Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 121/ШШ2022/0001

 

2022 оны 01 сарын 12 өдөр                      Дугаар 121/ШШ2022/0001                               Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-ийн, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдуулан гаргасан “эрх бүхий алба     н тушаалтан Б.Бн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №0001900 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

 Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Н-н 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Бүртгэлийн 2127000466 дугаартай Есөнзүйл сумын иргэн П.П-д холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж дуусаад шийтгэл оногдуулахдаа өмнө нь гарч байсан тариалангийн талбайд мал оруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж байсан бөгөөд үүнтэй андуурч 500 нэгжээр торгох байсныг 300 нэгжээр торгож алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Н-н 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-с “эрх бүхий албан тушаалтан Б.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №0001900 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн “эрх бүхий албан тушаалтан Б.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №0001900 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахтухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2022/0002/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн “эрх бүхий албан тушаалтан Б.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №0001900 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахтухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-н, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан “эрх бүхий албан тушаалтан Б.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №0001900 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахтухай прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2022/0002/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 121/ШЗ2022/0003 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ