| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1819/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/948 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/948
2023 07 03 2023/ШЦТ/948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Н.Энхболд
Шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****-ийн *****-д холбогдох эрүүгийн “1906 03607 0293Т” дугаартай хэргийг 2022 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт **** дүүргийн 2 дугаар хороо, ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт *****-ийн ***** /РД:*****/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ***** нь Б.Б, Д.Л, Б.Н нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай “төмөр савны хамт 160 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн ** дугаар хороо *** тоотод, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** дугаар байрны орчимд **** УБЕ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-26 дугаар тал/, гэрч У.Саранзаяагийн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/, гэрч У.Номуундарийн мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3636 дугаар дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3638 дугаар дүгнэлт /хх-ийн 63 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3637 дугаар дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3640 дугаар дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3639 дүгээр дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3641 дүгээр дүгнэлт /хх-ийн 79 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр тал/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 205 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ***** нь Б.Б, Д.Л, Б.Н нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай “төмөр савны хамт 160 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн ** дугаар хороо *** тоотод, мөн Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** дугаар байрны орчимд **** УБЕ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 дугаар тал/,
Шүүгдэгч ***** сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-23 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 дугаар тал/,
Хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *****-ийн өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр салхинд гарахаар болж ***** нарын хамтаар явсан. Эрдэнэт, Дарханаар зугаалж байгаад 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар болж замдаа явж байгаад Борнуураар дайрч хоол хийж идэхээр болсон. Тэгээд эмэгтэйчүүд бид нарыг хоол хийцгээж байхад эрчүүдээрээ ярих юм байна гээд цааш явсан. Тэгээд тэд нар газар ширтээд нэг юм хайгаад байгаа юм шиг яваад байсан. Би ч гэсэн өөртөө гадарлаад уурлаад “боль” гэхэд “за за бид нар болилоо” гэж хэлээд эргээд хоол идэхээр ирж байтал холгүй байсан айлаас 50 орчим насны эрэгтэй ирсэн. “Тэгээд ахын дүү нар боль, юу хийгээд байгааг чинь мэдэж байна, дэмий юм байдаг шүү, өмнө жил Онцгой байдал болон цэрэг цагдаа ирээд устгаад явсан, энэ хавьд нэг ийм мансууруулдаг ургамал ургаад байх шиг байна, одоохон болиод явцгаа” гэж хэлж байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад явж байтал аймар шарилж шиг юм үнэртээд байхаар нь “боль бүгдийг нь хая л даа” гээд бид нар хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл эрэгтэйчүүд болиод тэнд нь хаясан шүү дээ гэж хэлсэн.” /хх-34-36/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3636 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаар: АӨ6623565/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3636 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар сав, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаар: АӨ6623565/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агуулга илэрч байна.
2. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3639 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл савтай “*******” гзж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /detta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
2. Дельта-9 тетрагидроканнабинол /detta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.
3. Ургамал мэт зүйлийн нэр, төрөл, тархац тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3641 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Нямлхагва “Лхагваа”, “Батжаргал”, “Жавхаа” гзж хаягласан 4 ширхэг шээсний дээж бүрээс “Тетрагидроканнабинол” /ТНС/ илэрсэн.
2. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт:
1. ***** нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. ***** нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. ***** мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. ***** сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. ***** нь одоогоор Мансууруулах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
6. ***** нь одоогоор Мансууруулах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
- Монгол улсад эмчлэгдэх боломжтой.
- СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
7. *****-д сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *****-ийн өгсөн: “... 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр миний төрсөн өдөр болоод найзуудаараа хөдөө зугаалгаар явсан. 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хот руу буцахдаа Төв аймгийн Борнуур суманд түр зогсоод бие засаж байгаад Нямлхагва, Лхагваням, Батжаргал бид дөрөв Каннабис өвс түүж аваад хот руу явсан. Бид өөр өөрсдийн түүсэн өвсөө аваад гэ гэртээ харьсан бөгөөд гэртээ очиход шар өнгийн лааз хоосон байхаар нь өвсөө хийгээд гэртээ хадгалж байгаад 6 дугаар сарын 12-ны өдөр найзуудтайгаа уулзаж хэрэглэж байгаад эргүүлийн цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар тал/,
Шүүгдэгч *****-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 205 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч ***** нь ***** нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн,
Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай “төмөр савны хамт 160 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ болон өөрийн оршин суух Баянгол дүүргийн ***** дугаар хороо *****тоотод, мөн Баянзүрх дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ***** дугаар байрны орчимд ***** УБЕ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бус гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно. Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хориглоно. Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл,бусад газарт нууц байдалд байлгахыг ойлгоно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *****-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар *******гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч *****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;
4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж;
-7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж;
-12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна...” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч ***** нь дээрх гэмт хэргийг 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ***** гэж хаягласан шар өнгийн лаазтай Каннабис өвс 142.8 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон 27 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт *****-н *****-г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хамтран гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****-д энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****-ийн цагдан хоригдсон 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хасаж нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч *****-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ***** гэж хаягласан шар өнгийн лаазтай Каннабис өвс 142.8 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Шүүгдэгч ***** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 27 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *****-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС