| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2016/00081/э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2016-06-15 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 67
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох **************************** дугаартай эрүүгийн хэргийг *******6 оны дугаар сарын *******ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шинжээч: *******
Шүүгдэгч: ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******ны өдөр аймгийн суманд төрсөн, *******8 настай, , боловсролтой, мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ элсэн байсан, ам бүл *******, // хамт, дүүрэг дүгээр хороо, зам хороолол г байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овгийн /РД:**************/
******* нь ******* оны дугаар сарын ны орой 9 цаг ******* минутын үед дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт чулуун карьерийн орчим байрлах асфальтан зам дээр бусдын эзэмшлийн ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд
Үзлэгийг аймгаас орох чиглэлд дүүргийн *******р хороо, Чулуун карьерын орчимд байрлах асьфалтан замд ******* оны дугаар сарын ны орой ******* цаг минутад эхэлж хийв....А цэгээс ертөнцийн зүгээр баруун хойшоо *******4.******* метрийн зайд ногоон өнгийн трактор унасан байв. А цэгээс ертөнцийн зүгээр зүүн урд асфальтан замын зүүн талд *******8.******* метр зайд тракторын чиргүүл байлаа, тус чиргүүлийг Б4 гэж тэмдэглэв. Унасан тракторыг Б******* гэж тэмдэглэв. А цэгээс ертөнцийн зүгээр баруун хойшоо 68.4 метр зайд “ ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсныг Б******* гэж тэмдэглэв. маркийн машинаас ногоон өнгийн трактор хүртэл 6*******. метр байлаа... асфальтан замын баруун талын ирмэг буюу замын хөвөөн дээр гэрийн эсгий туурга, орны толгой, ор, канистр, модны хугархай зэрэг эд зүйлүүд байлаа...Үзлэгт ямар нэг ул мөр илрээгүй гэрэл зургийн аппаратаар кадр зураг бэхжүүлэв.. гэжээ. /р хх хуудас/
******* оны ******* дугаар сарын ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд
... ногоон өнгийн жижиг тракторын мотор буюу хамар хэсэг нь салсан байдалтай, урд талын дугуй зүүн талын дугуй чулакаар хугарч унасан, тракторын дунд гүүк хугарч ******* хэсэг хуваагдсан, тракторын бөгсний зүүн талын том дугуй салж унасан байдалтай байлаа...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн **************************** дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн *******68 тоот дүгнэлтэд
Шинжээчийн *******6 оны ******* дугаар сарын **************ны өдрийн *******9 тоот дүгнэлт болон шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...” ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн *******..вд “зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх”, *******.*******.гд “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах” гэснийг тус тус зөрчсөн байна.” /ххийн **************************** дугаар хуудас/
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн “... багцаагаар 9 цагийн үед дүүргийн ******* дугаар хороо “ зам” цайны газрын наана модон гүүрний орчим явж байтал араас гэнэт машин мөргөөд түрсэн. Би замын баруун тал уруу унасан. Трактор кабингүй учраас замын баруун тал уруу унахдаа би трактороос шидэгдсэн байсан. Трактор замын баруун талд, чиргүүл замын голоос зүүн талд тус тус хэмхэрсэн, ачиж явсан ачаа замаар задарч тарсан, замын баруун талд метрийн зайд хар өнгийн жип машин шороон дээр зогсож байсан... би эмнэлэгт очоод толгойдоо ******* оёдол тавиулсан. Хар өнгийн жипийг жолоодож явсан өндөр, нам нуруутай хоёр хүн намайг зам дээр зогсож байхад ирээд өндөр нуруутай залуу нь би хагалгаанд орсон хүн, архи ууж явахгүй бол үхэх гээд байдаг юм. Та согтуу, би ч согтуу гэж хэлж байсан... машин жолоодож явсан өндөр залууг цагдаа архи уусан эсэхийг нь шалгах гэхэд шалгуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /р ххийн *******94 дүгээр хуудас/
Эд зүйлийн болон трактор, түүний чиргүүлийн эвдрэлийн үнэлгээ
Авдар ******* , хувцасны шкаф 8 , гал тогооны шүүгээ *******, 4 хөлтэй жижиг ширээ , гурилын төмөр лааз , жижиг чемодан ******* , ханатай гэрийн хаалга , ханатай гэрийн тооно нийт 8******* , бага оворын тракторын эвдэрсэн эд анги, солих, задлах зардал ******* 6 , чиргүүл ******* төгрөг гэжээ, /р ххийн *******, ******* дугаар ххийн *******, 69 хуудас/
Хохирогч “...гүүрнээс луу хөдлөөд довцог даваад уруудаж байтал гэрэлд гэнэт цагаан юмаар хучсан чиргүүл орж ирсэн, зүүн гар тийш жолоог мушгиад тормоз гишгэсэн боловч зогсож амжилгүй чиргүүлийг мөргөөд ослын дэр задарсан. Машин нэлээн гуйвсан машинаа онхолдуулахгүй гэж нэлээн хол газар явсан байсан. Тэр хугацаанд би шоконд орчихсон байсан, сэргээд харахад юу мөргөчихвөө гээд зам руу гүйгээд гарсан удахгүй нэг өвгөнтэй ирсэн. Би машины хаалга онгойлгочихсон шалан дээр суугаад архи ууж байсан. Би ууж байсан архинаасаа гр архи хийж өгөхөд нэг балгасан...” гэх мэдүүлэг /р ххийн 4 хуудас/
Хохирогч учирсан хохирлын үнэлгээ тогтоосон баримтад: “ ” маркийн ******* дугаартай автомашины эвдэрсэн эд ангийн засварлах болон солих шууд зардал 4 төгрөг /*******р ххийн ******* дугаар хуудас/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт
“.нөхөр аас..юу болсон талаар асуухад орох замд харанхуйд замын голд байсан тэвшийг тойрч гарах гэж байгаад осолд орчихлоо. жолооны үнэмлэхгүй, нүд нь юм харахгүй гээд надад машинаа шилжүүлж өгсөн гэж ярьсан...” /р ххийн 49 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“...засмал зам дээр гэрийн эд хогшил цацагдсан, чиргүүл ертөнцийн зүгээр замын хойд талд замаас гарсан, замын урд талд замын хажууд пад трактор хэмхэрсэн, багцаагаар метр орчим зайд эвдэрсэн хар өнгийн машин байсан. машины өндөр нуруутай залуу ирээд цагдаатай уулзсан. Би хажуунаас нь харахад өндөр нуруутай залуугийн хэл ам нь ээдрээд согтуу байсан. Цагдаа тэр залуугийн согтолтын зэргийг нь шалгах гэхэд шалгуулахгүй “би наадахыг чинь үлээхгүй “ гэж татгалзсан...” гэх мэдүүлэг /р ххийн 4 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“.намайг очиход.ослын газар замын зүүн талд трактор унасан, мөн тэр талдаа хар өнгийн жип машин, замын эсрэг талд чиргүүл уначихсан, Зам дээр хадам эцэг , жииптэй явсан гэх ******* согтуу залуу, микроны жолооч залуу болон эмэгтэй зорчигч, цагдаа гэсэн хүмүүс байсан. Хоёр согтуу залуугийн өндөр нь “би мөргөөгүй, намайг ирэхэд ийм болчихсон байсан” гэж хэлсэн. Намхан нуруутай нь юу ч ярихгүй байсан, өндөр нуруутай залуу нь хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан...” гэх мэдүүлэг /р ххийн ******* дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“...өндөр залуу нь эмнэлгийн машин дотор явж байхдаа гэдсээ гаргаад би ийм хагархай гэдэстэй хүн, архи уухгүй бол болохгүй гэж орилоод байсан. Эмнэлэг дотор орж ирчихээд түргэний тэрэгний жолоочийг чи энэ бүхнийг зохион байгуулсан биз дээ зайл чи гээд агсарч дайраад байсан, дахиж гэдсээ гаргаад би ийм хагархай гэдэстэй хүн архи уухгүй бол болохгүй гэж орилоод байсан...” гэх мэдүүлэг /р ххийн дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“... би ******* оны сарын ны өдөр дүүргийн Хэрлэнгийн гүүрний пост дээр *******4 цагаар шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. 9 цагийн үед аймгийн зүгт явж байсан машины жолооч надад “зам дээр ******* машин уначихсан байна” гэж хэлсэн. Би уруу явах замын унаанд дайгдаж суугаад осол болсон газар буюу хуучин чулуун карьер өнгөрөөд луу урууддаг хэсэгт ирэхэд зам дээр монгол гэрийн эд зүйл тараад цацагдсан байдалтай, бага оврын трактор замын зүүн талд унаад хэмхэрсэн цаана нь орчим метр зайд хар өнгийн “ ” маркийн автамашин, замын баруун талд ногоон өнгийн чиргүүл хэмхэрсэн байдалтай байсан. Замын голд тракторын жолооч гэх настай хүн зам дээгүүр тарсан эд зүйлсийг замаас зайлуулсан байдалтай зогсож байсан. Уулзаж юу болсон талаар асуухад шоконд орсон байдалтай байсан. Замын зүүн талд байгаа хар өнгийн машин дээр очиход уг машины урд хэсэг юм мөргөсөн байдалтай эвдэрсэн, дотор нь ******* хүн сууж байсан. Жолооны ард сууж байсан өндөр залуу гартаа улаан өнгийн шилтэй архи барьчихсан, ундааны тайрсан хуванцар саванд архи хийчихсэн нэлээн согтуу байдалтай байсан. Цаана нь сууж байсан намхан залуу нэлээн согтуу байсан. Би жолоочид яагаад архи уугаад байгаа талаар асуухад жолооны ард сууж байсан залуу “би уначихсан байсан трактор мөргөчихсөн, би өөрөө хохирчихоод байна” гэж над руу уурлах маягтай хэлсэн, та наад архиа больчих, юу болсон талаар хэлээч гэхэд би хагалгаанд орсон хүн, өвчиндөө тэсэхгүй архи ууж байна гэж хэлсэн. Тэр хоёр залуу машинаас гарч ирэхэд хоёулаа хөл дээрээ гуйвсан, согтуу байсан...” гэх мэдүүлэг /р ххийн дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
“...би тэр орой эмнэлэг дээр очоод аас юу болсон талаар асуухад “би онхолдсон, пад мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэр үед өөрөө их согтчихсон байсан. юу ч ярихгүй дуугүй байгаад байсан. , хоёрын нь илүү согтчихсон байсан...” гэх мэдүүлэг /р ххийн 6******* дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“... орой 9 цаг өнгөрч байхад түргэн тусламжийн утсанд цагдаагаас осол гарсан талаар дуудлага ирсэн. Эмч хамт ослын газар буюу гахайн байрны хуучин модон гүүрний цаахан талд жижиг оврын трактор уначихсан, тракторын жолооч гэх настай хүний толгойноос цус гарсан байсан. Замын баруун талдаа трактор унасан зүгт маркийн машин зогсож байсан. Өндөр нуруутай залуу нь машиныг жолоодож явсан бололтой байсан. Өндөр нуруутай залуу нэлээн согтуу байсан бөгөөд дуудлагаар ирсэн эмчид үзүүлэхгүй, хүн болгон руу агсраад үсчээд байсан. Мөн согтолтын зэргээ шалгуулахгүй “та нар бүгд хуйвалдсан байгаа” гэж агсам тавиад байсан. Хүлээн авах тасагт очоод өндөр залуу мөн л агсам тавьсан байна лээ, эмч нар цагдаа дуудсан гэсэн...” гэх мэдүүлэг /р ххийн 6******* дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
“...би ******* оны сарын ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт жижүүр сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Нэлээн орой болсон хойно осолд орсон толгойдоо гэмтэл авсан өвгөн, , гэх хоёр согтуу залуу орж ирсэн. нь түргэний жолооч той зууралдчихсан орж ирсэн. Оюунгэрэл эмч д үзлэг хийе гэж хэлэхэд хүлээн авах дээр байсан эмч нарыг би та нараар эмчилгээ хийлгэхгүй, та нар надад юу ч хийчих юм билээ гэж хэлсэн. Би цусаа өгөхгүй, өмгөөлөгчөө иртэл юу ч ярихгүй гэж хэлээд тэнд байсан хүмүүстэй хэрүүл хийгээд байсан. нэлээн согтуу байсан, эмнэлэг дээр байхдаа хүлээн авахын хаалгыг савж гараад хүн болгон руу хуруугаараа чичлээд байсан. Хэл амт нь нэлээд ээдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /р ххийн 64 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
“...чулуун карьерын орчимд трактор онхолдсон байна гэсэн дуудлагын дагуу ахлах ахлагч ын хамт очиход трактор замын баруун тал руу унасан байдалтай, цаад талд нь ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Зам дээр ачааны микро, замын зүүн талд чиргүүл онхолдож унасан байсан. Тракторын жолоочид Драгер багж үлээлгэхэд % гарч байсан. маркийн жолоочийг Драгер багажаар үлээлгэхэд жолооч нь багажийг үлээхгүй, амандаа хийчихээд хэлээрээ таглаад байсан. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар асуухад “бие өвдөөд архи уучихлаа” гэж хэлсэн. , нарт драгер багаж уруу үлээ гэсэн шаардлага тавихад үлээхгүй, өөдөөс хэрэл хууль ёсны шаардлага эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг /р ххийн 6 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“...хоёр хүний өндөр залуугийн толгойноос *******ын жолооч барьчихсан оруулж ирсэн. Манай жолооч энэ хүмүүсээс этилийн спиртийн шинжилгээ аваарай, согтуурлын багаж уруу үлээгээгүй гэж хэлсэн. Нөгөө өндөр залуу шинжилгээ өгөхгүй, үзүүлэхгүй гэж хэлсэн. Толгойгоо хагалуулсан өвгөнийг бас *******ын жолоочийг загнаад байсан... хүлээн авах дээр агсам тавиад хүн хүн руу хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /р ххийн 666 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“... толгойд оёдол тавьж байх хооронд нь манай жолооч той маргалдаад байсан. ыг цусаа авахуул гэж хэлсэн чинь чи миний цусыг авахуулдаг хэн бэ гэх мэтээр хэл амаар доромжилж агсам тавиад байсан. нэлээн согтуу харин арай гайгүй байсан. эмчилгээ хийлгээгүй, амин үзүүлэлтүүдээ үзүүлээгүй. Энгэр заамаа ярчихсан, их ууртай, агсам тавьсан хүн хүн уруу үсчсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /р ххийн 69 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
“... нь *******ын жолооч той маргалдан хашгирч орилон эмч нарын чимээгүй бай гэсэн шаардлагыг биелүүлэхгүй чадахгүй та нар юу юм гээд эмч сувилагч нартай маргалдаад байсан. би та нарт үзүүлэхгүй, жижүүр эмч цусаа өг гэсэн шаардлага тавихад чадахгүй гэж хэлсэн. Хүлээн авах тасагт байсан эмч, сувилагч болон цагдаа нартай хэрэлдэж маргалдаад тавьсан шаардлагыг ерөөсөө биелүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /р ххийн дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт:
“... жижүүрээс зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлагын дагуу дэслэгч , ахлах ахлагч нарын хамт дүүргийн ******* дугаар хороо, Талын толгойгоос цааш модон гүүр өнгөрөөд осол гарсан газар очсон. Ослын газар дэд ахлагч оччихсон хамгаалалт авчихсан байсан. Замын баруун тал уруу трактор унасан, трактороос цааш орчим метр зайд хар өнгийн маркийн машин зогсож байсан. Зам дээр Хэрлэн гүүр чиглэлд улсын дугаартай Хаес маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Замын зүүн талд тракторын чиргүүл уначихсан байсан. ыг жолоодож явсан жолоочоос архи үнэртэж байсан, ахлах ахлагч драгер багажаар үлээлгэхэд үлээхгүй миний бие өвдөөд байна яаралтай эмнэлэг явмаар байна гэж хэлээд түргэний машинд суугаад эмнэлэг уруу явсан. аас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /р ххийн ******* дугаар хуудас/
Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /р ххийн **************************** дүгээр хуудас/
П.Барясайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:
“ овгийн нь урьд ял шийтгүүлж байгаагүй” гэжээ. /хх хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
******* нь өмчлөлийн ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ******* оны дугаар сарын ны орой 9 цагийн үед дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах чулуун карьерийн орчим гээс явах чиглэлийн асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.д “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчиж жолоодож явсан бага оврын тракторын чиргүүлийн араас мөргөж бие махбодид зулайд мэс заслын оёдол бүхий шарх, ууц ясны S нугаламын зөрүүтэй хугаралт /ахар сүүл/, тархины доргилт, баруун өвдөгний үе зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар зөөлөн эдийн няцралт, ахар сүүлний ойролцоо болон баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд болон түүний эд хөрөнгөд ******* *******9 төгрөгийн хохирол учруулсан, эд хөрөнгө буюу жолоодож явсан автомашиндаа 4 төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь хэргийн газарт хийсэн үзлэгийн “******* оны дугаар сарын ны орой ******* цаг минутад хэргийн газарт үзлэг хийхээд бага оврийн ногоон трактор ертөнцийн зүгээр баруун хойд талд замаас гарч унасан, чиргүүл нь зүүн урд талд замаас гарч унасан, харьер маркийн автомашин баруун хойд талд зогсож байсан, тракторын чиргүүлийн ачаа нь зам дээр унаж тарсан, байдалтай байсан тухай тэмдэглэл, Хохирогч “9 цагийн үед дүүргийн ******* дугаар хороо “ зам” цайны газрын наана модон гүүрний орчим явж байтал араас гэнэт машин мөргөөд түрсэн. Замын баруун тал уруу унахад би трактороос шидэгдсэн. Хар өнгийн жипийг жолоодож явсан өндөр нуруутай залуу нь ирээд “Та согтуу, би ч согтуу” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгиийн шинжээчийн “хохирогч биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон *******68 тоот дүгнэлт, Шинжээчдийн *******9 тоот “ ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.ийн “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт, трактор болон ачаанд ******* *******9 төгрөгийн, автомашинд 4 төгрөгийн төлбөр, зардал шаардагдах хохирол гарсан тухай үнэлгээний дүгнэлт, гэрчүүдийн “ослын газар замын зүүн талд трактор унасан, мөн тэр талдаа хар өнгийн жип машин зогссон, замын эсрэг талд чиргүүл уначихсан байдалтай байсан” тухай мэдүүлгүүд зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна. Осол гарах үед жолооч ******* согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсныг гэрч Ю.Отгонжаргал, Н.Ганбаяр, Ж.Хандсүрэн, , М.Мягмарсүрэн. Н., . Л.Чимэдлхам, Н.Долгоррагчаа, З.Өнөрбуян, Н.Оюунгэрэл, Д.Оюунгэрэл нар “хэргийн газар дээр болон эмнэлэгт ирсэн үедээ *******аас архи үнэртэж, хөл дээрээ гуйвах зэргээр илт согтуу байсан төдийгүй драгер үлээхгүй, цусаа авахуулахгүй гэж агсан тавьж байсан” зэргээр мэдүүлжээ. Үүнийг шүүгдэгч ******* “осол гарах үед би эрүүл байсан осол гарсны дараа бие өвдөж байснаас архи хэрэглэсэн” гэж, түүний өмгөөлөгч “согтуу байсныг нотолсон баримт байхгүй” гэж тус тус мэтгэлцэж байна. Гэвч ******* МУын замын хөдөлгөөний дүрмийн *******..в заалтын “зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх”, *******.*******.гд “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах” гэснийг тус тус зөрчсөн гэсэн шинжээчдийн *******9 тоот дүгнэлт, “ драгер үлээх болон цусаа өгөхийг шаардсан цагдаагийн болон эмчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, аас архи үнэртэж, тэрээр гуйвж байсан, агсамнаж байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг, ослын дараа машинаасаа буугаад хохирогчид хандан “би согтуу, та согтуу” гэж хэлсэн зэрэг нь *******ыг осол гаргах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж дүгнэсэн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэйг баталж байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүдэд хохирогч бага оврын тракторын чиргүүл гэрэлгүй явсан зөрчил байгаа ба уг зөрчил нь ослын шууд шалтгаан биш гэж дүгнэснийг прокурор хянаад энэ үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй захиргааны зөрчил байна гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг /*******р хх*******8р хуудас/ шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шинжээчийн дүгнэлтэд хохирогч биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь гэм бурууд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлүүдийн нэг мөн болно.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дэ баримтуудыг үнэлэхэд хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж авсан, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан, дүгнэлтүүдийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байна. Шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан *******9 тоот дүгнэлт нь бусад дүгнэлтүүдийг баталгаажуулсан, үндэслэл нь ойлгомжтой, хууль ёсны шаардлагыг хангасан байна.
Дэ баримтууд нь холбогдох үйлдлүүдийг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадсан, үйлдэлд хамаарал бүхий, эх сурвалж нь тогтоогдсон, хууль ёсны бөгөөд үнэн зөв нотлох баримтууд мөн. Шүүгдэгч нь осол гаргах үедээ хэрэг хариуцах чадвартай байсан ба В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох тэй нь улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа /р хх*******/, Замын цагдаагийн газраас ирүүлсэн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар /р хх*********************4/ зэрэг баримтуудаар тогтоогджээ .
******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон үр дагавартаа хайхрамжгүй хэлбэрээр болгоомжгүй хандсан нь ослын шууд шалтгааны талаархи шинжээчийн дүгнэлт болон согтууруулах ундаа хэрэглэсэн байдал зэргээр нотлогдсон. Хохирогч , П. нарт учруулсан нийт ******* 4******* төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******9 дүгээр зүйлийн *******9. дэх хэсэгт зааснаар үлэмж хэмжээний хохиролд хамаарагдаж байна.
Дээр дурдсан үйл баримтуудыг үнэлээд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулна. Хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн .. дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хохирогч д эрүүл мэндийг сэргээхтэй холбогдсон төлбөр, эд хөрөнгийн хохирлыг төлсөн, осол гарсан байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж торгуулийн ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох ийг хасах нэмэгдэл ялыг хуульд зааснаар зайлшгүй хэрэглэнэ.
Хохирогч бага оврын тракторын эвдрэлд 8 төгрөг, ачаа буюу ханатай гэрийн тооно, хаалга, авдар, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, 4 хөлтэй жижиг ширээ, гурилын төмөр лааз, жижиг чемодан зэрэг эд зүйлийн эвдрэлийн төлбөрт 8******* төгрөг, эмчилгээний зардалд 49 төгрөг өмгөөлөгчийн хөлсөнд 4 төгрөг, трактор чирч аваачсаны зардал төгрөг нийт 49 төгрөг нэхэмжилсэн /р хх9/ байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хохирлыг тооцоход эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас хохирогчид 84 *******9 төгрөгийн /р хх*******4/ зардал, тракторын эд ангийн эвдрэл *******6 төгрөг /*******р хх*******/, чиргүүлийн эвдрэл ******* төгрөг /******* хх69/, ачааны эвдрэл 8******* төгрөг //р хх*******/ нийт 4 4 *******9 төгрөгийн хохирол бодитой учирсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгчээс гаргуулбал зохих төлбөрийн бодит дүн юм. Үүнээс шүүгдэгч нь хохирогч д ******* төгрөгийг бэлэнээр төлж үлдэх 4 *******9 төгрөгийг авахаас хохирогч татгалзаж, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь нотариатаар гэрчлэгдсэн гарын үсэг бүхий хохирогчийн тайлбараас харагдаж байна. Иймд нэхэмжлэлээс хохирогчийн татгалзсан 4 *******9 төгрөгийн болон баримтаар тогтоогдоогүй ******* ************** ******* төгрөгийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож хохирогч хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн гэж дүгнэлээ.
Хохирогч П. нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг үндэслэн ******* төгрөгийг нэхэмжилсэн нь өмнөх шүүх хуралдааны үед гаргасан мэдүүлэгт тусгагдсан байх ба нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирол төлбөрийг бүрэн авсан тухай хохирогч ын бичгийн тайлбарыг шүүгдэгчийн тал шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч уг тайлбарт зурагдсан гарын үсэг наториатаар батлагдаагүй, шүүхэд энэ тухайгаа хохирогч өөрөө мэдэгдээгүй байгаа нь хохирогчийн төлбөрийг шүүгдэгч төлсөн гэж үзэх боломжгүйд хүргэж байна. Тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээний баримт нь хавтаст хэрэгт /*******р хх ******* дугаар хуудас/ авагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хувийг буюу 4 төгрөгийг *******аас гаргуулж хохирогч олгох, үлдэх ******* хувийг буюу ******* 6 төгрөгийн шаардлагыг орчин тойрондоо аюул бүхий эд хөрөнгө болох тээврийн хэрэгслээ согтуурсны улмаас бусдад шилжүүлсэн гэх ын гэм бурууг харгалзан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй бөгөөд хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдах нь зүйтэй.
*******ы жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тайлбарыг шүүгдэгч шүүх хуралдаанд “жолооны үнэмлэх гээгдсэн” гэсэн тайлбарыг гаргасан тул нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэх бичиг баримтад үнэмлэхийн хуулбарыг хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлбэл зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******8******* дугаар зүйл, *******9 дүгээр зүйлийн *******9.******* дахь хэсэг, *******94*******98 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ.