Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар   2023/ШЦТ/138

 

2023.06.22                                              2023/ШЦТ/138

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0128/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долгормаагийн Мт холбогдох эрүүгийн 2239004110185 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн ...............................................................байрлах Д.У-гийн  монгол гэрийг шатааж, эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч Д.У-гийн  эд хөрөнгөд 516.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М-гийн  бусдын эд хөрөнгийг усгтах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд холдбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004110185 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  ( хх-ийн 6-10-р хуудас),

Хохирогч Д.У-гийн  (хх-ийн 16-17, 21-22-р хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Энхцэцэгийн (хх-ийн 30-32-р хуудас), гэрч С.Мөнхтулгын (хх-ийн 36-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Д.М-ийн   мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Фэйр Валуэшн  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 349 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 40-42-р хуудас),

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Б.Болор-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 61/06/27 тоот дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1196 дугаартай дүгнэлт (хх-ийн 64-65-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-75-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239004110185 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан  нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.М нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн ...............................................тоотод байрлах Д.У-гийн  монгол гэрийг шатааж, эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч Д.У-гийн  эд хөрөнгөд 516.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.У-гийн  мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг, Фэйр Валуэшн  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 349 дугаартай үнэлгээний тайлан, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Б.Болор-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 61/06/27 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-гийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч хохирогчоос уучлалт гуйсан, хохирлын 516.000 төгрөгийг төлсөн....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Д.М нь нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн .............................................тоотод байрлах Д.У-гийн  монгол гэрийг шатааж, эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээн хохирогч Д.У-гийн  эд хөрөнгөд 516,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

 

Шүүгдэгч Д.М-ийн   мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар ярьсан байгаа. Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой би тамхи асаах гэж байгаад чүдэнзээр тамхиа асаагаад газарт хаятал шуудайтай зүйл шатаж эхэлсэн. Тэгээд би тухайн үедээ гэр яаж шатдаг юм бол гэж сонирхоод тэр шатаж байсан шуудайтай зүйлийг гэр лүү ойртуулаад унтраалгүй хараад зогсож байсан чинь маш хурлан шатаж эхэлсэн тэгээд би гэнэт болохоо байлаа гэж бодоод би өмсөж явж байсан хар өнгийн даавуун цамцаа тайлаад галыг унтраах гэж оролдсон боловч унтрахгүй болохоор шууд хашаанаас нь гараад явсан, тэгээд эргээд хашааны завсраар харахад У  өвөө гэрээсээ гараад ирчихсэн ус цацаж унтрааж байсан. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байгаа. Хохирогч У  өвөөд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж. У  өвөөгөөс уучлалт гуйж гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  ( хх-ийн 6-10-р хуудас),

Хохирогч Д.У-гийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн Хэнтий аймгийн.......................................тоотод байх гэртээ байж байхад 20 цагийн үед манай гэрт гаднаас манайхаар орж гардаг Энхцэцэг болон нөхөр нь ор ирсэн тэгээд манай гэрт утсаа цэнэглээд зурагт үзээд байж байгаад над Энхцэцэгийн нөхөр нь тамхи гуйхаар нь нэг ширхэг тамхи өгсөн. Тэгээд 21 цаг өнгөрч байхад би унтаж амрах гээд Энхцэцэг болон нөхөрт нь би унтлаа та хоёр харьж амар гахад надаас дахин нэг тамхи аваад гарсан. Тэгээд тэр хоёрыг гаргаад 5 минутын дараа үүдний амбаараа түгжих гээд гарсан хашааны хаалга хаалттай байхаар нь гарсан юм байна гэж бодоод амбаарын хаалгаа түгжчихээд гэртээ ороод хэвтэж байгаад хэсэг дуг хийгээд байж байхад утаа үнэртээд байхаар нь сэрсэн. Сэрэхэд гэрийн баруун хойноос гал гарж байхаар нь сандарч босоод ус цацаад унтраасан юм...Манай 5 ханатай монгол гэрийн 1 ширхэг туурга, 1 ширхэг дотуур цаваг, гадуур цагаан бүрээс, гэрийн хөшиг, гэрийн 4 ширхэг бүслүүр тус тус шатсан байсан өөр юм шатаагүй...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 21-22-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой түр харж байсан банз зүсдэг айлаасаа найз залуу М-ийн хамт сумын төвийн ...................................тоотод замд У  гэх өвөөгийнх рүү ороод тамхи авъя гээд манай найз залуу М халсан юм тэгээд бид хоёр өвөөгийнд ороод тамхи гуйсан өвөө 1 ширхэг тамхи өгөхөөр нь гарах гэсэн чинь М утсаа цэнэглээд жоохон байж байгаад гаръя гэхээр нь би зав гээд бид хоёр өвөөгийнд 1 цаг орчим болоод гарах гасан дахиад М гуйсан чинь У  өвөө дахиад 1 ширхэг тамхи өгсөн ингээд бид гэрээс гарсан. Гараас гараад авч явсан усаа өргөөд яв гэсэн чинь М үгүй гээд уурлаад У  өвөөгийн гэрийн хойно очсон тэгээд би усаа аваад хашааны үүдэнд очоод Мийг хүлээсэн чинь гэнэт М Энхцэцэгээ гаж чангаар дуудахаар нь би очсон чинь У  өвөөгийн гэр ертөнцийн зүгээр баруун хойд булангаасаа шатаж байсан М өөрийн өмсөж явсан цамцаараа унтраах гээд дарж байсан тэгсэн гал н унтарчихаар нь би одоо онцгойхон ирнэ одоо явъя гээд М бид хоёр явсан. Тэгээд яваад түр хардаг айлдаа очоод байж байхад цагдаа ирээд М, бид хоёрыг аваад явсан юм. Би сайн мэдэхгүй байна...би тухайн У  өвөөгийн гэрийг шатаахад оролцоогүй хашааны үүдэнд Мийг хүлээгээд зогсож байсан юм...үгүй ээ хааяа жоохон ууртай байдаг юм... Манай гэрт түлэх түлээ байхгүй учир хуучин хувцаснуудаа хамт шатаачихсан юм...” гэх мэдүүлэг ( хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч С.Мөнхтулгын шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.М бол Улаанбаатар хотын харьяат хүн. Манай суманд Хааяа ирчихсэн явж байдаг найз охин нь гээд Баярсайханы Энхцэцэг нь манай сумын иргэн байгаа юм.Д.М-ийн   хувьд бол дуугай чимээгүй байж л байдаг, өмнө нь ирэхдээ ингэж хэрэг тарьж байгаагүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),

Фэйр Валуэшн  ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 349 дугаартай: “...бүрээс, туурга, хана, цаваг, хөшиг, бүслүүр зэрийн үнэлгээг 516.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 40-42-р хуудас),

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Б.Болор-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 61/06/27 тоот:

“...Хэнтий аймгийн .............................................................хаягт оршин суух Д.У  /РД: ................./-ийн 5 ханатай гэрт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гал түймэр гарсан гэх Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Ууганбилэгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 4604 дугаартай хэргийн материал, гэрэл зураг, бусад нотлох баримтыг шалгахад тухайн Уг гал түймрийг иргэн Долгормаа овогтой М /РД:УЛ011290534/нь уг гал түймрийг санаатайгаар үйлдсэн байх магадлалтай байна...” гэх дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1196 дугаартай дүгнэлт (хх-ийн 64-65-р хуудас),

1. Д.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт

мэдээлэл үгүй байна.

2. Д.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.М нь өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай байна.

6. Д.М нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хх-ийн 64-65-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-гийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал,  хууль эрх зүйн мэдлэг, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө,...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 516,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч Д.У  нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас) байх тул шүүгдэгч Д.М-гийн  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-гийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М-гийн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 2 сарын хугацаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргээс гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2239004110185 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийн   зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) сарын  хугацаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргээс гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239004110185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР