Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/575

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч С.,

хохирогч Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305012680921 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны  3 дугаар сарын 06-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөөндий гутлын үйлдвэрт бэлтгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүрэг *******, *******лол Энхтайваны өргөн чөлөө гудамжны ******* ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн *******, *******од түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт *******ийн .

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С. нь 2023 оны 3 дугар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Нью Плас Тек” ХХК-ийн оффис буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “I Mak” загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.359.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С. нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. мэдүүлэхдээ “Хоолны өрөө рүү орохдоо тухайн компьютерыг аваад гарчихсан. Тэгээд таксины жолоочид 150.000 төгрөгөөр өгсөн. Хохирлоо удахгүй нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. мэдүүлэхдээ “Манай байгууллагын зохион байгуулалт нь тус хулгай орсон байшин дотор ороход шууд ороод 3 ширээтэй том заал байгаа. Захирлын ширээ хоймор талд нь, бусад ажилтнуудынх хажуу талаар нь байрладаг байдаг бөгөөд цаад талд нь ажилчдын цайгаа уудаг жижиг хаалттай тасалгаа байдаг. Хоолны өрөө рүү бүх ажилчид орох боломжтой байдаг. Өрөөний түлхүүр үйлдвэр дотор хамгийн сүүлд үлдсэн нэгэнд нь үлдээгээд явдаг. Бид нарын хамгийн гол зүйл бол компьютер доторхи ажлууд алдагдсан нь их цаг хугацаа алдсан явдал юм.  Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна.” гэв.

Хяналтын прокуророос С.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн хэргийн талаарх хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад;

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Тек” ХХК-ний ажлын байр руу хулгай орж компьютер хулгайд алдагдсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг болсон гэх газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаан дотор оффисын байранд хулгай орсон байв. Уг оффисын гадна талдаа цагаан өнгийн төмөр хашаатай ертөнцийн зүгээр хашаа нь зүүн урд талдаа гүйдэг том төмөр хашаатай байв. Хашааны хаалга онгорхой уг хаалгаар ороход хашааны хойд талд урт цагаан шаргал өнгийн нэг давхар байшин байв. Уг байшингийн баруун талд нь хавтангийн үйлдвэр, зүүн талд нь оффисын нэг өрөө байв. Оффисын өрөө нь урагшаа харсан бор өнгийн төмөр хашаатай зүүн талдаа 2 цонхтой байв. Оффисын төмөр шаттай, уг шатаар дээвэр рүү гарах зориулалттай байв. Хулгай орсон гэх оффисын өрөөний бор өнгийн хаалганы гадна талд үзлэг хийхэд хаалганы цоож, бариул, нугасанд ямар нэгэн эвдрэл  гэмтэл байхгүй байв. Уг хаалгаар дотогш ороход  нэг том өрөө байв. Өрөөн дотор үзлэгийн цагийн зүүний дагуу хийхэд уг өрөө урагшаа харсан 2 цонхтой, зүүн зүгт харсан нэг цонхтой, өрөөний голд том бор өнгийн модон ширээтэй. Ширээ тойруулсан 6 ширхэг модон сандал. Уг ширээний урд талд цонхны хажууд саарал өнгийн ширээ,  ширээн дээр 1 ширхэг компьютер байв. Өрөөний хойд талд  шар өнгийн ширээн дээр 2 ширхэг компьютер нэг хар принтер байв. Уг ширээн дээр гурван ширхэг imac марктай компьютер байсан нэг ширхэг imac маркийн компьютер алдагдсан гэснийг тэмдэглэлд тусгав. Уг том өрөөний хойд талд жижиг гал тогооны өрөө байв уг өрөөний зүүн талд 1мX1,20см цонх байв. Уг цонхны тавцан дээр бөөрөнхий хээтэй пүүзний гутлын мөр тод гарсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж авсныг тэмдэглэлд тусгав. Шинжээч хэргийн газраас гарсан мөр бэхжүүлж аваагүй “NikonP5400” маркийн зургаас 5 ширхэг кадр зураг бэхжүүлж авсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгээр өөр ач холбогдолтой ул мөр илрээгүй тул үзлэгийг оролцогч нарт танилцуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-08 дахь тал)

3. “Дамно” ХХК-ийн “I mac  загварын компьютерыг 3.359.920 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/044 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын хээний дардас нь санд 6 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй.”гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...1 дэх бичлэгийг нээж үзэхэд бичлэгийн 0:00:00 секундэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК үйлдвэрийн байрнаас дээгүүрээ цайвар өнгийн цамц, доогуураа бараан өнгийн өмдтэй хүн гарч байна. Бичлэгийн 0:00:34 секундэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Пластек” ХХК-ны үйлдвэрийн байрнаас гарч явсан хүн уг байртай залгаа байх оффисын байрны хаалгыг онгойлгоод орж гэрлийг нь асааж байгаагаар бичлэг дуусаж байна. 2 дахь бичлэгийг нээж үзэхэд бичлэгийн 0:00:00 секундэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Пластек” ХХК-ны оффисын байрны зүүн талын цонхоор хүн гарч байгааг харуулав. 2 дахь бичлэгийн 0:00:00 секундэд “Нью плас тек” ХХК-ны оффисын цонхоор гарсан хүн шатны доогуур яваад бичлэгт харагдахгүй болж байна. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй бөгөөд үзлэгийн явцад Dell маркийн суурин компьютерт сидиг уншуулан бичлэгүүдийг нээж хэрэгт ач холбогдол бүхий хэсгүүдийг screenshot хийж зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргаж, үзлэгийг 15 цаг 00 минутад дуусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.-ийн өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутад би ажилдаа ирэх үед ажилтан үйлдвэрээс оффисын түлхүүр авч ирээд оффисын өрөөг онгойлгож өгсөн. Тэгээд өрөөнд ороход захирлын ширээн дээр байсан суурин компьютер алдагдсан байна гэж хэлээд хяналтын камерыг шалгаж үзэхэд ажилтан Мандал, Ням-э, , Мөнхнаран, Ганбаяр, Пүрэвсүрэн нар ажиллаж хоносон байсан бөгөөд шөнийн 00 цагаас хойш үйлдвэрээс гарсан хүн байхгүй байсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг 19 минутын үед ганцаараа үйлдвэрээс гараад оффис руу орсон байсан бөгөөд 20 орчим минутын дараа оффисын хойд талын гал тогооны цонхоор сугандаа юм хавчуулчихсан байдалтай гадагшаа гарсан нь харагдаж байсан. Тэгээд өглөөний 6 цаг өнгөрч байхад манай үйлдвэрийн гадна машин ирж зогсоод 10-15 минут орчим болж байгаад хөлөөд явсан бөгөөд уг машинаас буугаад компанийн хашааны урд  хаалгаар орж ирсэн байсан. Тэгээд  ээс компьютер яасан талаар  асуухад эхэндээ би юу гэж авах вэ дээ гэж байгаад дараа нь үнэнээ хэлсэн бөгөөд компьютерыг авч гараад Гурвалжингийн гүүр хүртэл алхаад гүүрний гэрлэн дохио дээрээс такси бариад яармагийн гүүр хүртэл яваад гэр хороолол дунд очиж айлын гадна зогсоод тухайн жолооч нь гэртээ ороод 150.000 төгрөг гаргаж ирж өгөөд компьютерыг худалдан авсан гэсэн. Тэгээд өглөө 06 цагийн үед тухайн такситайгаа ажил дээр буцаж ирсэн гэсэн байсан. Манай компанийн оффисын түлхүүр 1 багц байдаг бөгөөд ажилчид тус бүрд түлхүүр байдаггүй учраас түлхүүрээ хамгийн орой тарсан нь үйлдвэрт үлдээгээд явдаг. Тэгээд өглөө эрт ирсэн нь түлхүүрээ аваад оффис руугаа ордог. Манай компани бүрэн камертай тул харуул хамгаалалтын ажилтан байхгүй. Тухайн өдөр ажил ихтэй өглөө бэлэн болох ёстой хавтан бэлдэж ажиллаж байсан тул Мандал, Ням-э, , Мөнхнаран, Ганбаяр, Пүрэвсүрэн нар ажил дээрээ хоносон байсан. Тухайн үед Мандал, Ням-э, , Мөнхнаран, Ганбаяр, Пүрэвсүрэн нар хонож ажилласныг би өглөө ажил дээрээ ирээд мэдсэн. Өөрсдөө хоорондоо ярилцаж байгаад ажлаа хийгээд хоносон байсан. нь 2022 оны 09 сараас хойш дагалдангаар хавтан бэлдцийн туслах ажилтнаар ажиллаж байсан. нь түр хугацаанд дагалдангаар ажиллаж байсан тул ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Цалин хөлсний тооцоо байхгүй. Дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага уг компьютерыг 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан тул дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Манай оффис үйлдвэрийн өргөтгөл хэсэгт байдаг бөгөөд оффисын хойд талын өрөөнд гал тогооны хэсэг байдаг тул бүх ажилчид орох эрхтэй байдаг. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манайх ажил ихтэй байсан тул манай хавтангийн ажилчид болох Ням-э, , Пүрэвсүрэн, Мөнхнаран, Ганбаяр нар оройтож ажиллахаар болсон. Манай байгууллага ер нь орой 18 цаг хүртэл ажилладаг болоод бусад ажилчид бүгд тарж яваад оффисын түлхүүрийг үлдээгээд явсан. Манай оффисын хойд талын өрөөнд гал тогооны хэсэг байдаг тул бид нарыг хоол цайгаа идэж уугаад ажлаа хийцгээ гээд оффисын түлхүүрийг үлдээгээд явсан. Тэгээд бид нар 00 цаг хүртэл ажиллах үедээ цай унд уух ажилтай нь оффисын түлхүүрийг авч ороод буцаж гарч ирээд байсан бөгөөд 00 цаг өнгөрөөд бид нар бүгдээрээ үйлдвэр дотроо унтацгаасан. Тэгээд өглөө 09 цагийн үед ажилчид ирээд захирлын компьютер алга болсон байсныг мэдсэн. Тэгээд хяналтын камерын бичлэгийг бүгдээрээ байж байгаад шалгаж үзэхэд шөнийн 03 цагийн үед оффисын түлхүүрийг авч ганцаараа ороод гал тогооны хэсгийн цонхоор гарч яваад өглөө 06 цагийн үед буцаж ирсэн байсан. С. нь манай үйлдвэрт дагалдах ажилчнаар 2022 оны зунаас хойш ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод хотод тодорхой оршин суух хаяг байдаггүй. Ах Ням-ийн хашаанд байдаг гэж байсан бөгөөд хөдөөгөөс Улаанбаатар хотод орж ирээд удаагүй гэж байсан. Яг аль аймгаас ирсэн талаар нь мэдэхгүй байна. Хотод ажил хийхээр ирсэн гэж байсан. Оффис хойноо гал тогоотой учраас оффис руу бүх ажилчид нэвтрэх эрхтэй байдаг. Оффисын түлхүүр нэг хувь /багц/ байдаг учраас түлхүүрээ дуртай 1 нь аваад ордог. Оффисын түлхүүрийг үйлдвэр дотор 1 газарт байнга өлгөдөг учраас бүх ажилчид авч болно. Захирлын компьютер алга болсон өдрөөс хойш дахин ажилдаа ирээгүй. Өөр нэмж ярих зүйлгүй.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ийн яллагдагчаар өгсөн: “Би одоо өдрийг нь тодорхой санахгүй байна 2023 оны 3 дугаар сарын эхээр би “” ХХК-д хоногоор ажиллах болсон. Тэгээд тухайн шөнө бид нар ажлаа хийж дуусгаад 00 өнгөрч байхад үйлдвэр дотроо унтацгаасан бөгөөд шөнийн 03 цагийн үед миний ам цангаад байхаар нь ус уухаар оффисын түлхүүрийг үйлдвэр дотроос аваад оффис руу ганцаараа очсон. Тэгээд оффис руу ороод ус уучхаад буцаад гарах гэтэл захирлын ширээн дээр компьютер байхаар нь уг компьютерыг аваад гал тогооны цонхоор гарсан. Тэгээд үйлдвэрээс гараад Гурвалжингийн гүүрний тийшээ алхаж очоод зам дагуу зогсож байсан таксины жолоочоос компьютер хямд үнээр авах уу, гэж асуутал тухайн жолооч авъя хэдэд өгөх юм” гэхээр нь би 150.000 төгрөгт өгнө гэтэл таксины жолооч за тэгье машинд суучих гэсэн. Тэгээд би тухайн машинд суусан бөгөөд таксины жолооч залуу надад гэрээсээ мөнгө авч өгнө гээд яармаг руу явсан. Тэгээд яармаг руу очоод гэр хороолол дунд орж зогсоод тухайн залуу компьютерыг аваад гэртээ орсон бөгөөд буцаж гарч ирээд надад бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Тэгээд буцаад намайг манай үйлдвэрийн хашааны гадна авч ирээд буулгасан. Тэгээд би буцаж үйлдвэр рүү ороод унтсан бөгөөд өглөө менежер ирээд үйлдвэр дотроос оффисын түлхүүр авхуулаад оффис руугаа орж компьютер алга болсныг мэдсэн. Тэгээд хяналтын камер шалгаж үзээд тухайн компьютерыг намайг авсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж намайг таксины жолоочийн хаягийг зааж өг гээд дагуулаад явсан боловч би тухайн орой бага зэргийн согтуу байсан тул тухайн таксины жолоочийн хаягийг олж чадаагүй. Тэгээд тухайн таксины жолоочийн өгсөн утас руу залгаж үзэхэд өөр хүний дугаар өгсөн байсан тул тухайн таксины жолоочийг олж чадаагүй. Би “” ХХК-д 2022 оны 9 сард дадлагажигчаар ажиллаж эхэлсэн тул гэрээ байгуулаагүй байсан. Цалин хөлсөө тухай бүрд нь авч байсан тул надад “” ХХК-аас авах цалин хөлс байхгүй, харин хулгайлан авсан компьютерынхоо хөлсийг төлөх асуудал багаа. Намайг шөнө оффис руу явсныг мэдсэн хүн байхгүй, бүгд унтаж байсан. Би 150.000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад хоол хүнсний зүйл аваад дуусгасан. Би дунд зэргийн согтолттой байсан. Надад өөр газарт гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаа асуудал байхгүй. Би ажлын өдрүүдэд ажлаасаа чөлөө авч чадахгүй өглөө 09 цагаас орой 23 цаг хүртэл ажилладаг учраас цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудсан цагт ирж чадаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.”...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

 9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн дүгнэлт

Баянгол  дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамж гарсан. 

Уг захирамжийн дагуу хяналтын прокуророос С.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт “0:00:00 секундэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ны үйлдвэрийн байрнаас дээгүүрээ цайвар өнгийн цамц, доогуураа бараан өнгийн өмдтэй хүн гарч байна. Бичлэгийн 0:00:34 секундэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ны үйлдвэрийн байрнаас гарч явсан хүн уг байртай залгаа байх оффисын байрны хаалгыг онгойлгоод орж гэрлийг нь асааж байгаагаар бичлэг дуусаж байна...” гэсэн тэмдэглэл тусгагдсан байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. мэдүүлэхдээ “...тухайн захирлын өрөө нь тусгаарлагдаагүй, ар талдаа бүх ажилчдын хоолны өрөө байдаг. Хоолны өрөө рүү бүх ажилчид орох боломжтой...” гэж мэдүүллээ.

Үүнээс үзвэл камерын бичлэгт шүүгдэгч Н. нь үйлдвэрээс гараад оффисын хаалга онгойлгож нэвтрэн орж байгаа нөхцөл байдал байх боловч хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлсэн “тус оффис доторхи нэг зааланд компанийн захирал болон ажилчид  хамт суудаг,  хоолны хэсэг нь хамт байдаг, тухайн компанийн бүх ажилтнууд орох эрхтэй” гэснээс үзэхэд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл бий болгохгүй байна.

Өөрөөр хэлбэл С. нь 2023 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хавтангийн үйлдвэр болох “” ХХК-ийн үйлдвэрлэх хэсэгт шөнийн ээлжинд дагалдан ажилтнаар ажиллаж байхдаа оффисын нэг зааланд байрлах өрөөний хоймор хэсэг дэх захиралын ширээн дээрээс  “I Mak” загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.359.920 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. 

Иймд хяналтын прокуророос С.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр  хөнгөрүүлэн зүйлчлэв.

Шүүгдэгч С. “I Mak” загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.359.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн С.ийн яллагдагчаар өгсөн “...оффис руу ороод ус уучхаад буцаад гарах гэтэл захирлын ширээн дээр компьютер байхаар нь уг компьютерыг аваад гал тогооны цонхоор гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дахь тал), хохирогч Н.-ийн өгсөн: “...хяналтын камерыг шалгаж үзэхэд ажилтан Мандал, Ням-э, , Мөнхнаран, Ганбаяр, Пүрэвсүрэн нар ажиллаж хоносон байсан бөгөөд шөнийн 00 цагаас хойш үйлдвэрээс гарсан хүн байхгүй байсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 03 цаг 19 минутын үед ганцаараа үйлдвэрээс гараад оффис руу орсон байсан бөгөөд 20 орчим минутын дараа оффисын хойд талын гал тогооны цонхоор сугандаа юм хавчуулчихсан байдалтай гадагшаа гарсан нь харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), ын гэрчээр өгсөн “.2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манайх ажил ихтэй байсан тул манай хавтангийн ажилчид болох Ням-э, , Пүрэвсүрэн, Мөнхнаран, Ганбаяр нар оройтож ажиллахаар болсон...Тэгээд өглөө 09 цагийн үед ажилчид ирээд захирлын компьютер алга болсон байсныг мэдсэн. Тэгээд хяналтын камерын бичлэгийг бүгдээрээ байж байгаад шалгаж үзэхэд шөнийн 03 цагийн үед оффисын түлхүүрийг авч ганцаараа ороод гал тогооны хэсгийн цонхоор гарч яваад өглөө 06 цагийн үед буцаж ирсэн байсан...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/044 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 10-12 дахь тал), Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-08 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

С. нь гэм буруугийн шууд санаатай шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч С.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд оролцогч талууд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирол төлбөрийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон бөгөөд тэдний хүсэлтээр гэм буруу болон эрүүгийн хариуцлагын хуралдаан нэг үе шаттай явагдсан болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэв. 

Шүүгдэгч С. нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч байгууллагад 3.359.920 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирлоо нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч С.ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3.359.920 төгрөг гаргуулж хохирогч  “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.д олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч С.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч байгууллагад учирсан 3.359.920 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэв.             

Хэрэгт С. цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. ******* овогт *******ийн ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

3. Шүүгдэгч С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.ээс 3.359.920 төгрөг гаргуулж хохирогч Н.д олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” буюу хохирогч Н.д учруулсан 3.359.920 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүгдэгч С.д хүлээлгэсүгэй.

8. Хэрэгт С. цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ