Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар   2023/ШЦТ/140

 

 

 

2023.06.23                                          2023/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2023/00/Э

 

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Б.Өнөбат,

Хохирогч  Ц.Т,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч А.У, А.Б, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У, А.Б, Д.Д нарт холбогдох эрүүгийн 2139002070014 дугаартай хэргийг 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь Могойн шалз нөхөрлөлийн ахлагчаар ажиллаж байхдаа хууль буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм" "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гүйцэд биелүүлээгүй, дутуу хийсэн, ор нэр төдий хандсан, зохих журмын дагуу биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Ц.Т-ыг гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Хэнтий аймгийн .............................................газарт орших 4.98 гектар талбайд байх бичил уурхайн гүнд байхад нь бичил уурхайн амалгааны урт 75.5 см, өргөн нь 14.5 см, өндөр нь 7см банз мод толгой дээр нь унаж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2139002070014 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Т-ынмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 14-19-р хуудас),

Гэрч П.Базарын (1-р хх-ийн 36-40, 75-76-р хуудас), гэрч Э.Алтантуяагийн (1-р хх-ийн 44-45-р хуудас), гэрч Б.Үүрийнтуяагийн (1-р хх-ийн 47-48-р хуудас), гэрч Д.Цэрэндондовын (1-р хх-ийн 52-53, 69-70-р хуудас), гэрч Д.Гантулгын (1-р хх-ийн 56-58-р хуудас), гэрч У.Анхбаярын (1-р хх-ийн 61-63 дугаар хуудас), гэрч Б.Мөнгөншагайн (1-р хх-ийн 65-67-р хуудас), мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай гэрээний хуулбар (1-р хх-ийн 100-103-р  хуудас),

Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт оруулах талаар хамтыг ажиллагааны гэрээний хуулбар (1-р хх-ийн 106-110-р хуудас),

Стандарт баяжмал ХХК болон Лут хийц ХХК-ын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар (1-р хх-ийн 112-114-р хуудас),

Стандарт баяжмал ХХК-ын захирал А.У нь Ц.Ттай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай түр ажиллуулах гэрээний хуулбар (1-р хх-ийн 118-р хуудас),

Могойн шалз нөхөрлөл болон Лут хийц ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар (1-р хх-ийн 119-120-р хуудас),

Могойн шалз нөхөрлөлийн хөдөлмөрий аюулгүй байдал эрүүл ахуйн дотоод журам (1-р хх-ийн 121-126-р хуудас),

Хохирогч Ц.Т-ын эрүүл мэндийн карт, Лазер мед эмнэлгийн Компьютер томографийн шинжилгээ, өвчний түүхийн хуулбар (1-р хх-ийн 188-200, 203-214, 216-229-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн  2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 475 дугаар дүгнэлт (1-р хх-ийн 230-235-р хуудас),

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Батцэнгэлийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05-/21 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 56-61-р хуудас),

Шүүгдэгч А.Б-ынхувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19-р хорооны засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 65, 120-126-р хуудас)

 

 

Шүүгдэгч Д.Д-ын хувийн байдлыг тогтоосон: Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, Бэрх тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 72, 130-133-р хуудас)

Шүүгдэгч А.Угийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 74, 110-118-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2139002070014 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарыг Могойн шалз нөхөрлөлийн ахлагчаар ажиллаж байхдаа хууль буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм" "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гүйцэд биелүүлээгүй, дутуу хийсэн, ор нэр төдий хандсан, зохих журмын дагуу биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Ц.Т-ынэрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судалагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна...Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч Д.Дшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг төлнө...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь Могойн шалз нөхөрлөлийн ахлагчаар ажиллаж байхдаа хууль буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм" "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гүйцэд биелүүлээгүй, дутуу хийсэн, ор нэр төдий хандсан, зохих журмын дагуу биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Ц.Т-ыггэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Хэнтий аймгийн ........................................................нэртэй газарт орших 4.98 гектар талбайд байх бичил уурхайн гүнд байхад нь бичил уурхайн амалгааны урт 75.5 см, өргөн нь 14.5 см, өндөр нь 7см банз мод толгой дээр нь унаж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай компани болох Стандарт баяжмал ХХК-с зар тавьж Хэнтий аймгийн Норовлин суманд жонш олборлуултаар 2021 онд Т гэдэг хүнтэй уулзаж түр ажиллах гэрээ байгуулж уулзаж байсан. Тэгээд 3 сараар Хэнтий аймгийн Норовлин суманд яваад ийм осол болсон байсан. Тэнд жонш олборлох үйл явцыг миний дүү Б хариуцаад ажиллуулж байсан. Энэ осол гарсны дараа Б болон миний бие эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлөөд явж байгаа...6.500.000 төгрөгийг сүүлд төлсөн. Бодит төлбөр 2.500.000 төгрөгийг өдөр өдрөөр тус тусад нь дансаар шилжүүлсэн. Нийт 9 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн байгаа...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг болох үед бол би Улаанбаатар хотод албан ажлаар явж байсан. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр надад уурхай дээр осол  болж Т-ыг гэмтсэн талаар манай ХАБ хариуцсан ажилтан Базар надад хэлсэн. Тэгээд би шуурхай сумын эмнэлэгт үзүүлж арга хэмжээ авах талаар зааварчилгаа өгсөн...Хэрэг болсоны дараагаас Т нь Хэнтий аймгийн Норовлин сумын эмнэлэгт хүргэгдэж очсон цагаас хойших бүх эмчилгээний зардлыг төлж барагдуулж байгаа....Одоо мөн хэрэгт авагдсан байгаа нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг төлж барагдуулна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг Хэнтий аймгийн Норовлин суманд гэртээ байхад манай жоншны 10 дугаар уурхай дээр ажиллаж байсан ХАБ-ын ажилтан Базар залгаад уурхай дээр осол болсон талаар хэлсэн. Тэгээд шууд Т-ыг Хэнтий аймгийн Норовлин сумын нэгдсэн эмнэлэгт хүргүүлж эмчилгээ эхлүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 18-ны өдөр аймгаас эмч нар ирж Т-ыг авч явсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 07 цагт ажилдаа гараад Мөнгөншагай хамт 28 метрийн гүнд өрөмдлөг хийж байсан. 15 цагаас 16 цагийн хооронд нэг мэдэхэд дээрээс өмсөж явсан каск буюу хамгаалалтын малгайн дээр унасан яг юу унсаныг нь мэдэхгүй байна...Би энэ компанид 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 6 сарын гэрээ байгуулж ажилласан...Б захирлын оффисс дээр очиж Б захирлын төрсөн эгч “Стандарт баяжмал ХХК”-нб захирал А.Утай цаасан гэрээ хийсэн. ....Могойн шалз 10 дугаар нөхөрлөлийн уурхай дээр очсон. Бид дараах бүрэлдэхүүнтэй ажилласан. Нөхөрлөлийн ахлагч Дэлгэрбат, ХАБЭА ажилтнаар Базар, төслийн удирдагч Цэрэндондов, өрөмдөгч Анхбаяр, Т, Леботик татдаг операторчиноор Гантулга, туслах ажилтнаар Мөнгөншагай, тогооч Буянхишиг гэх нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Би очсон цагаасаа 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Могойн шалз 10 дугаар нөхөрлөлийн уурхайд жонш гаргахаар босоо амыг доош ухах ажил хийсэн. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ажил хэвийн үргэлжилж байсан. Өдөр хэрд 15-16 цагийн орчимд намайг уурхайн нүхэнд өрөмдлөг хийж байхад уурхайн ам хэсгээс мод унасны улмаас миний толгой хэсэг гэмтсэн....Миний тархины дагзны яс цөмөрсөн, дух цөмөрсөн, чамархайн яс 15 см цууралттай, тархины цус хуралт 80 хувьтай, цусыг бүрэн шимэгдүүлж аваагүй байгаа, тархины гол судас тээгэлсэн гэж эмч хэлсэн. Би одоогоор байнгын асаргаанд байж өдөр бүр өвчин намдаах эм ууж байна. Хөдөлмөрийн чадваргүй болчихоод байгаа...Би 37,879,338 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ....Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Базарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн ................. Могойн Шалз нөхөрлөлийн ажил дээрээ 15 цагийн орчимд уурхайн босоо амныхаа ажилтай танилцахад манай ажил хэвийн явагдаж байсан. Ингээд би өөрийн байрлаж байгаа газар буюу кэмп дээрээ ойр орчмийн цэвэрлэгээ хийгээд явж байгаад гэрт ороод байж байхад туслах ажилтан Мөнгөншагай нь гүйж ирээд уурхайн ам руу мод унасан машинаа асаагаарай гэж надад хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад уурхайн аман дээр очсон чинь аман дээр ажиллаж байсан Цэрэндондовоос юу болсон талаар асуухад бошигны ёроол хэсэгт босоо амны хүрээ эмжээр мод тээглээд мултарч унаад доош унасан гэсэн хариулт надад өгсөн. Тэгээд би машиндаа түлш хийчхээд буцаад аман дээрээ ирэхэд амны амсар дээр Т-ыг Цэрэндондов нь амны ёроол хэсгээс гарган ирсэн байсан. Тэгээд Т дээр очиход Т нь дотор муухайраад байна гээд ам руугаа гараа хийн хүчээр бөөлжөөд байсан. Тэгээд Цэрэндондов бид хоёр машинд Т-ыг өргөж оруулан хойд талын суудал дээр хэвтүүлэн нөхөрлөлөөс сумын төв рүү ирж эмнэлэг дээр хүргэж өгсөн...Т чи ам руугаа гараа хийн бөөлжиж болохгүй гэдгийг удаа дараа сануулан боль гэж хэлээд гарыг нь болиулах гэхэд Т нь болихгүй эмч нарт дийлдэхгүй ам руугаа гараа хийн бөөлжөөд байсан. Тэр үед би өрөөний үүдэнд хаалга нь онгорхой болохоор хараад зогсож байсан. Тэгээд эмч нар намайг дуудан Тын гаргаж байгаа буруу үйлдлийг зогсоолгохоор өрөөнд оруулан Тын гарыг бариулсан. Ингээд би Тын гарын нь барьж байхад Т байнга хөдлөөд байсан болохоор гарт нь дусал хийх боломжгүй байсан учир Тын хөлд нь хийхээр болоход Т мөн адил хөлөө хөдөлгөөд дусал хийлгүүлэхгүй байсан. Ингээд энэ үед Цэрэндондов гаднаас орж ирэн Тын хөлийг нь дарж суугаад эмч сувилагч нар Тын хөлд нь дусал хийсэн. Энэ хугацаанд Т нь эмч нарт миний дотор муухайраад байна би бөөлжмөөр байна гээд л байсан...Ингээд би Б захиралтай утсаар ярьж зөвлөлдөөд Тын ар гэрийн хүмүүст нь юу болсон талаар мэдэгдэхээр болоод Т-аас эхнэрийн утсыг аваад эхнэртэй нь утсаар ярьж юу болсон талаар мэдэгдсэн...Ингээд Цэрэндондов бид хоёр ээлжээр Т-ыг харж хоносон. Тэгж байхад нөхөрлөлийн ахлач Дэлгэрбат Бэрх тосгоноос буюу гэрээсээ ирж бид хоёртой хамт хоносон....Харин аймгийн эмнэлэгт Т нь 2 хоноод Улаанбаатар хот явсан....Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т болон бусад ажиллаж байгаа хүмүүс бүгдээс нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж авдаг. Би өглөө болгон ажилчдыг ажилдаа гарахаас нь өмнө тус бүрт нь зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж авдаг...Тиймээ тухайн өдөр би Тын хамгаалтын хувцас хэрэгслийг бүгдийг нь шалгаж үзэхэд бүрэн бүтэн байсан болохоор ажилд гаргасан. Мөн бусад ажилчдын хувцас хэрэгслийг шалгаж үзсэн. Тухайн үед Тын биед ямар нэгэн зовуурь өвдөж байгаа зүйл байхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Т нь босоо ам цохиход молдоокон дээр хуваарилагдан ажиллаж байсан. Босоо амны нүхэнд буюу доод талд Ө.Анхбаяр, Ц.Т нар ажиллаж байсан. Харин дээд талд нь Б.Гантулга, Д.Цэрэндондов, Б.Мөнгөншагай нар ажиллаж байсан...Т Анхбаяр нар нь 27 метр 80 см гүнд ажиллаж байсан. Мөн Тын толгой дээр 50-70 см урттай, 7 см зузаантай, 15-20 см өргөнтэй банз байсан.... “Лут хийц ХХК”-ын А.Б, Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Шалз могой” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Жоншны уурхайн 10 дугаар ам буюу “Могойн шалз” нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар ажилчдаар хангах, жонш олборлох, борлуулах, тээвэрлэх, санхүүжилтээр хангах зэрэг ажлуудыг хариуцан ажиллахаар болсон. Тэгээд би энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн .........................................гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Жоншны уурайд ХАБЭА хариуцсан инженер болон няравын ажлыг хариуцаж ажиллахаар очсон....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-40, 75-76-р хуудас),

Гэрч Э.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 40-50 минутын үед эмнэлгээс эмнэлэг дээр дуудлага ирсэн гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр ирэх үед биеийн байдал нь хүнд ухаан санаа бүдгэрсэн байдалтай толгой хүчтэй өвдөж байна гэсэн зовууртай мөн дотор муухайрч бөөлжих гээд байна гэсэн зовууртай эрэгтэй хүн байсан. Намайг тэр хүнд үзлэг хийхээс өмнө өвчин намдаах тариаг эмнэлгийн бага эмч Бумбага хийсэн байсан. Миний үзлэгээр зүрх судас амьсгалын амин үзүүлэлт хэвийн байсан. Тэр өвчтөн Төгсжаргал нь өөрийн хуруугаа амандаа хийж байн байн бөөлжиж байсан. Энэ талаар нь боль гэж хэлэхэд эмчийн зааврыг сонсохгүй өөрийн дураараа үйлдлээ дахин дахин хийгээд байсан. Хэсэг газрын үзлэгээр толгойн орой хэсэгт 4-5 см орчим овойж хавагнасан байсан. Ингээд яаралтай тусламжаар эмчилгээгээ хийсэн. Мөн өвчний түүх нээж зовиур үзлэгт үндэслэн эмчилгээ хийсэн. Ингээд Тын биеийн байдал тогтворжсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өглөө үйлчлүүлэгч Тын биед дахин үзлэг хийж биеийн байдал тогтворжсон байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмнэлэгт танилцуулж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү толгойн зураг компьютер зураг авахуулах шаардлагатай тул үйлчлүүлэгч Т-ыг шилжүүлэн эмчлүүлэхээр болж шилжүүлсэн... Норовлин сумын 1 дүгээр багт байрлах жоншны нөхөрлөл дээр ажиллаж байхдаа буюу аман дотор ажиллаж байхад нь дээрээс нь мод буюу банз унасан гэж эмнэлэгт авчирсан хүн нь буюу ХАБЭА хариуцсан ажилтан тэгж хэлсэн...Би үйлчлүүлэгч Төгсжаргалын биед үзлэг хийж тархи доргилт өвдөлтийн шок гэсэн онош тавьсан. Оношийн дагуу эмчилгээ хийсэн...Үйлчлүүлэгч Төгсжаргалын биед хуучин сорив буюу зүүн чихны дээд талд ойролцоогоор 5-6 см орчим удсан сорив байсан. Түүнээс энэ соривны талаар нь буюу өмнө нь толгойдоо гэмтэл авч хагалгаанд орж байсан эсэх талаар асуухад Төгсжаргал нь үгүй хариулт өгч байсан...Үйлчлүүлэгч Төгсжаргал нь дотор муухайр ч бөөлжих гээд байна гээд байсан. Энэ нь тархиндаа доргилт авснаас болж дотор нь муухайрч байсан байж болно...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45-р хуудас),

Гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийн ажиллаж байсан газрын ХАБЭА ажилтан Базар гэх хүн утсаар надтай холбогдож Тын толгой дээрээс юм унаж гэмтсэн гэхдээ өөрийн ухаантай байгаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Тухайн өдөр нь 4 дэх өдөр байсан. Надад манай нөхрийг гайгүй санаа зоволгүй гэж хэлсэн болохоор би тайвшраад ажилдаа явсан юм. Ажил дээрээ очоод би Базар гэх хүн рүү холбогдоход Т-ыг аймгийн төв рүү авч явах шаардлагатай болсон гэж хэлсэн. Тэгээд би санаа зовоод шууд тухайн өдрөө Хэнтий аймагт ирсэн. Би Хэнтий аймагт ирээд Нэгдсэн эмнэлэг дээр очиход хүлээж авсан эмч нь Тын бие маш хүнд ар гэрээс нь хүн ирвэл яаралтай оруулаарай гэж жижүүр эмчдээ захиад үлдээсэн байсан. Би яаралтай тусламжийн жижүүр эмчээс хаашаа орж нөхөртэйгөө уулзаж болох талаар асуухад 3 давхарт гарч уулз гэж хэлсэн. Намайг Тын хэвтэж байгаа өрөөнд ороход маш хүчтэй өвчин намдаах дусал тариа залгаатай байсан. Би эмчлэгч эмчээс нөхрийнхөө талаар асуухад гавлын яс цууралттай яаралтай хагалгаанд орох шаардлагатай талаар хэлсэн. Тэгээд би Улаанбаатар руу тээвэрлэж улсын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжүүлэх хүсэлт тавьж улмаар 06 дугаар сарын 20-ны өдөр авч явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж нарийн шинжилгээ хийлгэхэд гавлын яс цуурсан, дагзны яс цөмөрсөн, духны яс цөмөрсөн,чамархай хэсэгт 15 см цууралттай, цус хуралт маш их гэж оношлоод Гавал тархины тасагт хэвтүүлж шимэгдүүлэх эмчилгээ хийж байгаад 06 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд оруулсан. Хагалгааны дараа тус тасагтаа 10 хоног хэвтэн эмчлүүлээд “Оточ манал” гэх эмнэлэгт шилжин нийт 25 хоног эмчилгээ хийлгэсэн. Манай нөхөр олон хоног хэвтэн эмчлүүлсэн боловч биеийн байдал маш хүнд байгаа. Одоо байнгын асаргаанд хэвтрийн дэглэмтэй,хүчтэй өвчин намдаах эм хэрэглэж байна...Манай нөхөр эрүүл мэндээрээ маш хүнд хохирсон. Одоо байнгын асаргаанд байгаа. Би нөхрийнхөө ажиллаж байсан компаниас нөхөн төлбөр болон эмчилгээний зардал, цалин хөлсийг гаргуулан авах нэн шаардлагатай байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 47-48-р хуудас),

Гэрч Д.Цэрэндондовын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үдийн цайндаа орчоод 15 цагийн орчим ажилдаа гарсан. Тэгээд нүхэн дотор буюу босоо ам руу хоёр ажилтан орж ажилласан. Тэр хоёр ажилтан Т, Анхбаяр нар нь орсон. Тэгээд 15 цаг 50 минутын орчимд Т, Анхбаяр нар нь аман доороос 200 литрийн савтай бошгийг шороо чулуугаар дүүргээд станцаар дээш нь татаарай гэж хэлсэн. Тэгээд цахилгаан леботокоор дээш бошигтой чулууг татах явцад аман дээр бошигтой чулуу шороо гарч ирэх явцад боошигны ёроол хэсэгт нүхний амсар хэсэгт бэхэлгээ болсон модонд бошиг тээглээд татагдаад бэхэлгээтэй байсан модны хадаас нь сугараад доош нүх рүү унасан. Тэгээд би леботог нь дээр сууж байгаа хүн буюу операторчин зогсоогоорой гэж хэлсэн. Тэгээд операторчин зогсоход нүх рүү нөгөө мод ойчоод өгсөн. Тэгсэн чинь нүхэн дотор ажиллаж байсан Анхбаяр нь станцаар Тын дээрээс мод унаад ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би нүх рүү доош буухад Т ухаан орсон байсан. Тэгээд би Таас яаж байна гэж асуухад Т миний толгой өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд би Т-ыг аваад дээш гарсан. Сумын эмнэлэг рүү ХАБЭА инженер Базар бид хоёр Т-ыг хүргэж өгсөн. Т-ыг нүхнээс дээш гаргаж байхад толгой хэсэг болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорив байхгүй байсан. Намайг Т-ыг авах гээд босоо ам руу ороход Төгсбааатар нь бүх хамгаалах хэрэгсэл болон малгай каск бээлий хамгаалтын гутал, хувцас нүдний шил өмсөж зүүсэн байсан...Босоо ам нь дотор Т, Анхбаяр нар байсан. Дээд талд нь Гантулга, Мөнгөншагай бид гурав байсан. Өөр хүн байхгүй байсан. Тын өмсөж байсан малгай буюу каск нь шар өнгөтэй өмсөж байсан каск нь хагараагүй дотор талын хоёр бүч нь тасарсан байсан...Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны мэргэжилтэн бидэнд зааварчилгаа өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгасны дараа ажиллаа эхлүүлэх, ажлын хамгаалах хэрэгсэл болох бүс малгай хэрэглэх зэргийг зааж зөвлөдөг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 52-53, 69-70-р хуудас),

Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу үдийн цайны дараа 15 цагийн орчимд ажилдаа гарцгаасан. Тэгээд нүх рүү буюу босоо ам руу Т, Анхбаяр нар нь орсон. Тэгээд тэнд ойролцоогоор 30-40 минут тэр хоёр ажилласаны дараа станцаар Анхбаяр нь 200 бошигтой шороо чулуу дүүрсэн тул дээшээ татаарай гэж хэлсэн. Тэгээд би дээшээ леботокоороо 200 бошигтой шороо чулууг дээш татаад босоо амны амсар хэсэг дээр бошигтой чулуу гарч ирэх үед бошигны ёроол хэсэг юманд тээглэх шиг болохоор нь би леботокоо зогсоосон. Тэгсэн чинь аман дотор ажиллаж байсан Анхбаяр нь дээрээс мод унаад Төгсбаяр нь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь өргөж татаж гаргаж байсан бошигтой шороогоо хажуу тийш нь гаргаад сандал дүүжлээд Цэрэндондовыг доош нь босоо ам руу оруулсан. Тэгээд Цорондондов Т-ыг дээш нь аваад гарч ирсэн. Тэгээд би Төсбаатар дээр очиж харахад Тын нүүр болон ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорив болон цус гарч байгаа газар харагдахгүй байсан. Тэгээд аман дээр байсан хүмүүсээс юу ам руу унасан талаар асуухад босоо амны аман дээр нь бэхэлгээ хийсэн байсан 50-60 см урттай 7-гийн банз унасан гэж хэлсэн...Төгсбааатар нь аман дотор буюу нүхэн дотор ажиллах үүрэгтэй Т, Анхбаяр нар нь молдоогчин, өрөмчин хийдэг болохоор нүхэн дотор ажиллах үүрэгтэй. Ер нь бол нүхэн дотор буюу ам дотор, доор ямар ажил гарна тэр болгоныг л хийнэ...Босоо ам нь дотор Т, Анхбаяр нар байсан. Дээд талд нь Мөнгөншагай, Цэрэндондов бид гурав байсан. Өөр хүн байхгүй байсан. Төсбаатарын өмсөж байсан малгай буюу каск нь шар өнгөтэй өмсөж байсан каск нь хагараагүй байсан...Мөнгөншагай, Цэрэндондов бид гурав босоо амны дээд талд байсан тийм болохоор хэн нэгэн нь санаатай мод ам руу унагаасан асуудал байхгүй. Харин босоо амны аман дээр буюу амсар хэсэг дээр нь байсан бэхэлгээний мод бошигны ёроол хэсэгт тээглэн дээшээ хуулаад доош нь буюу дотор тал руу ам руу унасан...50-60 см урттай 7-гийн банз байсан...Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны мэргэжилтэн Базар зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Ер нь бол ажилд гарах болгонд гарын үсэг зуруулж зааварчилгаа танилцуулдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 56-58-р хуудас),

Гэрч У.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үдийн цайндаа орчоод эргээд 15 цаг 30 минутын үед жоншны нөхөрлөлийн босоо амаа ухах гээд Т болон бид хоёр 26-28 метр ухсан нүхэнд орж дотроос нь шороо чулуу бутлаад буталсан чулуугаа 200 литрийн төмөр бошигт хийж дээш нь татуулсан. Тэгээд бид хоёр молдокоо ажиллуулаад чулуугаа буталж байхад дээрээс 50-60 см урттай мод орж ирэн Тын толгой дээр унасан. Ингээд Т ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би дээд талд байгаа хүмүүст станцаар Т ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би Тын хамарны доод талд эрхий хуруугаараа дарсан чинь Т ухаан орсон. Тэгээд дээрээс цахилгаан леботокоор Цэрэндондов бууж ирж Т-ыг аваад дээш гарсан. Тэгээд би нүхнээс гараад юу болов гэж Гантулгаас асуухад Гантулга та хоёрын хийж өгсөн чулуу, шороог дээш нь татаад нүхний амсар хэсэг дээрээ чулуу ачсан бошиг ирэх үед салхинд савлаад нүхний амсар хэсэг дээр байсан бэхэлгээний модонд тээглээд тэр нь дээш татагдахдаа тэр мод сугарч гараад доошоо нүх рүү унасан гэж Гантулга хэлсэн. Тэгээд би нүхний амийг нь хаадаг хаалга буюу таглаа төмрийг урагш гүйхээс сэргийлж хаалт болдог мод нь сугараад доош унасан байсан. Т бид хоёр нүх рүү орж ажиллахдаа хамгаалтын хэрэгсэл буюу каск малгай бээлий ажлын хувцас өмсөж орсон. Мод унах үед Т каск буюу хамгаалах малгай өмссөн байсан. Т ухаан алдаад хэвтэж байх үед толгой хэсэг буюу биеийн ил харагдах хэсгээс цус гарсан зүйл байхгүй байсан...манай нөхөрлөлийн ХАБЭАЗ хариуцсан ажилтан Базар гэх хүн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Дэвтэр дээр бичсэн зааварчилгаа нь ажлын хувцсаа бүрэн гүйцэд өмссөн байх, тоног төхөөрөмж гэмтсэн үгүйг шалгах, нүхэн дотор ажиллаж байхдаа хананаас суларсан чулуу байгаа эсэх талаар сайтар ажиглаж ажиллаж байх талаар зааварчилгаа өгдөг...Нүхэн дотор Т бид хоёр харин нүхний дээд талд Гантулга, Цэрэндондов, Мөнгөншагай нар нь ажиллаж байсан. Тын өмсөж айсан каск нь шар өнгийн каск байсан. Тэр каск нь мод унах үед хагарч цоороогүй харин дотор талд нь байдаг бүч нь тасарсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-63 дугаар хуудас),

Гэрч Б.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш 15-16 цагийн орчимд Могойн шалз нөхөрлөл дээр осол гарсан юм...Тухайн осол болох цаг хугацаанд гүнд ажиллаж байсан Т, Анхбаяр хоёрын нэг нь /хэн хэлсэн талаар мэдэхгүй/ станцаар татаарай гэж операторд дамжуулсны дараа оператор Гантулга ах намайг троссоо бариарай гэж хэлсэн. Уг троссыг барихгүй бол леботикоор татах үед тросс нь эрчлэгдэж ороогддог болохоор барьдаг. Мөн поошигтой шороо савладаг учир савлуулахгүй байх зорилгоор троссыг барьдаг юм. Би тэгээд троссоо барьж поошигтой шороо савлахгүй, тросс эрчлэгдэхгүй болсны дараа троссыг зөөлхөн тавиад тэргээ авч ирэхээр явсан. Цэрэндондов ах поошигтой шороог барьж аваад гаргаж ирэх үедээ хамгаалалтын нүдний шилээ засаж зүүх эсвэл тайлах гэж байгаад поошигтой шороог баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Поошигтой шороо нь хүн хүрэх төдийд л савладаг юм. Цэрэндондов ах поошигтой шороог өшиглөсний дараа поошигтой шороо босоо амны дээд талын амсар хэсгийн банзыг мөргөсний улмаас хадаас нь сугарч 2 ширхэг банз нүх рүү унасан. Тухайн үед нүхэн дотор Анхбаяр ах болон Т ах нар өрөмдлөг хийж байсан. Тэгээд нүх рүү унасан банз Т ахын толгой дээр унасны улмаас осол гарсан юм....Тухайн үед нүхэн доор байсан Анхбаяр ах станцаар оператор Гантулгад Т ухаан алдчихлаа гэж хэлсэн...Т ах гарч ирэхэдээ хамаг биеийнх нь хөлс гарчихсан, цамц нь хөлсөндөө нэвтэрчихсэн байсан. Т ах гарч ирээд үхлээ үхлээ гэж хэлээд байсан. Тэгээд Базар ах, Цэрэндондов ах хоёр Террано маркийн машины урд талын суудал дээр Т ахыг хэвтүүлээд сумын эмнэлэг рүү яаралтай авч явсан.... Би тэр үед андуураад мэдүүлэг өгчихсөн байна лээ. Амалгаан дээр байсан жижиг банз тухайн үед хөдөлгөөн ороод доошоо унаж Т ахын толгой дээр унсан байсан. Доороос гарч ирж байгаа поошигтой шороо банзыг хөндөсний улмаас унасан байх. Ер нь 2, 3 жилийн өмнө болсон асуудал учраас би болсон зүйлийн талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 65-67-р, 2-р хх-ийн 53-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 14-19-р хуудас),

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай гэрээний хуулбар (1-р хх-ийн 100-103-р  хуудас),

Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт оруулах талаар хамтыг ажиллагааны гэрээний хуулбар (1-р хх-ийн 106-110-р хуудас),

Стандарт баяжмал ХХК болон Лут хийц ХХК-ын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар (1-р хх-ийн 112-114-р хуудас),

Стандарт баяжмал ХХК-ын захирал А.У нь Ц.Ттай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай түр ажиллуулах гэрээний хуулбар (1-р хх-ийн 118-р хуудас),

Могойн шалз нөхөрлөл болон Лут хийц ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар (1-р хх-ийн 119-120-р хуудас),

Могойн шалз нөхөрлөлийн хөдөлмөрий аюулгүй байдал эрүүл ахуйн дотоод журам (1-р хх-ийн 121-126-р хуудас),

Хохирогч Ц.Т-ынэрүүл мэндийн карт, Лазер мед эмнэлгийн Компьютер томографийн шинжилгээ, өвчний түүхийн хуулбар (1-р хх-ийн 188-200, 203-214, 216-229-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн  2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 475 дугаартай:

  1.  Ц.Т-ынбиед тархины хүнд зэргийн няцрал, гавлын дагз ясны хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай дэлбэн, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх амь насанд аюултай тархины хүнд зэргийн няцрал баруун тал бөмбөлгийн чамархай дэлбэн, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 д зааснаар хүнд, гавлын ясны хугарал гэмтэл нь 3.1.2 д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавал тархины битүү гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (1-р хх-ийн 230-235-р хуудас),

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Батцэнгэлийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05-/21 дугаартай:

1. Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст Могойн шалз Нөхөрлөл /ЗБН/ нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээтэй 000198075, регистрийн дугаар 4201566, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, нийт 10 гишүүний бүрэлдхүүнтэй, гүйцэтгэх захирлаар Доржсүрэн овогтой Дэлгэрбатыг бүртгэсэн байна.

...Могойн шалз Нөхөрлөл /ЗБН/ нь 2021 онд хэрэгжиж байсан Засгийн газрын 151-р тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.4-д /Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна./, 1.5. Нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй байна/ гэсний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээтэй, уг журмын 3.1.3-д заасны дагуу сумын Засаг даргатай гэрээ байгуулан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна.

2. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Шалз могой гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны 10 дугаар уурхайн босоо аманд ажиллаж байсан гэх Ц.Төгсбаатрын дээрээс мод унасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн.

3. 2021 онд хэрэгжиж байсан Засгийн гаэрын 151-р тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.4-д /Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна./, 1.5. Нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй байна/ заалтын дагуу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.4, 3.1.3, 6.1.3-ыг үндэслэн Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга А.Мөнхбайгаль, Могойн шалз нөхөрлөлийн ахлагч Д.Днар 2022.02.21- ний өдөр Норовлин сумын Жаргалант багийн нутаг Шалз-10 нэртэй газарт орших 4.98 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар жонш олборлохтой холбогдсон үйл ажиллагааг эрхлэхээр гэрээ байгуулан, гэрээний дагуу гэрчилгээн дээр 2021 оны 03.03-ны өдөр 09900 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох /Засаг даргатай байгуулсан гэрээний хамт хүчинтэй 2021.02.05-наас 2022.02.25 /үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн өөрчлөлт хийлгэсэн байх тул Могойн шалз нөхөрлөл зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан байна.

Харин өөр байгууллага, хувь хүнийг ажиллуулах эрхтэй эсэх тухайд Могойн шалз нөхөрлөлийн ахлагч Д.Днь 2021.05.30-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” 01 тоот гэрээг Лут хийц ХХК-ийн захирал А.Бтой байгуулан /2.1 Б тал буюу Лут хийц ХХК-д жоншийг олборлох, ангилах баяжуурах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг ажпыг хийж гүйцэтгэнэ. Гэрээний 2.2-д 2.1 дүгээр зүйлд заасан эрхийг хэрэгжүүлсний төлбөрт сар бүр нөхөрлөлийн дарга Д.Дын 5935166843 тоот дансанд 1.500.000 төгрөгийг Б тал төлж барагдуулна./ гэж өөрийн гэрээгээр олгосон жонш олборлох талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй Лут хийц ХХК-ийг оруулж үйл ажиллагаа явуулсан нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3.2.3-д /гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх/ гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Хавтас хэрэгт авагдсан материалд Стандарт баяжмал ХХК-ийн гүйцэтгэх захирал А.У нь Ц.Т-ыгтуслах ажилтан албан тушаалд 2021,05.14-ний өдөр ажиллуулахаар “Түр ажиллуулах гэрээ”-г байгуулсан тул осолдогч Ц.Т нь Стандарт баяжмал ХХК-ийн ажилтан болно.

...6. Хавтаст хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нөхөрлөлийн босоо аманд ажиллаж байгаа ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн баримт авагдсан байна. Уг зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер гэх П.Базар өгсөн байна.

7. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан гэх П.Базар нь аль байгууллагын ажилтан нь тодорхойгүй байна. Хэрвээ аль нэг байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бол өөрийн байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль, дүрэм журам, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэгтэй.

8. Осолдогч Ц.Т нь Стандарт баяжмал ХХК-ийн ажилтан ба ажил олгогч нь ажилтанд аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажлаагүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар дотоод хяналт тавьж ажиллаагүй зэрэг нь осол гарахад нөлөөлсөн удирдлагын хүчин зүйл байна.

9. Хавтаст хэргийн 1 дүгээр ботийн 51 дүгээр хуудсанд байгаа 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрч Д.Цэрэндондовын Цахилгаан леботокоор дээш поошигтой чулууг татах явцад поошигний ёроол хэсэгт нүхний амсар хэсэгт бэхэлгээ болсон модонд поошиг тээглээд татагдаад бэхэлгээтэй байсан модны хадаас нь сугараад доош нүх рүү унасан гэх мэдүүлэгээс харахад өндрөөс эд зүйл унаж, доор ажиллаж байсан Ц.Т гэмтсэн нь “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.1.6-д заасан /Ажил эхлэхийн өмнө ажпын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгаж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгасны дараа ажпыг үргэлжлүүлэх/ заалтыг мөрдөж ажиллаагүй байна.

Могойн шалз нөхөрлөлийн ахлагч Д.Д, Лут хийц ХХК, Стандарт баяжмал ХХК -ийн ажил олгогч нар холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн байна.

Мөн “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.2-д /Бичил уурхайд осол гарсан тохиолдолд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу ослыг судлан бүртгэж, сум дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагад тухай бүр мэдэгдэнэ/ гэсний дагуу мэдээлэх, судлан бүртгэх үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэй байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 56-61-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм" "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гүйцэд биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас бичил уурхайн гүнд ажиллаж байсан Ц.Т-ынтолгой дээр банз мод унаж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нь ажилтанд аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажиллаагүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар дотоод хяналт тавьж ажиллаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь хууль буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль” түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм" "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гүйцэд биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Ц.Т-ынэрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.

Хохироч Ц.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор 8,400,000 төгрөг,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртлэх цалин 7,200,000 төгрөг,

 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 21,600,000 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс группт орж 288,000 төгрөг авч эхэлсэн ба нийт 18 сар авсан 5,184,000 төгрөгийг хасаж ажилгүй байсан хугацааны нийт цалин 16,416,000 төгрөг,

Эмчилгээний зардалд баримтаар тогтоогдож байгаа 5,863,338 төгрөг,

Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор, ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал нийт 37,879,338 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжилж байна.

Эмчилгээний зардалд нийт 5,863,338 төгрөг гарсан болох нь НӨАТ-ын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 77-84-р хуудас), НӨАТ-ын баримтууд (2-р хх-ийн 86-106-р хуудас)-аар тогтоогдож байна.

Хохироч Ц.Т нь “Стандарт баяжмал” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Утай 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдөр сарын 1,200,000 төгрөгийн цалинтай, 6 сарын хугацаатайгаар ажиллах “Түр ажиллуулах гэрээ №5”-г байгуулсан (1-р хх-ийн 118-р хуудас) байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин” нэмэгдүүлж олгохоор хуульчилжээ.

 Хохирогч Ц.Т-ындээрээс мод унасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь үйлдвэрлэлийн осол мөн болох нь Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Батцэнгэлийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05-/21 дугаартай дүгнэлт(2-р хх-ийн 56-61-р хуудас)-ээр, хохирогч Ц.Т нь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (3-р хх-ийн 20-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1-т зааснаар хохирогч Ц.Т-ынсарын үндсэн цалин 1,200,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж 8,400,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Ц.Т нь “Стандарт баяжмал” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Утай 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдөр сарын 1,200,000 төгрөгийн цалинтай, 6 сарын хугацаатайгаар ажиллах “Түр ажиллуулах гэрээ №5”-г байгуулсан (1-р хх-ийн 118-р хуудас) ба Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу 6 сарын цалин 7,200,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.3-т “Энэ хуулийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүй.” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүгдэгч нараас 8,400,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулсан нь 6 сарын цалин 7,200,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахыг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Эмчилгээний зардал 5,863,338 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан нөхөн төлбөр 8,400,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 7,200,000 төгрөг нийт 21,463,338 төгрөгөөс шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарын хохирогч Ц.Тт нөхөн төлсөн 9,000,000 төгрөгийг хасаж 12,463,338 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 4,154,446 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Ц.Т-ыннэхэмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин 21,600,000 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс группт орж 288,000 төгрөг авч эхэлсэн ба нийт 18 сар авсан 5,184,000 төгрөгийг хасаж ажилгүй байсан хугацааны нийт цалин 16,416,000 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч Ц.Т нь ажил олгогчтой 6 сарын хугацаатай Түр ажиллуулах гэрээ байгуулсан мөн 288,000 төгрөгийн групп авдаг гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 16,416,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар эрх хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарын үйлдэл нь2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарын 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У  нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 65, 72, 74-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бичил уурхай эрхлэх эрхийг 1 жил хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нар нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч А.Б, Д.Д, А.У  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах бичил уурхай эрхлэх эрхийг 1 жил хасах, 2,700,000 төгрөгөөр торгох ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх тухай санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2139002070014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарыг тус бүр бичил уурхай эрхлэх эрхийг 1 (нэг) жил хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарт тус бүр оногдуулсан бичил уурхай эрхлэх эрхийг 1 (нэг) жил хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1-т зааснаар шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нараас тус бүр 4,154,446  (дөрвөн сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тт олгосугай.

5. Эрүүгийн 2139002070014 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Т ажилгүй байсан хугацаан цалин 16,416,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Д.Д, А.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР