Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

  Нарийн бичгийн дарга:

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

 Шүүгдэгч: , түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

   Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн*******, регистрийн дугаар;******* /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-2-23 тоот хашааны гадна байсан иргэн *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *******т2,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-6-1 тоот хашааны гадаа байсан иргэн*******ы  00-16 БНН улсын дугаартай УАЗ 2206 маркийн фургон автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч,  А.Болорчулуунд 24.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвижих худалдааны төвийн зогсоол дээр байсан иргэн *******ын Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******д 1.300.000  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын хажууд байрлах Наранбулаг дэлгүүрийн хажуу талд байсан иргэн*******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч*******ид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...Миний бие энэ хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн  12-13/,  

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...17 цагийн үед аймгийн төв орж ирээд 19 цагийн үед эхнэрээ хотоос тосчихоод Баянхонгор сумын 3-2-23 тоот хашааны гадаа ээжийнд очиж унд цай уучихаад сум руугаа гарах гээд хашааны гадаа үлдээгээд ороод 10 орчим минут болоод байж байтал хашааны гадаа мотоцикль дуугарахаар нь гараад иртэл мотоцикль алга болсон байсан. Миний мотоцикль нь улаан өнгийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй, гэрчилгээ бичиг баримт байхгүй. 2021 оны 12 дугаар сард Баруун бүс худалдааны төвийн гаднаас зах дээрээс 2,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклийн түлхүүрээ би сугалж аваад рулээ түгжээгүй орхисон байсан. Одоо 2,800,000 төгрөгөөр үнэлнэ..... Урд талын гэрлийн төмрийн хамгаалалтын халзрахаа, урд карлоны 4 боолтын нэг хугарсан, арааны гэрэл асдаггүй байсан хэвээрээ, урд талын шаврын хамгаалалтыг авсан байна. Урд талын дугуйны олгой хаймрыг хошууг нь шулаад хийсэн байсныг олгойг нь сольсон байна. Мөн суудлын бүрээсийг шинэ бүрээс болгож сольсон байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23 26-27/,

Хохирогч*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...15 цагийн үед хашааны гадаа машинаа тавихдаа дотор талд нь түлхүүрээ хийж орхисон байсан, 20 цагийн үед гарч машинаа хашаандаа оруулах гэтэл машин байхгүй байсан,....миний 0016 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 105 гэсэн цэнхэр өнгийн хаалгатай хашааны гадаа байсан. Машиныхаа түлхүүрийг үзтэл түлхүүр байхгүй байсан. Цагдаагийн албан хаагч руу нэг цагдаа залгаад “алдагдсан гэх машин ямар түлхүүртэй байсан бэ, эрүүлжүүлэх, саатуулах байранд нэг хүн УАЗ фургоны түлхүүртэй ирсэн байна” гээд намайг “түлхүүрийнхээ онцлог, содон шинж тэмдгийг хэлээрэй” гэхээр нь “гогцоотой, цойрон зүүлттэй, жижиг 2 хар, 1 том хар түлхүүр байгаа” гэхэд “яг таарч байна, би энэ түлхүүрийг өгөөд явуулъя” гэж ярьсан. Цагдаагийн албан хаагч түлхүүрийг авчирч ирэхэд түлхүүр маань мөн байсан...” гэх мэдүүлэг/1хх 154-155/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 14 цагийн үед Арвижих худалдааны төвийн зогсоол дээр мотоциклоо тавиад захаар явж байгаад 15 цаг өнгөрч байхад мотоцикл дээрээ ирэхэд мотоцикл байхгүй, дээр нь байсан дээлийг хажуу контейнер дээр шидсэн байсан. Мустанг-5 маркийн хүрэн өнгөтэй, хүрэн өнгийн торон суудлын бүрээстэй, ачааны зүүн талын гишгэдэг төмөр байхгүй, өвдгөвч нь сэвтэй, өрөөсөн толь байхгүй... гаалийн бичиг, мотор, арлын дугаар байхгүй, мөн улсын дугаар байхгүй, рамыг нь сольж тавьсан...” гэх мэдүүлэг /1хх 220-221/,

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Есөн-Эрдэнэ зах орж хүнд бичиг баримт өгөх гэж яваад мотоциклоо Есөн-Эрдэнэ захын баруун талд байрлах Наранбулаг хүнсний дэлгүүрийн хажуугийн шороон дээрх хайсны хажууд тавиад хөдөө явах унаа хайгаад машинд бичиг баримт өгөөд буцаад мотоцикл дээрээ ирэхэд мотоцикл байхгүй байхаар нь мөрийн дагаад арын гудамжаар нь яваад цаад талын үзүүр дээр нь очиход мөр нь засмал зам руу ороод алга болсон,... Мустанг-5 маркийн улаан өнгөтэй, суудлын бүтээлэг таримал өнгийн үстэй бүтээлэгтэй урд талын паарны гэрэл цэнхэр голтой гэрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /2хх 58-59/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манай нөхөр Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайд ажиллаж байгаа, өөрөө ирэх боломжгүй учир би эд зүйлийг нь хүлээн авахад татгалзах зүйлгүй. Тухайн мотоцикл нь манай мотоцикль мөн байна. Мотоциклийн мотор дугуйгаар нь таньж байна. Манай мотоциклийн банк, суудал хоёр талын тагийг сольж цэнхэр өнгийн банк суудал тавьсан байсан,.... гэх мэдүүлэг /2хх 63-64

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

"... би ынд явж очиход гэрийнхээ ард улаан өнгийн Мустанг 5-г бүтээсэн байсан. Тэгэхээр нь би “юун мотоцикл гэж асуухад Арван мянгатаас хулгай хийсэн зарагдвал баригдахгүй байгаа  гэхээр нь би мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд тус мотоциклийн урд олгой нь хошууг нь сольж шинэ олгой авч тавьж, контуктор, суудлын бүрээсийг сольсон. Урд шаврын хаалтыг авч хаясан. Тус мотоциклийг Баян-Овооны гэх айлд 5 эр ямаа, 1 бүдүүн мориноос өгснөө энэ хүн аймаг орохгүй бол би баригдахгүйдээ гэж надад хэлсэн. ” гэх мэдүүлэг /1хх-ийн 32/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... “Өлзийт сумын гэх залуу манай хамаатны гэх залууд улаан өнгийн Мустанг-5 зарсан байхаар нь өөр мотоцикл байгаа юу гэхэд байгаа гэхээр нь аймагт байх хашаанд нь очиж үзээд улаан өнгийн Мустанг-5-г 5 эр ямаа, 1 бүдүүн мориор солиод худалдаж авсан. нь эхнэр нь унадаг байсан гэж хэлсэн. Би мотоцикль худалдаж авсан 5 эр ямааг  1000000 төгрөг, 1 бүдүүн морь 1000000  төгрөг нийт 2000000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 34-35/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Хөх толгойн голд явж байхад нэг нүдний шилтэй ах намайг дуудаад энэ улаан өнгийн Мустанг-5 мотоциклийг зарчихмаар байна. Ах нь Галуутынх” гэж надад хэлсэн. Тэгэхээр би  хулгай мотоцикл биш биз гэхэд жоохон буруу гарын мотоцикл байгаа 500,000 төгрөгт авчих ах нь Галуут руу явах унааны мөнгө хийх гээд байгаа гэхээр нь би тус мотоциклийг худалдаж авсан. Тэгээд юмыг яаж мэдэх үү гээд мотоцикл зарсан этгээдийн зургийг нь дарж үлдсэн. Тус мотоциклийг Баян-Овоо сумын 1-р багт байх Д. гэх айлд 5 эр ямаа, бүдүүн мориноос өгсөн...суудлын бүрээсийг өөрчилсөн, амаржины ногоон гармуушиг резинийг сольсон. Урд шаврын хаалтыг авч хаясан, банкны таг, түлхүүрийн голыг сольсон. Мөн урд талын олгой хаймар авч тавьсан. Тус мотоциклийг анх авсан зураг надад байгаа...” гэх мэдүүлэг /1хх -ийн 37-38/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 3-21 дүгээр гудамжинд согтуу хүн ороод ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус иргэн оршин суугаа газар тодорхой бус, согтуу байсан бөгөөд ар гэрт нь хүлээлгэж өгье гэхэд хүлээлгэж өгөх хүн байхгүй болохоор нь эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэх явцад хоёр давхар цамцтай байсан бөгөөд дотор цамцны халааснаас 2 жижиг хар, 1 том хар УАЗ гэсэн бичигтэй, төмөр гогцоотой түлхүүр байсан, тэгээд би “юун түлхүүр бэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлээд байсан бөгөөд тус өдөр манай цагдаагийн байгууллагад 1-р багаас фургон автомашин хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл байсан тул эрүүгийн мөрдөгчтэй холбогдож алдагдсан тээврийн хэрэгслийн түлхүүрийг асуухад миний*******аас авсан түлхүүртэй таарч байсан тул жижүүрийн жолооч аар өгүүлж явуулахад хулгайд алдсан тээврийн хэрэгслийн түлхүүр мөн болохыг тогтоосон...” гэх мэдүүлэг /1хх 161-162/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тус түлхүүрийг би 3.21 дүгээр гудамжны үзүүрт Эрүүгийн мөрдөгч Баасанбатад аваачиж өгсөн бөгөөд хохирогч тус түлхүүрийг хохирогч аваад фургон маркийн машиныг асаахад машин шууд ассан. Тэр түлхүүр нь 2 жижиг хар, 1 том хар, төмөр гогцоотой гогцоотой түлхүүр байсан... гэх мэдүүлэг /1хх 165-166 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2022 оны 11 дүгээр сард өөрийн мотоциклоо задалж эд ангийг нь зарж архи уугаад байсан. Тэгээд дараа нь өөрийн мотоциклийн банк, суудал зэргийг өөр мотоцикльд тавьсан унаад явж байхаар нь юун мотоцикль  гэж асуухад Бууцагаан сумаас хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн мотоциклийн араам одоо манай хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /2хх 71-72/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2022 оны 12 дугаар сарын сүүлээр сумандаа эргүүл хийгээд явж байхад******* согтуу гудамжинд сууж байсан тэгэхээр нь би машиндаа суулгаад кабин дээрээ авч ирсэн учир*******ийг аймгийн төвөөс эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч сураглаад байсан. Би кабин дээрээ ирээд эрүүгийн мөрдөгч рүү залгаж******* энд байна гэхэд наанаас чинь аймаг явах цагдаа байвал харгалзуулаад явуулчих гэсэн. Тухайн үед Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч манай суманд ирсэн хүн аваад буцах гэж байхад би т хүлээлгэн өгч явуулсан. Маргааш нь эрүүгийн мөрдөгч залгаад гудамжинд мотоциклоо орхисон гэж байна мотоциклийг нь авч ирээд түр саатуулах байранд хийчих гэхээр нь би гудамжнаас авч ирээд саатуулах байрандаа хийсэн. Тухайн мотоциклийг нь Баянхонгор сумаас хүн ирээд авах гэхээр нь би тэмдэглэл үйлдээгүй хүнд хүлээлгэж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /2хх 75-76 /,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 354 дугаартай “...Мустанг 150 сс мотоцикл 1 ширхэг... үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,080,000 төгрөг ... гэх дүгнэлт /1хх-ийн 46/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай “...фургон автомашины үнэ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 24.500.000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 175 -176/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 343 дугаартай “...Мотоцикл 1 ширхэг... 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.300.000 төгрөг... гэх дүгнэлт /1хх 229/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 337 дугаартай “...Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 1,200,000  төгрөг ....гэх дүгнэлт /2хх 81/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн  2, 138, 2 хх-ийн 28, 120/,  эрэн сурвалжлалт зарлах, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 03-10/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-12, 14-19, 148-149/, прокурорын тогтоол / хх-ийн 13-14/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-рхх-ийн 139-142, 214-217, 2-р хх-ийн 30-35/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 142-148, 2-р хх-ийн 39-42, 52-55/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 43-51/Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 195-197, 2 хх-ийн 116-119/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 79/, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 80/, депозит дансны хуулганууд / 1 хх-ийн 83-89/, шүүгдэгч ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 139-147, 2 хх-ийн 30-31/, мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 25-26, 133-134/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 2 хх-ийн 39/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 43-50/, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолыг хуулга / 1-р хх-ийн 94-124/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-2-23 тоот хашааны гадна байсан иргэн *******ын эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, *******т 2,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-6-1 тоот хашааны гадаа байсан 00-16 БНН улсын дугаартай УАЗ 2206 маркийн фургон автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч*******д 24.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Арвижих худалдааны төвийн зогсоол дээрээс Мустанг 5 маркийн хүрэн өнгийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******д 1.300.000  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын хажууд байрлах Наранбулаг дэлгүүрийн хажуу талд байсан иргэн*******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч*******ид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ийн мэдүүлэг /2 хх-ийн 12-13/,

хохирогч *******ын.... Баянхонгор сумын 3-2-23 тоот хашааны гадаа  хашааны гадаа үлдээгээд ороод 10 орчим минут болоод байж байтал хашааны гадаа мотоцикл дуугарахаар нь гараад иртэл мотоцикл алга болсон байсан ...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 22-23, 26-27/,

хохирогч*******ы .... хашааны гадаа машинаа тавихдаа дотор талд нь түлхүүрээ хийж орхисон байсан, 20 цагийн үед гарч машинаа хашаандаа оруулах гэтэл машин байхгүй байсан,....миний 0016 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 105 гэсэн цэнхэр өнгийн хаалгатай хашааны гадаа байсан ....гэх мэдүүлэг / 1 хх-ийн 162-163/,

 хохирогч *******ын ... Арвижих худалдааны төвийн зогсоол дээр мотоциклоо тавиад захаар явж байгаад буцаад  ирэхэд мотоцикл байхгүй, дээр нь байсан дээлийг хажуу контейнер дээр шидсэн байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 220-221/,

хохирогч*******ийн... Наранбулаг хүнсний дэлгүүрийн хажуугийн шороон дээрх хайсны хажууд тавиад хөдөө явах унаа хайгаад машинд бичиг баримт өгөөд буцаад мотоцикл дээрээ ирэхэд  байхгүй байсан...гэх  мэдүүлэг/ 2 хх-ийн 58-59/,

гэрч гийн... би ынд явж очиход гэрийнхээ ард улаан өнгийн Мустанг 5-г бүтээсэн байсан...гэх  мэдүүлэг /1 хх-ийн 32/,

гэрч ийн ... аас улаан өнгийн Мустанг-5 мотоциклийг  5 эр ямаа, 1 бүдүүн мориор солиод худалдаж авсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 34/,

гэрч ын...  жоохон буруу гарын мотоцикл байгаа 500,000 төгрөгт авчих ах нь Галуут руу явах унааны мөнгө хийх гээд байгаа гэхээр нь би тус мотоциклийг худалдаж авсан...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 37-38/,

гэрч ын ... жижүүрийн жолооч аар өгүүлж явуулахад хулгайд алдсан тээврийн хэрэгслийн түлхүүр мөн болохыг тогтоосон ...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 161-162/,

гэрч ын ... түлхүүрийг хохирогч аваад фургон маркийн машиныг асаахад машин шууд ассан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 155-156/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 354 дугаартай “...Мустанг-150  мотоцикл 1 ширхэг... үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,080,000 төгрөг ... гэх дүгнэлт /1хх-ийн 46/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай “...фургон автомашины үнэ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 24.500.000 төгрөг ..” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 175 -176/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 343 дугаартай “...Мотоцикл 1 ширхэг... 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.300.000 төгрөг ...” гэх дүгнэлт /1хх 229-230/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 337 дугаартай “...Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 1,200,000  төгрөг.... гэх дүгнэлт /2хх 81/ хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд  шүүгдэгч нь хулгайлах нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 8 удаагийн ял шийтгэлтэй  талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Уг гэмт хэргийн хохирогч *******ын эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклийг, хохирогч*******ы 00-16 БНН улсын дугаартай УАЗ 2206 маркийн фургон автомашиныг, хохирогч*******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******, *******,******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мотоцикл болон фургон авто машиныг биет байдлаар буцаан өгсөн болно.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар,  шүүгдэгчийн хувийн байдал,/ өмнө хулгай хэргээр шүүхээр шийтгүүлж ял эдэлж байсан, дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн /, шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багт мал малладаг гэх боловч түүний нэр дээр тоологдсон малын А данс хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй /, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулж, хохирогч*******ид олгож,

Хохирогч *******ын Мустанг-5 маркийн  мотоциклыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч аас 1,300,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 114 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр ийг тогтоож, мэдүүлэг авсан ба аймгийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 1/948 дугаар албан бичиг...гэрч гэгч нь Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал байх тул холбогдох материалыг хэргээс хуулбарлаж, харьяаллын дагуу шалгуулахаар хүргүүлэв... хэрэгт  / хх-ийн 170-171/ авагдсан байна.

Харин  Аймгийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн № 117 дугаар .....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ..... тогтоолыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-зааснаар  шүүгдэгч ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 114 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулж,  хохирогч*******ид олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч аас 1,300,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА