| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00379/и |
| Дугаар | 133/ШШ2020/00037 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2020/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГАА Ш сумд оршин суух, И овогт С.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА Ш сумд оршин суух, У овогт Я.Г-нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, хариуцагч Я.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр айл болсон. 2004 онд том хүү Ч-оо төрүүлсэн. 2008 онд хоёр дахь хүү Ч-ыг төрүүлсэн. 2017 оноос хойш хоёр жил тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдрах шалтгаан нь гэр бүлийн маргаан, бие биенээ үл ойлголцохоос болж маргаан гарсан. Тэгээд салах өргөдлөө өгсөн. Хоёр хүүхэд аавтайгаа амьдарна гэсэн, хоёр жилийн хугацаанд аавтайгаа амьдарч байсан. Асрамж тэтгэлгийн тухайд аавтайгаа байгаа учраас би тэтгэлэг төлөхгүйгээр ярилцаж тохиролцоод шийдсэн. Я.Г нь 100 мал өгнө гэсэн. Бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Я.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд эхнэр болох С.С-тай гэр бүл болж хоёр хүүхдийн хамт амьдарч байгаад 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Гэр бүл хэрүүл маргаан, үл ойлголцол байнга гардаг тул эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрээгүй. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулъя, маргаан байхгүй, хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа, тэтгэлэг тогтоолгоно гэсэн бодол байхгүй. 100 малыг нь өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.С нь Я.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч С.С, хариуцагч Я.Г нар нь 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Тэдний дундаас 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Ч, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Г.Ч нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанууд болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдарч байх бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүү Г.Ч, Г.Ч нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эцгийн асрамжид байгаа, мөн зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болон ахуй нөхцөл, анхаарал халамж, Г.Ч, Г.Ч нарын санал, талуудын тохиролцсон байдал зэргийг харгалзан тэднийг эцэг Я.Г-ны асрамжид үлдээх нь үндэслэлтэй байна.
Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдана.
Иймд хариуцагч Я.Г нь хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй зохигчид тохиролцсон гэж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Ч, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, хүү Г.Ч нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эх И овогт С-ын С-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй, хариуцагч Я.Г нь нэхэмжлэгч С.С-д 100 толгой өгөхөөр тохиролцсон гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С-гаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 103.128 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар У овогт Я.Г, И овогт С.С нарын Говь-Алтай аймгийн *** сумын 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***-рт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Ч, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Г.Ч нарыг эцэг У овогт Я.Г-ны асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү Г.Ч, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Г.Ч нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх И овогт С.С-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй, хариуцагч Я.Г нь нэхэмжлэгч С.С-д 100 толгой өгөхөөр тохиролцсон гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Я.Гд даалгасугай.
6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч С.С нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Г нь нэхэмжлэгч С.С-г эхийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С-гаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 103.128 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН