Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-тхолбогдох эрүүгийн 2225005390362 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Х.Г

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг **** тоотод Н.Л-ийн Iphone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 600 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж8 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна.Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч Н.Л “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч А.Ш “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 7-9 дэх тал/

2. Хохирогч Н.Л-ийн “2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг **** тоотоос өөрийн эзэмшлийн i Рhone 13 рго mах маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед би М гэх найзындаа байсан. Өөр Г гэх нэртэй залуу байсан. Тэр залуу хамгийн сүүлд М бид хоёрыг байж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд амарч байх хойгуур миний гар утас алга болсон байсан. Би тухайн үед би архи уусан байсан. Согтуу унтсан байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 11 дэх тал/

3. Иргэний нэхэмжлэгч А.Ш “Би тухайн цаг үед өөрийн ажлаа хийж байсан. Надад 2022 оны 07 дугаар сарын хэдэн гэдгээ одоо сайн санахгүй байна. Тухайн үед ажил дээрээ байхад 16-17 цагийн үед өндөр бор царайтай, нөгөөх нь шар царайтай 2 залуу ирээд гар утас түр хугацаанд тавиад маргааш нь авъя гэж хэлээд 550 000 төгрөгөөр надад Iphone 13 рrо mах загварын хар өнгөтэй, ямар нэгэн эвдрэлгүй, хар саарал өнгийн кэйстэй, кэйсэн дотор ямар нэгэн зүйл байгаагүй, тийм утас надад түр хугацаанд барьцаанд тавьсан. Одоо тухайн гар утас миний гэрт байгаа, би ямар нэгэн хүнд зараагүй, кэйстэйгээ байгаа. Надад ямар нэгэн барьцаалан зээлдүүлэх эрх байхгүй, тухайн овог, нэр, хаяг, гар утасны дугаар байхгүй. Би 250 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, 300 000 төгрөгийг нь дансаар нь шилжүүлсэн. Би шилжүүлсэн дансаа одоо сайн санахгүй, би өөрийнхөө мобайл банкны данснаас шилжүүлсэн. Би тухайн барьцаанд авсан гар утсыг өөрийн хүсэлтээр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч байна. Би өмнөх өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон зүйлийн талаар тодорхой ярьсан. Миний бие тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мэдээгүй, гар утсыг хулгайн утас гэж бодоогүй 550 000 төгрөг өгсөн. Одоо тухайн мөнгөө нэхэмжилж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэж, хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15, 19 дэх тал/

4. Гэрч Ч.М-ийн “Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрүүдийн хооронд Л, Н, Т гэх хүмүүсийн хамт Наран багт байшин барьж байсан. Тэгээд тэндээ хорхог хийж идэж манай гэрт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг **** тоотод очиж тэндээ архи уусан. Өөр онцын зүйл хийгээгүй.Лхагвадорж бид хоёрыг унтаж байхад Төрөө гэх залуу орж ирсэн гэсэн. Ганаа гэх залуу тухайн үед байсан тэр залуу орон дээр зүгээр суугаад байсан. Тухайн хүмүүс манайхаас гарахдаа цамц, 2-3  ширхэг өмд зэргийг авсан байсан. Өөр хүн авах боломжгүй, бусад нь гэрт байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

5. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 23 дахь тал/

6. Яллагдагч Х.Г-ийн “Би энэ хэргийн талаар мэднэ. Би тухайн үед 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө **** тоотод байж байхад Лхагва гэх залуу гар утсаа алга болгочихлоо, баларсан би гэртээ харилаа гээд гараад явсан. Би гарсных нь дараа тагтан дээр тамхи татаж байгаад М-ийн угаасан хувцаснаас индүүдэж өмсөх гээд яваад ороход жижиг өрөөнд футволкны доод хэсэгт Iphone 13 рrо mах маркийн гар утас байсан. Тэгээд би тухайн үед нөгөө гар утсыг аваад гарчихсан. Би тэндээсээ гараад зүс таних Шинээ гэх ахад би энэ гар утсыг оллоо, кодыг нь мэдэхгүй байна гэж хэлээд 650 000 төгрөгөөр зарсан. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Би уг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж, хасах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 22, 78 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг **** тоотод Н.Л-ийн Iphone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 600 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хохирогч Н.Л-ийн “Г гэх нэртэй залуу байсан. Тэр залуу хамгийн сүүлд М бид хоёрыг байж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд амарч байх хойгуур миний гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Ш “Тухайн үед ажил дээрээ байхад 16-17 цагийн үед өндөр бор царайтай, нөгөөх нь шар царайтай 2 залуу ирээд гар утас түр хугацаанд тавиад маргааш нь авъя гэж хэлээд 550 000 төгрөгөөр надад Iphone 13 рrо mах загварын хар өнгөтэй, ямар нэгэн эвдрэлгүй, хар саарал өнгийн кэйстэй, кэйсэн дотор ямар нэгэн зүйл байгаагүй, тийм утас надад түр хугацаанд барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг, яллагдагч Х.Г-ийн“жижиг өрөөнд футволкны доод хэсэгт Iphone 13 рrо mах маркийн гар утас байсан. Тэгээд би тухайн үед нөгөө гар утсыг аваад гарчихсан. Би тэндээсээ гараад зүс таних Шинээ гэх ахад би энэ гар утсыг оллоо, кодыг нь мэдэхгүй байна гэж хэлээд 650 000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг **** тоотоос Н.Л-ийн Iphone 13 pro max загварын гар утсыг авч 3 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Г нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 3 600 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Л-д 3 600 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч гар утсаа буцан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иргэний нэхэмжлэгч А.Ш нь 550 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь төлөхөө илэрхийлж байх тул 550 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Ш-д олгох нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Х.Г-тоногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Х-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ийнцагдан хоригдсон 17 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 17 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-тавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-тоногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-оос 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Ш-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС