Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2201000640035 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.О.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай” тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон Орхон аймгийн Засаг дарга нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нэхэн сэргээж, зориудаар ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх” ОББҮХ/2022-35 дугаартай гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/527 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамж, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/34 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай" тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хэсэгчлэн бэлэн байдалд шилжих” тухай А/528 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/383 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалыг тус тус үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээд болох “Р” ХХК- тай 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ХТГ/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нийт 2 удаагийн санхүүжилтийн 996 100 000 төгрөгийн үнийн дүнгээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голомт банкны гадаа компанийн захирал Г.Баас 8 000 000 төгрөг бэлнээр, өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.Тын Хаан банкны **** тоот дансаар “Машины үнэ” гэх утгаар 148 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, тус компанид 34 748 042 төгрөгийг өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор үлдээж, үүнээс дээрх ажлыг гүйцэтгэсэн ажилчдын цалинд 45 384 488 төгрөгийг олгож, үлдсэн 145 363 554 төгрөгийг хувьдаа зарцуулан, өөртөө давуу байдал бий болгож Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсээс шүүгдэгч Б.О-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын төлж барагдуулсан. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч хэлэхдээ илүү төлсөн мөнгө нь байгууллагын дансанд орсон тул шүүхээр шийдвэрлүүлж аваарай гэсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/34 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай” тушаал. /2 дахь хавтаст хэргийн 66-68 дахь тал/

2. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1 000 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй бүхий “Цагаан тоосонцор бууруулах доройтсон ойг нөхөн сэргээх, зориудаар ойжуулах” арга хэмжээг Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн тухай А/17 дугаартай тушаал. /2 дахь хавтаст хэргийн 66-68 дахь тал/

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Б, Орхон аймгийн Засаг дарга С.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ОББҮХ/2022-35 дугаартай “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх” гэрээ. /2 дахь хавтаст хэргийн 71-73 дахь тал/

4. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.С-ын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14-04-004/50 дугаартай Хот тохижуулах газарт хандсан “Зөрчил арилгуулах” тухай албан шаардлага. /2 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/

5. Орхон аймгийн Засаг дарга С.Бын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/527 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамж. /2 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал/

6. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Х.Бын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06/15 дугаартай Хот тохижуулах газарт хандсан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн тархсан хог хаягдлыг хумих, газар нутгийг нөхөн сэргээх, ойжуулах, хамгаалалтын далан байгуулах шаардлагатай” дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/

7. Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаартай “Хэсэгчлэн бэлэн байдалд шилжих тухай” захирамж. /2 дахь хавтаст хэргийн 79 дэх тал/

8. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2022/289 дугаартай Орхон аймгийн Хот тохижуулах газартай “Хамтран ажиллах тухай” албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал/

9. Хот тохижуулах газрын “Р” ХХК-тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ХТГ/02 дугаартай “Цагаан тоосон бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ажил гүйцэтгэх гэрээ, ажпын даалгавар. /2 дахь хавтаст хэргийн 81-88 дахь тал/

10. Хот тохижуулах газрын дарга Б.Оын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А-66/01 дугаартай дээрх гэрээний ажлын явц, чанар, гүйцэтгэлд тогтмол хяналт тавих “Комисс томилох тухай” тушаал. /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/

11. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний явц дүгнэсэн акт, хяналтын ажлын тайлан. /2 дахь хавтаст хэргийн 91-118 дахь тал/

12. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Э-гийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай “Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн хог хаягдлыг хумьж, нөхөн сэргээж буй ажлын гүйцэтгэлийн тухай” дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/

13. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 272 дугаартай “Хот тохижуулах газар”-т хандсан албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал/

14. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13/4844 дугаартай Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандсан “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 126 дахь тал/

15. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04/237 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд хийж гүйцэтгэсэн ажлын талаар хандсан албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/

16. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/274 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд хандсан гүйцэтгэл баталгаажуулсан тухай албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 136 дахь тал/

17. Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн 01/2052 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд хандсан санхүүжилт хүссэн албан бичиг, хавсралт хуудас, санхүүгийн анхан шатны баримт. /2 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/

18. Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга Б.Оын баталсан барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, Төрийн сангийн дансны хуулга, /2 дахь хавтаст хэргийн 138-151 дэх тал/

19. Тендерийн баримт бичиг болон шууд гэрээ байгуулсан материал. /2 дахь хавтаст хэргийн 152-170 дахь тал/

20. Захиалагчийн хяналтын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ОББҮХ- 2022/35 дугаартай нэгдсэн дүгнэлт, ажил хүлээлцсэн акт, /2хх 120-123х/ Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Э-гийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №03 дугаартай “Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн хог хаягдлыг хумьж, нөхөн сэргээсэн ажлын гүйцэтгэлийн тухай” дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/

21. Хот тохижуулах газрын дарга Б.О, “Э” ХХК-ийн захирал Ө.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Цагаан тоосонцор бууруулах, хог хаягдлын тархалтыг зогсоох, хумих, доройтсон хөрсийг нөхөн сэргээх, зориудаар ойжуулах ажлын зураг төсөл” боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ. /2 дахь хавтаст хэргийн 183-186 дахь тал/

            22. Туслан гүйцэтгэгч “М” ХХК-ийн захирал гэрч Ч.Гийн “...Р ХХК шалгарч, манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан, эхний санхүүжилт 2022.10.13-ны өдөр 200 сая төгрөг, дараагийн санхүүжтлт 2022.12.30-ны өдөр 213,7 сая төгрөг орж ирсэн, уг мөнгөнөөс Орхон аймгийн ЗДТГ-ын эрх бүхий удирдах албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий иргэдэд мөнгө өгсөн зүйл байхгүй, Б.О даргад мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, “М” ХХК-ийн ХХБ-ны **** дугаартай дансны хуулга, /2 дахь хавтаст хэргийн 218-224, 236- 239 дэх тал/

23. 3ураг төсөл гүйцэтгэсэн “Э” ХХК-ийн ажилтан О.У-гын “...Б.О нь 2022 оны 4 дүгээр сард манай ажил дээр ирсэн Орхон аймгийн хогийн цэг 180га газарт тархсан бөгөөд тэрийг хумьж цэгцэлмээр байна, танай байгууллагаар хог булах байгууламжийн зур төсөл хийлгүүлмээр байна, мөн зүлэгжүүлэх ойжуулах хүсэлтэй байна гэсэн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт. /2 дахь хавтаст хэргийн 241-244, 245-250 дэх тал/

24. “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал гэрч Ц.Б-гийн “...би өөрийн Хаан банкны **** тоот дансны хуулгыг харлаа, би Б.Оын явуулсан эрэгтэй /танихгүй/-д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 32 сая төгрөг бэлнээр зарлагдаж өгсөн...” гэх мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулга. дахь хавтаст хэргийн 4-6, 7-10 дахь тал/

25. Гэрч А.Д-гийн “манай нөхөр П хүнээс чиний дансанд 20 сая төгрөг орно, тэгээд бэлнээр гаргаад өг гэсэн, миний Хаан банкны **** дугаарын дансанд 20 сая төгрөг орсон, нөхөр П-д өгсөн...” гэх мэдүүлэг, дансны хуулга. дахь хавтаст хэргийн 110-111 дэх тал/

26. Гэрч А.П-гийн “манай ажилчид хогийн цэг дээр нэлээд хэдэн хоног ажилласан. Б.О нь “Р” ХХК-аас ажилчдын цалин өгөх ёстой юм, тэгээд хувийн дансаар гаргаад өгөх данс байна уу гээд эхнэрийнхээ Хаан банкны дансаар 20 сая төгрөгийг аваад ажилчдад цалин болгоод тараасан юм.” гэх мэдүүлэг, дансны хуулга. /З дахь хавтаст хэргийн 118-119 дэх тал/

27. Гэрч Э.Э-гийн “манай эхнэр Хот тохижуулах газрын цалингийн нягтлан бодогчоор ажилладаг, тухайн үед надад би ажилчдад цалин тавих ёстой, тэгээд байгууллагын дансанд хийвэл 1 хонодог учраас манай дарга нөхрийнхөө дансаар аваад цалингаа тавьчих гээд байна гэсэн юм, тэгэхээр нь би зөвшөөрөөд миний Худалдаа хөгжлийн банкны цалингийн **** дугаартай дансанд 22,3 сая төгрөг орж ирсэн. Банкны салбараас бэлнээр тэр мөнгийг гаргуулаад эхнэртээ өгсөн. гэх мэдүүлэг, дансны хуулга. дахь хавтаст хэргийн 114-115х/

28. Гэрч С.Ө-гийн “байгууллагаас хогийн цэг дээр өдрийн 35,000 төгрөгөөр ажиллах уу гэдэг санал тавиад манай хэсэг 10 хоног ажилласан, нийт 10-11 сая төгрөгийн цалин болсон санагдаж байна.” гэх мэдүүлэг. дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал/

29. Гэрч Б.Д-гийн “том том техникээр хогийг түрж, тэгшилж янзалсан, тэгээд бид нар 10-12 хоног ажиллахдаа самнаад хогийг нь цэвэрлэсэн, цалинг нь 2022 оны 10 дугаар сард авсан, бэлнээр аваад, яг хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг. /З дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал/

30. Гэрч А.Н-ын “10 билүү 12 өдөр ажилласан, би 300,000 гаруй төгрөгийн цалин авсан.” гэх мэдүүлэг. /З дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал/

31. Гэрч Н.Э-гийн “Б.О дарга нь “Р” ХХК нь хогийг түр цэвэрлэчхээд үлдсэн хогийг ажилчдаар нарийвчилсан цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн манай ажилчдаас сайн дураараа цалинг нь аваад ажиллах хүн байгаа байх гэсэн тэгээд ажилчдаас асууж сайн дурын үндсэн дээр ажлын бус цагаар манай ажилчид хогийг цэвэрлэсэн зүйл байгаа, ажилчдын хоол болон ажилсан өдрийн цалинг “Р” ХХК нь төлсөн.” гэх мэдүүлэг. /З дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал/

32. Гэрч Т.Тын “Б.О-тай төрөл садангийн хамааралтай, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.О эгчийн хэлсэн хүнтэй нь утсаар холбогдож байгаад уулзаж, 32 сая төгрөг авч байсан, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О эгчтэй Улаанбаатар хот Нарны гүүрийн баруун талд уулзаад манай ажилчдын цалин билүү шатахуун билүү, баахан газар шорооны ажил хийлгэсэн юм шиг байна лээ тэрнийхээ цалинг өгөх гээд байна чиний дансаар мөнгө оруулаад авчихмаар байна гэсэн, ингээд миний Хаан банкны **** дугаарын дансанд Б ахаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 148 сая төгрөгийн орлого хийгдсэн. Би хувьдаа ашигласан авсан мөнгө байхгүй, О эгч надад дансны дугаар хэлээд дүнг хэлэхээр нь би хэлсний дагуу л гүйлгээнүүд хийсэн. Чи машин зардаг юм чинь хэрэв асуудал болвол машин тэрэг авч байгаа наймаа байдлаар тайлбарлана биз гэж яриа болсон.” гэх мэдүүлэг, Хаан банкны **** дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл. дахь хавтаст хэргийн 138-140, 152-153, 154-250 дахь тал/

33. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-1/994 дугаартай албан бичиг. /4 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/

34. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 63-68, 88-108/

35. Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/36, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/42 дугаартай Б.О-г Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар томилсон тушаал. /5 дахь хавтаст хэргийн 69, 71 дэх тал/

36. Гэрч М.Э-гийн “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.О дарга надад нэг утасны дугаар өгөөд энэ дугаар руу залгаж яриад мөнгө өгөх ёстой, тэр мөнгийг аваад хогийн цэг дээр ажилласан ажилчдын цалинг жагсаалтын дагуу бэлнээр олгоорой, гэхдээ мөнгө авахдаа нөхрийн дансаар аваад банкнаас бэлнээр гаргаж аваад цалингаа тараагаарай гэж хэлсэн. Дансанд 22,3 сая төгрөг орж ирээд тэр мөнгийг ажилчдын цалинг нь бодож бөөнд нь өгсөн, гарын үсэг зуруулсан баримт нь байгаа өдрийн 35,000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллуулсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, нийт 161 ажилчдад 45,384,488 төгрөгийн илүү цагийн цалин олгосон тухай хүснэгт. /5 дахь хавтаст хэргийн 120-121, 123-126 дахь тал/

37. Гэрч Б.О-гийн “О 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дансаа явуул гэсний дагуу би дансаа явуулсан ба миний дансанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 4 сая төгрөг орж ирэхээр нь би хүүгийнхээ өрөнд өгсөн, тухайн мөнгийг Т буюу Т шилжүүлсэн.” гэх мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн146-149/

38. Б.О, М.Э, Б.О нарын орон сууц, ажлын байранд хийсэн нэгжлэгийн тэмдэглэл, /5 дахь хавтаст хэргийн 109-116, 137-138, 139-141, 245-248 дахь тал/

39. Ерөнхий гүйцэтгэгч “Р” ХХК-ийн захирал гэрч Г.Бын “2022 оны 8 дугаар сард Б.О над руу утсаар яриад 1 тэрбум төгрөгийн өртөгтэй, хог цэгийн цэвэрлэгээний ажил байгаа юм аа, уг ажлыг хийх гэсэн боловч хугацаа нь богино учраас Эрдэнэт хотод шаардлага хангасан компани байхгүй байна, уг нь М компаниар гүйцэтгүүлэх гэсэн боловч татварын өртэй гээд шаардлага хангахгүй байгаа юм аа, танай компани тухайн ажилд ороод гэрээ хийгээд өгөөч, санхүүжилт орохоор ажил гүйцэтгэсэн компаниуд руу мөнгийг нь шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлт тавихаар нь зөвшөөрсөн. Миний хувьд дээрх ажилд огт оролцоогүй бөгөөд компанийн нэрээ ашиглуулсны зардалд 20 гаруй сая зарцуулсан. Тэрнээс бодит ажилд оролцоогүй, Б.О тухайн ажлыг өөрөө гардан зохион байгуулсан. Туслан гүйцэтгэгч компаниудын талаар мэдэхгүй, Б.Оын хэлснээр шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, зарцуулалтын гүйлгээг хийдэг байсан. Тэрнээс машин тэрэг авсан зүйл байхгүй, тухайн үед сандраад тэгж мэдүүлсэн, энэ удаагийн мэдүүлэгт үнэн зөвөөр болсон явдлыг мэдүүлж байна. Уг мөнгө орохоос өмнө О дарга над руу залгаад “над руу 148,000,000 төгрөгийг шилжүүлчхээрэй, эгч нь хүмүүсийн цалин өгөх гэж байгаа юмаа, тухайн үед хүн хүч олдохгүй хүний өөрийн баахан хүн ажиллуулчихсан чинь надаас хүмүүс нь мөнгө нэхээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би таны данс руу шилжүүлж болохгүй биз дээ, та надтай нэг компани гэрээ хийлгэчих тэгээд тэр компани руу нь мөнгийг нь шилжүүлье” гэж хэлтэл “санаа зоволтгүй ээ, нягтлан нярав дээр ажилласан хүмүүсийн цагийн бүртгэл нь байгаа эндээсээ тараагаад өгнө” гээд надад Т.Тын Голомт банкны дансыг өгсөн. Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 148,000,000 төгрөгийг шилжүүлсэн дараа нь 2023 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна Т.Т миний утас руу залгаад “ахаа 10 сард шилжүүлсэн мөнгө чинь нэг балай юм болчихлоо” гээд бид хоёр Цамбагаравын урд талд уулзаад энэ нэг л балай юм болчихлоо хоёулаа дэмий юманд хутгалдчихлаа гээд ярилцаж байгаад Т.Т над руу автомашин шилжүүлж 148 сая төгрөгт тааруулж хаахаар болоод хар өнгөтэй прадо маркийн автомашиныг шилжүүлсэн бүртгэлийг хийлгэхээр нотариат, авто тээвэр орж бүртгүүлээд салсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, үлдэгдэл мөнгө тушаасан баримт, /5 дахь хавтаст хэргийн 167-168, 171-172, 199, 200-244 дэх тал/

40. Гэрч Н.Б-гийн “Орхон аймагт цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж зориудаар ойжуулах 1 тэрбум төгрөгийн мөнгө нь Төрийн сангийн дансаар орж ирээгүй, Төрийн сангийн дансаар авах уу гэж байсан, тэр үед нь Төрийн сангийн дансаар орох бол Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар зарцуулах эрх үүсдэг учраас Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд мөнгө нь орсон байсан. 2020 оны 01 дүгээр сард Б.О-д 21,6 сая төгрөгийг хүүтэй зээлээд бага багаар хүүтэй тасалж өгөөд дууссан, 2021 онд 20 сая төгрөгийг бэлнээр 3-5 хувийн хүүтэй зээлээд бага багаар тасалж 2022 онд дуусгасан.” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

41. Гэрч Д.Б-гын “2022 оны 10 сарын үед О надтай утсаар яриад шатахуун хэрэгтэй байна, мөнгө байвал зээлээч гэхээр нь ажлын газраасаа 15 сая төгрөгийн шатахууны талон, Голомт банкны Зэс картаас 1,6 сая төгрөгийг бэлэн мөнгөөр 10 сая төгрөгийг тус тус зээлсэн. Тэгээд зээлсэн мөнгийг 10 сардаа багтааж, 15 сая төгрөгийг Петровисын шатахууны талоноор, бэлэн мөнгөөр зээлсэн 10 сая төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогч Л.А-гаар дамжуулж тус тус буцааж өгсөн, манай эхнэр Н.Б-гээс зээлсэн мөнгийг тухайн үедээ буцааж өгсөн.” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 165-167 дахь тал/

42. Гэрч Н.Б-гийн “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас өгсөн үүргийн дагуу явц байдалд 2 удаа биетээр очиж үзсэн, миний мэдэж байгаагаар хогийн цэгийг цэвэрлэж, далан босгож, бургас тарьсан ажлууд хийгдсэн.” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/

43. Гэрч Н.Э-гийн “бидний зүгээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэлийг баталгаажуулсан” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 171 дэх тал/

44. Гэрч Б.Н-ын “Бидний зүгээс санхүүжилт авахад шаардлагатай баримтыг нягталж үзээд тухайн баримтыг яамаар дамжуулан Сангийн яам руу хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 173-174 дэх тал/

45. Гэрч Б.Э-гийн “миний мэдэхийн 2022 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дээрх ажлыг аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Үүний хүрээнд тухайн газар ажлаа зохион байгуулан ажилласан ба хийсэн ажлын тайланг манай хороонд ирүүлж, санхүүжилт авсан.” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/

46. Гэрч Б.А-гийн “мөн тухайн ажлын эрхийг шилжүүлэн авсан байгуулага хяналт тавихаар ойлгогдож байна. Зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд дүгнэнэ гэж бодож байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зүгээс гэрээнд зааснаар зөвхөн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 178 дахь/

47. Гэрч Г.Ц-гын “дээрх орлогын гүйлгээ нь миний Эрдэнэт хотын хогийн нэгдсэн цэгт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тарьсан 2500 ширхэг мод суулгац /улааш ноош, хайлаас-1200ш, шар хуас-300ш/-ын төлбөрийн дүн юм, уг модыг тарихаас өмнө буюу 2022 оны 9 дүгээр сарын эхээр О миний утас руу залгаад манай байгууллага хогийн цэг дээр ойжуулалт хийх гэж байгаа юм аа, тендерт шалгарсан компани энэ ажлыг хийх туршлагагүй юм байна, та зөвлөгөө өгөөд, модыг нь сонгоод суулгаад өг, Байгаль, орчны яамнаас ажил хийж дууссаны дараа санхүүжилт олгоно гэж хэлсэн. Ингээд би Оын хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч, өөрт байсан сөөг ургамал болон бусад таньж мэддэг хүмүүсээс зээлээр улиас, хайлаас, шар хуас худалдаж аваад дээрх ажлыг гүйцэтгэсэн. Одоо өр төлбөрийн асуудал байхгүй. Доройтсон ойг нөхөн сэргээх ажилд орохгүй бөгөөд зориудаар ойжуулах ажилд хамаарна, учир нь зориудаар өөр газраас шилжүүлэн суулгаж байгаа юм. Мод суулгах ажлыг 3 хоног хийж гүйцэтгэсэн, миний хийсэн ажлыгО өөрөө хүлээн авсан. Нийлүүлсэн модны хувьд ямар нэгэн асуудал байхгүй, цаашид ургаж, төлжихөөр ургамал байсан. Ер нь О их хурдан хугацаанд хийхийг шаардаж байсан. Мод суулгах ажил норм стандартын дагуу явагдсан...” гэх мэдүүлэг, дансны хуулга, /6 дахь хавтаст хэргийн 180, 187-207 дахь тал/

48. Гэрч И.Т-гийн “Орхон аймгийн Хогийн нэгдсэн цэгийн хөрсийг нөхөн сэргээх зорилгоор 2022 оны 08 дугаар сард “Р” ХХК-тай хамтарч, нөхөн сэргээлтийн үрийг тухайн газарт нийлүүлсэн юм. Ажлын гэрээ байгуулсан боловч одоо надад байхгүй байна, хайгаад олоогүй, тухайн ажлыг манай хадам дүү Б.О “Р” ХХК-нд санал болгосны дагуу манай компани өөрийн нөөц бололцоогоо ашиглаад 1,3 тн зүлэгжүүлэх үрийг гүйцэтгэгч компанид нийлүүлж, хот тохижуулах газарт хүлээлгэн өгсөн. Тарих улирал нь ирэхээр тарина, тэрнээс дүүгээсээ ажил олоод өгөөч гээд гуйсан зүйл байхгүй, хамгийн боломжтой үнээр үр нийлүүлсэн. Ажил нь өөрөө хурдан хийж дуусгах байсан бөгөөд зээлээр хүмүүсээс үр худалдаж аваад дараа нь мөнгийг нь өгсөн, манай компанийн хувьд 2022.08.16-ны өдөр Л.Н- гэж хүнээс царгас 100 кг, Ерхөг200 кг, Согоовор 240 кг, Ботууль 100 кг-г 16,280,000 төгрөгөөр, Х гэж хүнээс 180 кг царгас, 500 кг 1 нас-г 10,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Үлдсэн мөнгийг компанийн зардалд зарцуулсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, гэрээ, гэрэл зураг, /6 дахь хавтаст хэргийн 209-222 дахь тал/

49. Гэрч П.А-гийн “миний мэдэж байгаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Б нь Орхон аймгийн Засаг дарга С.Б-тай 2022.04.15-ны өдөр “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх” ОББҮХ/2022-35 дугаартай гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсвөөс гаргуулахаар шийдвэрлэж, эрхийг аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн, гэтэл Аймгийн Засаг даргын тамгын газар нь уг эрхээ Хот тохижуулах газарт шилжүүлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан шууд гэрээ байгуулсан байсан, миний хувьд гүйцэтгэгч компани буюу “Р” ХХК- Орхон аймгийн хот тохижуулах газар-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороогоор тус тус дамжин ирсэн гүйцэтгэлийн материалыг хүлээн авч, хөрөнгө оруулалттай холбоотой Засгийн газрын 160-р тогтоолын дагуу материалыг ирүүлснийг хянаад санхүүжилтийг олгосон, Материал 2-3 удаа буцсан, эхний удаад “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ажлын хүрээнд биш зөвхөн Эрдэнэт хотын хогийн нэгдсэн цэгийг цэвэрлэсэн тухай тайлан ирүүлсэн байсан, ингээд шаардлагын дагуу материалаа бүрдүүлж ирээрэй гэж хэлээд материалыг буцаасан ба тухайн үед Б.О өөрөө байсан. Үүний дараа дахин материалаа бүрдүүлж ирээд санхүүжилт авсан. Хийсэн ажлыг хянахад хогийн нэгдсэн цэгийг цэвэрлэсэн ажил байсан ба Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос яаралтай санхүүжилтийг олго гэсээр байгаад гаргуулсан. Мөн түүнчлэн Алтанзул дарга болон ерөнхий нягтлан бодогч Оюунчимэг нар сайд шахаад байна гэж хэлж байсан. Санхүүжилтийг 2 хувааж олгосон ба 700,000,000 төгрөгөөр 1 удаа, үлдэгдэл 3,900,000 төгрөгийг төсвөөс татсан, учир нь тухайн үед зургийн гүйцэтгэл байхгүй, мөнгөө авна гэж байсан тул хасалт хийсэн.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 224-225 дахь тал/

            50. Яллагдагч Б.Оын “Үүний хариуд “Р” ХХК-д орж ирсэн нийт санхүүжилтээс 148 сая төгрөгийг Т.Тын дансаар, 8 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан, хүснэгтийн тооцоонд дурдсан үлдэгдэл 34,748,042 төгрөгийг  “Р” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар Г.Б-тай тохирсон юм. Миний тушаасан 142,700,000 төгрөгөөс 32 сая төгрөг хасагдана гэж бодож байна. Учир нь хэрэгт холбогдсоны дараа айгаад хохирлоо хурдан хугацаанд төлчих юм бол гайгүй байх гэж бодоод Сүхбаатар тохижилтоос авсан 32 сая төгрөгийг нэмж өгсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 138-139 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Батбаатар дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай” тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон Орхон аймгийн Засаг дарга нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нэхэн сэргээж, зориудаар ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх” ОББҮХ/2022-35 дугаартай гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/527 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамж, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/34 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай" тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хэсэгчлэн бэлэн байдалд шилжих” тухай А/528 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/383 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалыг тус тус үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээд болох “Р” ХХК- тай 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ХТГ/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нийт 2 удаагийн санхүүжилтийн 996 100 000 төгрөгийн үнийн дүнгээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голомт банкны гадаа дээрх компанийн захирал Г.Баас 8 000 000 төгрөг бэлнээр, өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.Тын Хаан банкны **** тоот дансаар “Машины үнэ” гэх утгаар 148 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, тус компанид 34 748 042 төгрөгийг өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор үлдээж, үүнээс дээрх ажлыг гүйцэтгэсэн ажилчдын цалинд 45 384 488 төгрөгийг олгож, үлдсэн 145 363 554 төгрөгийг хувьдаа зарцуулан, өөртөө давуу байдал бий болгож Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/34 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай” тушаал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1 000 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй бүхий “Цагаан тоосонцор бууруулах доройтсон ойг нөхөн сэргээх, зориудаар ойжуулах” арга хэмжээг Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн тухай А/17 дугаартай тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Б, Орхон аймгийн Засаг дарга С.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ОББҮХ/2022-35 дугаартай “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх” гэрээ, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.С-ын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14-04-004/50 дугаартай Хот тохижуулах газарт хандсан “Зөрчил арилгуулах” тухай албан шаардлага, Орхон аймгийн Засаг дарга С.Бын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/527 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамж, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Х.Бын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06/15 дугаартай Хот тохижуулах газарт хандсан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн тархсан хог хаягдлыг хумих, газар нутгийг нөхөн сэргээх, ойжуулах, хамгаалалтын далан байгуулах шаардлагатай” дүгнэлт, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/528 дугаартай “Хэсэгчлэн бэлэн байдалд шилжих тухай” захирамж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2022/289 дугаартай Орхон аймгийн Хот тохижуулах газартай “Хамтран ажиллах тухай” албан бичиг, Хот тохижуулах газрын “Р” ХХК-тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ХТГ/02 дугаартай “Цагаан тоосон бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ажил гүйцэтгэх гэрээ, ажпын даалгавар, Хот тохижуулах газрын дарга Б.Оын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А-66/01 дугаартай дээрх гэрээний ажлын явц, чанар, гүйцэтгэлд тогтмол хяналт тавих “Комисс томилох тухай” тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний явц дүгнэсэн акт, хяналтын ажлын тайлан, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Э-гийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай “Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн хог хаягдлыг хумьж, нөхөн сэргээж буй ажлын гүйцэтгэлийн тухай” дүгнэлт, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 272 дугаартай “Хот тохижуулах газар”-т хандсан албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13/4844 дугаартай Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандсан “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04/237 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд хийж гүйцэтгэсэн ажлын талаар хандсан албан бичиг, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/274 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд хандсан гүйцэтгэл баталгаажуулсан тухай албан бичиг, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн 01/2052 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-нд хандсан санхүүжилт хүссэн албан бичиг, хавсралт хуудас, санхүүгийн анхан шатны баримт, Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга Б.Оын баталсан барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, Төрийн сангийн дансны хуулга,  Тендерийн баримт бичиг болон шууд гэрээ байгуулсан материал, Захиалагчийн хяналтын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ОББҮХ- 2022/35 дугаартай нэгдсэн дүгнэлт, ажил хүлээлцсэн акт, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Э-гийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №03 дугаартай “Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийн хог хаягдлыг хумьж, нөхөн сэргээсэн ажлын гүйцэтгэлийн тухай” дүгнэлт, Хот тохижуулах газрын дарга Б.О, “Э” ХХК-ийн захирал Ө.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Цагаан тоосонцор бууруулах, хог хаягдлын тархалтыг зогсоох, хумих, доройтсон хөрсийг нөхөн сэргээх, зориудаар ойжуулах ажлын зураг төсөл” боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Туслан гүйцэтгэгч “М” ХХК-ийн захирал гэрч Ч.Гийн “Р ХХК шалгарч, манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан, эхний санхүүжилт 2022.10.13-ны өдөр 200 сая төгрөг, дараагийн санхүүжтлт 2022.12.30-ны өдөр 213,7 сая төгрөг орж ирсэн, уг мөнгөнөөс Орхон аймгийн ЗДТГ-ын эрх бүхий удирдах албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий иргэдэд мөнгө өгсөн зүйл байхгүй, Б.О даргад мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, “М” ХХК-ийн ХХБ-ны **** дугаартай дансны хуулга,  3ураг төсөл гүйцэтгэсэн “Э” ХХК-ийн ажилтан О.У-гын “Б.О нь 2022 оны 4 дүгээр сард манай ажил дээр ирсэн Орхон аймгийн хогийн цэг 180га газарт тархсан бөгөөд тэрийг хумьж цэгцэлмээр байна, танай байгууллагаар хог булах байгууламжийн зур төсөл хийлгүүлмээр байна, мөн зүлэгжүүлэх ойжуулах хүсэлтэй байна гэсэн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал гэрч Ц.Б-гийн “...би өөрийн Хаан банкны **** тоот дансны хуулгыг харлаа, би Б.Оын явуулсан эрэгтэй /танихгүй/-д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 32 сая төгрөг бэлнээр зарлагдаж өгсөн...” гэх мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулга, гэрч А.Д-гийн “манай нөхөр П хүнээс чиний дансанд 20 сая төгрөг орно, тэгээд бэлнээр гаргаад өг гэсэн, миний Хаан банкны **** дугаарын дансанд 20 сая төгрөг орсон, нөхөр П-д өгсөн...” гэх мэдүүлэг, дансны хуулга, гэрч А.П-гийн “манай ажилчид хогийн цэг дээр нэлээд хэдэн хоног ажилласан. Б.О нь “Р” ХХК-аас ажилчдын цалин өгөх ёстой юм, тэгээд хувийн дансаар гаргаад өгөх данс байна уу гээд эхнэрийнхээ Хаан банкны дансаар 20 сая төгрөгийг аваад ажилчдад цалин болгоод тараасан юм.” гэх мэдүүлэг, дансны хуулга, гэрч Э.Эын “манай эхнэр Хот тохижуулах газрын цалингийн нягтлан бодогчоор ажилладаг, тухайн үед надад би ажилчдад цалин тавих ёстой, тэгээд байгууллагын дансанд хийвэл 1 хонодог учраас манай дарга нөхрийнхөө дансаар аваад цалингаа тавьчих гээд байна гэсэн юм, тэгэхээр нь би зөвшөөрөөд миний Худалдаа хөгжлийн банкны цалингийн **** дугаартай дансанд 22,3 сая төгрөг орж ирсэн. Банкны салбараас бэлнээр тэр мөнгийг гаргуулаад эхнэртээ өгсөн. гэх мэдүүлэг, дансны хуулга, гэрч С.Ө-гийн “байгууллагаас хогийн цэг дээр өдрийн 35,000 төгрөгөөр ажиллах уу гэдэг санал тавиад манай хэсэг 10 хоног ажилласан, нийт 10-11 сая төгрөгийн цалин болсон санагдаж байна.” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-гийн “том том техникээр хогийг түрж, тэгшилж янзалсан, тэгээд бид нар 10-12 хоног ажиллахдаа самнаад хогийг нь цэвэрлэсэн, цалинг нь 2022 оны 10 дугаар сард авсан, бэлнээр аваад, яг хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг, гэрч А.Н-ын “10 билүү 12 өдөр ажилласан, би 300,000 гаруй төгрөгийн цалин авсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.Э-гын “Б.О дарга нь “Р” ХХК нь хогийг түр цэвэрлэчхээд үлдсэн хогийг ажилчдаар нарийвчилсан цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн манай ажилчдаас сайн дураараа цалинг нь аваад ажиллах хүн байгаа байх гэсэн тэгээд ажилчдаас асууж сайн дурын үндсэн дээр ажлын бус цагаар манай ажилчид хогийг цэвэрлэсэн зүйл байгаа, ажилчдын хоол болон ажилсан өдрийн цалинг “Р” ХХК нь төлсөн.” гэх мэдүүлэг, гэрч Т.Тын “Б.О-тай төрөл садангийн хамааралтай, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.О эгчийн хэлсэн хүнтэй нь утсаар холбогдож байгаад уулзаж, 32 сая төгрөг авч байсан, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О эгчтэй Улаанбаатар хот Нарны гүүрийн баруун талд уулзаад манай ажилчдын цалин билүү шатахуун билүү, баахан газар шорооны ажил хийлгэсэн юм шиг байна лээ тэрнийхээ цалинг өгөх гээд байна чиний дансаар мөнгө оруулаад авчихмаар байна гэсэн, ингээд миний Хаан банкны **** дугаарын дансанд Б ахаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 148 сая төгрөгийн орлого хийгдсэн. Би хувьдаа ашигласан авсан мөнгө байхгүй, О эгч надад дансны дугаар хэлээд дүнг хэлэхээр нь би хэлсний дагуу л гүйлгээнүүд хийсэн. Чи машин зардаг юм чинь хэрэв асуудал болвол машин тэрэг авч байгаа наймаа байдлаар тайлбарлана биз гэж яриа болсон.” гэх мэдүүлэг, Хаан банкны **** дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-1/994 дугаартай албан бичиг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/36, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/42 дугаартай Б.О-г Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар томилсон тушаал, гэрч М.Э-гийн “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.О дарга надад нэг утасны дугаар өгөөд энэ дугаар руу залгаж яриад мөнгө өгөх ёстой, тэр мөнгийг аваад хогийн цэг дээр ажилласан ажилчдын цалинг жагсаалтын дагуу бэлнээр олгоорой, гэхдээ мөнгө авахдаа нөхрийн дансаар аваад банкнаас бэлнээр гаргаж аваад цалингаа тараагаарай гэж хэлсэн. Дансанд 22,3 сая төгрөг орж ирээд тэр мөнгийг ажилчдын цалинг нь бодож бөөнд нь өгсөн, гарын үсэг зуруулсан баримт нь байгаа өдрийн 35,000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллуулсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, нийт 161 ажилчдад 45,384,488 төгрөгийн илүү цагийн цалин олгосон тухай хүснэгт, гэрч Б.О-гийн “О 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дансаа явуул гэсний дагуу би дансаа явуулсан ба миний дансанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 4 сая төгрөг орж ирэхээр нь би хүүгийнхээ өрөнд өгсөн, тухайн мөнгийг Т буюу Т шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, Б.О, М.Э, Б.О нарын орон сууц, ажлын байранд хийсэн нэгжлэгийн тэмдэглэл, Ерөнхий гүйцэтгэгч “Р” ХХК-ийн захирал гэрч Г.Бын “2022 оны 8 дугаар сард Б.О над руу утсаар яриад 1 тэрбум төгрөгийн өртөгтэй, хог цэгийн цэвэрлэгээний ажил байгаа юм аа, уг ажлыг хийх гэсэн боловч хугацаа нь богино учраас Эрдэнэт хотод шаардлага хангасан компани байхгүй байна, уг нь М компаниар гүйцэтгүүлэх гэсэн боловч татварын өртэй гээд шаардлага хангахгүй байгаа юм аа, танай компани тухайн ажилд ороод гэрээ хийгээд өгөөч, санхүүжилт орохоор ажил гүйцэтгэсэн компаниуд руу мөнгийг нь шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлт тавихаар нь зөвшөөрсөн. Миний хувьд дээрх ажилд огт оролцоогүй бөгөөд компанийн нэрээ ашиглуулсны зардалд 20 гаруй сая зарцуулсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, үлдэгдэл мөнгө тушаасан баримт, гэрч Н.Б-гийн “Орхон аймагт цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж зориудаар ойжуулах 1 тэрбум төгрөгийн мөнгө нь Төрийн сангийн дансаар орж ирээгүй, Төрийн сангийн дансаар авах уу гэж байсан, тэр үед нь Төрийн сангийн дансаар орох бол Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар зарцуулах эрх үүсдэг учраас Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд мөнгө нь орсон байсан. 2020 оны 01 дүгээр сард Б.От 21,6 сая төгрөгийг хүүтэй зээлээд бага багаар хүүтэй тасалж өгөөд дууссан, 2021 онд 20 сая төгрөгийг бэлнээр 3-5 хувийн хүүтэй зээлээд бага багаар тасалж 2022 онд дуусгасан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-гын “2022 оны 10 сарын үед О надтай утсаар яриад шатахуун хэрэгтэй байна, мөнгө байвал зээлээч гэхээр нь ажлын газраасаа 15 сая төгрөгийн шатахууны талон, Голомт банкны Зэс картаас 1,6 сая төгрөгийг бэлэн мөнгөөр 10 сая төгрөгийг тус тус зээлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-гийн “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас өгсөн үүргийн дагуу явц байдалд 2 удаа биетээр очиж үзсэн, миний мэдэж байгаагаар хогийн цэгийг цэвэрлэж, далан босгож, бургас тарьсан ажлууд хийгдсэн.” гэх мэдүүлэг, гэрч Н.Э-гийн “бидний зүгээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэлийг баталгаажуулсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Н-ын “Бидний зүгээс санхүүжилт авахад шаардлагатай баримтыг нягталж үзээд тухайн баримтыг яамаар дамжуулан Сангийн яам руу хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-гын “миний мэдэхийн 2022 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дээрх ажлыг аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Үүний хүрээнд тухайн газар ажлаа зохион байгуулан ажилласан ба хийсэн ажлын тайланг манай хороонд ирүүлж, санхүүжилт авсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.А-гийн “мөн тухайн ажлын эрхийг шилжүүлэн авсан байгуулага хяналт тавихаар ойлгогдож байна. Зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд дүгнэнэ гэж бодож байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зүгээс гэрээнд зааснаар зөвхөн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.” гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-гын “би Оын хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч, өөрт байсан сөөг ургамал болон бусад таньж мэддэг хүмүүсээс зээлээр улиас, хайлаас, шар хуас худалдаж аваад дээрх ажлыг гүйцэтгэсэн. Одоо өр төлбөрийн асуудал байхгүй. Мод суулгах ажил норм стандартын дагуу явагдсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, гэрч И.Т-гийн “манай компанийн хувьд 2022.08.16-ны өдөр Л.Н гэж хүнээс царгас 100 кг, Ерхөг200 кг, Согоовор 240 кг, Ботууль 100 кг-г 16,280,000 төгрөгөөр, Х гэж хүнээс 180 кг царгас, 500 кг 1 нас-г 10,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Үлдсэн мөнгийг компанийн зардалд зарцуулсан.” гэх мэдүүлэг, дансны хуулга, гэрээ, гэрэл зураг, гэрч П.А-гийн “Санхүүжилтийг 2 хувааж олгосон ба 700,000,000 төгрөгөөр 1 удаа, үлдэгдэл 3,900,000 төгрөгийг төсвөөс татсан, учир нь тухайн үед зургийн гүйцэтгэл байхгүй, мөнгөө авна гэж байсан тул хасалт хийсэн.” гэх мэдүүлэг, төлбөр тушаасан баримт, яллагдагч Б.Оын “Үүний хариуд “Р” ХХК-д орж ирсэн нийт санхүүжилтээс 148 сая төгрөгийг Т.Тын дансаар, 8 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан, хүснэгтийн тооцоонд дурдсан үлдэгдэл 34,748,042 төгрөгийг  “Р” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар Г.Б-тай тохирсон юм. Миний тушаасан 142,700,000 төгрөгөөс 32 сая төгрөг хасагдана гэж бодож байна. Учир нь хэрэгт холбогдсоны дараа айгаад хохирлоо хурдан хугацаанд төлчих юм бол гайгүй байх гэж бодоод Сүхбаатар тохижилтоос авсан 32 сая төгрөгийг нэмж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.О нь Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/17 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай” тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга болон Орхон аймгийн Засаг дарга нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нэхэн сэргээж, зориудаар ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх” ОББҮХ/2022-35 дугаартай гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/527 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамж, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/34 дугаартай “Төсөв зарцуулах эрх шилжүүлэх тухай" тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хэсэгчлэн бэлэн байдалд шилжих” тухай А/528 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/383 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалыг тус тус үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээд болох “Р” ХХК- тай 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж, зориудаар ойжуулах” ХТГ/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нийт 2 удаагийн санхүүжилтийн 996 100 000 төгрөгийн үнийн дүнгээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голомт банкны гадаа дээрх компанийн захирал Г.Баас 8 000 000 төгрөг бэлнээр, өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.Тын Хаан банкны **** тоот дансаар “Машины үнэ” гэх утгаар 148 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, тус компанид 34 748 042 төгрөгийг өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор үлдээж, үүнээс дээрх ажлыг гүйцэтгэсэн ажилчдын цалинд 45 384 488 төгрөгийг олгож, үлдсэн 145 363 554 төгрөгийг хувьдаа зарцуулан, өөртөө давуу байдал бий болгож Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсээс шүүгдэгч Б.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, эрүүгийн хариуцлагын талаар прокрорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Авилгатай тэмцэх газрын Төрийн банкны **** тоот дансанд Г.Б-гаас байршуулсан 34 748 042 /гучин дөрвөн сая долоон зуун дөчин найман мянга дөчин хоёр/ төгрөг, Б.О-гаас байршуулсан 142 700 000 /нэг зуун дөчин хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 177 448 042 /нэг зуун далан долоон сая дөрвөн зуун дөчин найман мянга дөчин хоёр/ төгрөгөөс 145 363 554 /нэг зуун дөчин таван сая гурван зуун жаран гурван мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг хохиролд тооцон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд олгож, үлдэх 32 084 488 /гучин хоёр сая наян дөрвөн мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг Б.О-д олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

Шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэх эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэргийн хамт ирүүлсэн 1 хавтас 253 хуудас бүхий тендерийн материалыг Орхон аймгийн архивын тасагт буцаан хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааны 1 хавтаст 121 хуудас материал болон 6 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн Б-ийн О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.О-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэх эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын Төрийн банкны **** тоот дансанд Г.Б-гаас байршуулсан 34 748 042 /гучин дөрвөн сая долоон зуун дөчин найман мянга дөчин хоёр/ төгрөг, Б.О-гаас байршуулсан 142 700 000 /нэг зуун дөчин хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 177 448 042 /нэг зуун далан долоон сая дөрвөн зуун дөчин найман мянга дөчин хоёр/ төгрөгөөс 145 363 554 /нэг зуун дөчин таван сая гурван зуун жаран гурван мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд олгож, 32 084 488 /гучин хоёр сая наян дөрвөн мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг Б.О-т буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэргийн хамт ирүүлсэн 1 хавтас 253 хуудас бүхий тендерийн материалыг Орхон аймгийн архивын тасагт буцаан хүргүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны 1 хавтаст 121 хуудас материал болон 6 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС