| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01153/И |
| Дугаар | 135/ШШ2019/01159 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2019/01159
| 2019 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 135/ШШ2019/01159 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01153/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрны ******* тоотод оршин суух, /утас *******, ******* регистрийн дугаартай, *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* тоотод оршин суух, /утас *******/, ТЗ90010388******* регистрийн дугаартай, *******д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь *******той 2008 онд танилцаж, үерхэж байгаад 2011 оны өвөл нэг гэрт орж гэр бүл болсон. 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин ******* төрсөн юм. Ингээд 2016 оны сүүл үеэс *******ын ааш зан хувирч ямар нэгэн шалтаг гарган ээж рүүгээ очиж амьдрах болсон юм. Ээж рүүгээ удаа дараа очиж амьдрахдаа бусдын гэр бүл салган амьдарч байгаа нь мэдэгдсэн тул миний зүгээс шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулан охин *******ыг өөрийн асрамждаа авсан юм. Одоо ******* нь охиноо эргэж тойрдоггүй, өгөөд явууллаа гэхэд ******* гэгчтэй нь нийлж хүүхдэд үзүүлшгүй ой ухаанд багтамгүй гаж зүйл үзүүлэн сэтгэл санааны дарамтад оруулдаг учир *******оос охин *******д тэтгэмж гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие *******тай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2011 оны өвөл нэг гэрт орж гэр бүл болсон. 2012 оны 6 сарын 01-ний өдөр охин ******* минь төрсөн. Хэдийгээр болно, бүтнэ гэж амьдрал зохиосон боловч бид биенээ үл ойлголцон хэрүүл маргаан их гарах болсон. Энэ нь сүүлдээ даамжран миний биед гар хүрэх болсон. Олон удаагийн зохисгүй үйлдлийг нь тэвчсэн боловч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зүүн гарыг минь хөдөлгөж чадахгүй болтол зөөлөн эдийн маш хүнд гэмтэл учруулж биеийн бусад хэсгийг хөх няц болгон зодсон. Ингээд бүр мөсөн салах шийдвэр гарган ээжийндээ очсон юм. Ингээд шүүхээр гэр бүлээ цуцлуулахад би хотод сурч байсан учраас охиноо түр эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Учир нь ******* охинтойгоо хүссэн үедээ үлдэж болно, одоо чамд боломж нь байхгүй учраас би харж байя гэсэн юм. Гэтэл хэлсэндээ хүрэлгүй намайг элдвээр гүтгэж доромжилж байгаад гомдолтой байна. Охинтойгоо уулзах гэж маш олон удаа холбогдож байсан боловч тэр болгонд бултаж байсан. Арга ядаад шүүхэд өргөдөл өгнө гэтэл надаас урьтаад нэхэмжлэл гаргасан байна. Одоо миний бие хуульд заасны дагуу охин *******ыг өөрийн асрамжид авахыг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******маад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байна гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт, тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1305 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй байгаа болно.
Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1305 дугаартай шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.*******ыг эцэг *******гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Гэрлэлт цуцалснаас хойш охин А.******* нь эцгийнхээ асрамжид эрүүл саруул бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Зохигчид нь хэдийгээр гэрлэлт цуцлуулсан боловч хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хуулиар олгосон тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26..2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар А.*******д сар бүр тэтгэлэг гаргуулан эх *******оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх *******оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 492 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА