Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Прокурор: Б.Бат-Оргил

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн,  *******ын *******, регистрийн дугаар: *******,

2. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч******* нь*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт 3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт 3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2022 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Баруун булаг гэх газарт бэлчээрт байсан иргэн ийн адуунаас 2 тооны морийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт 3 дугаар багийн Хонгилын бууц гэх газраас бусдын эзэмшил өмчлөлийн олон тооны малыг буюу иргэн ы 1 тооны үхэр, иргэн гийн 1 тооны үхрийг тус тус хулгайлан авч, иргэн , нарт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

  Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

         Шүүдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Баатарсайхан ах бид хоёр наймаа хийсэн байсан. Идэшний үхэр асуучхаад явсан. Үзэж хараад аваарай гээд надад тэр үнээг зааж өгсөн. Баатарсайханы адуулж миний нэг гүү байсан. Би урьдчилан 700,000 төгрөг өгсөн байсан. Зүсэлж өгсөн үхрийг нь би авсан. Хулгайнх гэж хэлээгүй. Баатарсайхан ахтай наймаа хийсэн гэж хэлсэн гэв.

Шүүдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ганболдын утас руу залгаад явах уу гэхэд би завгүй гээд байхаар нь гуйсаар байгаад цуг явахаар болсон... Би******* ахаас “та надад нэг үхэр өгөөч” гэхэд “чи надаас хонь аваад яв” гэхээр нь “тэгье” гээд бид нар миний унаж явсан 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн машинаар хөдөө******* ахын гэр лүү явсан. Тэгээд сумын төвөөс 20 орчим километр яваад Дөтийн хөндий гэх газарт олон тооны үхэр бэлчиж байхаар нь би машинаас ганцаараа буугаад тэнд байсан үхрүүдийг бөөгнүүлж, тэр үхрүүдээс халиун зүсмийн үнээг мяндсан уяагаар бугуйлдаж барьж авахад Ганболд,******* нар машинаас бууж ирээд цуг унагасан. Тэгэхэд*******, Ганболд нар барилцаж өгөхөөр нь би амийг нь тастаад, гэдэс дотрыг нь гаргаж хаячхаад үхрийг*******, Ганболд нарын хамтаар машинд  ачиж аваад, тэндээс шууд сумын төв рүү яваад ******* ахыг сумын төвд буулгасан. Ганболд ах бид хоёр Галуут сумаас аймгийн төв яваад маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны 12 цагийн үед ирээд Ганболд ахыг зах дээр очиж буулгачхаад явсан... нэг хүн ирж ирээд махыг үзээд 1,170,000 төгрөг болж махыг аваад явсан. Ганболд нь хулгай хийхээр явж байгааг мэдээгүй... тухайн үед гэдэг хүний мал байсныг мэдээгүй... хулгай хийхэд ашигласан 05-86 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хадам аав Баярсайханы машин юм, хохирогчийн хохирлыг барагдуулсан... ”гэх мэдүүлэг /1хх 114-116/,

Шүүгдэгч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Шүүгдэгч*******тай хамтарсан гэх 1 үхрийн талаар мэдүүлэг өгнө. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баатарсайхан гэх хүнтэй наймаа хийсэн гэж надад хэлсэн. Нөгөө 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..сумын төв Ч.*******, Ганболд нартай таарч уулзахад Ч.******* хангай руу явж үхрээ авах гэсэн чинь машин явахгүй байна. Та ганц үхэр аргалаад өгөөч гэхээр нь надад үхэр байхгүй хэдэн бог авбал гэхэд тэгье гэж хэлсэн. Тэгээд Ч.*******гийн хамт машинаар Дөтийн хөндий өгсөөд явж байхад нилээн олон тооны буюу 70-80 тооны үхэр байсан. Тэгсэн Ч.******* машинаасаа мяндсан уяа гаргаж ирээд тэнд байсан үхрүүдээс нэг тооны үхэр барьж авсан... Ч.******* тэр үхрийн хөлийг тушиж тэндээ унагасан. Тэгээд тэр үхрийн амийг нь тастаад, гэдэс дотрыг нь гаргахыг Ч.******* хийсэн. Ганболд бид хоёр нийлж үхрийг машинд ачсан.Тэгээд Ч.******* машинаараа сумын төв рүү яваад сумын төвд ирэхээр нь би машинаас нь буугаад үлдсэн. Ч.*******, Ганболд нар машинаараа аймаг явсан...  Ч.*******, Ганболд бид гурав машин дотор явж байхдаа хулгай хийх гэж байгаа талаар яриагүй. Ч.******* тухайн үед манай ахын үхэр гэж ярьж байсан. Ганболд хулгайн үхэр гэдгийг мэдээгүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 123-125/,

 Хохирогч  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2022 оны 10 сарын 12-ны шөнө манай үхэр саахалтын айл болох Өлзийсайханы үхэр нийт 2 үхэр нядлагдаад хулгайд алдсан байсан. 2022 оны 10 сарын 14-ний өдөр Гантөмөр гэх хүнд мах борлуулагдсан байсныг манай ах Мөнх-Эрдэнэ уулзаж хөөцөлдөж илрүүлсэн байсан. Миний бодлоор энэ хэргийг анх Лу Батаа гэх хүнтэй нь маргаантай байсан. Энэ хэргийг ыг санаачилсан гэж үзэж байгаа. Үхэр нядалсан газраас мөр хөөгөөд сум руу ороогүй шууд манай үхэрт ирээд нядлаад буцсан байсан. гэх хүнийг яагаад хэрэгт холбогдуулж шалгаагүй юм бэ? гэх хүн Шаргалжуутаас мал хулгайлж ирээд өөрөө гэрч болсон байдаг юм байна лээ. Цагдаа болон прокурор энэ хүнийг гэрч болгоод хэргээс мулталж байна гэв. 

Хохирогч  гийн мөрдөн байцаалтад өгсөн

     ... 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг хотод байхад манай хүү болох Очирсум нь над руу утсаар яриад манай үхрээс 1 тооны сартай цагаан соёолон эр үхэр байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манайхтай саахалт байдаг ы үхэрнээс 1 тооны сарлагийн сувиа үнээ байхгүй байна гэж байсан. Тэр өдрөө манай хүүхэд үхрээ хайгаад явж байгаад Галуут сумын 3 дугаар багийн Хонгилын ам гэх газарт явж байгаад машинтай хүмүүс ирээд манай үхрийг нядлаад авч явсан байна 2 үхрийн сэвс байсан талаар хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн ах болох Б.Мөнх-Эрдэнэд манай 1 үхэр саахалт айлын 1 үхэр нийт 2 тооны үхэр хулгайд алдчихлаа гэж хэлээд захисан.  2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө Баянхонгор сумын Дунд зах дээр 2 тооны үхрийн махыг Уламбаяр гэх хүн зарах гэж байсан гэсэн мэдээлэл манай ах болох Б.Мөнх-Эрдэнэ мэдээд мах зарах гэж байсан Уламбаяртай уулзаад манай хулгайд алдсан 1 үхэр болон Өлзийсайханы 1 үхэр болохыг мэдсэн байсан. Ах Б.Мөнх-Эрдэнэ нь бид 2-т танай 2-ын алдсан үхрүүдийг хулгайлсан хүмүүсийг олсон гэж хэлсэн. Тухайн үед хулгайд алдсан үхэр сартай шийр цагаан хар соёолон эр үхэр байсан. Манай үхрийн зөв талын чих нь хойд талаасаа догол имтэй. Ах Б.Мөнх-Эрдэнэ  танай 2-ын үхрийг Галуут сумын 3 дугаар багийн*******,*******, Уламбаяр 3 хулгайлсан байна гэж хэлсэн. Би хулгайд алдсан үхрээ 2,000,000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /2хх 162-163/,

  Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2021 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэрийнхээ ар жалганд хураасан байсан үхрийг машинтай хүмүүс тууж яваад “Арын хөх толгой” гэх нэртэй газарт аваачиж, миний эзэмшлийн шийр цагаан халиун үнээг гарган хээлийг авч тавиад хаяж явсан байсан. Би үхрээ 1,800,000 төгрөгөөр үнэлнэ. Хээлтэй хээлийг үнэлэх дүн байвал бас үнэлж нэхэмжилмээр байна. Би нийт бензин хийсэн мөнгөн дүн болох 500,000 төгрөгөө нэхэмжилмээр байна.. Хулгайд алдсан үхэр нь шийр цагаан, сартай халиун зүсмийн хоёр чих нь хойноосоо ухмал имтэй. Надад харуулсан үхрийн арьс, шир манай үхрийнх мөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...******* надтай наймаа хийгээгүй, миний үхрийг авч надтай наймаа хийх байсан бол манай гэрийн ар талд байсан үхрийг машинаар тууж явахгүй надтай уулзаад авч болох байсан.******* нь миний үхрийг хулгайлсан.... гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28   23—24, 2 хх-ийн 31-33/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай эзэмшлийн нэг шүдлэн байдас, нэг хязаалан байдас тус тус Баруун булгийн захаас алдагдсан. Тэгээд эндээс Банзар гэдэг хүн манай хоёр адууг ачаад хуучин Жинст суманд очоод Монхоон гэдэг хүнд өгсөн байсан. Миний хулгайд алдсан 2 адууг Шар банди хочтой манай сумын хүн ачиж явуулсан байсан...******* нь Монхоон гэдэг хүнд 1.300.000 төгрөгөөр нөгөө хоёр адууг зарж Банзар гэдэг хүнээр гарал үүслийн бичиггүй Жинст сум руу ачаад явуулсан байсан. Миний алдсан гэх адуунууд хязаалан гүү хоёр чих нь гол цуулбар имтэй, хар хүрэн байдас, сартай дөл тамгатай, харин шүдлэн гүү нь сартай хүрэн байдас, буруу талын гуян дээрээ сартай дөл цагаан тамгатай адуунууд байсан. Би*******аас 2 адуугаа хайхад ашигласан бензин, тос маслоны 2,000,000 төгрөг нэхэмжилж байна... 2 адуугаа өөрөө олж авсан болохоор гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /2хх 54-55, 56/,

Хохирогч ы мөрдөн байцаалтад өгсөн

..Манай үхрүүд тухайн өдрүүдэд ахын үхрүүдтэй ойролцоо байсан ба Галуут сумын Үнэгт 3 дугаар багийн Хонгилийн бууц гэх газрын ойролцоо бэлчээрлэж байсан. Манай хулгайд алдсан хар зүсмийн үнээний духыг сайн ойртож харвал хэдхэн ширхэг цагаан үстэй ба зүүн талын чих цулбар имтэй. Өөр ямар нэгэн им тэмдэг байхгүй. Манай үнээ хээлд гарсан байсан. Он гараад 4 сард төллөх байсан. Тийм болохоор би хулгайд алдсан үнээгээ 2,500,000 төгрөгөөр үнэлнэ. Манай хулгайд алдсан үнээ нас гүйцсэн үнээ байсан өмнө нь 4 удаа тугалсан...” гэх  мэдүүлэг /2хх 158-150 /

Иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2021 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Баянговь сумаас хүнээс 05-86 БНХ улсын дугаартай машиныг худалдаж авсан. Эвдэрсэн хуучин машиныг хүнээс 2000000-3000000 төгрөгөөр худалдаж авсан. Эзэмшигч нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Энхээ гэдэг хүний нэр дээр байдаг...Ё.******* эхнэр хүүхдээ ээжтэйгээ уулзуулчхаад ирье гэхээр нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1хх 34-35/

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Галуут сумын*******  2022 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрийн үеэр  Баянхонгор аймгийн доод зах дээр явж байтал ирж уулзаад надад зарах хязаалан, шүдлэн насны 2 байдас байна зарагдахгүй байгаа болохоор чамтай ирж уулзаж байна. Надад мөнгөний хэрэг гараад байгаа болохоор чи аваач”гээд байхаар  нийт 1.200.000 төгрөгөөр бодоод авсан. Тэгээд би тус 2 байдас тус сумын 4 дүгээр багийн малчин Насан гэх айлд байгаа очоод намайг хэлж байна гээд авчаарай  гэсэн. Би хөдөө гэртээ очоод байж байтал******* нь над руу дахин дахин залгаад байхаар нь би утсаа авсан чинь 2 байдасныхаа мөнгийг явуулах боломж байна уу надад мөнгөний хэрэг гараад байна гээд байхаар би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр*******ы явуулсан 5225292366 тоот дугаартай Л.Мэндбаяр гэх нэртэй ХААН банкны данс руу надад зарсан 2 байдасны тал мөнгө болох 500.000 төгрөг явуулсан. Би  2 хоногийн дараа Насан гэх айлд очиж уулзаад чамаас очоод 2 байдас авчаарай гэж хэлсэн чинь  адуунаасаа буурал зүсний хязаалан байдас, зээрд зүсмийн шүдлэн байдас /чойндон гэх цагаан тамгатай/ 2-лаа адилхан тамгатай байсан тус 2 байдсыг туугаад өөрийнхөө адуунд нийлүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр******* над руу залгаад 2 байдсаа авсан уу,  үлдсэн мөнгөө явуул гээд 5238005582 тоот дугаартай Б.Одбаатар гэсэн нэртэй ХААН банкны данс явуулсан байхаар нь үлдсэн 700,000 төгрөгийг явуулсан. ******* гэгчид мөнгө явуулахдаа өөрийн хүү болох Сэдэд гэгчийн 5065181597 тоо ХААН банкны данснаас явуулж байсан,...Ч.*******аас 1.200.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 62-64 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Шүүхийн урдуур явж байхад******* надтай таарч намайг зогсоогоод машинд суугаад би хулгайн хэргээр шүүх дээр байгаа хүргэн Шарыг цуг дуудсан чинь тэр ирдэггүй гэрт нь очоод авчиръя гэж хэлээд 1 дүгээр колонкын зам дээр хүргээд өг замын унаагаар суугаад буцахдаа мотоциклоор ирье” гэж хэлэхээр нь *******гийн хэлсэн газарт нь буулгаж өгөхөд миний таньдаг Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр сум уу явах гэж байгаа унаа хараад байж байна гэхээр нь  бид хүргээд өгье гэж хэлээд хоёр цагдааг суулгаад цаашаа Баян-овоо сум руу явсан. Баян-Овоо сумын төвд очоод хоёр цагдааг буулгчихаад наашаа аймаг руу явах гэж байхад*******  “Шарынх одоо эндээс 5 километрийн зайтай замын хажууд гэр нь байдаг цуг очоод аваад ирье би танд бензин маслыг нь өгье” гэж хэлэхээр нь  цаашаа яваад төвийн зам дээр байсан том овоон дээр ирэхэд******* эндээ зогсож бай би утсаар хэлчихсэн байгаа энд хүрээд ирнэ гэж хэлсэн.

Тэгээд 5 минутын дараа мотоцикл дээр сундалсан хоёр хүн ирээд нэг хүнээ буулгаад нэг нь мотоциклоор буцаад яваад өгсөн. Тэр хүн машинд суучхаад *******гийн хэлээд байсан Шар гэдэг хүн надад “Үхэхийн хангай руу яваад өгөөч. Тэнд манай хадмынх байдаг би “үгүй бензин, түлш тийшээ явж хүрэхгүй” гэж хэлэхэд тэгвэл сум ороод өгөөч бензин тосыг нь сум ороод хийгээд өгье Луу Батаагаас авалттай байгаа гэж Шар хэлээд “шүүхээс 1,300,000 төгрөгийн төлбөр авчир гэсэн. Авлагаа авахгүй бол мөнгө байхгүй та яваад өгөөч” гэж санал тавьсан,.... Шар Луу Батаагийнх сумын төвөөс 15 километрийн зайтай газар байгаа машинаар чинь яваад уулзчихаад ирье гэж хэлээд машин аваад******* тэр хоёр явсан. Тэгээд 30-45 минутын дараа*******, Шар  эргээд хүрээд ирсэн уулзаад ажил бүтлээ гэж хэлж байсан. ,.....Ё. *******, Шар нар нь хаанаас хэдэн тооны үхрийн мах авчирсан тухайн үед би мэдээгүй,....Аймагт ирээд юу ачсан талаар асуухад үхрийн мах ачсан байгаа гэж хэлсэн.... миний машин Набараа маркийн 55-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Эзэмшигч нь Сангибатын Амарсайхан гэдэг хүн байгаа....Би Галуут сумын төв дээр Гантогтох гэх айлд үлдээд *******, ******* нарт машинаа өгч явуулсан. Би машинаа өгч явуулах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...******* асуудалтай мах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх 183-184, 200-201 хуудас/

 

 Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Тухайн өдөр манай гэрт миний бие Баасансүрэн манай төрсөн охин Саранчимэг түүний нөхөр болох ******* гэх залуу /Шараа хочтой/ бид гурав байж байтал 16 цагийн үед манай төрсөн хүү болох******* болон түүний найз Болдоо гэх залуугийн хамтаар Баянхонгор аймгийн төвөөс ирсэн. Тухайн үед******* нь  хөдөө гэр лүүгээ 5 цаг өнгөрөөгөөд яваад өгсөн... манай хүү болох******* нь 20 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад явсан. Тэгээд орой нь гэртээ ирж хоноогүй...” гэх мэдүүлэг /1хх -ийн 37-38/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

... дүү******* нь Галуутаас ирлээ 1 тооны үхрийн махыг зараад өгөөч гэж надад хэлсэн. Би өөрийн махны ченж найз болох Банзаа гэх найз руугаа залгаж хэлтэл Баянхонгор аймгийн төв Цахир 7 дугаар баг Хөх толгойд байрлах гэрт маань ирж манай хашаанаас тухайн*******гийн авчирсан гэх 1 тооны үхрийн махыг авсан. Тухайн үед 1 кг-ийн 8000 төгрөгөөр бодож өгсөн нийт 1,000,000 төгрөг болсон байх... гэх мэдүүлэг /1 хх-ийн 41/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

...Галбадрах гэх хүн над руу  ярьж  үхрийн мах авч байгаа юу гэж надаас асуухаар нь би авч байгаа. Хаана байгаа юм мах чинь гэж хэлсэн чинь тухайн Галбадрах нь гэрийн гадаа хүрээд ир  гэж хэлэхээр нь Баянхонгор аймаг Баянхонгор сумын Хөх толгойд байрлах Галбадрахын гэр лүү яваад очсон чинь машин дотор мах байгаа гээд нэг харриер маркийн тээврийн хэрэгслийг заасан. Тэгээд би махыг нь аваад кг-аар үзсэн чинь 133 кг татаж нэг кг бүрийн үнийг нь 8800 төгрөгөөр тооцож авсан ба нийт 1,170,000 төгрөг болсон. Тухайн үедээ Галбадрах нь тухайн үхрийн махыг монголын мах байгаа шүү Богд сумаас ирсэн малын мах байгаа  гэж надад хэлж өгсөн. Үхрийн мах нь хөлдүү биш нойтон байсан. 1077306 гэсэн гарал үүслийн кодтой байсан. Үхрийн мөнгө болох 1,170,000 төгрөгийг 5233011546 гэсэн ХААН банкны гэсэн хүний нэртэй данс руу тухайн өдөр шилжүүлэг хийсэн ухаалаг банкаар...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54/,

 Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

...Ё.******* гээд залуу та надтай хамт яваад 1 үхрийн мах аваад ирээч гээд  намайг гуйгаад цуг явчхаад ирье гэсэн. Би тухайн үед хараад байж байсан. 1 тооны үхрийг нядалчхаад махыг тухайн Ё.Дашаагийн унаж ирсэн гэх саарал өнгийн Харриер маркийн тээврийн хэрэгсэлд хийгээд*******гийн Галуут сумын төвд байрлах илүү гэрт нь авчирч арьсыг нь хуулсан... Галуут сумын төв рүү явж байх замд******* нь  үхрийг хүргэн ахаасаа авч байгаа гэж хэлсэн...  Тухайн Шараа гэгчийн үхэр юм байна гэж бодсон. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57/,

 Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

“... Би гэдэг хүнийг танина. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байхад 19 цагийн орчимд утсаар яриад манайх аймаг руу үхрийн мах авч явах гэж байна та гарал үүслийн бичиг хийгээд өгөөч гэхээр нь би нядалсан мал юм бол махны зураг, толгой, ширний зургийг авах ёстой гэж хэлсэн чинь үхрийн толгой, ширийг нь машинд ачсан бөгөөд ачааны доор нь орсон тул шир, толгойны зургийг дарах боломжгүй байна . Махны зураг гээд үхрийн махны хоёр хааны зураг явуулсан тул би гарал үүслийн бичгийг утсаар ярьж байгаад явуулсан зургийг нь үндэслээд бичиж өгсөн,...би ыг өөрөө бидний үйл ажиллагаанд хяналт тавьдаг хариуцлагатай хүн гэж итгээд гарал үүслийн бичгийг утсаар яриад кодыг нь олгосон... Би тухайн үед хулгайн мал, мах байсан гэдгийг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн Богд сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажилтай,.. би*******гаас хэнээс авч байгаа үхэр гэж асуусан чинь ахынхаасаа авчирч байгаа гэж хэлсэн. Банзаа гээд ченжид тухайн үхрийн махаа 1,160,000 төгрөгөөр өгсөн. Тухайн мөнгийг Банзаа гэх хүн миний өөрийн данс руу хийсэн. Тухайн өдрүүдэд жирэмсний амралттай байж байгаад  Богд сумын Мөнхөө гээд малын эмчээс гуйгаад хийлгэж авсан..гэх мэдүүлэг /1хх-ийн  67/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Ах Равдан, Баттүшиг бид гурав 06-59 БНА улсын дугаартай Mighty маркийн машинаар хуучин Жинст сумын Улаан-Эрэг гэдэг газарт байх Монхоон гэдэг айлд очиж ийн эзэмшлийн 2 тооны адууг очиж авсан.  Уулзах үед бол “би 1.500.000 төгрөгийн авлагынхаа оронд авсан байсан. Одоо та хэд аваад яв" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 66-67/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“..Ч.******* утсаар ирж авлагаа ав" гэж хэлсэн. Би тухайн үед *******аас 1.600.000 төгрөгийн авлагатай байсан юм.******* руу яриад очиход сумын төвийн хажууд байх эвдэрхий байшингийн гадна талд үүдэн дээр сууж байсан. Хажууд нь хоёр адуу байсан. Тэгээд хоёр адууг нь цэнхэр портер маркийн автомашинд ачаад шууд Жинст сумын 4 дүгээр баг Төмөртийн овоо гэдэг газар луу явсан....тэгээд  хэд хоногийн дараа******* над руу залгаад миний хоёр авсан адуу хулгайн адуу гэж надад мэдэгдсэн,...надаас авсан 1,600,000 төгрөгийн оронд 2022 оны 09 дүгээр сард 1 тооны адуу өгсөн. Тэгээд би*******д өгсөн мөнгөнийхөө өрийг цайруулсан.." гэх мэдүүлэг /2хх-ийн 74-76/

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  №49 дугаартай шинжээчийн дүгнэлт

 “... сарлагийн үхэр 1 тооны... үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1,400,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт тэмдэглэл /1хх-ийн 75/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №95 дугаартай шинжээчийн

...ийн 05-86БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  “... Harrier  маркийн автомашин  1 ширхэг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5,000,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх тэмдэглэл, үзлэгийн акт, гэрэл зураг /1хх-ийн 82-83/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №118 дугаартай шинжээчийн

 “...Үнэлгээ хийж эд зүйлийн нийт үнэ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 5,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1хх-ийн 176-178/

Баянхонгор аймгийн Энх-нахиа ХХК-н 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн  “.

.. алдсан гэх... сарлагийн нас бие гүйцсэн үнээ 1 тооны, сарлагийн соёолон насны  эр үхэр 1 тооны ... хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,600,000 /хоёр сая зургаан зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /2хх 208 хуудас

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай “

...Хар хүрэн зүсмийн хязаалан гүү 1 тооны 750.000 төгрөг, сартай
хүрэн зүсмийн шүдлэн гүү 1 тооны 650.000 төгрөг...1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..." гэх дүгнэлт /2хх 96 хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 01/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 04-10/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /1 хх-ийн 16-17/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1 хх-ийн 100-106/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / 1 хх-ийн 129-130/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 132/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 133-134/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 136-137/,  депозит дансны хуулганууд /1 хх-ийн 156-164/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч******* нь*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт 3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт 3 дугаар багийн Арын хөх толгой гэх газраас иргэн ы 1 тооны үхрийг машин механизм буюу 05-86 БНХ улсын дугаартай харриер маркийн автомашин ашиглаж хулгайлан авч иргэн д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2022 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Баруун булаг гэх газарт бэлчээрт байсан иргэн ийн адуунаас 2 тооны морийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сум Үнэгт 3 дугаар багийн Хонгилын бууц гэх газраас бусдын эзэмшил өмчлөлийн олон тооны малыг буюу иргэн ы 1 тооны үхэр, иргэн гийн 1 тооны үхрийг тус тус хулгайлан авч иргэн , нарт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Баатарсайханы мэдүүлэг / 1 хх-ийн 23-24, 28, 2 хх-ийн 28/,  хохирогч ийн мэдүүлэг / 2 хх-ийн 54-55, 56-57, хохирогч ы мэдүүлэг / 2 хх-ийн 158-59/, хохирогч гийн мэдүүлэг /2 хх-ийн 162-163/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /1 хх-ийн 34-35/, иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг / 2 хх-ийн 62-64/, гэрч гийн мэдүүлэг /1 хх-ийн 37-38/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 41/, гэрч Д.Данзанжанцангийн мэдүүлэг /1 хх-ийн 53-54/, гэрч ын мэдүүлэг / 1 хх-ийн 56-57/, гэрч ын мэдүүлэг / 1 хх-ийн 61/, гэрч Б.ын мэдүүлэг / 1 хх-ийн 67/, гэрч ийн мэдүүлэг /2хх-ийн 77-78/, гэрч ийн мэдүүлэг / 2 хх-ийн 88-89/, гэрч С.Мөнгөнбаатарын мэдүүлэг /2 хх-ийн 79-80/, гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /2 хх-ийн 92-93/, гэрч Л.Нацагдоржийн мэдүүлэг /2 хх-ийн 170-171/, гэрч М.Гантөмөрийн мэдүүлэг /2 хх-ийн 180-181/, гэрч ын мэдүүлэг / 2 хх-ийн 200-201/, Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  №49 дугаартай шинжээчийн  “... сарлагийн үхэр 1 тооны... үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1,400,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт тэмдэглэл /1хх-ийн 75/,Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №95 дугаартай ...ийн 05-86БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  “... Harrier  маркийн автомашин  1 ширхэг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5,000,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх тэмдэглэл, үзлэгийн акт, гэрэл зураг /1хх-ийн 82-83/, Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №118 дугаартай шинжээчийн “...Үнэлгээ хийж эд зүйлийн нийт үнэ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 5,000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1хх-ийн 176-178/_ Баянхонгор аймгийн Энх-нахиа ХХК-н 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн  “... алдсан гэх... сарлагийн нас бие гүйцсэн үнээ 1 тооны, сарлагийн соёолон насны  эр үхэр 1 тооны ... хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,600,000 /хоёр сая зургаан зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /2хх 208/, Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай “...Хар хүрэн зүсмийн хязаалан гүү 1 тооны 750.000 төгрөг, сартай
хүрэн зүсмийн шүдлэн гүү 1 тооны 650.000 төгрөг...1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..." гэх дүгнэлт /2хх 96/
зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.

Мал хулгайлах  гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч******* нь*******тай бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн  ы 1 тооны үхрийг хулгайлан авсан

Шүүгдэгч******* нь*******тай  бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн  ы 1 тооны үхрийг хулгайлан авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа иргэн ийн адуунаас 2 тооны морийг,  иргэн ы 1 тооны үхэр, иргэн гийн 1 тооны үхрийг тус тус хулгайлан авсан буюу  олон тооны буюу 50 тооны бод машин механизм ашиглан хулгайлан авсан үлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн  2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч*******, *******   нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан, мөн  шүүгдэгч******* нь мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр ы, , , нарын нийт 5 тооны буюу бусдын олон тооны  малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор / бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан, шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.*******,******* нар нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Галдан тайж овогт *******ын *******г бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор малыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан,

******* овогт *******ын *******ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж  , учрах саадыг арилгах зорилгоор малыг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч*******,******* нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн,

Шүүгдэгч******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч*******,*******  нарт ял оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгч*******ыг энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгч С.*******д хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч , , нар нь шүүгдэгч*******,******* нараас хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн, мөн хохирогч ийн  малыг биет байдлаар буцаан өгсөн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  нэмж гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас хохирогч , , нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд ирж оролцсон, мөн  малаа эрж хайсан талаарх бензиний зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс баримтаар тогтоогдсон хохирогч гийн 773248 төгрөг, хохирогч ы 294300 төгрөг, хохирогч ийн 655000 төгрөгийн шаардлага хангаж, харин нэхэмжлэлээс хохирогч ийн малаа эрж хайхад зарцуулсан бензин зардал нийт 13350500 төгрөгийг хохирлыг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч нь хулгайд алдсан морио эрж хайсан бензин  болон бусад зардлаа цаашид нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 05-86 БНХ улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч*******,******* нараас тэнцүү хувааж тус бүр 2500000 төгрөгийг, шүүгдэгч*******аас морины үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч*******ы хохирогч , нарыг үхрийг хулгайлахдаа уг гэмт хэргийг үйлдэхдээ  ямар машин механизм ашигласан талаар хэрэгт  авагдсан баримтаар тогтоогдохгүй тодруулбал хохирогч гэрч нараас шүүгдэгч*******ыг ямар машин механизм ашиглаж 2 тооны  үхрийг хулгайлсан гэх үйл баримтыг харсан талаарх шууд болон шууд бус нотлох баримт хэрэгт авагдаагүй,  харин тухайн 2 үхрийн махыг машин механизм ашиглаж тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх ба  машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хангалттай  нотлогдон тогтоогдож чадаагүй нь машин механизм  ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******гийн... би тай үхрийн наймаа хийсэн,*******тай бүлэглэж хулгай хийгээгүй...., шүүгдэгч*******ы...*******тай хулгай хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэх хүнтэй наймаа хийсэн гэж надад хэлсэн..., шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын....*******, нь  хохирогч ы үхрийг  наймаа хийсэн байсан, уг үхрээ авсан,...  шүүгдэгчийн өмгөөлөгч Бурмаагийн...******* нь*******г наймаа хийсэн үхрээ авсан .... гэж мэтгэлцжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ....хохирогч нарын хооронд идэшний үхрийн асуудал яригдсан, идэшний үхэр авахаар болбол дахин уулзахаар тохирсон үйл баримт болсон...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******гийн... идэшний үхрийн наймаа хийсэн, ахад хэлээгүй, үхрийн хээр янзалсан... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******ы...  манайхаас очиж хэдэн бог мал авах гээд явж байтал******* нь энэ айлаас авалтай гэж хэлсэн ... гэх мэдүүлэг болон  шүүх болж өнгөрсөн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэхэд шүүгдэгч******* нь хохирогч ы 1 тооны үхрийг  орой цагаар хээр янзалсан, түүнийгээ өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан байдал хохирогч гэрч нарын дээрх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд тай наймаа хийсэн гэж өмнөх ярьсан зүйлийг ашиглаж эзэнд нь мэдэгдэхгүйгээр шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй , шүүгдэгч ыг*******тай үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж шүүгдэгч нарын гаргасан цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч  шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт .... бага насны хүүхэдтэй, миний асрамжид байдаг талаар....мэдүүлэг,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын...  хорих ялыг ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж өгнө үү гэв.. гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь шүүгдэгч*******гийн бага насны хүүхэдтэй талаарх  хүүхдийн төрсний гэрчилгээ болон түүний асрамжид байдаг гэх эрхий бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй болно. 

Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн № 191 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч*******,******* нарт холбогдох хэрэгт шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн боловч шүүхээс тогтоогдсон хугацаанд мөрдөгчөөс шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.*******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч Ч.*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, шүүгдэгч өмгөөлөгч нарын   дүгнэлт  зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж  Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******г 2 жилийн хугацаагаар хорих тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч*******,******* нарын  2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов.

шүүгдэгч*******,******* нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,  

уг хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан...үхрийн арьс 2 ширхэг,шийр,  үхрийн толгой 2 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж,  СD 1 ширхэг, мөн хэрэгт ......үйлдэж авсан СD 1 ширхэгийг хэргийн хадгалах  хугацаа дуустал хамт хадгалж,

 Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшлийн ...05-86 БНХ улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийг ... битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт буцаан олгож,

 Шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны  6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Галдан тайж овогт *******ын *******г бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор малыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ё.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Ё.Давдаваа,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-86 БНХ улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж тус бүр 2500000 төгрөгийг, шүүгдэгч*******аас морины үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч*******,******* нарын  2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч*******аас 1,722,548 төгрөгийг гаргуулж, хохирогч д 294000 төгрөг, хохирогч д 773,218 төгрөг,  хохирогч т 655,000 төгрөгийг  тус тус олгосугай.

7. Хохирогч нь малаа, эрж, хайсны зардал 1,350,000 төгрөгийг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан...үхрийн арьс 2 ширхэг,шийр,  үхрийн толгой 2 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, СD 1 ширхэг, мөн хэрэгт тэмдэглэл үйлдэж авсан СD 1 ширхэгийг хэргийн хадгалах  хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10. Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшлийн ...05-86 БНХ улсын дугаартай Харриер маркийн тээврийн хэрэгслийг ... битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгт буцаан олгосугай.

11. Шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны  6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА