| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2325000000195 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
П.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч П.Б 2023 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хотхон **-*** тоотод гэртээ тодорхой шалтгаангүйгээр, согтуурсан үедээ С..А-н нүүрэн тус газар гараараа цохих, цээжин тус газар ир үзүүртэй зүйлээр хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Тэр өдөр юу болсныг санахгүй их согтуу байсан. Хохирогч, гэрчүүд худлаа яриагүй гэж бодож байна. Мөн бичлэг үзсэн, би байсан. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирогчид 350 000 төгрөг төлсөн. Баримтаа шүүхэд өгсөн байгаа” гэв.
Хохирогч С.А “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,
2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,
3. Хохирогч С..А-н “Хамт ажилладаг байсан П.Б гэдэг ах 2023 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын орчимд 99907325 дугаарын утаснаас залгаж, баярын мэнд хүргэн манай гэрт хүрээд ир гэсэн, таксины мөнгө алга гэхэд зүгээр ээ ах нь мөнгийг нь өгье гэхээр нь найз Г-н хамт Залуус хотхоны гадаа очиж, Б ахыг дуудаж таксины мөнгийг төлүүлсөн. Бид гурав Залуус хотхоны 23-р байрны 1 давхарын орцны хаалга руу харсан хаалгатай Б ахын гэрт орсон. Гэрт ороход 0,75 хэмжээтэй тал хүртэл задалсан архи байсныг хувааж уусан. Б ах ямар ч шалтгаангүйгээр миний нүүр лүү нэг удаа баруун гарын тохой хэсгээр тохойдохоор нь та согтсон байна, бид хоёр явлаа гэсэн чинь босож ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохьсон бөгөөд Г салгасан. Би үүдэнд очиж, гадуур хүрэм, гутлаа өмсөөд Г хажууд ирж хувцсаа өмсөж байхад Г гэнэт зугтаарай гэсэн, бид хоёр сандран гэрээс гарахад ардаас Б ах гартаа бараан цайвар өнгийн жижиг хутга барин гарч ирээд орцноос гарч амжаагүй шатнаас буугаад орцонд явж байхад цээжин тус газарт хутгалахаар нь зугтаагаад орцноос гарсан. Л.Г бид хоёр эмнэлэг орж цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
4. Гэрч Л.Г-н “С..А-н нүүр хэсэг рүү баруун гарынхаа тохой хэсгээр тохойдож унагаад дээр нь гараад нүүр лүү нь 2 удаа гараараар цохьсон. Би Б ыг болиулахын тулд тэврэн буйдан дээр хоёулаа унасан бөгөөд С.А бид хоёр явахаар болж үүдэнд А үүдэнд хувцсаа өмсөж байхад Б буйдан дээрээс надтай зэрэгцээд босоод ирсэн. Би Б г түлхэж унагаан гялс зугтаарай гээд яаран түрүүлээд гэрээс гарсан. Орцноос гарахад А ард үлсэн бөгөөд удалгүй гарч ирээд Б ах намайг хутгалчих шиг боллоо гээд А надад цээжээ харуулахад цус гарч цамц нь цус болсон байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай “С..А-н биед цээжинд шарх, зүүн нүдний урд булан, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд шарх, зүүн нүдний урд булан, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
6. “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн ТХҮ-ОРХ/6342 дугаартай “савхин богино хүрэм 280,000 төгрөг, хагас кашмерен цамц 70,000 төгрөг нийт 350,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
7. Яллагдагч П.Б ы “Тухайн өдрийн орой би Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Залуус хотхоны **** тоот хаягтай өөрийн гэртээ ганцаараа байж байхад С.А нь өөрийн дугаараасаа над руу залгаад хаана байгаа юм нэг шил архи уух уу гэж асуухаар нь ахад нь архи байна, гэрт хүрээд ирэх үү гэж хэлэхэд за, тэгье яваад очъё гэж хэлээд манай гэрт эрэгтэй найзынхаа хамт орж ирсэн, би хамт явж байсан найзыг нь танихгүй. Тэгээд бид гурав манай гэрт 0,75 литрийн хэмжээтэй 1 шил Икс архийг хуваан ууж байсан. Архи ууж байхад би шалихгүй юмнаас болж ажлаасаа гарсан шүү гээд С.А той юм ярин сууж байсан, тэгээд архиндаа их согтож юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хотхон **-*** тоотод гэртээ тодорхой шалтгаангүйгээр С..А-н нүүрэн тус газар гараараа цохих, цээжин тус газар ир үзүүртэй зүйлээр хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь цээжинд шарх, зүүн нүдний урд булан, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч С..А-н “миний нүүр лүү гараараа 2 удаа цохьсон бөгөөд Г салгасан. Б ах гартаа баруун цайвар өнгийн жижиг хутга барин гарч ирэн орцноос гарч амжаагүй шатнаас буугаад орцонд явж байхад цээжин тус газарт хутгалахаар нь гүйн зугтаагаад орцноос гарсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Г-н “С..А-н нүүр хэсэг рүү баруун гарынхаа тохой хэсгээр тохойдож унагаад дээр нь гараад нүүр лүү нь 2 удаа гараараар цохьсон. Б ах намайг хутгалчих шиг боллоо гээд надад цээжээ харуулахад цус гарч цамц нь цус болсон байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн ТХҮ-ОРХ/6342 дугаартай дүгнэлт, яллагдагч П.Б ы “архиндаа их согтож юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Б 2023 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хотхон **-*** тоотод гэртээ С..А-н нүүрэн тус газар гараараа цохих, цээжин тус газар ир үзүүртэй зүйлээр хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь цээжинд шарх, зүүн нүдний урд булан, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч П.Б нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас С..А-н биед цээжинд шарх, зүүн нүдний урд булан, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П-н Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
1