| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03853/И |
| Дугаар | 184/ШШ2020/00220 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2020/00220
2020 01 16 184/ШШ2020/00220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГ-д холбогдох,
Гэрээний үүрэгт 8,214,505 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: БГ нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “ГБ” ХХК-тай 1905122772 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,600,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч БГ нь 1905122772 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 1905122772 тоот зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 7,279,515.70 төгрөг, хүүний төлбөр 890,876.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,113.42 төгрөг нийт 8,214,505.51 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. Зээлдэгч БГаас зээлийн гэрээний дагуу 439 хоногийн хугацаа хэтэрсэн төлбөр 8,214,505.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “ГБ” ХХК-д олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч БГт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 7,279,515.70 төгрөг, хүүд 890,876.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 44,113.42 төгрөг, нийт 8,214,505.51 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй байна. Энэ нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
Мөн хариуцагч БГ шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Нэхэмжлэгч “ГБ” ХХК, хариуцагч БГ нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1905122772 тоот Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 7,600,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-9-10-11/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн дүн, буцаан төлсөн дүн, үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, журмын талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч гэрээ ёсоор зээлийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөөгүй байх тул зээлдэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй.
Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч БГаас зээлийн үндсэн төлбөрт 7,279,515.70 төгрөг, хүүд 890,876.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 44,113.42 төгрөг, нийт 8,214,505.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан заасныг баримтлан БГаас 8,214,505.51 төгрөгийг гаргуулж “ГБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,382.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,382.09 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН