Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02797

 

2019 оны 12 сарын 18 өдөр

                Дугаар 183/ШШ2019/02797

                    Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЧДНДХийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “П” ХХК-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14.575.572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч “П” ХХК нь 2016 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 9.717.048 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр “П” ХХК-д ЧДНДХийн улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасныг зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 9.717.048 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зуйл 20.1.2-т заасан ”Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож 4.858.524 төгрөг, нийт 14.575.572 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ЧДНДХийн нэхэмжлэлтэй, “П” ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14.575.572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“П” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх”, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 9.717.048 төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, “П” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “П” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ЧДНДХийн Улсын байцаагчийн албан шаардлага, “П” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл, “П” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 016/001 дүгээр албан бичгээр “...нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 9.497.048 төгрөгийг 2016 оны 2, 3 дугаар улиралд багтаан дуусгах талаарх” мэдэгдэл гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч хариуцагч “П” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй 9.717.048 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу хариуцагч “П” ХХК-иас алдангид 4.858.524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “П” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй 9.717.048 төгрөг, алданги 4.858.524 төгрөг, нийт 14.575.572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧДНДХт олгов.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс үүсгэсэн өр 14.575.572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧДНДХт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЧДНДХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “П” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 230.827 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД