Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/533

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Х.*******,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305012940943 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******,*******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЮ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 2 давхрын шатны хажууд насанд хүрээгүй хохирогч *******ийг “миний хүүхдийг уйлууллаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Х.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх ******* мэдүүлэхдээ “Манай зүгээс 270.000 төгрөг нэхэмжилснээс 130.000 төгрөг авсан. Үлдсэн 140.000 төгрөгөө нэхэмжилнэ. Миний хувьд адилхан эх хүн учраас *******ад гомдол алга байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305012940943 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч *******ийн өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургууль дээр өөрийн ээж болох тай 12 цаг 50 минутын үед ирсэн. Тэгээд би өөрийн ээж болох т манай ангийн гийн эгч нь болох нь над руу чи янхан гэсэн мессеж бичсэн гээд харуулсан чинь манай ээж тэр хоёр хүүхэдтэй чинь ороод уулзъя гээд надтай хамт манай сургууль руу орсон. Тэгээд манай ээж болох нь намайг ангийнхаа гэх хүүхдийг дагуулаад хүрээд ир гэж явуулаад би дээр очоод танай эгч чинь хаана байгаа юм манай ээж уулзъя гэж байна гээд хэлсэн чинь нь уйлаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд нь өөрийнхөө эгч болох рүү залгаад сургуулийн хашаан дотор уулзаад манай ээж болох нь д чи яагаад манай хүүхэд рүү ийм мессеж явуулаад байгаа юм гэж хэлээд ээжийгээ дуудчих би ээжтэй чинь ярилцъя гээд хэлсэн. Тэгсэн чинь нь өөрийнхөө ээж болох ******* руу залгаад гэх хүн нь намайг дээрэлхээд байна гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд ээж ын хамт сургуулийн хашаан дотор гийн ээжийг нь хүлээж байгаад ирэхгүй болохоор нь би ээжийн хамт сургууль руу орсон. Тэгээд би сургууль дотор байж байгаад 2 давхар руу гараад явж байхад нь 2 давхарт таараад манай ээж хүрээд ирсэн байна гэж байна чи одоо манай ээжид алуулна харж байгаарай гээд байсан. Тэгээд би өөрийн ээж болох руу очих гээд шатны хажуу талд явж байхад гийн ээж нь гэх ******* гээд эгч над дээр хүрч ирээд чи яагаад миний хүүхдийг уйлуулаад байгаа юм гээд гараа атгаж байгаад миний толгой руу цохисон. Тэгээд тухайн ******* гээд эгч намайг цохихоор нь би ээж болох руу очоод хамт байж байхад гийн ээж нь гэх ******* гээд хүн нь манай ээжтэй ирээд маргалдаад байсан. Тэгэхэд нь манай ангийн Марал гээд хүүхэд нь манай ээжид сая ******* гээд хүн нь шатны хажуу талд Номин-Эрдэнийн толгой руу нь цохисон гээд хэлчихсэн. Тэгэхэд манай ээж нь ******* гэх хүн рүү чи яагаад миний хүүхдийн толгой руу цохидог юм гээд 1 давхрын үүдэнд маргалдаж байхад тухайн ******* гээд хүн нь манай ээжийн мөр рүү нь гараа атгаж байгаад цохиод байсан. Тэгээд маргалдаж байхад нь манай сургуулийн жижүүр багш та нар битгий энд маргалдаад байгаач та нар нийгмийн ажилтны өрөөнд ороод учраа ол гээд явуулсан. Тэгээд манай ээж болох нь ******* , , манай ангийн Марлаа гээд хүүхэд орсон. Тэгээд нийгмийн ажилтны өрөөнд байж байхдаа ******* гээд хүн нь манай ээжтэй маргалдаад хэрүүл болоод байсан. Тэгээд ангийн багш Мөнхмандах нь нийгмийн ажилтны өрөөнд орж ирээд Маралааг хичээл рүүгээ ор гэж хэлээд явуулсан. Тэгээд манай ээж нь гийн ээжтэй хэрэлдэж байгаад цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд хэрүүл хийхээ больсон. Хоёр давхрын шатны хажуу талд цохисон. Тухайн үед Маралаа гээд хүүхэд байсан. Тэгээд манай сургуулийн завсарлагааны цаг байсан болохоор маш их хүүхдүүд хажуу талаар зөрөөд явж байсан. 13-ын юунууд гээд фейсбүүк групп байдаг юм түүн дээр 7г ангийн Оюукад сайн шүү гээд пост оруулсан байсан. Тэгэхээр нь би тэр пост доор нь Оюука гэж ямар хүн байдаг юм гээд бичсэн юм. Тэгсэн чинь нь над руу хувь чатаар гичий янхан гээд баахан хараагаад байхаар нь би тэр чатыг нь ээжид үзүүлсэн чинь хэрүүл маргаан болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч ын өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургууль дээр хичээлдээ ирэхэд манай ангийн Номин-Эрдэнэ гэх хүүхэд өөрийнхөө ээжтэй хамт сургуулийн хажуу талд байсан. Намайг яваад очиход манай ангийн гийн ээж нь г загнаад зогсож байхаар нь би дээр очоод юу болсон талаар асуухад намайг өчигдөр фейсбүүк чатаар гичий, янхан гээд байхаар нь би тэр чатыг нь ээжид харуулсан юм гэж надад хэлсэн. Тэгээд нь өөрийн дүү болох тэй хамт сургууль руу гүйгээд орохоор нь гийн ээж гээд эгч бид хоёр дээр хүрч ирсэн. Тэгээд би , түүний ээжийн хамт сургуулийн 1 давхарт зогсож байхад гийн ээж нь зөрөөд орох шиг болохоор нь би д гийн ээж сая орох шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд надтай хамт сургуулийн 2 давхар руу гараад үзэхэд гийн ээж нь өөрийнхөө 2 хүүхдийг аргадаад зогсож байсан. Тэгтэл гийн ээж нь бид хоёр дээр хүрч ирээд шууд д хандаж чи яагаад миний хоёр хүүхдийг уйлуулаад байгаа юм гээд уурлаж байхад нь надад хоёулаа манай ээж дээр очъё гэж хэлээд явах гэж байхад гийн ээж нь гийн толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гийн хамт ээж дээр нь яваад очиход гийн ээж бид хоёрын араас хүрээд ирсэн. гийн ээж гийн ээжтэй маргалдаж байхад нь би гийн ээжид сая наад эгч чинь гийн толгой руу нь цохисон гэж хэлсэн. Түүнээс болж ээж нар нь хэрэлдээд байж байхад гийн ээж нь гийн ээжийн мөр хэсэг рүү нь гараараа цохиод байх шиг байсан. Тэгэхэд сургуулийн жижүүр багш хүрч ирээд та нар энд битгий маргалдаад зогсоод байгаач, нийгмийн ажилтны өрөөнд орж учраа ол гэж хэлээд нийгмийн ажилтны өрөөнд оруулсан. Тэнд байж байтал манай ангийн багш хүрч ирээд намайг хичээлдээ яваад ор гэж хэлээд би хичээлдээ орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургууль дээр өөрийн ажлаа хийгээд сургуулийн нарийн бичгийн өрөөнд байж байхад манай сургуулийн 6а ангийн хүүхдүүдийн ээж нар болох *******, гэх хүмүүс хоорондоо муудалцаад байна гээд намайг дуудсан юм. Тэгээд би 1 давхарт байрлах өрөөндөө хүрч ирэхэд манай өрөөний үүдэнд 6а ангийн сурагчдын ээж нар хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн хүмүүсийг би өрөөндөө оруулж ирэхэд ******* гэх эмэгтэй нь шууд гэх хүн рүү дайраад зодох гээд байхаар нь би голоор нь ороод та битгий зодолдох гээд бай, хоорондоо ярилцаж байгаад учраа ольё гэж хэлэхэд ******* нь чи зүгээр дуугай бай, наад эмэгтэйг чинь зодсон ч яадаг юм бэ гээд дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн ******* гэх хүнийг гэх хүнээс холдуулаад өрөөний буланд аваачихад би зүрхний өвчтэй хүн шүү, би наад эмэгтэйг чинь зодно, наад эмэгтэйг чинь алчихъя гээд дайраад байсан. Би ******* гэх хүнийг гэх хүнээс зайг нь бариулж байгаад та нар хүүхдүүдээсээ болж муудалцсан юм бол хажууд хүүхдүүд чинь хараад байхад та яагаад ингэж уурлаж, орилоод байгаа юм бэ гэж хэлж байгаад тайвшруулж ярилцахаар болсон. Бид нар манай өрөөний ширээн дээр тойрч сууж байгаад хүүхдүүдээсээ юу болсон талаар сонсож байхад ******* гэх эмэгтэй нь хүүхдээ өмөөрөөд орилж босож ирээд байсан. Тэгэхэд гэх хүн нь чи ер нь намайг зодох юм шиг байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд ярилцаж байгаад тухайн хүмүүсийг аваад явсан. ******* гэх эмэгтэй нь их ууртай, ширүүн байсан. Тийм байдалтай байхдаа Номин-Эрдэнэ гэх хүүхдийн толгой руу нь цохисон байж магадгүй. Гэхдээ миний нүдэн дээр бол цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн:  “2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би сургууль дээрээ тэмцээний шүүгч хийгээд байж байхад Номин-Эрдэнийн ээж над руу залгаад байхаар нь би завгүй байсан болохоор утсаа авч чадаагүй юм. Тэгтэл манай сургуулийн жижүүр багш орж ирээд танай ангийн 2 хүүхдийн ээж нар нь хоорондоо хэрэлдээд байна гэхээр нь би сургуулийн нийгмийн ажилтны өрөөнд яваад ортол тухайн өрөөнд манай сургуулийн нийгмийн ажилтан Цэрэнжаргал, гийн ээж нь гэх *******, Номин-Эрдэнийн ээж нь гэх нар байсан. Би ороод юу болоод байгаа талаар асуухад ******* болон нар нь хүүхдүүдээ өмөөрөөд хоорондоо хэрэлдээд миний үгийг тоохгүй байгаад байсан. Тэгээд нь над дээр ирээд юу болсон талаар тайлбарлахдаа Номин-Эрдэнэ рүү ангийнх нь хүүхэд болох нь чи бол янхан гээд хараагаад чат бичсэн байсан. Тэгэхээр нь би гэх хүүхэдтэй юу болоод байгаа юм гээд ярилцах гээд ирсэн гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас нь гийн ээж нь гэх ******* нь хүрч ирээд дахиад тай маргалдаад, хэрэлдээд байхаар нь гэх хүн цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. Удалгүй цагдаа нар ирээд тухайн хоёр хүний хэрүүлийг болиулсан...Манай ангийн Номин-Эрдэнэ бол их хурц, түргэн ааштай, тэвчээр муутай. Гэхдээ анги дотроо бол ангийнхаа хүүхдүүдтэй маргалдаад байдаггүй. нь их зөөлөн хүүхэд байдаг юм. Анги дотроо бол хүүхдүүдтэй хэрэлдэж, маргалдаад байдаггүй. Харин ээж нь гэх ******* гэх эмэгтэй нь их хурц ааштай, хүнийг үг бараг сонсдоггүй тийм хүн байгаа юм. Манай ангийн Маралаа гэх охин *******ыг Номин-Эрдэнийн толгой руу нь цохисон гээд байсан. Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хоёр давхрын шатнаас 1 давхар руу буудаг хэсэг дээр цохисон гээд байсан...Манай сургуульд хяналтын камер байдаг юм. 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойших бичлэг нь бүгд байгаа. Харин тэрнээс өмнөх бичлэгүүд нь бүгд байхгүй байсан. Яагаад байхгүй байсныг бол би мэдэхгүй. Хяналтын камерыг манай сургуулийн мэдээлэл зүйн багш хариуцдаг. Гэхдээ олон багш байдаг болохоор яг хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******ын өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн баруун талд өөрийн хүүхэд болох Номин-Эрдэнийг хичээлд нь оруулж өгөх гээд явж байхад манай охин надад өөр рүү нь фейсбүүкээр ирсэн чатыг харуулсан. Тухайн чатыг нь би харахад “Ysu jin” гэх хаягаас манай охины фейсбүүк чат руу ангийнх нь хүүхэд болох гэх хүүхдийн эгч нь араа мэдэж алцганаарай, ална шүү, баахан банди нар дунд нээх сэжгийн харагддаг чи, чамайг бол бусад ангийнхан чинь янхан гэдэг юм байна лээ гэж бичсэн чат байсан. Би охин Номин-Эрдэнийн ангийн хүүхэд болох гээс түүний эгч болох г хаана байгаа талаар асуухад цаанаас нь эгч нь болох нь хүрээд ирсэн. Тэгээд би д хандаж чи яагаад манай хүүхэд рүү ийм чат бичээд байгаа юм бэ, чи ээжийгээ дуудчих, би ээжтэй чинь ярилцаад сургалтын алба орно гэж хэлэхэд нь миний урд зогсож байгаад ээж рүүгээ залгаж уйлж байгаад гийн ээж над руу дайраад байна гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ хичээлд нь оруулчхаад ангийнх нь багш Мөнхмандахтай уулзах гээд зогсож байхад 2 давхрын шатнаас манай охин Номин-Эрдэнэ над руу гүйгээд ирсэн. Харин араас нь гийн ээж нь болох ******* нь чи миний хүүхдүүдийг уйлуулдаг хэн юм бэ гэж орилоод шатаар буугаад ирсэн. Тэгээд бууж ирээд ******* нь чиний хүмүүжилгүй хүүхдийг чинь сургуулиас зайлуулна, би хүүхдийг чинь хөөлгүүлнэ гээд над руу дайраад, миний баруун эгмийн яс руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд маргалдаж байтал манай охины ангийнх нь охин болох Марал нь над дээр ирээд ******* гэх хүн Номин-Эрдэнийн толгойн тус газарт нь цохисон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би охин дээрээ очоод ******* гэх хүн чамайг цохисон юм уу гэж асуухад миний толгой руу цохисон гэж хэлсэн...Сургалтын менежерийн өрөөнд ороод цагдаад дуудлага өгчхөөд байж байтал миний араас ******* нь орж ирээд намайг чи муу ер нь хэн юм, чиний хүмүүжилгүй хүүхдийг чинь би сургуулиас хөөлгөнө гээд над руу дахин орилж байгаад миний баруун гар болон баруун эгмийн яс руу 2 удаа цохисон. Тэгэхэд ангийн багш Мөнхмандах нь *******ыг надаас холдуулаад, зайг нь бариулаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн сургуульд хяналтын камер бол байсан. Гэвч би тухайн асуудал болоод 3 хоногийн дараа очоод үзэхэд тэр ганц өдрийн бүтэн бичлэг устсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...******* гэх хүн нь 6а ангийн групп чат дээр манай хүүхдийг доромжилсон чатыг маш ихээр бичсэн байгаа. Манай охин одоо сургуульдаа явахад хэцүү байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4398 дугаартай: “*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх        гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Туяагийн өгсөн: “Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой, мөн нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

8. Нас тоолсон “насанд хүрээгүй хохирогч *******э нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 11 нас 6 сар 12 хоногтой.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Би Баянгол дүүргийн 10 хороо зүүн наран 0-2-*******од гэртээ байж байтал манай охин болох нь над руу залгаад уйлж байгаад гийн ээж нь сургууль дээр ирчхээд бид хоёрыг цохиод бид хоёр руу уурлаад байна гээд хэлсэн. Тэгэхэд нь би наанаа зохицуулж чадахгүй байгаа юм уу юу болсон юм гэхэд бид хоёрыг сургуулийн хүүхдүүдийн хажуу талд загнаад байна гээд байсан. Тэгэхээр нь би сургууль дээр нь явж очоод тухайн 13 сургуулийн 2 давхарт гарахад манай 2 хүүхэд ангийнхаа үүдэн дээр уйлаад ангийнхан хүүхдүүд нь манай 2 хүүхдийн аргадаад зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад гийн ээж нь болон бид хоёрыг хуруугаараа толгой руу нь хатгаад түлхээд байсан гээд надад хэлсэн. Тэгээд би гэх хүүхэд чинь хаана байгаа юм гээд хэлэхэд мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би шатаар 1 давхар руу бууж байхад шатан дээр гэх хүүхэд нь надтай таарсан юм. Тэгээд би гэх хүүхдээс ээж чинь хаана байна гээд асуухад намайг хараад би яаж мэдэх юм гэж хэлээд орилоод буцаад 1 давхар руу гүйгээд яваад өгсөн. Тэгээд би араас нь буугаад очиход 1 давхарт гийн ээж нь гэх нь зогсож байсан. Тэгээд би гэх хүн дээр очоод чи яагаад хүүхэд зодоод сургууль дээр маргаан үүсгээд байгаа юм гээд асуухад тухайн гэх хүн чи намайг цохичих гээд толгойгоо өгөөд над руу дайраад байсан.Тэгэхээр нь би тухайн гэх хүнийг чи цаашаа байгаач гээд цээж хэсэг рүү гараараа түлхэхэд гэх хүн нь над руу дахиж дайраад чи намайг дахиад цохичих гээд толгойгоо өгөөд дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн гэх хүнийг би чамайг цохиогүй юу яриад байгаа юм чи толгойгоо өгөөд дайраад байсан болохоор нь би чамайг цаашаа бай гээд түлхээ биз дээ гээд дахиад өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд. Тухайн гэх хүн нь чи намайг зодлоо гээд орилоод байсан.Тэр үед сургуулийн нийгмийн ажилтан нь гарч ирээд та хоёр яагаад маргаан үүсгээд байгаа юм өрөө рүү ороод ир гээд өрөө рүүгээ дагуулаад орсон. Тэгээд би тухайн гэх хүн болон өөрийн хүүхэд Номин-эрдэнэ гэх хүүхэд тухай анги удирдсан багш Мөнхмандах нар нь хамт орж ирээд зогсож байхад гэх хүн нь чи намайг зодлоо гээд над руу дайраад байсан. Тэгээд тухайн гэх хүн нь миний хажуу талд зогсож байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд дээрээс нь нөхөр рүүгээ залгаад би хүнд зодуулчихлаа гээд орилоод байсан.Тэгэхээр нь би тухайн гэх хүнд би чамайг зодоогүй биз дээ гээд хэлэхэд тухайн гэх хүн нь чи намайг зодсон гээд дайраад байхаар нь би тухайн гэх хүнд би чамайг зодоогүй ээ зүгээр түлхсэн биз дээ гээд дахиад түлхэж харуулахад гэх хүн нь чи бүүр намайг 4-5 удаа цохилоо гээд орилоод байсан.Тэгээд би тухайн үед анги удирдсан багш болох Мөнхмандахад юу болсон талаар тайлбарлаж байхад хажуу талаас гэх хүн нь чи намайг зодсон гээд орилоод байхаар нь би тухайн гэх хүнтэй маргалдаж байхад 13 сургуулийн нийгмийн ажилтан болон сургалтын менежер нь бид хоёрыг гаргаж байгаад манай хүүхдүүдтэй 1 цаг орчим ярилцаж байгаад эргээд яваад ортол манай хүүхдүүд хоорондоо учраа олсон байсан. Би тухайн Номин-Эрдэнэ гэх хүүхдийн биед огт хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-110 дахь тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 119 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бага насны хохирогч *******э рүү Э. нь фейсбүүк чатаар ёс бус үг хэллэг агуулсан зүйл бичсэний улмаас *******ийн төрсөн эх ******* нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 13 дугаар сургууль дээр очиж Э.д хандаж “ээжийгээ дуудчих, ээжтэй чинь ярилцъя” гэж хэлснээс шалтгаалан уйлж төрсөн эх Х.******* руу утсаар ярьсан байх ба энэ нөхцөл байдлаас шалтгаалж Х.******* нь тус сургууль дээр очиж бага насны хохирогч *******ийг “чи яагаад миний хоёр хүүхдийг уйлуулаад байгаа юм” гэж түүний толгой руу нэг удаа цохисон хэргийн үйл баримт авагдсан байна.

Х.******* нь бага насны буюу 11 нас 6 сар 12 хоногтой *******ийн толгой руу гараараа нэг удаа цохисны улмаас биед нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь: 

насанд хүрээгүй хохирогч *******ийн өгсөн: “...гийн ээж нь гэх ******* гээд эгч над дээр хүрч ирээд чи яагаад миний хүүхдийг уйлуулаад байгаа юм гээд гараа атгаж байгаад миний толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), насанд хүрээгүй гэрч ын өгсөн: “... дээр очоод юу болсон талаар асуухад намайг өчигдөр фейсбүүк чатаар гичий, янхан гээд байхаар нь би тэр чатыг нь ээжид харуулсан юм гэж надад хэлсэн. Тэгээд нь өөрийн дүү болох тэй хамт сургууль руу гүйгээд орохоор нь гийн ээж гээд эгч бид хоёр дээр хүрч ирсэн...Тэгээд надтай хамт сургуулийн 2 давхар руу гараад үзэхэд гийн ээж нь өөрийнхөө 2 хүүхдийг аргадаад зогсож байсан. Тэгтэл гийн ээж нь бид хоёр дээр хүрч ирээд шууд д хандаж чи яагаад миний хоёр хүүхдийг уйлуулаад байгаа юм гээд уурлаж байхад нь надад хоёулаа манай ээж дээр очъё гэж хэлээд явах гэж байхад гийн ээж нь гийн толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гийн хамт ээж дээр нь яваад очиход гийн ээж бид хоёрын араас хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч ын өгсөн:  “...*******, Номин-Эрдэнийн ээж нь гэх нар байсан. Би ороод юу болоод байгаа талаар асуухад ******* болон нар нь хүүхдүүдээ өмөөрөөд хоорондоо хэрэлдээд миний үгийг тоохгүй байгаад байсан. Тэгээд нь над дээр ирээд юу болсон талаар тайлбарлахдаа Номин-Эрдэнэ рүү ангийнх нь хүүхэд болох нь чи бол янхан гээд хараагаад чат бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал), гэрч *******ын өгсөн: “..манай охин надад өөр рүү нь фейсбүүкээр ирсэн чатыг харуулсан. Тухайн чатыг нь би харахад “Ysu jin” гэх хаягаас манай охины фейсбүүк чат руу ангийнх нь хүүхэд болох гэх хүүхдийн эгч нь араа мэдэж алцганаарай, ална шүү, баахан банди нар дунд нээх сэжгийн харагддаг чи, чамайг бол бусад ангийнхан чинь янхан гэдэг юм байна лээ гэж бичсэн чат байсан...араас нь гийн ээж нь болох ******* нь чи миний хүүхдүүдийг уйлуулдаг хэн юм бэ гэж орилоод шатаар буугаад ирсэн...би охин дээрээ очоод ******* гэх хүн чамайг цохисон юм уу гэж асуухад миний толгой руу цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4398 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал), шинжээч эмч Н.Туяагийн өгсөн: “Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой, мөн нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцлоо.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.******* нь өөрийн хүүхдийг өмөөрч бага насны хохирогч *******ийн биед халдаж түүнд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн шууд чиглэсэн санаатай үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл, хор уршигт хандаж байгаа сэтгэхгүйн харьцаа нь өөрсийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Мөн гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас бага насны  хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан байна.

Хавтаст хэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хамт байсан насанд хүрээгүй гэрч нь болсон үйл явдал, хэрэг маргаан болсон газар, цаг хугацаанд хамт байсан тул гэмт хэрэг гарсан талаар шууд гэрчлэхдээ зөрүүгүй мэдүүлсэн буюу “гийн ээж нь бид хоёр дээр хүрч ирээд шууд д хандаж чи яагаад миний хоёр хүүхдийг уйлуулаад байгаа юм гээд уурлаж байхад нь надад хоёулаа манай ээж дээр очъё гэж хэлээд явах гэж байхад гийн ээж нь гийн толгой руу нь гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг, түүнтэй ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй хохирогч *******ийн “гийн ээж нь гэх ******* гээд эгч над дээр хүрч ирээд чи яагаад миний хүүхдийг уйлуулаад байгаа юм гээд гараа атгаж байгаад миний толгой руу цохисон.” гэсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр яллагдагч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг няцаах үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй Э. нь *******э рүү ёс бүс үг хэллэг агуулсан зүйл бичсэний улмаас Э.гийн төрсөн эх Х.******* нь хүүхдээ өмөөрснөөс бага насны хохирогч *******ийн эрх чөлөөнд халдсан үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, маргаанд оролцсон этгээдүүдийн оролцоо, үйлдэл зэргийг тодорхой зааж мэдүүлсэн *******э, насанд хүрээгүй гэрч  нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд нь хэргийн бодит байдалд илүү ач холбогдол бүхий байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.

Хяналтын прокуророос Х.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.                                                        

Хэргийн насанд хүрээгүй хохирогч *******ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэргийн 67 дахь талд дүрс оношилгооны 130.000 төгрөгийн баримт, мөн хавтаст хэргийн 128 дахь талд “******* миний бие *******аас охин Номин-эрдэнийн толгойн томографик төлбөр болох 130.000 төгрөг болон 6 удаагийн бариа хийлгэсэн мөнгө болох 140.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүллээ.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогдох тул бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 270.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 130.000 төгрөгийг хасаж, үлдэх 140.000 төгрөгийг гэм буруутай этгээд Х.*******аас гаргуулах нь зүйтэй. 

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулав. 

Хэрэгт  Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******ийн *******ыг “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******аас 140.000  төгрөг гаргуулж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх *******т олгосугай. 

6. Хэрэгт  Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ