад үлдэгдэл 15,000 төгрөгөө өгөөд өвсөө авсан юм. Тухайн үед Э ганцаараа явж байсан. Утасны дугаар нь .......гэсэн утастай. ...Би Эоос чамд өвс олдох уу гэж асуухад олдоно гэж хэлээд би худалдан авч байсан юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,

- гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би одоогоос 5-6 хоногийн өмнө би архи согтууруулах ундааны зүйлийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн баруун талд найз Бямбаагийн машинд 4 үүлээ пиво ууж байгаад харих болоод Э гээд найзыгаа дуудаж гэртээ хүргүүлэхээр болсон. Тэгээд Эоор гэртээ хүргүүлээд буух гэтэл тамхин дотор өвс хийчихсэн сорох уу? гэхээр нь тамхи татаж хэрэглэсэн. Тэгээд гэр лүүгээ орсон. Э нэг ширхэг тамхи гаргаж ирээд хувааж татсан. Тэгтэл өвс байсан хувааж татсан. Э над дээр ирэхдээ тамхин дотор өвсөө хийгээд бэлдчихсэн авч ирсэн юм билээ. Өөр өвс байсан эсэхийг мэдээгүй. ... Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн урд байх РС тоглоомын газарт Сайнаа бид хоёр тоглож байгаад гарч ирээд байж байтал цагдаа ирж барьж авсан. Миний биед мансууруулах бодис байхгүй. Мансууруулах бодис биедээ авч явж үзээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-87 дугаар тал/,

- гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би одоогоос хэд хоногийн өмнө найз Этой хальт таараад өвс татсан юм. Уг өвсийг хэрэглэхдээ зүгээр янжуур тамхины доторх тамхийг асгаад дотор нь нөгөө өвсөө хийгээд тамхи шиг татсан юм. Уг өвсийг татахад толгой эргэж манарсан мэдрэмж авсан. Би яг өдөр сараа мэдэхгүй санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-93 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1242 дугаартай “...2. Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабичол (delta 9 tetrahydrocannabinol) илэрч байна. 3. ...дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 24.0 грамм, цэвэр жин 21,2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 20,6 грамм болов" гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 115-117/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1244 дугаартай “...2,Шинжилгээнд ирүүлсэн ...“Эрдэнэбаяр Э ФБ98090936” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв. 3. ... тетрагидроканнзбинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-129 дүгээр тал/,

- шүүгдэгч Э.Эын биед үзлэг хийсэн: “...З.Э нь надад одоо мансууруулах бодис байгаа гэж гадуур өмсөж явсан хар өнгий: хагас богино куртикний зүүн кармаанаас гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж өгснийг дүрс бичлэг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “...3. Э.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Э.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар тал/,

- Э.Эын Хаан банкны ......... тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 08, 10-ны өдрийн О.Маралын ......... данс руу 105,000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,

- Э.Эын Хаан банкны ......... тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн О.Маралын ........... данс руу 15.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,

- Г.Тын Худалдаа хөгжлийн банкны .......... тоот данснаас Э.Эын Хаан банкны 5014439876 тоот дансруу 80,000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон.

 

В. Шүүгдэгч Г.Т нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Curcle” нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд Э.Эоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 130.000 төгрөгөөр худалдан авсан,

- улмаар 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 1 дүгээр байрны “Номин Экос” байрны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 2 дугаар сарын 10-ны орой Т гэх танил найз маань одоогоос сарын өмнө танилцуулж байсан найзаасаа юм асуугаад өг гэсэн. Юм гэдэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын төрлийн зүйлүүдийг бүгдийг нь хэлдэг юм. Би тэгээд М гэх танилаасаа утсаар ярьж юм байгаа юу ямар ч хамаагүй юм хэрэгтэй байна. Манай найз найдвартай танил найз асуугаад байна гэхэд. М байгаа ирээд ав гэж хэлсэн. Би тэгээд Энхтайваны гүүрний зүүн талд наадам центрийн эсрэг талд байрлалтай КН апартментийн гадаа очоод утасруу нь залгасан тэгтэл М өөрөө гарч ирээд надад нэг атга шахуу өвс бас Д гэх эм шиг зүйл бас өгсөн би тэр хэдийг нь нийлүүлээд 100,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон Би 100.000 төгрөгийг нь Мгийн дансруу 105.000 төгрөг шилжүүлсэн. Тэр дансны эзэмшигчийн нэр нь Марал гэж байсан байх. Би мөнгө шилжүүлж бодис юмаа аваад Тд юм авчихлаа чи авах юм уу гэж хэлээд уулзсан. Би тэр авсан өвснийхөө ихэнхийг нь Тд өгсөн. Т надад 100,000 төгрөг өгөхөөр болоод 20,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 80,000 төгрөгийг миний данс руу Т шилжүүлсэн юм. Тэгээд өнөөдөр надруу яриад үлдсэн юмаа өгчихөө гээд яриад байхаар уулзах гэж явж байгаад цагдаад баригдсан юм. М надад 3 ширхэг капсултай зүйл өгсөн. Тэрийг нь нэг дор уучих гэхээр нь би шууд авсан үедээ уусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1245 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Т УШ97050936 2022.02.11” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Т УШ97050936 2022.02.11” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илрэв. ... тетрагидроканнаэинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ы1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээ. энгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1246 дугаартай “...2. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ" гэж хаягласан зиплок гялгар ууттай “Duplex” гэсэн бичиглэлтэй цаасанд боодолтой ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрч байна. 3. ...дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 8,6 грамм, цэвэр жин 3,5 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 3,3 грамм болов” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар тал/,

 - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “... Г.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 225 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар тал/,

 - Г.Тын биед үзлэг хийсэн: “...Г.Т нь надад одоо мансууруулах бодис байгаа гэснээр өмдний арын халааснаасаа цаасанд боосон өвс мэт зүйл гаргаж өгснийг дүрс бичлэг гэрэл зургаар бэхжүүлэн ав цаасны хамт албаны цахилгаан жин дээр тавихад 7.3 грамм болсныг зиплок уутанд хийж нэг дугаар тавьж хураан авч таны биед өөр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хэрэглүүрүүд байгаа эсэх талаар асуухад Г.Т нь байхгүй гэснээр үзлэгийг эхлүүлэв...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/,

- Банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар тал/,

- Э.Эын Хаан банкны 5014439876 тоот данснаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн О.Маралын 5011422436 данс руу 105.000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал/,

- Г.Тын Худалдаа хөгжлийн банкны 499355938 тоот данснаас З.Эын Хаан банкны 5014439876 тоот дансруу 80,000 төгрөгийн зарлага гарсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс: “...тус хэрэгт хүний оронд байранд нэгжлэг хийх, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, хүний биед үзлэг хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлаагүй буюу хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй, дуу дүрсний бичлэг хийгээгүй, мөн хавтаст хэргийн 64 дүгээр талд байгаа Э.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг уншигдахгүй байна....” гэж дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлуулж нотлох баримтаар тооцохгүй байх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж, 23.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “нүцгэлж хийх үзлэгийг  хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төр, алдар хүнд, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлага хангасан, бусдаас тусгаарласан орчинд явуулна”, 5 дахь хэсэгт: “нүцгэлж хийх үзлэгийн үед энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад хүн байлцуулахыг хориглоно” гэж, 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “орон байр, бусад газарт нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гээд 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 10 дахь заалтад: “хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах;” гэж тус тус хуульчилжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 9-14 дүгээр талд шүүгдэгч Э.Мын орон байранд нэгжлэг хийхдээ “Самсунг А50” загварын гар утсаар дуу-дүрсний бичлэг хийж, гэрэл зураг авсан талаарх тэмдэглэл, баримт байна. Хавтаст хэргийн 15-20 дугаар талд шүүгдэгч Э.Эын унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ шүүгдэгч Э.Эыг өөрийг нь байлцуулан “Самсунг А50” загварын гар утсаар 7 ширхэг зураг авч бэхжүүлсэн баримт байна. Хавтаст хэргийн 21-42 дугаар талд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн баримтаас үзэхэд ижил хүйсийн албан тушаалтнууд шүүгдэгч тус бүрийг ганцааранг нь тусгаарласан өрөөнд хийж “Самсунг А90 5жи” маркийн гар утасны камераар дүрс бичлэг хийж, гэрэл зураг авч бэхжүүлсэн баримт байна. Тиймээс тус мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтаст хэргийн 64 дүгээр талд байгаа Э.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг нь уншигдахуйц, утга агуулга нь бүрэн илэрхийлэгдэн, ойлгомжтой байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хэргээс нотлох баримтаар тооцуулахгүй байх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            II. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ.

Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар хууль бусаар олж авч,  хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог ба улмаар цааш нь бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...худалдаалах зорилгоор...” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинжийг хангах учиртай.  

            Иймд: А. Шүүгдэгч Э.Мын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КН” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд Э.Эод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 105,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Б. Шүүгдэгч Э.Эын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КН” хотхоны орчим 2022 оны 2 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд Э Моос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 24.7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 105,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай "өвс” гэх нэршилтэй 21.2 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Curcle”  нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд Г.Тд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидрс каннабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 130,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

В. Шүүгдэгч Г.Тын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Curcle” нэртэй дэлгүүрийн орчим 2022 оны 2 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд Э.Эоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авч, улмаар 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны “Номин Экос” байрны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 3.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын яллагч шүүгдэгч Э.Э, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангийн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг тус тус журамлан тус бүрд нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол...” гэж, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол...” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангид хуульчилсан хэсгүүдээс үзвэл: шүүгдэгч Э.Э, Г.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар олж авсан, хадгалах, худалдсан гэж хуульчилсан гэмт хэргийн шинж тус бүрийг 2 ба түүнээс дээш гэмт үйлдлээр хангасан байвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах учиртай. Гэтэл уг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар олж авах, хадгалах, худалдах гэсэн гэмт хэргийн шинж бүрийг шүүгдэгч нарын нэг удаагийн гэмт үйлдэл тус бүр нь хангасан байна. Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс: “...энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдлыг тус хэрэгт сэжиглэж байгаа мөртлөө өөрсдийнх нь өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр нотолсон, ингэж нотлохдоо шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн зэрэг байдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.М, Э.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн утга агуулгаар гэм буруугийн өмгөөллийн байр сууриа илэрхийлж мэтгэлцсэн болно. 

            Шүүх тус хэргийн үйл баримтыг нотолсон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг тус бүр нь зөвхөн өөрсдийнх нь гэмт үйлдлийг нотолсон бус, харин бусад шүүгдэгч нарын гэмт үйлдлийг нотолсон мэдүүлгүүдийг өгсөн байх тул шүүх үнэлсэн болно. Уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест, хүний биед үзлэг хийсэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүд, өөрсдийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь эзэмшдэг банкнуудын дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтууд нь хоорондоо нэг цаг хугацаанд дараалал нь тохирсон, өөр хоорондоо хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд зөрүүгүй нотолсон баримтууд байна.   

            Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн талаарх үйл явдлыг болсон эсэхийг тодруулахаар буюу оролцогч нарын эрх ашгийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж тодорхой ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт даалгасан болно. Уг ажиллагааны дагуу ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 630 дугаартай прокурорын тогтоолд: “...дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд, хар тамхитай тэмцэх газрын албан хаагч нар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Э.Э нарыг баривчилж саатуулахдаа хууль заасан үндэслэл журмыг зөрчсөн, мөн Э.Эын нүд хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тухайн үйл явдлаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч цолтой Г.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа буюу иргэн Э.Э нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор тэдгээрийн биемахбод, сэтгэл санааг шаналган зовоосон, эрүүдэн шүүсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна...” гэсэн үндэслэл дурдан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. Тиймээс шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг авахад эрүү шүүлт тулгасан үйл баримт тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            А. Шүүгдэгч Э.Мод ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар  цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 2 дахь хэсэгт заасан 2 жил хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б. Шүүгдэгч Э.Эод ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар  цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 2 дахь хэсэгт заасан 2 жил хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            В. Шүүгдэгч Г.Тд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний гэр байршдаг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ХТТГ №1246 гэсэн бичиглэлтэй 20.6 грамм, уутны хамт 1.3890 грамм өвс мэт зүйл, ХТТГ №1243 гэсэн бичиглэлтэй сим картын үүр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Э.Мыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Э.Эыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Г.Тыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М, Э.Э нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тд 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Э.М, Э.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Тд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар эдлүүлж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.М, Э.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч, Э.М, Э.Э, Г.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ХТТГ №1246 гэсэн бичиглэлтэй 20.6 грамм, уутны хамт 1.3890 грамм өвс мэт зүйл, ХТТГ №1243 гэсэн бичиглэлтэй сим картын үүр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.М, Э.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Тд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ