| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00460/И |
| Дугаар | 00552 |
| Огноо | 2020-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00552
| 2019 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00551 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* бургууд овогт Шын Б /./-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 153/2019/00460/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ш.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1976 онд 8 дугаар ангид сурч байтал ээж минь мориноос унаж гэмтээд мал дээр гарсан. Тэгээд эцэг, эхийн хажууд мал маллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргээс халагдаж ирээд түүнээс хойш Ховд аймгийн ******* сумын Шурга багтаа аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөлөгдөж малчнаар ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна. Би 59 нас хүрсэн учраас малчнаар тэтгэвэрт гарах гээд шүүхэд хандсан. Би шүүхэд бүх баримт бичгээ бүрдүүлж өгсөн та бүхэн намайг тэтгэвэрт гаргаж өгнө үү. Би хөл муутай учраас өөрөө хөөцөлдөөд яваад байж чадахгүй юм. Хүүхэдтэйгээ хамт хэдэн өдөр явж бичиг баримтаа бүрдүүлсэн. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Намайг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид сахиулаар, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад аж ахуйн эрхлэгчээр, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад сахиул, үйлчлэгчээр, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгссөн гэсэн гэрчилгээтэй. Бүлгэм гэж суулгаж байгаад тэгээд гэрчилгээ олгосон....1977 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд 3 сарын курсэд сураад мужааны үнэмлэхтэй болсон....Би Баян-Өлгийн аймгийн техник мэргэжлийн сургуулийн түр курсэд 1977 оны 9 сараас сураад 12 сард төгсч ирсэн....Би 9 настай сургуульд орсон....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сахиулаар, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хар бригадад 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгчээр, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сахиул, үйлчлэгчээр, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Б нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сахиулаар, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хар бригадад 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгчээр, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сахиул, үйлчлэгчээр, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1121 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1978-1979, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 045797 дугаартай 1983 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нээсэн Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангиас олгосон нэхэмжлэгчийн нэртэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.Доржнамжилийн ...Ш.Б нь 1976 оны өвөл 1, 2 сарын үед ээжийнхэн бие өвдөж сургуулиас гараад эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад буюу ******* бригадад мал малласан Ингэж мал маллаж байгаад 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид грушек, ажилтнаар 1 жил ажилласан. Тэгээд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадын аж ахуйн эрхлэгчээр 1989 он хүртэл ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангид грушек, ажилтнаар болон аж ахуйн эрхлэгчээр нийлээд 5-6 жил ажилласан. Тэгээд Ш.Б нь 1989 оноос эхлэн нэгдэл тартал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад буюу ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Даваасүрэнгийн ....1976 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирэхэд Ш.Б нь аав, ээжийнхээ хамт Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригад буюу 3 дугаар бригадад мал маллаж байсан. Тэгээд 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид грушек, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад аж ахуйн эрхлэгч зэрэг ажлуудыг 1 жил орчим хийж байгаад гэр бүлтэй болоод Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-8, 12-13, 32-33, 34-35, 36-60 дугаар тал/
Нэхэмжлэгч Ш.Б нь 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн малчнаар ажилласан гэх гэрч Т.Доржнамжил, Ж.Даваасүрэн нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ш.Б нь шүүх хуралдаанд Би 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгссөн гэсэн гэрчилгээтэй. Бүлгэм гэж суулгаж байгаад тэгээд гэрчилгээ олгосон....1977 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд 3 сарын курсэд сураад мужааны үнэмлэхтэй болсон....Би Баян-Өлгийн аймгийн техник мэргэжлийн сургуулийн түр курсэд 1977 оны 9 сараас сураад 12 сард төгсч ирсэн....Би 9 настай сургуульд орсон.... гэх тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үнэлэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000563 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 5 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр халагдсан талаарх Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20/342 дугаартай архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичиг тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15, 20 дугаар тал/
Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1990 оны 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1976-1977 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад Шагдар гэх хүний нэр бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан 84495700027 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ж.Даваасүрэн, Т.Доржнамжил нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* бургууд овогт Шагдарын Б /./-ын Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сахиулаар, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хар бригадад 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгчээр, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сахиул, үйлчлэгчээр, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ