Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/454

 

 

МОНГОЛМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “B” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303002930251 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын Иргэн, *** төрсөн, 33 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Инженер техникийн газрын Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хэлтэст Тусгай тоног төхөөрөмжийн ашиглалтын ээлжийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

             Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд ******* дүүргийн 25 дугаар ******* 1 хорооллын ******* дугаар байрны баруун замд Тоёота приус маркийн*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” болон 19.1-т “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч ***г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд ******* дүүргийн 25 дугаар ******* 1 хорооллын ******* дугаар байрны баруун замд Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” болон 19.1-т “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.*******ийг мөргөж бие, эрүүл мэндэд нь зүүн шагайн дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Тээврийн цагдаагийн албанд “автомашинд мөргүүлж гэмтсэн, манай дүүгийн хөл нь дээгүүр машин гараад явчихсан байна” гэх утгатай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 11 дэх дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 21-32 дахь тал),

- Хохирогч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №6146 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-47 дахь тал),

- Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн магадалгаа (хавтаст хэргийн 48 дахь тал),

- Шүүгдэгч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч ***н бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас ***т 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлагын 48,000 төгрөгийн, мэс засал хийлгэсэн 1,486,000 төгрөгийн, нийт 1,534,000 төгрөгийн зардал гарсан ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн “***н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд гарсан 1,534,000 төгрөгийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, шилжүүлгийн мэдээллээр (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-оор тогтоогдож байна.

Мөн хохирогч *** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй бөгөөд тэрээр 1,200,000 төгрөг авч гомдолгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал)-ийг гаргасан байх тул шүүгдэгч ***г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хуульд заасан нөхцөл шаардлагууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7  дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН