Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/0075

 

2020 оны 01 сарын 08 өдөр

       Дугаар 183/ШШ2020/0075   

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

                                                                                                                                                                                                                                                                                     

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Зүүн ард Аюуш 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Боржигин овогт Цэдэнбумын Үүрийнцолмон /рд:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

                       

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Х овогт С.Д /рд:00000000/-д холбогдох,

 

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ү, хариуцагч Д.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ү миний бие 2002 онд Д.Үтай танилцаж, 2004 онос эхлэн хамтран амьдарсан. Бид 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, 2178 дугаар гэрчилгээ авсан. Хамтран амьдарч байх хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ү.А охин төрсөн. Тухайн үед охиныг эцэг хөдөө ажиллаж байсан болохоор охиноо миний бие өөрөө овоглож төрсөний гэрчилгээ авсан. 2014 оноос зан харилцаа болон гэр бүлээс гадуурх харилцаанаас болж тусдаа амьдарч байгаа одоо тус тусдаа амьдралтай үр хүүхэдтэй болсон учираас хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, охин Ү.А-ийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна ” гэжээ.

 

Хариуцагч Д.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Үгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ү нь хариуцагч Д.Үд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Ү, Д.Ү нар 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний хамт амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Ү.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. Иймд Д.Ү, Д.Ү нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Охин Ү.А /рд:00000000/ 12 настай, эхийн асрамжид гэрлэгчид тусдаа амьдрах болсон үеэс хойш амьдарч байгаа бөгөөд зохигчдын харилцан тохиролцсоныг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ү.Амин-Эрдэнэ эх Д.Ү-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Ү.А-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ү-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ...хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... гэж заасан болон эцэг Д.Үд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд эх Д.Ү ямар нэг байдлаар саад учруулахгүй байх үүрэгтэйг болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 786 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Ц.Ү /рд:00000000/, хариуцагч Х овогт С.Д /рд:0000000000/  нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ү.Амин-Эрдэнийг эх Д.Ү-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Ү.А-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Д.Ү-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Үд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Үд тус тус даалгасугай. 

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 56 786 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ