Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0604

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0604

Улаанбаатар хот

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлЭ***

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,

ИлтгЭ*** шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “К” ХХК,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0517 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х***,

Хэргийн индекс: 128/2025/0186/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас анх шүүхэд хандан “К ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны хохирол, нөхөн олговор 458,957,566 төгрөгийг олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0395 дугаар шийдвэрээр “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 100 дугаар зүйлийн 100.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч тал хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1 ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гЭ*** заалт нь 2019 онд орсон өөрчлөлт байх тул түүнээс өмнө олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгоход хамааралгүй байна.

Газар эзэмших эрх олгосноос хойш гарсан эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр /шүүхийн шийдвэр мөн адил хамаарна/ нь өмнө гарсан захиргааны акттай зөрчилдсөн тохиолдолд тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж “К” ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг нь хуулиар хэрхэн хамгаалагдах талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Нийслэлийн Засаг дарга нь “К” ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар “нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах” гэж зааснаар газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах зохицуулалттай байна.

3.2 Анхан шатны шүүх “К” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 45/24 дугаар албан бичгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан газрын хэлбэр хэмжээ өөрчлөх тухай хүсэлтийг гаргажээ” хэмээн дүгнЭ*** нь үндэслэлгүй юм. Угтаа газрын хэлбэр хэмжээг шүүхийн шийдвэрээр багасгаж, үлдэх хэсгийг нийслэл өөрийн эзэмшилд буцаан авсан болно.

3.3 Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Учир нь маргааны үйл баримтаас үзвэл дээрх шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж холбогдох газрын хэмжээг багасгасан бөгөөд, газрын үлдэх хэсэг нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох; 20.1.4. бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах; гэж заасан үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнЭ*** нь бүхэлдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт юм.

3.4 Захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй хэдий ч тийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллагын өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатайгаар нөлөөлөх шийдвэрийн боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн багаар эрхийг нь хөндөх шийдвэр гаргах ёстой. Энэхүү маргааны тухайд, усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай бол хэрхэн шийдвэрлэх, эсхүл эзэмшил газрыг сольж өөр газар эзэмшүүлэх, эсхүл нөхөн олговор олгох зэрэг боломжит шийдвэрийн хувилбар байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.

3.5 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 202.2.5-д зааснаар “К” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа бол эхлээд газар эзэмшигчтэй тохиролцох үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд шүүхийн шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил зааг солбицлыг тогтоохдоо захиргааны байгууллага нь нэгэнт эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрх олж авч, үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигчийн эрх, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой байдалд итгэх итгэлийг хамгаалах зарчмыг харгалзаагүй, нөхөх олговрын асуудлыг урьдчилан тохиолцоогүй гэм буруутай байна.

3.6 Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих хориотой тул нэхэмжлэгч болох манай байгууллага газрыг үргэлжлүүлэн ашиглах, барилга байгууламж барих, барьсан байшинг буулгахгүй байхыг шаардах эрхгүй, харин нөхөх олговор шаардах, барилга буулгаснаас үүсэх хохирол шаардах, эсхүл өөр газар эзэмшихээр шаардах эрхтэй бөгөөд харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг шаардах хууль ёсны эрхтэй.

Энэ талаар Улсын дээд шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2025/0027 тогтоолд нөхөн олговортой холбоотой асуудлыг дүгнэж, тайлбарласан.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/10517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1. Нэхэмжлэгч “К” ХХК анх нийслэлийн Засаг даргын 2016 оны А/565 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10000 м.кв газрын эзэмших эрхийг “А“ ХХК-иас  шилжүүлэн авч, “орон сууц”-ны зориулалтаар 2 жил 8 сарын хугацаатай эзэмших эрхтэй болсон. Улмаар мөн Засаг даргын 2020 оны А/232 дугаар захирамжаар газрын зориулалтыг “үйлдвэрлэл” болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгуулсан.

3.2. Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийн төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны нэр бүхий прокуророос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/232 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0303 дугаар шийдвэрээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “К” ХХК-ийн эзэмшиж байсан 10000 м.кв талбай бүхий газраас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайг хүчингүй болгож  шийдвэрлЭ***.

Шүүхийн энэхүү шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээд “К” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон тул нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1287 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “К” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг 6275 м.кв болгон өөрчилсөн.

3.3. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “К” ХХК-иас шүүхэд хандан “К ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны хохирол, нөхөн олговор 458,957,566 төгрөгийг олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” агуулгатай болохыг эцэслэн тодорхойлж маргасан болох нь тус тус тогтоогдсон.

4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” хэмээн тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “К” ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлж, нөхөн олговор  шийдүүлэх тухай” 41/24 тоот албан бичгээр гаргасан өргөдлийн хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-05/6298 дугаар албан бичгээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан “Хохирол, нөхөн олговор шаардах тухай” 65/24 дугаар албан бичгийн хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 03/50 дугаар албан бичгээр “...танай компаниас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн татгалзсан хариуг тус тус хуулийн хугацаанд өгч байсан болох нь тогтоогдож байх тул “хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” хэмээн дүгнЭ*** анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд дурдсан “Нийслэлийн Засаг дарга нь “К” ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар “нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах” гэж зааснаар газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах ёстой”, “...Улсын дээд шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2025/0027 тогтоолд нөхөн олговортой холбоотой асуудлыг дүгнэж, тайлбарласан...” гэх үндэслэлийн хувьд

хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан 10000 м.кв талбай бүхий газраас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлЭ*** үйл баримт нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 болон 20.1.4-т заасан захиргааны байгууллага өөрийн санаачилгаар бусдын эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авсан захиргааны үйл ажиллагаа бус харин прокуророос гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлЭ*** тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтад шууд хамааралгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1” гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглЭ***, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

      

 

 

                             ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                             ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА