Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/459

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 310010840448 дугаартай, 1 хавтаст хэргийг 03 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 03 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн ХАБЭА-ийн ажилтан ажилтай, ам бүл 3 , эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн 13 дугаар хороо, ******* байрны 10 тоотод оршин суух хаягтай, урьд:

- ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Дорнод аймгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 00 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор бүрэн эдэлж дууссан, ******* овогт *******ын ******* (РД:*******).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.******* нь 03 оны 0 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо Ерөнхий боловсролын дугаар сургуулийн зүүн талд Э.*******тай маргалдан биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 310010840448 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 03 оны 0 дугаар сарын 4-ний өдөр “зүс таних хүндээ зодуулсан” гэсэн утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),

. Хохирогч Э.*******ын биеийн гадна хэсгийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 03 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өгсөн: Тухайн өдөр ажил дээр байж байгаад орой цагийн үед найз *******тэй уулзахаар Хан-Уул дүүргийн дугаар хороо, Ерөнхий боловсролын дугаар сургуулийн зүүн талд байх пабд ороод , , , ******* нарын хамтаар тоглож байгаад тэндээсээ цаг 30 минутын үед бөөндөө пабаас гараад би Лхагваагаас урьд зээлсэн 50,000 төгрөгийг нэхэхэд уурлаад миний хамар руу удаа баруун гараараа цохиод бид заамдалцаж аваад газар унасан. Тэр үед найзууд салгаж босгоход зүүн гараараа миний хамар руу дахин нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. ...Би заамдалцсан байх үедээ нэг удаа цохисон байх, гэхдээ хаашаа яаж цохисноо мэдэхгүй байна. Одоо би амьсгаа гүйцэт авч чадахгүй амьсгаа бөглөрөлтэй, хамар хөндүүртэй байна. Надад нэг ч төгрөг төлөөгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 03 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №3099 дугаартай:

- Э.*******ын биед зүүн зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт (хэргийн 3-4 дэх тал),

5. Яллагдагч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд 03 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: Би 03 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 1 цагийн үед Хан-Уул дүүрэг дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг спорт лоунжид найзууд , нартай уулзаж хамтдаа биллиард тоглож байхад ******* гаднаас архи уучихсан байдалтай орж ирээд намайг “гараад ир” гэж хэлсэн. Би араас нь ганцаараа гараад коридорт уулзахад маргалдах гээд хэл амаар доромжлоод “одоо зодолдъё” гэх мэт зүйл ярихаар нь “тэнэгтээд бай боль” гээд ойртоод ирэхээр нь түлхсэн. Тэгсэн миний гарыг түлхээд дахин ойртоод байсан. Тэр хооронд ирээд салгахад нь би буцаад лоунж руу орсон. Араас удаагүй Идэрээ орж ирсэн. Би дотор ороод Идэрээтэй дахиж юм яриагүй. Тэгээд үргэлжлүүлэн тоглоод орой цагийн үед бүгд харихаар лоунжнаас гарч машин дээрээ ирэхэд араас ******* ирээд дахин хэл амаар доромжлоод байхаар нь түлхэхэд дахин ирээд толгойгоороо тулж ирэхээр нь би түлхээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Хаана цохисноо хараагүй. Түүнээс хойш бид хоёр барьцалдаад газар унаж дээр доороо орж найзууд салгах үед нь би дээш өндийж байхад миний нүүр рүү нэг удаа өшиглөж таараад бид салаад байж байхад араас хүрч ирээд миний толгойн ар хэсэг рүү зүүн гараараа баруун хацар руу 1 удаа алгадсан. гэх мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал),

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: “******* *******” ХХК-ийн тодорхойлолт (хэргийн 4 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 5 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 53 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 56 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 57 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 58 дахь тал), ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 79-91 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.******* нь Хан-Уул дүүргийн дугаар хороо Ерөнхий боловсролын дугаар сургуулийн зүүн талд хохирогч Э.*******тай 03 оны 0 дугаар сарын 4-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:  

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 03 оны 0 дугаар сарын 4-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хохирогч Э.*******ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 03 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 03 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №3099 дугаартай дүгнэлт (хэргийн 3-4 дэх тал),

- Яллагдагч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд 03 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч Э.*******ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.

Мөн шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч Г.******* нь олон нийтийн газарт өөрийн биеийг зөв боловсон авч яваагүй байдал болон урьд нь зээлсэн мөнгөө буцаан өгөөгүй байсан байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

Нөгөө талаас шүүгдэгч Г.******* нь хохирогч Э.******* харилцан зодолдсон гэж мэдүүлсэн боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийсэн 03 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №3151 дугаартай шинжээчийн дүгнэлт (хэргийн 1- дахь тал)-ээр Г.*******гийн биед зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.******* нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Э.******* нь цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч Э.*******ын цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ямар нэгэн санал, хүсэлт гаргаж мэтгэлцээгүй болно.   

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн (хавтаст хэргийн 79-91 дэх тал) байна.

Мөн Прокурорын 03 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт: Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох  ял оногдуулсан гэж бичсэн байх ба хавтаст хэрэгт дээрх 16 дугаар шийтгэх тогтоол нь авагдаагүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд уг ялыг Дорнод аймгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 00 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор бүрэн эдэлж дууссан гэжээ. (хавтаст хэргийн 53 дахь тал)

Иймд шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Г.*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, хувийн байдал буюу “******* *******” ХХК-ийн ХАБЭА-ийн ажилтнаар ажилладаг цалин хөлс, орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН