Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 121/ШШ2022/0004

 

2022 оны 02 сарын 16 өдөр                      Дугаар 121/ШШ2022/0004                               Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-н, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Алтанцэцэгт холбогдох “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0021889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-с 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0021889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт ирүүлжээ.

Миний бие Б овогтой А тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-с “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0021889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-н “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0021889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2022/0009/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0021889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-н, “Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0021889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А зөвшөөрснийг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2022/0009/З дугаарын индекстэй зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 121/ШЗ2022/0028 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ