| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Хохирогч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2233000940058 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 0 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, , /РД:00000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Салхитын бригад” гэх газраас хохирогч*******ын өмчлөлийн Тoyota prius 20 маркийн /10 сая төгрөгийн үнэ бүхий /тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас машинд /2,010,000 / төгрөгийн хохирол эвдрэл учруулсан,
Мөн 2022 оны 00 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр “Салхитын бригад” гэх газраас хохирогч*******ын тээврийн хэрэгсэл дотор нь байсан цагаан өнгийн чулуун хөөрөг, /500,000 төгрөгийн үнэ бүхий/ жи мобайлын жижиг гар утас, /110,000 төгрөгийн үнэ бүхий /LG маркийн ухаалаг гар утас/ 70,000 төгрөгийн үнэ бүхий/, А12 маркийн гар утас/ 220,000 төгрөгийн үнэ бүхий/, хятад улсад үйлдвэрлэсэн товчлууртай гар утас /50,000 төгрөгийн үнэ бүхий/, биет 1,400,000 төгрөг хохирогч*******ын эзэмшлийн хаан банкны виза картаас 270,000 төгрөг, 0,75 л хараа нэртэй 3 шил архи /42,000 төгрөгийн үнэ бүхий/ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогчид нийт 2,702,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт õýðýãò õîëáîãäæýý. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
-Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Салхитын бригад гэх газраас хохирогч*******ын өмчлөлийн “Тoyota prius” 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
-2022 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Салхитын бригад” гэх газраас хохирогч*******ын тээврийн хэрэгсэл авч явахдаа дотор нь байсан цагаан өнгийн чулуун хөөрөг, мобайлын жижиг гар утас, LG маркийн ухаалаг гар утас, А12 маркийн гар утас, хятад улсад үйлдвэрлэсэн товчлууртай гар утас, хохирогч*******ын эзэмшлийн хаан банкны виза картаас 124.900 төгрөгийг авч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.074.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1.Хохирогч*******ын өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 08 сарын 20-нд хадлан хийхээр очсон. Тэгээд 09 сарын 19-нд манай эхнэрийг найз охин нь ажилладаг гээд ийм залуу байна гэхээр нь би явуулчих гээд Орхонтуулын хадлан луу аваад ирсэн. Тэгээд хадлан дээр ажиллаж байсан юм. Хоолоо хийлгэдэг өвс цуглуулдаг байсан. Машинаа бариулаад сургасан. Би өөрөө трактор барьж хадлан хийж байсан.д итгэж байсан. Өвс зарсан байсан тул бид хоёр 29-ний өдөр нь сумын төв орсон. Тэгээд ажил хийлгэсэн хүмүүстээ орой өгнө гээд чихэр жимс, архи дарс өгнө гээд аваад ирсэн. 29-ний орой би машинд хөгжим сонсъё гээд тэгэхээр нь машинаа асааж сонсоорой гээд түлхүүр өгсөн. Тэгэхгүй бол аккумлятор суучихна гээд тэгээд жоохон хэвтэж байсан чинь машин яваад өгсөн. Тэгээд ойрхон явж байгаад хүрээд ирэх юм болов уу гээд тэгээд ирээгүй. Орой өөр машин тэрэг байгаагүй. Тэгээд 2 хоног хүлээгээд 1 хөдөөний утастай хүүхэд ирж байж тэгж 2 хоногийн дараа цагдаад өгсөн. Тэгээд картаа хаалгасан. Тэр хооронд картнаас мөнгө авсан байсан. Жий-мобайлын утас байсан. Самсунг А12 гэдэг утас байсан чулуун хөөрөг байсан тэгээд 1 хятад товчлууртай утас байсан. Бас 1 самсунгийн утас байсан. Тэгээд өөр юм байхгүй байсан даа. Мөнгө төгрөг төлөөгүй. Нийт 4,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. 1,400,000 төгрөг хасагдаад 3,100,000 төгрөг Утас хөөрөг нийлээд 950,000 төгрөг болсон. Машины эвдрэл гэмтэл байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн өгсөн:” ...2022 оны 08 сарын сүүлээр ирсэн. 1 сар 10 хоног Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ахын хадлан дээр ажиллахаар ирсэн. 9 дэх хоног дээр нь бороо ороод тэгээд машиныг нь унаад явсан. Ийм үйлдэл хийсэн... гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1.Хохирогч*******ын өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Салхитын бригад гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хадлан хийхээр ирсэн юм. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөл Улаанбаатар хотоос өөрийн эхнэр Пүрэвтэй хамт ажилладаг Л.Мөнгөнцэцэг гэх хүний гэр бүлийн хүн ******* гэх залууг 10 хоног ажиллуулна гэж авч ирсэн юм. Ингээд надтай 9 хоног ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед машинд сууж хөгжим сонсох гэсэн юм гэхээр нь би түлхүүрээ өгөөд машинаа асааж сонсоорой гэсэн. Тэгтэл нээх удаагүй хөдлөөд яваад өгөхөөр нь би эргээд хүрээд ирэх байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй. Миний машинд бэлэн 1.400.000 төгрөг, бичиг баримтууд /жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, виза картанд 600.000 төгрөг/, чулуун хөөрөг, А12 маркийн гар утас 1 ширхэг, LG загварын ухаалаг гар утас 1 ширхрэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн товчлууртай гар утас 1 ширхэг зэрэг зүйлс байсан.
Би тухайн хүний овог нэрийг мэдэхгүй. ******* л гээд байсан. Манай ах ******* хүнд нэрээ хэлэхдээ гэж хэлсэн байсан. Машинд сууж хөгжим сонсъё гэхээр нь машиныхаа түлхүүрийг өгсөн юм. Миний машиныг авч явахдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл авч явсан зүйл байхгүй. Тоёота приус 20 маркийн саарал өнгийн 10-34 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Урд талын салхины шил цуурсан, жолоочийн эсрэг талын урд гупер доогуураа цуурсан скочоор тогтоосон. Архи уусан үгүйг бол мэдэхгүй байна. Машин дотор хүнд өгнө гээд авчихсан байсан 3 шил архи байсан. Мөн тухайн залууг архи уудаггүй гэхээр нь авч өгсөн 2 литрийн савтай пиво байсан. Авч өгсөн пивыг уусан үгүйг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
2.Хохирогч*******аас дахин авсан мэдүүлэг өгсөн: “...Би машин дотроосоо Самсунг А12 маркийн гар утас-1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэгдсэн сүлжээ сайн барьдаг гээд нэг жижиг утас байсан, LG маркийн ухаалаг гар утас 1 ширхэг/загварыг нь сайн мэдэхгүй/, жи мобайлын сүлжээ сайн барьдаг жижиг гар утас 1 ширхэг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны орчим санагдаж байна би хадлангийн өвсөө Орхонтуул сумын Салхитын бригад гэх газар амьдардаг Улаанаа гэх залууд 1 боодлыг нь 6.000 төгрөгөөр бодоод 230 боодол өвс зарсан бэлэн 1.400.000 төгрөг байсан, Хаан банкны виза карт байсан тухайн картнаас маань Дараа нь 400.000 төгрөг уншуулж авсан байсан. 2020 оны өвөл Хархорин захаас 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан дунд гарын цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, КЕН маркийн улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхгийг хулгайд алдсан.
Самсунг А12 маркийн гар утсаа Мобикомоос лизингээр 499.000 төгрөгөөр 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр худалдаж авч байсан, хятад улсад үйлдвэрлэгдсэн сүлжээ сайн барьдаг гэх утсаа 2020 онд 3,4 дүгээр хорооллоос 120.000 төгрөгөөр шинээр нь авч байсан, LG маркийн ухаалаг гар утсаа "Тэди төвөөс 150.000 төгрөгөөр хуучин утас авч байсан. Жи мобайлын утас нь манай найзын утас байсан юм, дунд гарын цагаан чулуун хөөргөө 2020 оны өвөл Хархорин захаас 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан, КЕН маркийн улаан өнгийн цахилгаан дриллээ ломбардаас 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан 3-4 жилийн өмнө авч байсан.
Миний тээврийн хэрэгслийг Төв аймгийн нутагт аваачаад орхиод түлхүүрийг нь аваад явчихсан байсан учраас түлхүүр тааруулж асааж авч явсан. Урд гупер хагарсан байдалтай байсан, урд 1 амаржин далийж хугарсан байсан, урд салхины шил хагарсан байсан, зүүн урд талын карлаан хонхойсон байсан учраас бүгдийг нь солиулж үнэлгээ гаргуулсан... Миний төрсөн ах , бид 3 л хадлан хийж байсан юм.ийг манай машиныг авч явсан талаар өөр мэдэх хүн манай ах бид 2-оос өөр хүн байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
3. Гэрч ******* өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Бор нуур сумын цагдаагаас таны алдсан машиныг олчихлоо гэж ярихаар нь би таньдаг хүнээ гуйгаад Улаанбаатараас төв аймгийн Бор нуур сум руу очсон юм. Очиход дугуйнууд нь хагарчихсан байсан. Хаалга нь онгорхой байсан. Салхины шил нь хагарсан байснаараа нэмээд цуурчихсан байсан. Урд гупер хагарчихсан байсан. Түлхүүр нь байхгүй байсан болохоор 160.000 төгрөгөөр хүн гуйж түлхүүр тааруулсан юм. Тэгээд машинаа бас л хүн гуйгаад 220.000 төгрөгөөр ачуулаад Улаанбаатар хотод авч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,
4.Яллагдагч ийн өгсөн:” ...Би 2022 оны 05 сард Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод ирээд Мөнгөнцэцэг гэдэг эмэгтэйтэй танилцаад хамт амьдарч байсан юм. Мөнгөнцэцэгийн хамт ажилдаг эгч нь Орхонтуулд хадлангийн ажил байна гэхээр нь би явъя гээд Улаанбаатар Эрдэнэт гэсэн галт тэргэнд суугаад ахын эгчтэй нь хамт Орхонтуулд ирсэн. 2022 оны 09 сарын 20-ны өдөр байсан байх. Маргааш нь ах хадлан хийж байсан бригадаасаа ирж авсан. Би хадлан дээр 9.10 хоног ажилласан. Бороо ороод байхаар нь 3 амраад бригадаас урагш нэг сум руу очсон. Дэлгүүр ороод бензин хийчхээд бригад дээрээ буцаж ирээд ах, ахын ах гээд нэг ахтай хамт бид 3 уусан. Тэр хоёр архи уугаад би архи ууж чадахгүй болохоор пиво уусан. Тэр хоёр сумаас ирэхдээ замдаа уугаад байсан. Би машиныг нь барьсан. Бригад дээр ирээд тэр хоёрыг буулгачхаад би саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг унаад дэлгүүр орж юм авсан сум руу буцаад унаад явсан. Сумын колонкын эгчээс бэлэн 100.000 төгрөгийг ахын картнаас уншуулж авсан. Би газар мэдэхгүй болохоор зүүн тийшээ л яваад байсан. Маргааш нь буцаж очих гэсэн чадахгүй айгаад байсан юм. Машины 2 дугуй хагарчихаар нь хаана гэдгийг мэдэхгүй байна. Үлдээгээд цааш 20 км гүйгээд замын унаанд суугаад явсан. Би явахдаа машин дотор байсан цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, LG гэсэн гар утас 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, А12 маркийн гар утас 1 ширхэг аваад Улаанбаатар хот руу унаанд суугаад явсан.
Би А12 маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр, LG маркийн утсыг нь найзынхаа ээжид өгчихсөн. Жи мобайлын гар утас нь алга болгочихсон юм. Хаячихсан байх. Хөөргийг нь 20,000 төгрөгөөр хүн зарчихсан. Виза картыг нь ашиглаж чадахгүй болохоор нь хаячихсан. Би картнаас 100,000 төгрөг бэлэн авсан. Машинд бензин хийсэн. Хэдэн төгрөгт хийсэн талаар сайн мэдэхгүй байна.
Урд гупер нь унжчихсан байсан. Урд талын зөв талын амаржин эвдэрсэн байсан. Тийм мөнгө байгаагүй. Би картыг нь уншуулж бэлэн мөнгө авсан...” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/,
5.2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-ийн 06-07-р хуудас/,
6.2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын: ...“чулуун хөөрөг 1 ширхэг 500.000 төгрөг, “Самсунг А12” маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг 220.000 төгрөг, “LG” маркийн гар утас 1 ширхэг 70.000 төгрөг, Жи мобайлын гар утас /хуучин/ 1 ширхэг 110.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар утас /хуучин/ 50.000 төгрөг нийт 950.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
7. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын: ...“хараа” архи 3 ширхэг 42.000 төгрөг, “Кен” маркийн улаан өнгийн цахилгаан дрилл /хэрэглэж байсан/ 1 ширхэг 70.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
8.2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 34-38-р хуудас/,
9. “” ХХК-ын Автомашин техникийн үнэлгээний тайлан... 0000 УНК Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эдрэл хохирлын үнэлгээ 1.880.000 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 хуудас/
10. “” ХХК-ын үнэлгээний ажлын төлбөр 117.000 төгрөг /хх-ийн 52 хуудас/
11. “Ино Марк Мастер” ХХК-ийн оношилгооны төлбөр /хх-ийн 54 хуудас/
12. Машины түлхүүр хувилуулсан талаарх баримт /хх-ийн 60 хуудас/
13.*******ын Хаан банкны 50******* дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.074.900 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын өмчлөлийн Тoyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас машинд 2.222.000 төгрөгийн хохирол, эвдрэл учруулсан үйлдлийг 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Салхитын бригад гэх газар *******ын хадлангийн бригадад ажиллаж байхдаа “хөгжим сонсъё” гэж машины түлхүүрийг нь авч Тoyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж машинд 2.222.000 төгрөгийн хохирол, эвдрэл учруулсан, мөн тээврийн хэрэгсэл дотор байсан цагаан өнгийн чулуун хөөрөг, жи мобайлын жижиг гар утас, LG маркийн ухаалаг гар утас, А12 маркийн гар утас хятад улсад үйлдвэрлэсэн товчлууртай гар утас, хохирогч*******ын эзэмшлийн хаан банкны виза картаас 124,900 төгрөг зэргийг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг цугларсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт , хаан банкны хуулга, машины эвдрэл хохирлын үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь дээрх үйлдлийг хийхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас /*******ын эзэмшлийн машиныг унаж явах үедээ эвдэж, гэмтээн орхисон/ хохирогч*******ын эзэмшлийн 0000 УНК улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирлын үнэлгээгээр 1.880.000 төгрөг, түлхүүр хувилуулахад 160.000 төгрөг, үнэлгээний ажлын төлбөр 117.000 төгрөг, машины оношилгооны төлбөр, нийт 2.222.000 төгрөгийн хохирол учруулсан /хх-ийн 52,53,54,59,60 хуудас/,
мөн автомашиныг орхиж явахдаа дотор нь байсан “чулуун хөөрөг 1 ширхэг 500.000 төгрөг, “Самсунг А12” маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг 220.000 төгрөг, “LG” маркийн гар утас 1 ширхэг 70.000 төгрөг, Жи мобайлын гар утас /хуучин/ 1 ширхэг 110.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар утас /хуучин/ 50.000 төгрөг, нийт 950.000 төгрөгийн эд зүйл,*******ын эзэмшлийн Хаан банкны Виза картнаас 124.900 төгрөгийг уншуулж авсан нь шинжээчийн дүгнэлт, Хаан банкны Депозит дансны хуулгаар тус тус нотлогдож байна /хх-ийн 13-14, 59-р хуудас/. Иймд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж хохирогч*******т 3.296.900 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөрийг төлөөгүй байна.
Хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би машин дотор байсан 1.400.000 төгрөгийг буруу тооцоолж байхгүй байсан нь үнэн. Тиймээс би нэхэмжлэхгүй, мөн машинд Кен маркийн дрилл, 3 шил архи зэрэг байгаагүй юм билээ. Би буруу бодсон байна. Шүүгдэгчээс 3.296.900 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн болно.
Шүүгдэгч ******* нь би энэ хохирлын мөнгийг заавал төлнө. Манайх 600 гаруй бог малтай. Би хохирлоо төлөхөөр илэрхийлж байна гэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 3.296.900 төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгож шийдвэрлэлээ.
2.Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар зорчих эрх хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж хөнгөн ял хүнд ялд нь нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 10 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү: “...Эрүүгийн хуулийн 17.1.1, 17.7-д зааснаар хамгийн багаар зорчих эрх хязгаарлах ялыг оноож өгөөч. Шүүгдэгч хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Хохирогчийн хохирлыг шийдвэр гүйцэтгэлийн журмаараа нөхөн төлөх боломжтой... гэх саналыг,
Шүүгдэгч *******: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Заавал хохирлоо төлж өгнө... гэх санал, хүсэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хор хохирол, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс зорчих эрхийн хязгаарлах ялын төрлийн сонгож, ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******д бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрх хязгаарлах ял, бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч нь 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 47 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцож нийт эдлэх ялыг 8 сар 13 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Сүхбаатар аймгийн Баруун урт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ийг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгчийн 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 47 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялыг 8 сар 13 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Сүхбаатар аймгийн Баруун урт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 3,296,900 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж, хохирогч*******т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН