Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 001/ХТ2022/00483 |
Дугаар | 001/ХТ2022/00483 |
Огноо | 2022-04-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/00483
****гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00681 дүгээршийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 978 дугаар магадлалтай,
****гийн нэхэмжлэлтэй,
****д холбогдох
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, түүний өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. ****нь ****д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00681 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ****гээс 40,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 978 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00681 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч ****д холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалын үндэслэлд “... **** нь ****тай 2017.05.01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын холбогдолтой захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, үйлчилгээ үзүүлсний төлбөрт 30,000,000 төгрөгийг төлөх, хугацаандаа өгөөгүй бол 0.5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна” ... “... Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр **** оролцож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ” гэсэн атал “...уг нэхэмжлэлийг хариуцах ёстой этгээд нь **** болох нь тогтоогдохгүй байна” мөн “...Хатан туул цэцэрлэгт хүрээлэн ТББ-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан болохоос иргэн ****г татан оролцуулаагүй, түүний эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байна” гэжээ. ****, “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын хэн алиныг гуравдагч этгээдээр оролцуулах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Хууль зүйн хувьд ч шууд гуравдагч этгээдээр оролцох боломж байхгүй. 2017.05.01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай ****гийн гэрээ байгуулах зорилго, түүний хүсэл сонирхол нь “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын холбогдолтой захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, түүний хөлсөнд 31,000,000 төгрөг төлөх тухай” тодорхой зорилготой. Түүний энэ хүсэл, эрх ашиг сонирхол нь биелсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэснээс үзвэл хариуцагч нь гэрээнд хүсэл зоригоо тодорхой байдлаар илэрхийлж түүндээ хөлс төлж нөгөө талаас түүний хүслийг хөлсөөр ажиллагч нь биечлэн биелүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч уг хүсэл зоригийн агуулгад бүрэн нийцэхээр гэрээний нөхцөлөө тохиролцож гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосноор “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-аас нэхэмжлэгчид итгэмжлэл олгогдсон байдаг. Энэ итгэмжлэл нь ****гийн гэрээгээр тохиролцсон хүсэл зориг, ашиг сонирхлыг биелэгдэх боломжоор хангаж эрх, үүргийг нэхэмжлэгчид олгосон. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрээ, үзлэг хийсэн тэмдэглэл, “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-аас олгосон итгэмжлэл, хариуцагч ****гийн өөрийнх нь хариу тайлбар, Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдол зэрэгт дүн шинжилгээ хийснээр талуудын хүсэл зоригийг тодорхойлох бүрэн боломжтой. Хэдийгээр ****тэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үр дүнд “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын эрх ашиг хамгаалагдсан ч **** нь энэ ажлын хөлсийг дангаар хариуцахаар гэрээгээр тохирч урьдчилгаа төлсөнд 3,000,000 төгрөг төлсөн нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог.
4.1. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан гэрээний үүрэг нь ямар ур чадвар шаардсан, ямар үнэ хөлстэй ажил болох эсэх талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм. Тухайн үед хуульд заасан гомдол хүсэлт гаргах 30 хоногийн хугацааг өнгөрөөлгүй яаралтай арга хэмжээ авч, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын хуулийн дагуу гуравдагч этгээдээр оролцох эрхийг нь нээж өгөх нь гэрээний гол зорилго байсан юм. Хэрэгт авагдсан баримтаас харахад “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-аас дахин итгэмжлэл олгосон, нэхэмжлэгчээс сайн санааны үүднээс хариу тайлбар бичиж өгсөн нь дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс гуйвуулж “нэхэмжлэгч гуравдагч этгээдийн өмнөөс үүргээ биечлэн гүйцэтгээгүй, орхиж явсан” гэдэг ч үүнийгээ анхан шатны шүүхэд нотолж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын эрх ашиг сонирхолыг гуравдагч этгээдийн хувиас хамгаалж оролцох, төлөөлөх өөр гэрээ хэлцэл байхгүй бөгөөд 2017.05.01-ний өдрийн гэрээнд энэ талаар нэг ч үг, үсэг байхгүй. Цаг хугацаа, хууль зүйн дарааллын хувьд ч байх боломжгүй. Захиргааны хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүсэлт хэлэлцүүлэх тогтоол гараагүй, мөн шүүх яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байхад энэ талаар цаашид ажиллахаар тохирсон байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан ...магадлалыг хүчингүй болгох... тухай гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
6.1. Хариуцагч Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нэг тал болох эсэх талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгоно.
Учир нь давж заалдах шатны шүүх 2017.05.01-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний оролцогч, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг хуульд заасны дагуу тайлбарлаж чадаагүй, түүнчлэнгэрээний зүйл, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн үүргийг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, шийдвэрийг хүчингүй болгуулах зорилгоор хариуцагчтай тохиролцсон гэрээний үүргээ биелүүлсэн тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хөлс гаргуулах...” гэж тодорхойлсон байна.
9. Хариуцагч“... **** нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл өмгөөлөгчөөр ажиллах байтал орхиж явсан тул тус захиргааны хэрэгт өөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж ажиллуулсан...” гэж мэтгэлцжээ.
10. Зохигчийн хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохирсон ажлын хэмжээ, хөлс маргааны зүйл болсон байна.
11. ****, Л.Нямдалай нар 2017.05.01-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын холбогдолтой захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, үйлчилгээ үзүүлсний төлбөрт 30,000,000 төгрөгийг төлөх, хөлсийг хугацаандаа өгөөгүй бол 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
12. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан байна.
12.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “Хатан туул төрийн бус байгууллагад холбогдолтой захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тохиролцсон байх бөгөөд шүүхээс 2017.04.13-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд [email protected] и-мэйлээс [email protected]и-мэйл хаягт явуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төсөлд Хатан туул төрийн бус байгууллагын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцуулах гэж тусгагджээ.
12.2. ****, Л.Нямдалай нар хүсэл зоригоо амаар илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангаж, агуулгыг өөрсдөө тодорхойлон хожим бичгээр гэрээ үйлдэж, түүнд хэн альнь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг байгуулсанд тооцно.
13. Анхан шатны шүүх ****, Л.Нямдалай нарХууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-тхолбогдолтой захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тохиролцсон гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Тодруулбал анхан шатны шүүх Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээний оролцогчийн эрх, үүрэг, тэдний хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч **** нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах, хүчингүй болгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргийг хүлээсэн байна.
14. “Өрхтий трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Хатан туул цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч **** хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай шүүхийн тогтоолоор хангаж, тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
15. Хариуцагч **** Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.1-д “Үйлчилгээ үзүүлсний төлбөрт 30,000,000 төгрөгийг өмгөөлөгчид төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болмогц төлбөрт 3,000,000 төлөхөөр тохиролцов” гэсний дагуу ажлын хөлс төлөх үүрэг хүлээжээ.
16. Хариуцагч ****захиргааны хэргийг дуусгалгүй орхисон гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлож чадаагүй байна.
17. Нэхэмжлэгчийн “... **** 2017.04.28-ны өдөр З,000,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй...” тайлбарын үндэслэлд хариуцагч маргаагүй тул ажлын хөлснөөс 3,000,000 төгрөгийг **** хүлээн авсан гэж үзнэ.
17.1. Анхан шатны шүүх ****гээс ажлын хөлс 27,000,000 төгрөгийг гаргуулж ****д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.
18. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”, мөн зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зохицуулан заасан.
18.1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1.3-т “Үйлчлүүлэгч өмгөөллийн хөлсийг төлөөгүй бол 0.5 хувийн алданги төлнө” гэж хуульд заасан хэлбэр, агуулгаас өөрөөр тохиролцсон тул үнийн дүнгийн тодорхой хувиар эсхүл хоног тутамдгүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тогтоосон эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, алдангийг гаргуулах үндэслэлгүй байна.
19. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж хуульчилжээ.
19.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д ажлын хөлс 30,000,000 төгрөгөөс гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болмогц 3,000,000 төгрөгийг **** төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл 27,000,000 төгрөгийг хэдийд төлөх талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн үүрэг үүсэх хугацааг нэхэмжлэгч тодорхойлж чадаагүй гэж үзнэ.
20. ****ггэрээнд заасан ажлын үлдэгдэл хөлс, үүргээ хэзээнээс зөрчсөн, ямар хугацаанд хэтрүүлснийг тодорхойлох нөхцөл бүрдээгүй, талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар эсхүл хоног тутамд анз тооцохоор тохиролцсон болох нь тодорхойгүй байх тул ****гийн алданги 13,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
21. Нэхэмжлэгч Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ...бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлно.
22. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоос “...магадлалыг хүчингүй болгох...” гэснийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 978 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00681 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ****гээс 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож, үлдэх 13,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,450төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД