Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Бат-Орших /томилолтоор/,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310012160594 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 03 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны 76 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* (РД:*******).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Бридж” зочид буудлын гадна талын авто зогсоолын орчим ******* улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж урд арын чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гаас: 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ унтаж байхад найз “хэдэн хүмүүс намайг барьцаалаад явуулахгүй байна, хамт явж байсан хүүхэд айж уйлаад байна, ирээд аваадхаач” гэхээр нь найз Очирчулууны хамт очсон. Тэгэхэд өөрөө төрөхийн өвдөлт өгөөд, хамт явж байсан хүүхэд нь өмдөндөө шээсэн байсан. Тэгэхээр нь би “та нар адилхан эмэгтэй хүмүүс байж, төрөх гэж байгаа эмэгтэйг ингэж болохгүй” гэж гуйсан. Энэ үед найз ийг машиныхаа арын суудал дээр оруулж суулгасан. Тэгэхэд явуулахгүй байсан ба энэ үед найз “ус гарчихлаа” гэж хэлсэн.  Машиныхаа цонхыг нээж байгаад” та нар ингэж болохгүй, энэ хүн машин дотор төрөх гэж байна, хүн амины хэрэг хийх гэж байна шүү” гэж хэлэхэд зарим хүмүүс нь холдсон. Манай найз Очирчулуун машины урд байсан хүмүүстэй юм яриад холдуулж байсан. Тэгэхээр нь машиныг нь бариад хөдлөхөд хохирогч ирсэн байсан. Надад дайрч гэмтээх бодол, санаа байгаагүй. хоёр цагийн дараа Гуравдугаар амаржих газарт төрсөн. Жирэмсэн эмэгтэй төрөх гээд байхаар нь сандарсандаа ийм алдаа гаргасан.  гэсэн мэдүүлгийн гаргасан.

Хоёр. Эрүүгийн 2310012160594 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дугаар хэлтэст 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “намайг зодоод байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн хэргийн 7дахь тал),

2. Хохирогч Э.*******ий Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),  

3. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Зүүн баян рафамнери” ХХК-ийн “*******” зочид буудлын гадна талын камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн:

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 00 минутаас 20 цаг 40 минут хүртэлх (тус камерын хяналтын бичлэгт байх цаг нь бодит цагтай таарч явагддаг) хугацаанд явагдаж буй үйл ажиллагааг харуулсан 1 ширхэг камерын хяналтын бичлэгт /камерын бичлэгийн хуанлингаар/ 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 02 минутад “*******” зочид буудлын авто машины зогсоолд байрлах ******* улсын дугаартай хар өнгийн “Тоёота Ланд 200” маркийн авто машин дээр 4 эмэгтэй, 3 эрэгтэй, нэг хүүхэд нийт 8 хүн ирээд тухайн авто машины ар талын зүүн хаалгыг Г.******* нь нээж Б.ийг охинтой нь суулгахад Э.******* нь машин руу нь зүтгэхэд Г.******* нь гурван удаа Э.*******ий цээж хэсэг рүү нь түлхэж байгаа харагдсан. Г.******* нь машиныхаа урдуур тойроод баруун талын урд хаалган дээр ирснээ буцаж очоод машины урд зогсож байсан эрэгтэйн зүүн талын бүдүүн гуя руу нь нэг удаа өвдгөөрөө цохиж байв.

20 цаг 04 минут 20 секундэд ******* улсын дугаартай хар өнгийн “Тоёота Ланд 200” маркийн авто машин хөдлөөд явах гэхэд нь Э.******* бараан өнгийн хувцастай эрэгтэй хоёр урдуур нь орж явуулахгүй хөдөлгөөнд нь саад учруулахад тухайн авто машин нь хэд хэдэн удаа ухас хийж хөдөлж байгаад зогсоход урд нь цэнхэр өнгийн “Тоёота Акуа” авто машин ирж зогсоход ******* улсын дугаартай хар өнгийн “Тоёота Ланд 200” маркийн авто машины зүүн урд талаас нэг эрэгтэй буугаад машины урд нь зогсож байсан хүмүүс дээр очоод ярилцаж байх үед баруун урд талын хаалгаар Г.******* бууж ирээд машины жолооч сандал дээр сууж машинаа ухрааж зогсоолд байрлуулахад нь цэнхэр өнгийн “Тоёота акуа” авто машин явж ирээд урд нь хөндлөн зогсов.

20 цаг 30 минутад цагдаагийн машинтай хоёр алба хаагч ирээд уулзаж зогсож байгаад тухайн хүмүүстэй хамт 20 цаг 40 минут 30 секундэд хөдлөөд явж байгаа нь тус тус харагдаж байна.гэсэн бичлэгийг буулгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

4. Мөрдөн шалгах туршилт 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн: Хэрэг болсон гэх газар буюу “*******”-ийн урд авто зогсоол дээр ирж “Ланд 200” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулж цементэн замаас уг тээврийн хэрэгслийн урд гуперын доод хэсэг хүртэл 50 см, хохирогч Э.*******ийг урд талд зогсоож өвдгийг өөрөөр нь заалгаж цемент замаас өвдөг хүртэл хэмжихэд 45 см байв. Мөрдөн шалгах туршилтаар ач холбогдол бүхий зүйлийг тогтоосон тул 10 цаг 50 минутад дууссан явц байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

5. Хохирогч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд:

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би Солонгос Улс руу явах виз захиалж гэх хүнд мөнгө төгрөг өгсөн боловч энэ асуудал нь даамжраад виз огт гарахгүй байсан. Ингээд мөнгө болон гадаад паспортыг авах зорилгоор тэй уулзах гээд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах оффис дээр очоод надаас өөр хүмүүс Баянзүрх дүүрэгт байрлах  гэрт нь очоод хүлээсэн. Ингээд хүлээж байх явцад Баянзүрх дүүрэгт ийн гэрийг сахиж байсан хүмүүс эхнэр нь ирсэн гэсний дагуу би шууд гэр рүү нь явсан. Гэтэл ийн эхнэр такси дуудаад “Уран хийц” гэх газар явна гэж хэлсэн байсан. Замд буюу Чулуун-Овооноос би тосож байгаад машинд нь суусан. Ингэж явах замд залгаад “би Налайхад байна” гэж хэлсэн. Харин эхнэр нь “Налайх явчхаад дөнгөж сая гэртээ ирээд хүү бид хоёрыг буулгаад явсан” гээд өөр өөр зүйл яриад байсан. Тэгээд гэх хүний эхнэр таксины жолоочийн утсыг аваад хүнтэй яриад л яваад байсан. Явсаар байгаад Энхтайвны гүүрээр гараад баруун тал руу 2 хүчтэй дараад Петровис шатахуун түгээх станцын гадна зогсоод ийн эхнэр хүүгээ аваад буух үед өөдөөс 2 том биетэй хүн тосож авсан. Цааш зам хөндлөн гараад ‘’ ’’ нэртэй буудлын зогсоол дээр очоод хар өнгийн “Ланд круйзер-200” загварын машин руу очсон. Миний хувьд “ гэдэг хүнтэй уулзуулаад өгөөч, би хамт явъя” гэхэд ******* гэх залуу “намайг цаашаа бай” гэж түлхээд, түлхэх үедээ 2 удаа баруун хөлийн гуя болон шилбэ рүү өшиглөсөн. Тэр үед миний явж байсан машинаас ах бууж ирээд “та нар больцгоо” гэхэд ахыг мөн адил өшиглөсөн. Би зодуулчхаад шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад учирсан гэмтлийг ******* гэх залуу 2 удаа өшиглөсний улмаас учруулсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн: Тухайн үед олон хүмүүстэй бужигнаад ******* намайг үгийн зөрүүгүй түлхсэний дараа хөл өвдөөд эхэлсэн. Би машины урд зогсоод баруун хөлөө урд тавиад 2 гараараа тулж зогссон. Тухайн үед тээврийн хэрэгсэл хаазалж зогсох үедээ баруун хөлийг мөргөсөн. Түүнээс хойш баруун хөл алхаж гишгэх чадваргүй болсон. Ингээд маргааш нь эмнэлэгт үзүүлэх үед баруун хөлийн чагтан холбоосонд суналт үүссэн. 2021 онд шатаар бууж байгаад зүүн хөл цохигдож үүнээс болоод чагтан холбоос тасарч зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Харин баруун хөлд гэмтэл үүсээгүй. Намайг мөргөхөд ******* гэх хүн машины жолоон дээр суусан байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн: Би тухайн үед маш их сандарсан, айсан байсан учраас анх болон 2 дахь удаа мэдүүлэг өгөх явцдаа өшиглүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Учир нь тухайн үед баруун хөл их өвдөж байсан учраас дотроо өшиглөсөн л гэж бодож явсан. Гэтэл хяналтын камерын бичлэг үзэхэд машинтайгаа ирснээ мөргөсөн байсан гэдгийг мэдсэн. Тухайн үед ******* гэх хүн түлхээд түүний дараа машинтайгаа ирчхээд 3 удаа урагшлах явцдаа хөлийг мөргөсөн. ******* гэх хүнтэй уулзах үедээ баруун хөлдөө гэмтэл авсан ба урд нь Солонгос улсад ажиллах явцдаа газарт унаж зүүн хөлдөө гэмтэл авч байсан юм. Би гэмтэл авчхаад хөлдөө дүрс оношилгоо хийлгэхдээ 300,000 төгрөг гаргасан. Уг баримтыг гаргаж өгөх болно. Би баруун хөлдөө гэмтэл авчхаад эмчилгээ, эм тариа гээд 1,000,000 гаруй төгрөгийн зардал гаргасан. Баримтуудыг нэмж прокурор, шүүх дээр гаргаж өгөх болно. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

6. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: 2023 оны 3 дугаар сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ охин Эгшиглэнг 18 цагийн үед Нийслэлийн 68 дугаар сургуулиас аваад гэр рүүгээ ороод буцаад эгчийнх рүүгээ явах гэтэл Ууганбаатар гэх залуу ирчихсэн “танай нөхөр хаана байна, утасны дугаарыг нь өгчих” гэхээр нь “Манай нөхөр энд байхгүй, Налайхад байгаа” гэж хэлчхээд такси бариад суутал тухайн хүмүүс араас дагаад яваад байсан. Такситай явж байгаад эгчийнх рүүгээ очих гэтэл дагаад байхаар нь Чулуун овоо гэх газарт байрлах “Номин агуулах”-н хашаан дотор орж зогстол машинтай хашиж зогсоод тухайн үед ******* гэх эмэгтэй ирсэн. Тэгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хашиж зогсчхоод байхаар нь найз *******, нар руу залгаад “Намайг хүмүүс явуулахгүй байна, хүрч ирээд авчих” гээд Энхтайваны гүүрний доод талд “Петровис” дээр уулзахаар болсон. Ууганбаатар, ******* гэх хүмүүс явуулахгүй байхаар нь хамт суугаад явчих гэж хэлээд ******* хамт явсан. Ингээд Энхтайваны гүүрний доор байрлах Петровис колонк дээр очоод таксинаас буугаад “Piесе Вridge” гэх газрын урагшаа яваад зогсоол дээр байсан *******, нарын машинд суух гэтэл суулгахгүй байсан. 2 найз намайг хамгаалж байгаад *******ийг түлхэх үйлдэл хийхэд би машин дотор суусан. Машинд суусан хойно ******* гэх эмэгтэй машины урд зогсчхоод явуулахгүй байсан, араас баахан хүмүүс ирээд машины урд өөр машинаар хааж тавьчихаар нь *******гийн байгууллагад дуудлага өгсөн. Надтай хамт явахад болон “Piесе Вridge” гэх газрын урд талд ******* нь ямар ч өвдсөн, зодуулсан шинж ажиглагдаагүй зүв зүгээр явж байсан. *******гийн байгууллагад ирчхээд би хөлдөө хагалгаанд орж байсан гэж хэлж байсан. *******ийг хааж зогссон машиныг тухайн үед ******* барьж байсан. Би *******ийг яг мөргөсөн эсэхийг мэдэхгүй, би тухайн үед шоконд орчихсон байсан учраас сайн мэдэхгүй байна. Үнэхээр хөл гарыг нь хугалаад, шөрмөсийг тасалсан зүйл байхгүй. ******* өөрөө хэтрүүлэн ярьж байна. Э.*******ий “эхнэр, хүүхдийг чинь явуулахгүй” гэсэн мессеж надад байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

7. Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: Би гэртээ байхад найз ******* залгаад “хамт манай найзыг хүргэж өгчхөөд ирье” гэхээр нь өөрийн Ланд Круйзер-200 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гараад *******г аваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ‘’ ’’ гэх газрын зогсоол дээр машинаа тавьчхаад машинаас буугаад зам гараад Петровис колонк дээр очиход Гэрлээ машин дотроос хүүхэдтэйгээ гарч ирээд “миний бие эвгүйрхээд байна, энэ хүмүүс явуулахгүй байна” гэж хэлэхээр нь дагуулж яваад машиндаа суулгаад эмнэлэг явах гэтэл хүмүүс “хамт явна” гээд дайраад байхаар нь “түр байж бай” гээд машин руу оруулаагүй. Би машинаас буугаад тухайн хүмүүст “та нар ингэж болохгүй шүү, энэ хүнийг эмнэлэг хүргэж өгөхгүй бол болохгүй, уулзах ёстой хүнтэйгээ уулз” гэж хэлэхэд ******* машин хөдөлгөх үед машины урд нэг эмэгтэй гараа даллаад “явуулахгүй” гэж зогссон. Ингээд түүний дараа өөр машин ирээд машиныг таглаж тавихаар нь *******гийн байгууллагад хандсан. Тэр үед ямар нэгэн зодоон цохион болоогүй. Гэрлээг дагаж явж байсан хүмүүс Гэрлээгийн нөхөр д мөнгө өгсөн гэж ярьж байсан. Түүнээс болоод л маргаан үүсээд байсан. Уг тээврийн хэрэгслийг найз ******* хөдөлгөсөн. Тухайн гомдол гаргасан эмэгтэй бол өмнө нь таяг тулаад явж байсан хөл нь хуучин гэмтэлтэй бөгөөд сая болсон асуудлын хувьд хөлийг нь цохисон зүйл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

8. Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: 2023 оны 3 дугаар сард байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэсэн гэх хүнд мөнгөө өгсний дагуу Баянзүрх дүүрэгт очсон. Тэгтэл ийн эхнэр такси бариад явж байна гэхээр нь араас нь машинтай дагаж явсан ба миний адил мөнгөө залилуулсан гэх ******* нь тухайн таксинд суугаад явсан. Ингээд араас нь дагаад явтал Энхтайвны гүүрний баруун талд байрлах “Петровис” колонк дээр зогсож ийн эхнэр гэх хүнийг 2 залуу дагуулаад цааш алхаж ‘’ ’’ буудлын гадна очсон. Би тухайн үед *******ий хамт явж байсан. Үл таних залуу ирээд “Та нар зайлцгаа, би найзыгаа аваад явах гэж байна” гэж хэлээд намайг нэг удаа өвдөглөж тухайн газар ******* рүү дайраад байсан. Бид нар хоорондоо юм яриад зогсож байтал тухайн залуу хар өнгийн Ланд-200 загварын тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлсөн ба бид нарын зогсож байсан хэсгээр гарах гээд ******* гарах хэсгийн хаалга нь дээр байсан тул *******ийг мөргөх шиг болсон. Тэгээд урд нь хүн зогсоод байхад хааз гишгээд, тоормос гишгээд энэ үйл явдал 3-4 удаа давтагдсан. Ингээд машинаас дахин бууж ирээд бид нар руу уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь ******* *******гийн байгууллага дуудсан. Намайг өвдөглөсөн ч биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт ч үзүүлээгүй. Уг тээврийн хэрэгслийг жолоодож байсан залуу гарах хаалганы урд зогсож байсан *******ийг мөргөх шиг болж тоормос гишгээд дахин хаазалж, дахин тоормослоод байсан. *******  хэлэхдээ өмнө нь зүүн хөлдөө хагалгаа хийлгэж байсан гэж хэлсэн. ******* тэр өдөр хөл жаахан эвгүй болчихлоо гэж хэлж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дэх тал),

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №4167 дугаартай:

- Э.*******гийн биед баруун өвдөгний урд, арын чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

10. Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: Дээрх дүгнэлтэд *******ий биед баруун өвдөгний урд, арын чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх эсхүл өшиглөлдөх үед аль алинд нь үүсэх боломжтой. Дээрх гэмтэл мөргөгдөх үед үүссэн гэж үзвэл баруун өвдөгний урд, арын чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөшигдөх үед үүсэх боломжтой. Заавал өвдөгний зэрэгцээ байх шаардлага байхгүй, нэг түвшинд ойролцоо байхад үүсгэгдэх боломжтой. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь тал),

11. Яллагдагч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Би энэ оны 3 дугаар сарын сүүлээр гэртээ байхад найз гар утсаар залгаад "би охиноо сургуулиас авчхаад гэр рүү орох гэсэн чинь баахан хүмүүс явуулахгүй байна, ирээд салгаад гэр рүү оруулаад өг, гэдэс хатуураад бараг төрчих гээд байна” гэхээр нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ bridge”-н гадаа уулзахаар тохироод гэрээс гараад ы хамт түүний машин болох хар өнгийн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Ингээд “ bridge”-н зогсоол дээр машинаа байрлуулж тавиад ийг замын эсрэг талд байрлах “Петровис” нэртэй шатахуун түгээх станцаас очиж авахаар алхаж явахад охины хамт зогсож байсан ба очиход ийн охин “өмдөндөө шээчихлээ, дахиад шээмээр байна” гэж хэлэхээр нь дагуулж яваад нэг буланд шээлгэсэн. Тухайн үед алхаж явж байхад хохирогч гэх эмэгтэй бид нарын араас алхаж явж байсан бөгөөд илтэд нэг хөл нь доголчихсон бид нарын алхааг гүйцэхгүй байсан. Би болон түүний охиныг дагуулж яваад авто машинд суулгах үед хохирогч гэх эмэгтэй /*******/ “дагаж сууна” гээд байхаар нь “чи хэрэггүй, энд байх шаардлага байхгүй” гэж хэлээд гараараа цээж хэсэгт нь түлхэж машинаас холдуулсан. Ингээд би машин хөдөлгөх гээд жолооны ард суугаад хөдлөх гэхэд хохирогч гэх эмэгтэй машины урд ирээд зогсчихсон. Би “болохгүй шүү дүү нар минь, энэ хүн одоо төрөх гэж байгаа учраас гэдэс нь хатуураад бие нь өвдөж байгаа тул яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай байна” гэж хэлэхэд холдоогүй. тухайн авто зогсоол нь нэг газраар орж, гардаг ба тухайн гарцаар гарах гээд хөдлөөд явахад хохирогч гэх эмэгтэй дахин урдуур ороод ирсэн. Тэгтэл хохирогч эмэгтэй /*******/ “эд нар зугтаах гээд байна” гэж орилоод хамт явсан хүмүүс нь ирээд мөн дахин өөр авто машин ирээд миний жолоодож байсан машиныг таглаж тавьсан. Ингээд явуулахгүй юм байна гээд *******гийн байгууллагад хандсан. Би ******* гэдэг эмэгтэйг огт таньж мэдэхгүй. ийг авах гээд очих үедээ харсан. Би *******ийг цохиж, зодсон асуудал байхгүй. Тэрээр машинд суух гэхээр нь түлхэж холдуулаад би өөрөө машинд суугаад явах гэтэл хохирогч гэх эмэгтэй /*******/ өөрөө машины урдуур орж ирсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

12. Хохирлын баримтууд: “Med Trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас (хэргийн 26 дахь тал), амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хавтаст хэргийн 27-31 дэх тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1324 дугаар шийтгэх тогтоол, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 341 дугаартай яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт: Шүүгдэгч Г.*******г урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1324 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан (хавтаст хэргийн 82-86 дахь тал) гэж 3 удаагийн ял шийтгэлтэй хэмээн бичжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч шүүгдэгч Г.*******гийн урьд ял шийтгүүлсэн хэргийн талаарх шийтгэх тогтоолуудын хуулбарыг гаргаж өгсөн ба уг шийтгэх тогтоолуудыг хянаж үзэхэд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1324 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол” -ууд нь нэг эрүүгийн хэргийн буюу эрүүгийн 2014260003636 дугаартай хэргийн шийтгэх тогтоолууд байх тул шүүгдэгч Г.******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болохыг зөвтгөх нь зүйтэй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.******* нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘’ ’’ зочид буудлын гадна талын авто зогсоолын орчимд 2023 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цаг 05 минутын орчим “Б.ийг төрөх гэж байна, хүүхэдтэй нь хамт явуулсангүй” гэх шалтгаанаар ******* улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Э.*******ийг мөргөж бие, эрүүл мэндэд нь “баруун өвдөгний урд, арын чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дугаар хэлтэст 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн хэргийн 7дахь тал),

- Хохирогч Э.*******ий Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

- 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Зүүн баян рафамнери” ХХК-ийн “*******” зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

- 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

- Хохирогч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сарын 10, 22-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21, 23, 25 дахь тал),

- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

- Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

- Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №4167 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

- Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь тал),

- Яллагдагч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Э.*******ий эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Шүүгдэгч Г.******* нь олон нийтийн газар гудамж талбайд өөрийн биеийг зөв боловсон авч яваагүй, эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцаж хандаагүй, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг дур мэдэн хөдөлгөсөн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.******* нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Харин прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа “...Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Бридж” зочид буудлын гадна талын авто зогсоолын орчим ******* улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж урд арын чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж бичсэн буюу хэнд хохирол учирсан, хохирогч хэн болох талаар тодорхой тусгаагүй зөрчилтэй байсан ба уг зөрчлийг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн,   нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан. 

Энэ хэргийн улмаас хохирогч Э.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх “Med Trauma” эмнэлэгт үзүүлсэн 300,000 төгрөгийн үзлэгийн хуудасны баримт (хавтаст хэргийн 26 дахь тал)-ыг гаргаж өгсөн ба тэрээр “...Г.******* нь гэмтлээс үүссэн хохирлыг минь барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

Мөн шүүгдэгч Г.******* нь хохирогч Э.*******д 1,222,160 төгрөгийг шилжүүлсэн нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус заасан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай, хохирогчийн нэхэмжилсэн 1,122,160 төгрөг бүрэн төлөгдсөн, тэрээр цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх. гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас: миний үйлчлүүлэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй, хохирол төлбөр бүрэн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эхнэр нь эмийн сан ажиллуулдаг тул торгох ял биелүүлэх боломжтой. Иймд Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн тус тус санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчээс санал хүсэлт гаргаж мэтгэлцээгүй болно.   

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Г.******* нь урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч сүүлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор дуусгавар болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Г.*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.*******гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН