Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: *******,

            Улсын яллагч: Ж.Энхбат,

      Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

  Монгол улсын иргэн, ******* овогт*******ын *******, Регистрийн дугаар: *******.

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд, мөн 2023 оны 03 сарын 01-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 35 дугаар гудамж 04 тоот байх иргэн *******ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үсний мөнгөн хавчаар, хул хавчаар, бага гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн *******д 10.800.000 хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

.. Би Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103-ын замын эсрэг талд байх хадам ээж *******ынд 2022 оны 09 дүгээр сараас хойш амьдарч байгаа.  2023 оны 03 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, цагаан сар өнгөрөөд өдөр 11 цагийн орчимд гэрийнхээ унтлагын өрөөнд ор хурааж байгаад орны хажууд байх шургуулгад үсний хавчаар, хөөрөг, хул байхыг хараад үсний хавчаар, хөөрөг, хул гурвыг шургуулгаас нь шууд аваад гэрээс гарч яваад урд захын алт, мөнгө авдаг газарт үсний хавчаарыг 50.000 төгрөгөөр зарсан. Тэр газраас гарч явахдаа эргээд нөгөө газраа ороод үсний хавчаарыг эргүүлээд 50.000 төгрөгийг нь өгөөд авсан юм. Тэгээд гэртээ ирээд том өрөөний зурагтын доод талд байх шургуулгад авсан 3 зүйлээ хийсэн. Үсний хавчаар нь мөнгөн эдлэл байсан. Содон шинж тэмдгийг нь бол одоо сайн санахгүй байна. Хөөрөг нь жижиг гарын шар өнгөтэй чулуун хөөрөг байсан ямар хөөрөг гэдгийг мэдэхгүй, хул нь болохоор цул мөнгөн үсэнд хавчдаг зүйл байгаа содон шинж тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Мөн хадам ээж *******ын гэрээс 2022 оны 12 дугаар сарын дундуур би аяга угааж байгаад 3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг аваад машинд 2 хонуулж байгаад урд захын алт, мөнгөний дарханд 3 аягыг нь задалж / хуулж/ байгаад мөнгө чигээр нь нийтдээ 80.000 төгрөгөөр зарсан, дотор нь байсан тагшийг хөдөө гэрийнхээ гадаа эмээлийн доод талд хийсэн. 2023 оны 03 дугаар сард очиж үзэхэд алга болсон байна. Уг нь би өмнөх мэдүүлэгтээ тагш байгаа талаар хэлсэн боловч очиж үзэхэд алга болсон байна, би гэрийнхнээсээ айгаад асууж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,

  Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.   ...Манай гэрээс 2022 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд том гарын 1 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.  2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд манай гэрээс бага гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг, үсний мөнгөн хавчаар 1 ширхэг, үсний хул /даруулга/ 1 ширхэг зэрэг эд зүйлс дахин алга болсон учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөнгөн аяга алдагдах үед манай том охин , түүний нөхөр , охин , нөхөр *******, хүү , бэр нар байсан. Мөн манайд нэг удаа орж ирсэн гэж манай бэр ярьж байсан өөр ямар нэг гаднын хүн орж ирээгүй. Би тухайн эд зүйлсээс хөөргийг надад хүн өгч байсан, бусад эд зүйлсийг би эмээгээсээ өвлөж авсан дээр үеийн эд зүйлс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Сая цагаан сарын үеэр буюу эд зүйлс алга болох үед би гэртээ байсан, алга болсон гэх үсний даруулга, хулыг би цагаан сараар зүүж хэрэглээд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би ээжид өгөхөд, ээж далд хийгээд түүнээс хойш үзээгүй байж байгаад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үзэхэд “хийсэн газар нь байхгүй байна" гэсэн. Манай гэрийнхэн гэрийнхээ бүх зүйлийг үзээд хайгаад олоогүй. Тухайн үсний даруулга, хултай хамт бага гарын хаш хөөрөг байсан гэж ээж ярьсан. Би өөрийн нөхөр болон хүргэн дүү ******* нарыг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манай гэрээс алдагдсан гэх үсний даруулга, хул болон хаш хөөргийг би хамгийн сүүлд шинийн гуравны орой эгч Лхахүүгийн үснээс үсний даруулга, хулыг салгаж байхыг харсан. Хөөргийг нь манай дүү эгчийн хүүхэд нар хоорондоо шинийн гуравны орой тамхилж байхыг харсан, түүнээс хойш хараагүй. Ээж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тухайн эд зүйлсээ далд хийх гээд хийсэн байсан газраа үзэхэд “байхгүй байна” гээд манай гэрийнхэн гэрийнхээ эд зүйлсээр хайж үзэхэд олдоогүй . 2023 оны 12 дугаар сарын сүүлд дүү сүү өргөх гэхэд “ээж аавынхаа аяганд өргөчих” гэхээр нь аягыг нь үзэхэд байхгүй байсан. Тухайн үед манай гэрт би манай найз залуу *******, эгчийн нөхөр , дүү , эхнэр нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай ...Мөнгөн аяга /том/1 ширхгийн үнэ 600.000 төгрөг, Мөнгөн аяга /дунд/1 ширхгийн үнэ 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг, Мөнгөн хавчаар хулны хамт 2.850.000 төгрөг, хаш хөөрөг 6.550.000 төгрөг, эд зүйлийн нийт үнэ 2023 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар 10.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  17/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-04/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59/, депозит дансны хуулганууд /хх-ийн 64-66/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 88-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд,  мөн 2023 оны 03 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 35 дугаар гудамж 04 тоот байх иргэн *******ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үсний мөнгөн хавчаар, хул хавчаар, бага гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 10.800.000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч *******ын ...манай гэрээс бага гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг, үсний мөнгөн хавчаар 1 ширхэг, үсний хул /даруулга/ 1 ширхэг,  мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйлс дахин алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч *******гийн...  би ээжид өгөхөд, ээж далд хийгээд түүнээс хойш үзээгүй байж байгаад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үзэхэд “хийсэн газар нь байхгүй байна" гэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/,

Гэрч *******ын ... Манай гэрээс алдагдсан гэх үсний даруулга, хул болон хаш хөөргийг би хамгийн сүүлд шинийн гуравны орой эгч Лхахүүгийн үснээс үсний даруулга, хулыг салгаж байхыг харсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38/,

Шүүгдэгч *******ын .... үсний хавчаар, хөөрөг, хул байхыг хараад үсний хавчаар, хөөрөг, хул гурвыг  урд захын алт, мөнгө авдаг газарт үсний хавчаарыг 50.000 төгрөгөөр зарсан,...3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг аваад машинд 2 хонуулж байгаад урд захын алт, мөнгөний дарханд 3 аягыг нь задалж / хуулж/ байгаад мөнгө чигээр нь нийтдээ 80.000 төгрөгөөр зарсан.. гэх мэдүүлэг / 51-53/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай....Мөнгөн аяга /том/1 ширхгийн үнэ 600.000 төгрөг, Мөнгөн аяга /дунд/1 ширхгийн үнэ 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг, Мөнгөн хавчаар хулны хамт 2.850.000 төгрөг, хаш хөөрөг 6.550.000 төгрөг, эд зүйлийн нийт үнэ 2023 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар 10.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70/ дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд,  мөн 2023 оны 03 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 35 дугаар гудамж 04 тоот байх иргэн *******ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үсний мөнгөн хавчаар, хул хавчаар, бага гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 10.800.000 хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан,  бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд  шүүгдэгч ******* нь  хулгайлах нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч *******ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үсний мөнгөн хавчаар, хул хавчаар, бага гарын хөөргийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч  ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөрөг, мөнгөн хавчаар, хул хавчаар зэргийг хохирогч *******д биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн 19/,  мөнгөн аяганы хохирол болох 1,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх / гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн/   хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт*******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙAГАЛМАА