| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
2023 07 04 2023/ШЦ*******/64
М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч Н.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны 0.. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 3-9 насны 2 хүүхдийн хамт Нийслэлийн ... дүгээр хороо, .. дугаар гудамжны ... тоот хашаанд оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦ*******/81 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦ*******/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ......... /РД:......../.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” бааранд хохирогч *******-г “*******үлхэж унагасан” гэх шалтгаанаар ширээн дээр байсан пивоны шилээр нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хамрын нурууны дунд хэсэгт язарсан шарх, ойролцоо эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
**************Д*******Р**************ЙЛ************** нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллаганд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найзтайгаа гурвуулаа нэг шил 0.75 граммын архи Сургалтын задгайд найзындаа хувааж уусан. *******эгээд цуг уусан хүнээрээ хүргүүлэх гээд 21 цагийн үед гарсан. *******ухайн үед гадаа хүйтэн байсан болохоор дулаацах гээд “Майлд *******аус” баар луу орсон. *******ухайн үед танил *******атабаатар ах, надад зодуулсан гэх ахтай, эхнэртэйгээ сууж байсан бөгөөд намайг ширээн дэээрээ дуудсан. *******эд нар нэг шил пиво авч өгсөн. Согтуу байсан учраас салхинд цохиулаад гаднаас манараад согтчихсон байсан. Би босоод талбай дээр бүжиглэж байхад тэр залуу намайг түлхсэн, газар унасан байхад өшиглөсөн. *******эгэхээр нь энэ яасан овоо юм бэ гээд залуу руу дайрсан гэхдээ би юм барьж, цохиж барьснаа санахгүй байна. *******эр залуутай зууралдаад байна уу, зодолдоод байх шиг санагдаад нэг ухаан ороход эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
*******охирогч *******-ийн өгсөн “...Би Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт найз *******-тай уулзахаар 21 цагийн үед очсон. Би очихдоо 1 шил архи аваад өгсөн. *******........ уухгүй гэхээр нь авчирсан архинаасаа 1-2 хундага уучхаад баар орохоор 22 цагийн үед Майлд *******аус бааранд *******, ******* нарын хамтаар ирсэн. *******эгээд бааранд ороод сууж байтал нэг цагаан хувцастай эмэгтэй ширээ ширээн дээр ирчихээд “пиво аваад өгчих” гээд байсан. Би “яв” гээд явуулсан. *******эр үед бүжиглэх гээд босоод бүжиглэж байтал миний хажууд ирээд мөргөөд ердөө болохгүй болохоор нь би “цаашаа бай” гээд түлхчихсэн газар уначихсан. *******эгснээ босож ирээд ширээн дээр байсан пивоны шилнүүдийг хагалаад газар шидээд байсан. *******эгээд байхад нь би жоохон зайлаад холдож байтал гэнэт нүүрэн дундуур хүн юмаар цохисон. Би нүүрээ бариад цус гарсан байсан тул 00-ын өрөө рүү орсон. Би өөрөө нилээн согтуу байсан болохоор болсон асуудлыг хольж санаад байж магадгүй. *******эгээд цагдаа дуудсан...” гэсэн /хх-ийн 17-18-р хуудас/ мэдүүлэг,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай “*******-ийн биед хамрын нурууны дунд хэсэгт язарсан шарх, ойролцоо эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн /хх-ийн 35-36-р хуудас дүгнэлт,
Яллагдагч *******-ийн согтуурлын зэргийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-р хуудас/
Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн “...******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн яаралтай тусламжаар 43,000 төгрөг, амбулторын үзүүлж 43.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэсэн албан тоот /хх-ийн 20-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч З.*******-ийн өгсөн “...хохирогч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамрын нуруунд язарсан шарх оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн яаралтай тусламжаар 43,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан авсан байх тул яллагдагч *******-ээс дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******өрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “...........” бааранд ******* нь бусдад зодуулсан гэх хэрэгт нэг ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-р хуудас/
2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн *******яналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн ”...Багануур дүүргийн 1 дүгээр хороо “........” баарны дотор талд байрлах 3 дугаартай камерын бичлэгийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 32 минутаас 23 цаг 36 минут хүртэлх хугацааны бичлэгт үзлэг хийхэд хяналтын камерийн цагаар 23 цаг 33 минутанд цагаан өнгийн цамц, цагаан өнгийн өмд, хар өнгийн гуталтай 25-30 насны эмэгтэй хүн, хохирогч *******-ийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж байгаа дүрс бичигдсэн байна...гэсэн тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас /
2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн зүүн буланд 2023.01.14-ний 23:32:08-д бичвэртэй бичлэгийн хугацаа 03 минут 55 секунд байв. Бичлэгээр тус бааранд хүмүүс бүжиглэсэн байдалтай сууж байх ба гадуураа урт куртик өмссөн эрэгтэй хохирогч гэх *******эмүүжин нь бүжгийн талбайд зогсож байх ба баарны зүүн хэсэгт цайвар өнгийн цамцтай холбогдогч гэх Эрдэнэчимэг нь зогссон байдалтай нэг эмэгтэйтэй ярилцаж байх ба 23.32.33-д хохирогч гэх ******* нь Э дээр очиж буцан бүжгийн талбайн голд очиж зогсох ба 23.32.51-д холбогдогч Э нь гартаа шилтэй зүйл барин баарны хойд хэсгээр алхан ширээн дээр очиж зогсох үед хохирогч ******* нь очиж араас нь зүүн гараараа татах үйлдэл гарах үед Эрдэнэчимэг нь газар арагш унах хохирогч ******* нь хагас тонгойх үед 23.33.01-д баруун гараараа гартаа барьсан шилээрээ суусан чигээрээ нэг удаа хохирогч *******-ийн нүүрэн тус газар цохих үйлдэл гаргах үед 23.33.11-д хохирогч ******* нь Э-ийн нүүрэн тус газар зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөх ба холбогдогч Э нь арагш нүүрээ дараад газар хэвтэх үед хажууд нь байсан хүмүүс дундуур нь орж салгах үйлдэл гаргах ба 23.33.28-нд холбогдогч Э нь босож ирэх үед хохирогч ахин тулж очиход холбогдогч Э....... нь арагшаа болж ухрах ба гараа урдаа барьж зодолдох гэж оролдох үедээ хажууд байсан эмэгтэйтэй маргаан үүсгэж буй дүрс бичигдсэн байв. 23.34.15-д баарны талбайн зүүн талын ширээний 2 дахь ширээн дээр очин суух ба босож хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэж байв. 23.34.40-д хохирогч ******* нь бүжгийн талбайн хэсэгт зогсох үед бараан хувцастай эрэгтэй очин алчуур өгч ******* нь нүүрээ арчиж байх ба 23.35.27-д холбогдогч Э суудлаас босож гартаа барьсан шилтэй шингэн зүйлийг хохирогч руу чулуудах үед шил нь газар унан бутрах ба дундуур нь нэг эрэгтэй орох үед ахин ширээн дээрээс шил баруун гартаа авч 23.35.45-д хохирогч руу чулуудах үед хохирогчийн зүүн гарт онож баарны шалан дээр унаж бутарч буй дүрс бичигдсэн байх ба дундуур нь орсон эрэгтэй дахин хорих үед цааш гүйн ширээн дээрээс шил авах дээрх эрэгтэйг цохих гэж дайрах үед эрэгтэй зугтан холдох ба хохирогч руу дайран гараараа савчиж байх үед хохирогч ухран 23.36.08-д баарны гарах хаалга руу зугтан гарч буй дүрс бичигдсэнээр бичлэг дуусаж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/
Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦ*******/81 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦ*******/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 58-71-р хуудас/
*******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт, төрсний гэрчилгээний хуулбар, Боловсролын гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 76-108-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн санд учирсан 43.000 төгрөгийг төлсөн болохыг дурдуулах…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу дээр маргаан байхгүй учраас ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...хохирогч ............нд гар хүрсэндээ харамсаж байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ...... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” бааранд хохирогч *******-г “*******үлхэж унагасан” гэх шалтгаанаар ширээн дээр байсан пивоны шилээр нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хамрын нурууны дунд хэсэгт хөндлөн чиглэлтэй 1.5смх0.3см язарсан шарх, ойролцоох эдэд хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч *******-г пивоны шилээр нүүр хэсэгт нь цохисны үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 035 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь хохирогч *******-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч,хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийн зүй бус хандлага болон шүүгдэгчийн түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
*******охирогчоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 43.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч З.*******-ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 43.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй бөгөөд шүүгдэгч нь 43.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн тухай баримтаа шүүхэд ирүүлжээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...*******-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..гэм буруу дээр маргаагүй учраас ял шийтгэл дээр саналаа хэлье. Өөрөө 2 хүүхэдтэй дахиад төрөөд 3 хүүхэдтэй болох гэж байна. *******оргуулийн хугацааг нилээн урт тавиад өгөөч. Бага насны хүүхдүүдтэй. *******үүхдээ 2 нас хүртэл хараад ажилгүй суух байх өөр хүсэлтгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс ”...хариуцлагаа хүлээнэ, төлбөрийг төлж чадна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
******* нь “урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурвуулаа, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, 27-28 долоо хоногтой жирэмсэн зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******..........т торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******-гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.
*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г**************************** нь:
1.Шүүгдэгч .........-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..........-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг зургаан /6/ сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 43.000 төгрөгийг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******өрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
7. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ