| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2016/00137/э |
| Дугаар | 2016/ШЦТ/62 |
| Огноо | 2016-09-21 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/62
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар М.*******эд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Шинэхүү
Улсын яллагч Б.Алтанцэцэг
Хохирогч Д*******
Шүүгдэгч М.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ******* дүүрэг дэх Хас банкны салбарт хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр Б.*******, 4 хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/
Шүүгдэгч М.******* нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны оройн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны гадна иргэн Д*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.*******ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би ******* дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны гадна хамаатны дүү болох г хүлээгээд байж байтал танил ах Бат-Очиртой тааралдсан. Бат-Очир ах намайг “юу хийж яваа юм, гөлөг минь” гээд согтуурхаад байхаар нь “хүн хүлээж байна, цаашаа яв” гэсэн чинь явахгүй байж байснаа миний хамар руу гараараа хальт цохьчихоор нь би буцаагаад шанаа руу нь зүүн гараараа цохиод барилцаж аваад бид хоёрыг газар унахад Бат-Очир ахтай хамт явж байсан 2 хүн болон манай дүү , баз хүргэн нар ирж салгасан. ..******* ах тухайн үед миний хамар руу хальт цохьсон болохоор миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Би Бат-Очирын шанаа руу нэг удаа зүүн гараараа цохиод барьцалдаж аваад бид хоёр газар унаад ноцолдсон... бид 2 урьд нь өр авлагатай байсан тул түүнээс болж муудалдсан. Хохирогчид 1.500.000 төгрөг бэлнээр баримтгүй өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д*******ын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 06-ны орой 16 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байранд найз , тай хамт байсан. надад “0.5 граммын архины тал байна, уух уу” гэж асуухаар нь “за тэгье, уучихъя” гээд тэр архийг ганцаараа уучихаад сууж байгаад оройн 20 цагийн үед би найз ын гэрээс гараад алхаж явтал 33 дугаар байрны гадна танил *******тэй тааралдаад “дүү сайн уу, дүүгийн мөнгийг удааж байж өгсөн шүү” гэсэн чинь *******” харин тийм” гэж хэлэхээр нь би *******ийг “дүү яачихсан юм, уучихсан байгаа юм уу” гэж асуусан чинь “танд миний уух, уухгүй хамаа байхгүй” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би *******ийн нүүр рүү цохьчихсон чинь ******* миний эрүү рүү цохиод би хойд талын замын хашлаганы төмөр мөргөөд газар унасан. Тэгээд би босч ирээд *******ийг барьж аваад зууралдаад байж байтал *******ийн таньдаг хоёр хүн нь ирээд бас манай найз , хоёр гарч ирээд ******* бид хоёрыг салгасан... Бид сайн дураараа эвлэрсэн. Хохирол төлбөр авсан, одоо миний бие зүгээр болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Д*******ын биед дагзны баруун дээд хэсэг, эрүүнд оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн 09шэ/323 тоот дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 37,38 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “... М.*******ийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.******* нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны оройн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны гадна иргэн Д*******той өр авлагаас болж маргалдан түүний шанаа хэсэгт нь зүүн гараараа цохиж унагасны улмаас Д*******ын дагзны баруун дээд хэсэгт ташуу чиглэлтэй 4х1 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх, эрүүний баруун доод хэсэгт босоо чиглэлтэй, 5х0.5 см мэс заслын 3 ширхэг оёдол бүхий шарх гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Дээрх хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/323 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь Д*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.
Иймд М.*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д*******ын “...2016 оны 08 дугаар сарын 06-ны орой ******* дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны өмнө М.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд М.******* бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ болон хохирогчийн “…хохирлын мөнгөө авсан, гомдол саналгүй...” гэсэн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “… бид сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 1.500.000 төгрөг бэлнээр төлсөн…” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах үед тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар М.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ