| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2019/02155/И |
| Дугаар | 182/ШШ2019/02041 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2019/02041
| 2019 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 182/ШШ2019/02041 | Улаанбаатар хот |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ө.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Т-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24.240.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч С.Т, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.Т нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ө.Н-ээс 8.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 17 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өдийг хүртэл иргэн С.Т нь иргэн Ө.Н-д зээлийн гэрээний үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөөгүй байна. С.Т анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ө.Н-ээс 8.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд Ө.Н нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан байдаг. С.Т нь зээлийн төлбөрийг хүү, алдангийн хамт өгнө гэж удаа дараа хойшлуулаад байсан бөгөөд одоо утсаа авахгүй байна. Иймд иргэн С.Т-ийн зээлсэн дүн үндсэн зээлийн төлбөр 8.000.000 төгрөг, үндсэн зээл 17 сарын хугацаатай бөгөөд 1 сарын хүү 6 хувь, /8.000.000*6%=480.000 төгрөг/ 17 сарын хүү /17*480.000=8.160.000 төгрөг/ болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан байх ба зээлийн гэрээний 4-т зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тогтоосон байна. Иймд С.Т-ийн гүйцэтгэх ёстой үүрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 16.160.000 төгрөг байх ба С.Т-ийн нийт үүргээ гүйцэтгээгүй хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 290 хоног бөгөөд /1 хоногийн алданги 16.160.000*0.5%=80.800 төгрөг/ нийт алданги нь 80.800*290=23.432.000 төгрөг/ боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй зохицуулалттай тул /16.160.000/2=8.080.000 төгрөг/ болж, нийт үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн гэрээний хүү 8.160.000 төгрөг, алданги 8.080.000 төгрөг, нийт 24.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Алдангийг буруу тооцож гаргасан байгаа учраас одоо үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 8.160.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 20.160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 4.080.000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Т миний бие 2017 оны 06 дугаар сарын 30-нд Ө.Н-ээс 8.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 17 сарын хугацаанд төлж чадахгүй байсан нь миний буруу бөгөөд би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний биеийн байдал маш муу байнгын даралт өндөртэй 160-200 хүрч ихэсдэг. 8.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Хүү 8.160.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөгийг төлж чадахгүй байна. Зээлийн гэрээг сүүлд буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан тэр гэрээн дээр алданги гэж байсан тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч С.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 8.160.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 8.000.000 төгрөг, нийт 24.240.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр алдангийг буруу тооцсон байна гэх шалтгаанаар С.Т-ээс 4.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч С.Т-ээс үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 8.160.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 20.160.000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Ө.Н нь зээлдэгч С.Т-т 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 8.000.000 төгрөгийг, 6 хувийн хүүтэйгээр, 0.5 хувийн алданги тооцож зээлдүүлэхээр тохирсон байна. /хавтаст хэргийн 28 дугаар тал/
Ө.Н нь С.Т өмнө нь буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөнгө зээлж байсан энэхүү байдлаа баталгаажуулж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Ө.Н нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С.Т-т бэлнээр 8.000.000 төгрөгийг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Харин 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад С.Т гарын үсэг зурсан, түүний тайлбараас үзэхэд Ө.Н, С.Т нар урьд зээлийн тооцоотой байсан, амаар тохиролцож зээлдсэн өр, төлбөрөө баталгаажуулсан 8.000.000 төгрөгийг баримт гэж үзэхээр байна. Талуудын тохиролцсон 8.000.000 төгрөгийн үнийн дүнд зээлийн хүү, алдангийн хэмжээ тодорхой бус байх бөгөөд тэдний хооронд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул хүү 8.160.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг тооцож гаргуулах үндэслэлгүй болно.
Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 8.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12.160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН