Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00508

 

                                     “ **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01189 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1770 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,298,800 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчимэг, хариуцагч ****гийн итгэмжлэгсэн төлөөлөгч ****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ХХК нь ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,298,800 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01189 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч ****, **** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,293,316 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээг цуцлах болон 90,005,484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ****, **** нар үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ****ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 81А дугаар байр, 40 тоот хаягт байршилтай, 69.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, ****ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 81А дугаар байр, 41 тоот хаягт байршилтай, 47.99 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, ****ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж, 81А/81Б дугаар байр, зоорийн давхрын 17 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, автозогсоолыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  **** **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019.10.01-ний өдөр төлсөн 945,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамжид 454,616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1770 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хурлын шийдвэр нь хурлын тэмдэглэл болон хурлын бичлэг /тэмдэгтийн хураамж буцаан олгох талаар шийдвэр гаргаагүй/-тэй удаа дараа зөрсөн бөгөөд үүнээс үүдэн тэмдэгтийн хураамж төлөөгүй хэмээн хариуцагч талын сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан байтал “Шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн” хэмээн хангасан байх.Монгол ****ны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа нь хүү өөрчилсөн эсэхийг нотлох хөндлөнгийн баримт байтал түүнийг гаргуулах хүсэлтийг хангаагүйг “Шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн” хэмээн хянасан байх. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгчийн зүгээс хугацаа заах, хурдан дуусга гэх мэтээр хариуцагчийн тайлбар хийх эрхийг удаа дараа хязгаарласан байтал энэ талаар хянаагүй. Бүхэлд нь харвал тусмагадлал нь хариуцагч талд гарсан боловч шүүгчийн ёс зүйгүй үйлдэл болон шүүх ажиллагааны алдааг хаацайлсан, цаашид дээрх алдааг дахин давтан гаргуулахгүй байх талаас хянандүгнээгүй байгааг анхаарна уу. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч ****, **** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,293,316 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээг цуцлах болон 90,005,484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийгдавж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүххэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

8. Давж заалдах шатны шүүхийн “зээлийн хувийн хэргийг гаргуулах болон **** ****ны ажлын и-мэйлд үзлэг хийх зэрэг нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байхад анхан шатны шүүх эдгээр хүсэлтүүдийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөнгэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцсэн байна.

9. Учир нь хариуцагч нар “...2012.08.29-ний өдрөөс 2017.06.24-ний өдрийн хооронд зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан атал ажлаас халагдсан гэсэн үндэслэлээр **** давуу байдлаа ашиглан гэрээн дэх зээлийн хүүг нэг талын санаачилгаар өөрчилж, ямар нэг нэмэлт гэрээ байгуулалгүй зээлийн хүүг нэмэгдүүлсэн тул миний бие зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй болсон. **** ****ны тайлбарласнаар зээлийн гэрээний хүүг жилийн 4.8 хувь байсныг 21 хувь болгосон гэх боловч бидний хооронд хүү өөрчилсөн тухай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй юм. **** **** нь зээлийн хүүгийн хэмжээг 21 хувь болгосон нь хууль, дүрэм зөрчсөн...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ. 

9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. 

9.2. Хариуцагч **** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн ба шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр хоёр хоорондоо зөрүүтэй байх учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

11. Давж заалдах шатны шүүхийн ...талуудын хооронд үүссэн зээлийн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй... талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцжээ. 

12. ****ын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1770 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагч ****ын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

              

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД