Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00473

 


                                      “ **** **** **** ХХК-ийн

                                     нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02850 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаар магадлалтай, 

 **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК, ****,  **** **** ХХК-д тус тус холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 6,119,560,547.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөр ****өс хангуулах, хариуцагч  **** **** ХХК-д 2019.05.24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч  **** **** ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Зохигчийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “Улаанбаатар хотын **** ХХК нь  **** **** ХХК,  **** **** ХХК, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,119,560,547.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөр ****өс хангуулах, хариуцагч  **** **** ХХК-д 2019.05.24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч  **** **** ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгахаар шаардсаныг, хариуцагч нар  **** **** ХХК болон  **** **** ХХК-иудын газар эзэмших болон ашиглах эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, 714,877,151 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02850 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 6,116,111,369.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,449,178.78 төгрөгт холбогдох хэсэг,  **** **** ХХК болон  **** **** ХХК-ийн эзэмших болон ашиглах эрхтэй газруудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эдгээр газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах болон хариуцагч  **** **** ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  **** **** ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөр **** болох хариуцагч ****ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204080799 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөр ****, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204080812 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,896,152.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 30,738,506.85  төгрөгийг, хариуцагч ****аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02850 дугаар шийдвэрийнтогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан  **** **** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч  **** **** ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн газрын албанд даалгасугай гэсэн заалтыг нэмж, хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 гэж 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж 5 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 140,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 3,489,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх “...Үндсэн зээл 5,450,000,000.00 төгрөг, 1 сарын хүүг 1,4 хувиар тооцоход 76,300,000.00 төгрөг, үүнээс 1 өдрийн хүүг тооцоход 2,543,333.3 төгрөг бөгөөд 8 сар 21 хоногийн хүүд 663,809,999.3 төгрөгийг төлөхөөр, ...үлдэх 3,449,178.78 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү болох 667,259,178.08 төгрөгөөс 3,449,178.78 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт 6,116,111,369.16 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хүүгийн тооцооллыг хийж үндсэн хүүг дээрх дүнгээр бууруулахдаа буруу аргачлалаар бодсон бөгөөд нийт хоногийн тоог буруу гаргасан. Монгол ****ны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн №А-203 тоот тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1 дүгээр хавсралтаар хүү бодох аргачлалыг баталсан байдаг. Нэхэмжлэгч нь арилжааны **** тул Монгол ****наас баталсан энэхүү журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрддөг. Монгол ****наас баталсан журмын дагуух томьёогоор тооцвол 5,450,000,000.00 төгрөгийн зээлийн нэг өдрийн үндсэн хүү 2,508,493.15 төгрөг бөгөөд уг дүнг зээл олголт хийсэн өдрөөс эхлэн 2020.02.18-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 266 хоног /Зээл олголт 2019.05.28-ны өдөр хийгдсэн. 5 дугаар сард хүү бодох хоног 3, 6 дугаар сар 30 хоног, 7 дугаар сар 31 хоног, 8 дугаар сар 31 хоног, 9 дүгээр сар 30 хоног, 10 дугаар сар 31 хоног, 11 дүгээр сар 30 хоног, 12 дугаар сар 31 хоног, 2020.01 дүгээр сар: 31 хоног, 2 дугаар сар 18хоног/-т үржүүлбэл 667,259,178.08 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь Монгол ****наас баталсан дээрх журмын дагуу зээл, хүүгийн тооцооллыг боловсруулдаг бөгөөд шүүхэд анх нотлох баримтаар гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцоолол нь үнэн зөв юм. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн №01 тоот “Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал” зөвлөмжөөр “...Монгол ****ны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн №А-203 тоот тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. ...хүү тооцох аргачлалыг томьёогоор тооцоолсныг судлах шаардлагатай...” хэмээн дүгнэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “...6.116,111,369.16 төгрөгийг гаргуулж... гэснийг ...6,119,560,547.94 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг буюу 49,995,357 төгрөг, ашиглах, эзэмших эрхтэй газруудыг газрын албанд бүртгүүлэхийг даалгах хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхийг даалгах өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ” гэж дүгнэн шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн газрын албанд даалгасугай гэсэн заалтыг нэмж...” гэж нэмэлт өөрчлөлт оруулахдаа хариуцагч биш этгээдэд буюу хэргийн оролцогч биш этгээд болох Баянзүрх, Хан-Уул дүүргийн газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа зөвхөн Баянзүрх дүүргийн эзэмших эрхтэй газрын барьцааны бүртгэлийг Баянзүрх дүүргийн газрын албанд бүртгүүлэх талаар байтал Хан-Уул дүүргийн газрыг барьцааны бүртгэлд бүртгүүлэхээр хамтатган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “...газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь зөвхөн эзэмших эрхтэй газрын хувьд үйлчлэх бөгөөд ашиглах эрхтэй газрын хувьд барьцаалах, барьцаалуулах тухай зохицуулалт байхгүй ба хуулийн энэхүү заалтыг ашиглах эрхтэй газрын хувьд мөн үйлчлэх мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхээс барьцааны гэрээ байгуулагдсан гэх газрууд нь эзэмших болон ашиглах эрхтэй буюу 2 өөр эрхтэй байгааг огт анхааран үзээгүй ба Хан-Уул дүүрэгт байрлах ашиглах эрхтэй газартай холбоотой гомдол гаргаагүй байхад шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүрэгт байрлах ашиглах эрхтэй газрын бүртгэл, хувийн хэрэг хөтлөлт нь Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд харьяалагдах байтал бүртгэл мэдээлэл нь огт байхгүй Хан-Уул дүүргийн газрын албанд даалгасан нь буруу юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан зохицуулалт нь эд хөрөнгийн эрхийн хувьд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах ба 28 дугаар зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн зохицуулалт нь аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай байхаас Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд хамаарах ашиглах эрхтэй газарт үйлчлэхгүй.Мөн ****наас газрын барьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа зээлийг олгодог журамтай, түүнийгээ байнга мөрддөг, барьцааны бүртгэлийг бүртгүүлээгүй бол зээлийг олгодоггүй хатуу зохицуулалттай. Зээлдэгчээс барьцааны бүртгэлд бүртгэсэн эсэхийг шалгаагүй, тухайн үед шаардаагүй байгаа нь тухайн зээл бодитоор олгогдоогүйг нотлох ба энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Анхан шатны шүүхээс 6,119,560,547.94 төгрөг гаргуулах, барьцаа хөр ****өс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эзэмших болон ашиглах эрхтэй газрын барьцааны эрхийг газрын албанд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 6,116,111,369.16 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 666,111,369.16 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрдөггүй. “ **** ****” ХХК нь “Улаанбаатар хотын ****” ХХК-тай 2019.04.25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 1,4 хувийн хүүтэй, 5,450,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон. Банкнаас авсан зээлийн дүн нь бодитоор 5,404,683,397 төгрөг байдаг бөгөөд гэрээ ёсоор олгох байсан 5,450,000,000 төгрөгт хүрээгүй. Зээлийн гэрээг 2019.04.25-ны өдөр байгуулсан хэдий ч зээлийг 2019.05.28-ны өдөр олгосон талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс зээл бодитоор олгогдоогүй талаар хариуцагчийн тайлбар, гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч **** нь анх “Улаанбаатар хотын ****” ХХК-тай 2018.04.06-ны өдрийн ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,200,000,000 төгрөгийг зээлсэн. Энэ зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүүг тооцоолон 2 хувааж “ **** ****” ХХК-тай 2019.04.25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээ байгуулж үндсэн зээлийг 5,450,000,000 төгрөг, ****тай ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 5,450,000,000 төгрөг төлөгдсөн мэтээр 2019.04.30-ны өдрийн ЗНГ9101/190430(1) дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан байдаг.

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ****, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь м ****н хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг м ****н хөр ****, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж зааснаар зээл олгогдоогүй. Зээлийг өөр зээлийн гэрээний зарим хэсгийг хаах байдлаар олгосон бөгөөд зээлийн гэрээнд заасан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр зарцуулаагүй, нэхэмжлэгч зээлийг дансанд нь олгосон бэлнээр аваад явсан гэж тайлбарладаг боловч тухайн ****ны салбараас тийм хэмжээний м **** бэлнээр гаргах боломжгүй байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн м ****н хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ****, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ****, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь м ****н хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг м ****н хөр ****, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн бөгөөд өөр зээлийг хаах байдлаар зээл олгосон нь буруу байсан. Нэгэнт анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч зээлийг бодитоор олгогдоогүй талаар баримтаар нотлож чадахгүй байна, гэрээ байгуулагдсан гэж үзэж байх тул хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг бодит байдалд нийцүүлэн тооцоолох ёстой гэж үзэж байна. Үндсэн зээл 5,404,683,397 төгрөг, 1 сарын хүүг 1,4 хувиар бодоход 75,665,568 төгрөг, 1 өдрийн хүү 2,487,635 төгрөг байх бөгөөд зээл олгосон өдөр болох 2019.05.28-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2020.02.17-ны өдрийг хүртэл 265 хоногийн хүүг тооцоход 659,223,301 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,209,315 төгрөг, нийт 6,066,116,013 төгрөг болж байгаа ба 49,995,357 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан “ **** ****” ХХК-ийн эзэмшиж байгаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо хаягт байршилтай, газар эзэмших гэрчилгээний 000323407 дугаартай, нэгж талбарын бүртгэлийн 136007/0157, 18644309609597 дугаартай, 2,783 м.кв талбайтай газар, “ **** ****” ХХК-ийн ашиглаж байгаа Хан-Уул дүүрэг, Нүхтийн задгай хаягт байршилтай, 2015/586 дугаартай 4,5 га талбайтай газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн газрын албанд даалгасан хэсгүүдийг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 49,995,357 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Зохигчийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх  **** **** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 6,116,111,369.16 төгрөгийг гаргуулж,  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,449,178.78 төгрөгт холбогдох хэсэг,  **** **** ХХК болон  **** **** ХХК-ийн эзэмших болон ашиглах эрхтэй газруудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эдгээр газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах болон хариуцагч  **** **** ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,   **** **** ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөр **** болох хариуцагч ****ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204080799 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөр ****, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204080812 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. 

7.1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийнтогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан  **** **** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч  **** **** ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг Баянзүрх, Хан-Уул дүүргийн газрын албанд даалгасугай гэсэн заалтыг нэмж, хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай”, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 гэж 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж 5 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

8. Хоёр шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн байдал,зээлийн гэрээний үүргийг зөв тодорхойлсон хэдий ч газар барьцаалсан гэрээг бүртгүүлэхийг хариуцагчид бус газрын албанд даалгасан нь буруу, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 9. “Улаанбаатар хотын **** ХХК нь  **** **** ХХК,  **** **** ХХК, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,450,000,000 төгрөг, зээлийн хүүд 667,259,178.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,301,369.86 төгрөг, нийт 6,119,560,547.94 төгрөггаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөр ****өр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч  **** **** ХХК-ийн 2019.05.24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг,  **** **** ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгуулахыг шаардсан, хариуцагч нар  **** **** ХХК болон  **** **** ХХК-иудын газар эзэмших болон ашиглах эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах714,877,151 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ. 

9.1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад “Улаанбаатар хотын ****” ХХК-ийг “ **** **** ****” ХХК-д нэгтгэж, улсын бүртгэлд 2020.07.31-ний өдөр бүртгүүлсэн нь “ **** **** ****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, иймээс нэхэмжлэгчийг сольсон ажиллагаа хийжээ. 

10. “Улаанбаатар хотын ****” ХХК  **** **** ХХК-тай 2019.04.25-ны өдөр ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээг байгуулж, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зориулалтаар 5,450,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувь /сарын 1,4 хувийн/ хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг баталсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөр ****өс хангах зорилгоор мөн өдөр ЗБГ9101/190425 дугаартай Зээлийн барьцааны гэрээг “ **** ****” ХХК болон **** нартай байгуулж, ****ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204080799 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөр ****, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204080812 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь тогтоогджээ. 

10.1. Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. 

11. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь м ****н хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг м ****н хөр ****, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

11.1. Зээлийн гэрээний 3.2-т “Зээл олгох хэлбэр: Бэлэн бусаар” гэж заажээ.  

“ **** ****” ХХК-ийн 2600098335 тоот дансанд бэлэн бусаар олгох 5,450,000,000 төгрөгийг “Улаанбаатар хотын ****” ХХК 2019.05.28-ны өдөр шилжүүлж, зээл олгосны шимтгэлд 13,625,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, мөн өдрөө “ **** **** эргэлтийн хөрөнгийн санхүүжилт Б.Баясгалан...” гэсэн утгаар 5,436,375,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нотлогдсон байх тул “Улаанбаатар хотын ****” ХХК-ийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 5.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

12. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн м ****н хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилжээ. 

12.1. Зээлийн гэрээний 2.1.12-т “Ноцтой зөрчил-зээлдэгч үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөнийг ойлгоно”, 8.1.1-д “Энэхүү гэрээний дагуу, зээлийн хуваарьт төлбөрийн хугацаанд зээлийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, түүнд бодогдох хүүг болон шимтгэл хураамжийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор нэрлэн заасан бөгөөд мөн гэрээний 8.2, 8.3-т **** гэрээг дангаараа цуцлан үндсэн өр, түүнд бодогдсон хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү болон холбогдох төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх, гарах үр дагаврын талаар талууд тохиролцсон байна. 

12.2. “ **** ****” ХХКзээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2019.06.25-ны өдрөөс хойш зөрчижУлаанбаатар хотын **** ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг хариуцагчид олгон хугацаа өгсөн хэдий ч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй зээлийн гэрээнд болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.   

13. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ. 

13.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзажболох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219, 225 дугаар зүйлд заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. 

13.2. Улаанбаатар хотын **** ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу “ **** ****” ХХК-д 2019.08.02-ны өдрийн 6/4046, 2019.09.05-ны өдрийн 2/4671 дугаартай албан бичгүүдээр зээлдэгчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж шаардсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 8.1.1, 8.2, 10.6зааснаар гэрээг цуцалж, зээлдэгч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй. 

14. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэж, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

15. Хариуцагч  **** **** ХХК талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчиж, өөр зээлийг хаах зорилгоор байгуулсан, зээл бодитоор олгогдоогүйгэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

16. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.1-д **** гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар гэрээ дуусгавар болж, зээлдэгч нарын үүргийг хангуулах талаар зохицуулжээ.

16.1. Хоёр  шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон талуудын хооронд зээлийн зээлийн 2.1.6, 3.4, 9.2зааснаар хариуцагчийн үүргийг 2019.05.28-ны өдрөөс 2020.02.17-ны өдрийг хүртэл хугацааны нийт 8 сар 21 хоногоор тооцон 6,116,111,369.16 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

17Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөр ****өс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

18. Нэхэмжлэгч нь хариуцагч  **** **** ХХК, “ **** **** ХХК-иудтай байгуулсан 2019.05.24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. 

18.1. “Улаанбаатар хотын **** ХХК-ийн дээрх нэхэмжлэл  **** **** ХХК, “ **** **** ХХК-иудад холбогдуулан гаргасан агуулгатай байх бөгөөд 2019.05.24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээний 3.15-д “Барьцаалуулагч нь ...барьцааг баталгаажуулах баримт бичгийг бүрдүүлэх, барьцааны гэрээг энэ гэрээнд зааснаас дордоогүй нөхцөлөөр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг болон байдлаар болон барьцаалагчийн эрхийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй” гэж хариуцагч нарын хүлээх үүргийг зохицуулан заасан байна. 

18.2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “ **** **** ХХК, “ **** **** ХХК-иудаас барьцааны гэрээний 3.15-д заасан үүргээ буюу барьцааны зүйл болох газруудыг эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг шаардах эрхтэй юм.        

19. Иймд дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02850 дугааршийдвэрийнтогтоох хэсэгт 2 дахь заалтыг“Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан  **** **** ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг,  **** **** ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газрын эрхийг барьцааны гэрээний дагуу харьяалах Газрын албанд бүртгүүлэхийг даалгасугайгэж өөрчилжшийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 гэж 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, зохигчийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70.140 төгрөг, хариуцагчийн 478,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД